Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 151/ШШ2017/00394

 

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 151/ШШ2017/00394

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хаан банкны хүсэлттэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Ч.Лхагвадорж, Б.Өлзийхутаг нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэнд, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хаан банк түүнийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэнд шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Иргэн Чойжил Лхагвадорж, Бадамсамбуугийн Өлзийхутаг нар нь ХААН Банкны Төв салбарын Баянцогт тооцооны төвөөс 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан 8,763,000 \ Найман сая долоон зуун жаран гурван мянга\ төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36-н сарын хугацаатайгаар зээлсэн.Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 1,615,986.82 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,093,022.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 820.98 төгрөг, нийт 2,709,830.09 төгрөгийг төлсөн болно. Зээлдэгч зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсгийг зөрчин зээлийн болон хүүгийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй, хамгийн сүүлд 2015 оны 11 сарын 27-ны өдрөөс хойш эргэн төлөлт хийгээгүй 497 хонож байгаа. Зээлийг удаа дараа төлөх шаардлагыг зээлдэгч үл биелүүлэн, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, оршин суугаа албан ёсны хаяган дээрээ байхгүй, хаана оршин суугаа нь тодорхойгүй, олдохгүй байна. Зээлдэгч зээл авах үед Орхон, Баян-Өндөр, 1-р баг, Эрдэнэ эрдэнэ 6а гудамж, 33 тоот оршин суудаг байсан бөгөөд хорооны засаг даргын тодорхойлолтоор одоогоор уг хаягтаа оршин суудаггүй нь тогтоогдоод байгаа болно. Иймээс иргэн Чойжил Лхагвадорж, Бадамсамбуугийн Өлзийхутаг нарыг эрэн сурвалжлах арга хэмжээ авчөгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хаан банк нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд хаана байгаа нь мэдэгдэхгүй, түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул Ч.Лхагвадорж, Б.Өлзийхутаг нарыг эрэн сурвалжлуулах тухай Хаан банкны хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Ч.Лхагвадорж, Б.Өлзийхутаг нар нь Орхон аймаг, Баян-Өндөр, 17-р баг, Эрдэнэ эрдэнэ 6агудамж, 33 тоотод зээл авахдаа оршин сууж байсан, РХ67041330 регистрийн дугаартай Шарнууд овогт Чойжилийн Лхагвадорж, ФБ68050106 регистрийн дугаартай Өндөрийх овогт Бадамсамбуугийн Өлзийхутаг, Цагдаагийн байгууллага эрх, үүргийнхээ дагуу иргэний улсын бүртгэлийн байгууллага зэрэг холбогдох газруудаас хаягийг тодруулж Ч.Лхагвадорж, Б.Өлзийхутаг нарыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулж Хаан банк болон түүний төлөөлөгч Өндөр овогт Ганболдын Цэнд /ЙЗ85091510/-д мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Орхон аймаг, Баян-Өндөр, 17-рбаг, Эрдэнэ  эрдэнэ 6а гудамж, 33 тоотод зээл авахдаа оршин сууж байсан, РХ67041330 регистрийн дугаартай Шарнууд овогт Чойжилийн Лхагвадорж, ФБ68050106 регистрийн дугаартай Өндөрийх овогт Бадамсамбуугийн Өлзийхутаг нарыг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин байгаа газрыг тогтоож нэхэмжлэгч Хаан банк болон түүний төлөөлөгч Өндөр овогт Ганболдын Цэнд /ЙЗ85091510/-д мэдэгдэх ажиллагааг гүйцэтгэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ , ШҮҮГЧ   Л.ОЮУНЦЭЦЭГ