Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 151/ШШ2017/00367

 

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 151/ШШ2017/00367

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж хийсэн иргэний шүүххуралдаанаар

Нэхэмжлэгч: Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харъяа Төв аймгийн Баян суман дахь Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын хүсэлттэй өвчтөн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, алтайн 9 гудамж, 268 тоотод оршин суух Боржигон овогт Нацагийн Ганбат /ХЗ70020378/-г өвчний учир албадан эмчилгээг дуусгавар болгуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Төв аймгийн Баян суман дахь Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөрхийлгэх газрыг төлөөлж тус газрын их эмч, дэслэгч П.Энхбулган, өвчтөн Н.Ганбат, нарийн бичгийн дарга О.Нямдорж нарыгоролцуулан хийв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Өвчтөн Нацагийн Ганбат нь 2017 оны 01 сарын 20-ны өдөр албадан эмчлэх газарт ирж эмчлэгдэх хугацаанд Эрүүл мэндийн сайд, Улсын ерөнхий прокурорын 2005 оны 188/152 тоот хамтарсан Албадан эмчлэхтэй холбогдсон журам батлах тухай тушаалын 1-р хавсралтын 3.2-д заасан албадан эмчлэхэд харшлах заалт бүхий тархины гэмтэл өвчтэй болох нь СМДӨАЭАХХГ-ын эмч нарын дүгнэлтээр тогтоогдсон тул өвчний улмаас эмчилгээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох хүсэлттэй байна гэв.

Өвчтөн Нацагийн Ганбат нь шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 2017 оны 01 сарын 20-ны өдөр тус газарт ирсэн. Энэ хугацаанд хордлого тайлах, архины дуршил дарах болон сэтгэл зүйн эмчилгээнд хамрагдсан. Тархины гэмтэлтэй тул нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай. Цаашид архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй. Иймд эмчилгээ таарахгүй байгаа учраас албадан эмчилгээнээс чөлөөлж өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримт болон хэргийн оролцогчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь гуравдагч этгээд Нацагийн Ганбатыг өвчний учир албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэхээс хугацаанаас нь өмнө дуусгавар болгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Нацагийн Ганбат нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 20 өдрийн 101/ШШ2017/00281 дугаартай шийдвэрээр тус газарт ирж эмчлүүлсэн байна.

 

Нацагийн Ганбат цаашид эмчилгээ хийхэд харшлах өвчний заалттай болох нь Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын эмч нарын 2017 оны 04 дугаар сарын 03  өдрийн ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.

 

Албадан эмчлэхтэй холбогдсон журам батлах тухай Эрүүл мэндийн сайд, Улсын Ерөнхий прокурорын 2005 оны 188/152 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтын гуравт заасан албадан эмчилгээ хийхэд харшлах өвчний жагсаалтын 3.2-д тархины гэмтэл гэж заасан байх тул түүний эмчилгээг хугацаанаас нь өмнө зогсоож, албадан эмчилгээний хугацааг дуусгавар болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар Боржигон овогт Нацагийн Ганбат /ХЗ70020378/-н албадан эмчлэх хугацааг дуусгавар болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ