Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/109

 

 

 

 

 

       2021         02           10                                      2021/ШЦТ/109

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Д.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч А.Намуун,

нарийн бичгийн дарга Б.Номинзул,

            улсын яллагч М.Очбадрах,

            хохирогч Ж.З, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр,

            хохирогч Ж.Б, нэр бүхий хохирогч нарын өмгөөлөгч А.Ганбат,

            хохирогч Н.Б, Х.Б, А.Ж, Н.Б, Ч.Э,

иргэний хариуцагч Д.Отгонбаярын өмгөөлөгч О.Алтанчулуу,

иргэний хариуцагч Д.Болорхишиг, түүний өмгөөлөгч Б.Цэцэнбилэг,

иргэний хариуцагч Б.Дулмаа, С.Оюун,

            шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар,

            шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Д.Ганзориг,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч П.Гансүх, Г.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Л,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Н,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М нарт холбогдох эрүүгийн 201726021282 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт Улаанбаатар хотын тоотод оршин сууж байсан,

2008 оны 8 дугаар сарын 15-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан, 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нас барсан, Т.Л /регистрийн дугаар /,

 

2.Монгол улсын иргэн, 1993 оны 8 дугаар сарын 16-нд Хөвсгөл аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Д.Э /регистрийн дугаар /,

 

3.Монгол улсын иргэн, 1993 оны 5 дугаар сарын 17-нд Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, Улаанбаатар хотын тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Д.Н /регистрийн дугаар /,

 

4.Монгол улсын иргэн, 2001 оны 4 дүгээр сарын 29-нд Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл-2, эцгийн хамт тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Бат-Оргилын Мөнхтуяа /регистрийн дугаар /,

 

            Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Т.Л, Д.Э, Д.Н нар нь бүлэглэн Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оффис түрээслэн иргэдэд “Манай компани уул уурхай, барилга, зам тээвэр гэсэн 3-н чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд шинээр хөрөнгө оруулалтын төсөл явагдаж байна, та манай компанид 2.050.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр 1 сарын дараа 5.000.000 төгрөг болгож авна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн хооронд иргэдтэй зээлийн гэрээ байгуулан мөнгийг бэлнээр авч 260 иргэнээс /давхардсан тоогоор 909 иргэн/ 1.856.127.500 төгрөгийг олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар бусдыг залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан,

 

Яллагдагч Т.Л, Б.М нар нь бүлэглэн:

 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 17 дугаар гудамжны 22 тоотын гадаа “...Цагдаагаас явж байна. Та Баянгол дүүргийн Энхбаярын зам дээр хүн машин шүргүүлсэн байна. Камерт таны энэ дугаартай автомашин байсан...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Ж.Золжаргалыг хуурч, төөрөгдөлд оруулж түүний эзэмшлийн 36-37 УБЧ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг залилж 9.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москвагийн гудамж 143 дугаар байрны 122 тоотод байрлах иргэн Ч.Ариунчимэгийн эзэмшлийн орон сууцыг өөрийн өмчлөлийн байр мэтээр “Үнэгүй.мн” сайтад тухайн орон сууцыг түрээсэлнэ гэж зар тавьж, зохиомол байдлыг зориуд бий болгон иргэн О.Мөнх-Очирыг хуурч мэхлэн Хаан банкны 5041056459 дугаарын дансаар 1.800.000 төгрөгийг залилан авсан,

2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн орой Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москвагийн гудамж 143 дугаар байрны 122 тоотод байрлах иргэн Ч.Ариунчимэгийн эзэмшлийн орон сууцыг өөрийн өмчлөлийн байр мэтээр “Үнэгүй.мн” сайтад тухайн орон сууцыг түрээсэлнэ гэж зар тавьж, зохиомол байдлыг зориуд бий болгон иргэн Г.Цэвэлмааг хуурч мэхлэн бэлнээр 1.400.000 төгрөгийг залилан авсан,

2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн орой Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москвагийн гудамж 143 дугаар байрны 122 тоотод байрлах иргэн Ч.Ариунчимэгийн эзэмшлийн орон сууцыг өөрийн өмчлөлийн байр мэтээр “Үнэгүй.мн” сайтад тухайн орон сууцыг түрээсэлнэ гэж зар тавьж, зохиомол байдлыг зориуд бий болгон иргэн М.Төвшинтогтохыг хуурч мэхлэн бэлнээр 1.080.000 төгрөгийг залилан авсан,

2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Үнэгүй.мн”сайтад 1 өрөө орон сууц түрээслүүлнэ гэж зар тавьж, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Э.Баттулгыг хуурч мэхлэн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бэлнээр 1.500.000 төгрөгийг залилан авсан,

2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Үнэгүй.мн”сайтад 1 өрөө орон сууц сарын 350.000 төгрөгөөр түрээслүүлнэ гэж зар тавьж, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Л.Мөнхтуяаг хуурч мэхлэн Хаан банкны 5022690898 дугаарын дансаар 500.000 төгрөгийг залилан авсан,

2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Р.Мөнхбатыг хуурч Делл загварын зөөврийн компьютерыг худалдаж авахаар шалгуулж байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж залилан 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Яллагдагч Т.Л нь ганцаараа:

2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “...дэлгүүр орж нэгж, ундаа аваад ир...” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар иргэн Г.Эрдэнэ-Очирын төөрөгдөлд оруулж түүний эзэмшлийн 43-51 УБП улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг залилж 8.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн “Үнэгүй.мн” сайтад “...приус машин таатай нөхцөлөөр урьдчилгаа авч түрээсэлнэ...” гэх зар тавьж 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Эрдэнэ-Очирын эзэмшлийн 43-51 УБП улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг өөрийн ажилладаг компанийн эзэмшлийн автомашин мэтээр ойлгуулж иргэн Г.Мандахсайханыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бэлнээр 1.200.000 төгрөгийг залилан авсан,

2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Үнэгүй.мн” сайтад ажилд авна” гэсэн зар байрлуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Э.Одхүүг хуурч, төөрөгдөлд оруулж түүний эзэмшлийн 89-75 УБЗ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг залилж 12.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн “Үнэгүй.мн” сайтад “...урьдчилгаа өгөөд лизингээр машин зарна...” гэх зар тавьж 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Одхүүгийн эзэмшлийн 89-75 УБЗ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшлийн машин мэтээр ойлгуулж иргэн Н.Энхтөрийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бэлнээр 2.000.000 төгрөгийг залилан авсан,

2018 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Арвин” гэх цайны газрын гадна “...би таны машинтай адилхан машин зарах гэж байгаа юм. Хүмүүст унуулж үзүүлэх гэсэн юм...” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар иргэн Т.Отгонбаярыг төөрөгдөлд оруулж түүний эзэмшлийн 05-94 УНК улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг залилж 9.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн интернэт орчинд “...Тоёота Приус-20 автомашин түрээсэлнэ, урьдчилгаа өгөөд хувь лизинг хийж болно...” гэх зар тавьж 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Отгонбаярын эзэмшлийн 05-94 УНК улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг “Сайн” ломбардад хураагдсан автомашин мэтээр ойлгуулж иргэн М.Мөнхжаргалыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бэлнээр 2.000.000 төгрөгийг залилан авсан,

2018 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баяжих зоог” гэх цайны газарт “...хоол захиалчхаад ирье...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Б.Отгонхуягийг төөрөгдөлд оруулж түүний эзэмшлийн Ай Фоне-8 плас загварын гар  утсыг залилж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “Үнэгүй.мн” сайтад 2 өрөө орон сууц сарын 400.000 төгрөгөөр түрээслүүлнэ гэж зар тавьж, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Т.Амарбаярыг хуурч мэхлэн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Бичил хорооллын 16-78 тоотод Хаан банкны 5023468386 дугаарын дансаар 1.200.000 төгрөгийг залилан авсан,

           

Яллагдагч Б.М нь ганцаараа:

2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Үнэгүй.мн”сайтад 1 өрөө орон сууц сарын 300.000 төгрөгөөр түрээслүүлнэ гэж зар тавьж, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн С.Энхжинг хуурч мэхлэн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хорооллын “Саппоро” үйлчилгээний төвийн Хаан банкны АТМ-с 2.000.000 төгрөгийг 5022690898 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “Үнэгүй.мн”сайтад 1 өрөө орон сууц сарын 350.000 төгрөгөөр түрээслүүлнэ гэж зар тавьж, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Г.Эрдэнэзаяаг хуурч мэхлэн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн Хаан банкны АТМ-с 350.000 төгрөгийг 5006766891 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр “Үнэгүй.мн”сайтад 2 өрөө орон сууц сарын 500.000 төгрөгөөр түрээслүүлнэ гэж зар тавьж, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Д.Түмэнбаярыг хуурч мэхлэн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны 336 тоотод бэлнээр 2.000.000 төгрөгийг залилан авсан,

2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр “Үнэгүй.мн” сайтад 1 өрөө орон сууц сарын 550.000 төгрөгөөр түрээслүүлнэ гэж зар тавьж, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн С.Шинэцэцэгийг хуурч мэхлэн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, “Саппоро” төвийн Хаан банкны АТМ-с 1.000.000 төгрөгийг 5175116667 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “Үнэгүй.мн” сайтад 1 өрөө орон сууц сарын 400.000 төгрөгөөр түрээслүүлнэ гэж зар тавьж, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Д.Отгонбаярыг хуурч мэхлэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 400.000 төгрөгийг Хаан банкны 5925400219 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр “Үнэгүй.мн” сайтад 1 өрөө орон сууц сарын 550.000 төгрөгөөр түрээслүүлнэ гэж зар тавьж, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн М.Ариунтунгалагийг хуурч мэхлэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 550.000 төгрөгийг Хаан банкны 5175116667 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр “Үнэгүй.мн” сайтад 1 өрөө орон сууц сарын 400.000 төгрөгөөр түрээслүүлнэ гэж зар тавьж, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Д.Төгс-Арвижихыг хуурч мэхлэн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 11-305 тоот гэрээсээ 400.000 төгрөгийг Хаан банкны 5020452538 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “Үнэгүй.мн” сайтад 1 өрөө орон сууц сарын 500.000 төгрөгөөр түрээслүүлнэ гэж зар тавьж, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Б.Бүрнээбаярыг хуурч мэхлэн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 500.000 төгрөгийг Хаан банкны 5006819381 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр “Үнэгүй.мн” сайтад 1 өрөө орон сууц сарын 480.000 төгрөгөөр түрээслүүлнэ гэж зар тавьж, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Б.Золзаяаг хуурч мэхлэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2.400.000 төгрөгийг Хаан банкны 5026984078 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “Үнэгүй.мн”сайтад 1 өрөө орон сууцыг түрээслүүлнэ гэж зар тавьж, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн О.Батцэцэгийн нөхөр болох Бүгд Найрамдах Солонгос улсад байдаг Мөнх-Эрдэнийг хуурч мэхлэн 1.600.000 төгрөгийг Хаан банкны 5026984078 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр “Үнэгүй.мн” сайтад 1 өрөө орон сууц сарын 400.000 төгрөгөөр түрээслүүлнэ гэж зар тавьж, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Ч.Тэгшжаргалыг хуурч мэхлэн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 400.000 төгрөгийг Хаан банкны 5166061752 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “Үнэгүй.мн” сайтад 1 өрөө орон сууц сарын 500.000 төгрөгөөр түрээслүүлнэ гэж зар тавьж, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн О.Одонцэцэгийг хуурч мэхлэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүрээ амаржих газрын Хаан банкны АТМ-с 500.000 төгрөгийг 5025968499 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голден Вилл” хотхонд “байр түрээслүүлнэ” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Р.Цэцэгдарийг хуурч мэхлэн 500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

мөн Б.М нь 2019 оны 5 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө иргэн Б.Уянгын ажиллуулдаг Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТҮЦ-д худалдагчаар ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 825.350 төгрөгийн хохирол учруулсан,  

мөн Т.Лтай бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний автобусны буудлын хойд талд байрлаж чингэлэг дотор үйл ажиллагаа явуулдаг ломбард болон гар утас засвар худалдааны газарт түлхүүр тааруулан нууцаар нэвтэрч 43 инчийн Некс маркийн хөрөнгийн ЛЕД зурагт, Асус маркийн хар өнгийн 17 инчийн зөөврийн компьютер, Тошиба маркийн цэнхэр өнгийн 14 инчийн зөөврийн компьютер, Самсунг Эс-6, 2 ширхэг Ай фоне 5, Самсунг жи-1, Самсунг Жи-2, 2 ширхэг Скайтелийн хар өнгийн андройд загварын гар утаснууд болон гурван боодол гар утасны батерей зэрэг эд хөрөнгийг хулгайлж 1.461.920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд: Шүүгдэгч Д.Н, Т.Л, Д.Э нар нь бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн хооронд иргэдтэй зээлийн гэрээ байгуулан мөнгийг бэлнээр авч олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар бусдыг залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан үйлдлийн тухайд:  

Шүүгдэгч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт “…2017 оны 3 дугаар сарын дундуур Т.Л-ын найз Д.Э бид хоёрт ажлын санал тавьсан. Тухайн үед сонирхоод Д.Эгаас ажлын талаар асуухад Д.Э манай компани зам тээвэр, уул уурхай, цагийн борлуулалт хийдэг гэж хэлж байсан. Манай компанийн захирал Шинжээ гэж хүн байгаа. Манай компани энэ салбартаа хөрөнгө оруулалт татах гэж байгаа. Шинэ оффис нээгээд хүмүүст компаниа танилцуулах хүн хайж байна гэсэн. Бид хоёр хөрөнгө оруулах хүн өөрөө ирэх юм уу гэж асуухад хүмүүсийг нь би өөрөө олно. Харин оффис дээр суугаад та хоёр хүмүүст компаниа танилцуулаад тухайн хүн хөрөнгө оруулалт хийхээр бол би өөр тэр хүнтэй гэрээгээ хийгээд уулзана гэж байсан. Цалин хэдийг өгөх юм бэ гэж асуухад сард 1.500.000 төгрөг, хоол унаагаа өөрсдөө даагаарай гэж байсан. Тэгээд ажиллахаар болоход 10-15 хүн багтах оффис маргааш гэхэд олоорой гэж хэлсэн. Маргааш нь бид хоёр Үнэгүй.мн сайт руу орж 10 дугаар хороололд байрлах 1 давхрын байрыг олсон. Д.Э руу байрных нь зургийг фейсбүүк чатаар нь явуулсан. Д.Э, Т.Л бид хоёр руу залгаад оффис түрээслэх хүнд 5.000.000 төгрөгийг өгөөд үлдсэн мөнгөөр нь оффис тохижуул гэсэн. Дагуулж ирсэн хүмүүст нь бид хоёр зааврын дагуу манай компани зам тээвэр, уул уурхай, цагийн борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг. Та 2.050.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд сарын дараа 5.000.000 төгрөг болгож авна. Харин та нэг сарын хугацаанаасаа өмнө 5 хүн олж ирэх юм бол 5.000.000 төгрөгөө шууд авахаас гадна хүн бүрийн бонус гэж 300.000 төгрөг давхар авна гэж байсан. Хөрөнгө оруулж байгаа хүмүүс нь арын захирлын өрөөнд орж Д.Этай гэрээ хийж мөнгөө өгдөг байсан. Д.Э цугларсан мөнгийг орой аваад явдаг байсан. Хаашаа авч явдаг талаар би мэдэхгүй. Хүн их болоод ирэхэд Д.Э 3, 4 дүгээр хороололд салбар оффис нээж, Бадамцэцэгт хариуцуулаад Т.Л бид хоёр ажилчдыг хариуцдаг байсан. Үүнээс хойш 5 дугаар сарын сүүлээр Д.Э бид хоёртой уулзаж 240.000.000 төгрөг компанийн буцаан олголтын мөнгө шүү Булгансайхан ярих юм бол өгөөрэй гэж хэлээд өгсөн. Тэрнээс хойш Д.Этай уулзаагүй. Би 5 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймаг явахдаа 240.000.000 төгрөгийг авч явсан. Сэлэнгэд очоод 3 хонож байхад Булгансайхан над руу залгаад буцаан олголтын мөнгө хэрэгтэй байна захирал чамаас авчих гэж байна гэхээр би удахгүй гарлаа орой гэхэд Улаанбаатар хот орох байх хөдөө ажлаар явж байна гээд тасалсан. Сэлэнгэ аймгаас гараад Баянчандмань руу дөхөж байгаад гар утсаа шалгахад Булгансайхан над руу 30 гаруй удаа залгасан байсан. Тэгээд би Булгансайхан руу буцаагаад залгахад зогсоорой би ард чинь явж байна гэхээр нь би хөдөө орон нутагт явж байна гэхэд  4-5 машинтай хүмүүс намайг тойроод зогсоосон. Тэр машинуудаас баахан хүмүүс бууж ирээд намайг буулгаад өөр машинд суулгаад аваад явсан. Баянчандмань пост гараад зүүн эргэж модны захад миний гар хөлийг хүлээд  Булгансайхантай хамт явж байсан хүмүүс компанийн буцаан олголтын мөнгийг Булгансайхан хүмүүст тарааж өгч байсан. Мөнгө авсан хэсэг бүлэг хүмүүс Улаанбаатар хот руу явсан. Намайг 4-5 хүн харгалзаж үлдсэн. Би хүлээсээ тайлаад мод руу ороод зугтсан. Өөрөөр би тухайн хүмүүстэй холбоо бариагүй...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…2017 оны 3 дугаар сард Т.Л надад хэлэхдээ “Чи сүлжээний бизнесийн талаар мэдэх үү, хоёулаа сүлжээний бизнес хийх үү” гэж асуусан. Тэгэхээр нь би “Би сүлжээг мэдэхгүй ээ, ямар юм байдаг юм бэ” гэж асуусан. Гэтэл Лхагва нь “Би чамд сүлжээ хийдэг газар танилцуулъя” гэж хэлээд Урт цагаан, Тэнгис кино театр орчим байрладаг сүлжээний бизнес хийдэг “Жи тайм” гэх нэртэй компанийн үйл ажиллагаа болон танилцуулгыг танилцуулсан. Тэгээд надад хэлэхдээ “Хоёулаа ийм маягаар сүлжээгээ хийе” гэж хэлсэн. Тэгэхээр нь надад боломжийн санагдсан учраас Лхагваагийн гаргасан саналыг дэмжээд сүлжээний ажил хийхээр болсон. ...Туяа гэх хүнээс хамгийн анх 2.050.000 төгрөгийг аваад Лхагва бид 2 оффис түрээслэн үйл ажиллагаа явуулъя гэж яриад 10 дугаар хороололд 1 сарын 1.100.000 төгрөгийн түрээстэйгээр оффис түрээсэлсэн. Ингээд 2017 оны 04 дүгээр сарын эхээр 2-3 хүнээс мөнгө авсны дараа Лхагва надад хэлэхдээ “Манай компанид элсэн орж байгаа хүмүүс гэрээ хийж мөнгөө өгнө гээд байна, гэрээ хийж мөнгө авах хэрэгтэй юм байна” гэж хэлээд өөрийн найз Эрдэнэдалай гэх хүнийг оффис дээрээ дуудаж ирүүлсэн. Тэгээд хүмүүсээс мөнгө аваад үйл ажиллагаа амжилттай явагдаж байсан. 2017 оны 6 дугаар сарын эхээр Сэлэнгэ аймагт явж байтал Лхагва, Эрдэнэдалай нар над руу яриад “Чи өөрт байгаа мөнгөө аваад оффис дээр хүрээд ир, сүлжээнд элсээд сар болчихсон хүмүүс мөнгөө нэхээд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би мөнгийг нь өгөх гээд Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот руу 200 гаруй сая төгрөгийг аваад гарсан. ...уг компанийн бичиг баримтыг Лхагва бид 2 хөөцөлдөж байгаад Улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авсан байгаа. ...Лхагва бид 2 хүмүүсээс мөнгө авах гэтэл гэрээ байгуулна гээд байсан учир компани байгуулах шаардлага үүссэн. Ингээд 100-н айлын Улсын бүртгэлийн ерөнхий газар орсон. Тэр үед Т.Л нь Д.Э гэх хүний бичиг баримтын лавлагааг гаргаж ирээд “Энэ хүний нэр дээр компани байгуулъя, энэ хүн манай найз байгаа юм” гэж хэлсэн. ...Ингээд Эрдэнэдалайн цахим үнэмлэхийн лавлагааг компани үүсгэн байгуулж өгнө гэж байсан компанийн хүмүүст өгсөн. ...Би энэ компанид хэдэн хүн элссэн талаар нь мэдэхгүй байна. Гэхдээ 200 гаруй сая төгрөгийг хүмүүсээс авсан байгаа. ...би KIA-K5 маркийн тээврийн хэрэгслүүдийг худалдан авсан байгаа...” гэсэн мэдүүлэг /7хх-246-248/,

 

Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт “…2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Т.Ла намайг 10 дугаар хороололд дуудсан. Намайг яваад очиход Т.Л, Д.Н болон нэг эмэгтэй хүн сууж байсан. Т.Л надад би чамд байр машин авч өгнө гээд амласан зүйл байгаа гэсэн. Тэгэхээр нь би ямар ажил хийх талаар асуухад чи зүгээр л гарын үсэг зураад орой бид хоёрт мөнгө авчирч өгнө гэж хэлсэн. Би хэд хоног ажиллаж үзье гэсэн. Намайг хүмүүст Шинжээ гэдэг хүний төрсөн дүү гэж хэлээрэй гэж хэлсэн. Шинжээ гэж хэн юм бэ гэж асуухад тэр хүн гадаадад байдаг юм гэж хэлсэн. Тэгээд ямар учиртай гарын үсэг зурах талаар асуухад хүмүүстэй нотариат орж гэрээ байгуулаад гарын үсэг зурна. Надад ажил хэрхэн хийхийг зааж өгнө гэж байсан. Би орой болгон Т.Л, Д.Н нарт мөнгийг нь өгдөг байсан. Д.Н, Т.Л нар надтай дээрэлхэх маягаар харьцаад байхаар нь би ажлаас гармаар байна гэхэд Т.Л чи энэнээс өөр амар ажил олж чадахгүй гэж надад хэлсэн. Тэгээд нээх удалгүй цагдаа нар ирээд мэдүүлэг авахаар нь би гэмт хэрэгт холбогдсон талаараа мэдсэн. Би өмнө нь залилан хийж байгаа гэж мэдээгүй. Т.Л, Д.Н нар миний нэр дээр компани байгуулсныг би сүүлд мэдсэн...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Би 2002-2013 оны хооронд Хөвсгөл аймгийн Их уул сумын ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийг бүрэн дунд боловсролтой төгссөн учраас бичиг үсэг мэднэ, уншиж бичиж чадна. Би ямар хэрэгт яллагдагчаар татагдаж байгаагаа ойлгож мэдлээ...” гэсэн мэдүүлэг /9хх-206, 208, 223-224/,

 

Шүүгдэгч асан Т.Л-ын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Одноо гэх эгч компанид элсье гэж хэлээд 2.050.000 төгрөгийг Намсрайд тоолж бэлнээр өгсөн. Энэ өдрөөс хойш энэ байдлаараа хүмүүсийг элсүүлсээр хэд хоносон бөгөөд элсэх гэж байгаа хүмүүсийн тоо ихсээд байсан учир ажилтан нэмж авах, дахин нэг салбар нээх шаардлагатай болсон. ...10 дугаар хорооллын салбарт Булгансайхан, Цацрал, Эрдэнэдалай нар, шинээр нээсэн 3 дугаар хорооллын Модны-2 салбарт Бадамцэцэг, Отгончимэг, Билгүүн нар ажилласан. ...Сэлэнгэ аймгийн төв дээр явж байтал Булгансайхан яриад “Элссэн хүмүүс цалингаа нэхээд байна, цалингийн өгөх гэтэл мөнгө хүрэлцэхгүй байна ирээд учрыг нь олооч” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /10хх-11/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /10-р хх-ийн 136-139, 11-р хх-ийн 178-183/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /10-р хх-ийн 47-52/, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 65 дугаар байр 2 тоот өрөөнд өргөтгөлд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 91/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /11-р хх-ийн 186-187, 12-р хх-ийн 89-96/, Дамно хөрөнгийн үнэлгээ /12-р хх-ийн 10-12/, Ашид билгүүний үнэлгээ /23-р хх-ийн 53-55/, Арвижих Эстимейт ХХК-ийн тодорхойлолт /11-р хх-ийн 111-112/, мөрдөгчийн магадлагаа /19-р хх-ийн 55-56/, бэлэн мөнгөний орлогын баримт /1-р хх-ийн 154, 218, 2-р хх-ийн 46-47, 60-61, 106, 120, 125, 182, 183, 3-р хх-ийн 29, 44, 114-115, 186-189, 4-р хх-ийн 90, 188, 199, 224, 245, 5-р хх-ийн 9, 68, 111-113, 115, 160, 8-р хх-ийн 148, 15-р хх-ийн 9, 33, 137-138, 183, 211, 16-р хх-ийн 30, 122, 129, 131, 236-239, 3-р хх-ийн 35, 50, 17-р хх-ийн 91, зээлийн гэрээний хуулбар /2-р хх-ийн 9-10, 160, 3-р хх-ийн 3, 8-9, 102, 4-р хх-ийн 29, 116, 124, 132, 211, 5-р хх-ийн 51, 6-р хх-ийн 64-65, 135, 8-р хх-ийн 101, 15-р хх-ийн 20, 48, 34, 55, 86, 122, 139-140, 157, 196, 16-р хх-ийн 89, 123, 130, 229, 132, 193, 17-р хх-ийн 60/, кассын орлогын ордер /2-р хх-ийн 20, 211, 219, 3-р хх-ийн 72, 4-р хх-ийн 222, 5-р хх-ийн 68, 15-р хх-ийн 18, 202, 17-р хх-ийн 5-7, 18, 50, 85/, тооцооны хуудас /4-р хх-ийн 55, 84, 175, 15-р хх-ийн 108, 156, 17-р хх-ийн 4, 28, түрээсийн гэрээний хуулбар /12-р хх-ийн 111-112/, шинжээчийн дүгнэлт /23-р хх-ийн 44/, мөрдөгчийн магадлагаа /19-р хх-ийн 55-56/, Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /11-р хх-ийн 45, 12-р хх-ийн 55, 14-р хх-ийн 93/, төрсний бүртгэлийн лавлагаа /12-р хх-ийн 55/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /11-р хх-ийн 33, 12-р хх-ийн 146, 19-р хх-ийн 133, 14-р хх-ийн 50/, шүүгдэгч нарын хувийн байдал /14-р хх-ийн 55-59/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /22-р хх-ийн 17-135/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг шүүх хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн бөгөөд дараах дүгнэлтэд хүрсэн болно.

 

Шүүгдэгч Т.Л, Д.Э, Д.Н нар нь бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн хооронд бусдаас тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгө цуглуулж чадсан иргэдэд өндөр шагнал урамшуулал олгохоор уралдаант элсүүлэлт зарлаж нэмүү өртөг бүтээхгүйгээр олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар бусдаас мөнгөн хөрөнгийг татан төвлөрүүлэх үйл ажиллагаа явуулж, иргэдийг олноор нь хохироосон буюу залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн дээр дурдсан нэр бүхий 261 хохирогчийн мэдүүлэг, банкны дансны хуулга, гэрч Ч.Ганчимэг, Д.Баатар, Ц.Алтанцэцэг, Ж.Мөнхнаран, Э.Элбэгзаяа, Ш.Энх-Амгалан, Б.Насанбат, Д.Даваадорж, Б.Солонго, Б.Буяннэмэх, Т.Энхмэнд, Г.Гэрэлбат, Д.Алтаннавч, Г.Шинэхүү, М.Нарангэрэл, Д.Хишигнасан, Ц.Мөнхтуяа, Б.Бат-Эрдэнэ, О.Баасанжав, Л.Оюунтунгалаг, С.Билгүүн, Э.Булгансайхан, Л.Отгончимэг, Т.Бадамцэцэг нарын мэдүүлгүүд, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 65 дугаар байр 2 тоот өрөөнд өргөтгөлд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, бэлэн мөнгөний орлогын баримтууд, зээлийн гэрээний хуулбарууд, кассын орлогын ордерууд, шүүгдэгч Т.Л-ын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Д.Э, Д.Н нарын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч Т.Л, Б.М нарын ганцаараа болон бүлэглэн өөрийн хөлслөн амьдарч байсан болон бусдын орон сууцуудыг өөрсдийн өмчлөл, эзэмшилд байдаг мэтээр “мөнгө зээлж хүүд нь өөрийн өмчлөлийн орон сууцанд амьдруулна” гэж итгүүлэн зээлийн гэрээ байгуулах, мөн “автомашин худалдаж авна” гэх, цагдаагийн алба хаагчийн дүрээр бусдыг төөрөгдүүлэх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, мэдсээр байж бусдыг хуурч, төөрөгдүүлэн, нэр бүхий 27 хохирогчийн нийт 67.780.000 төгрөгийг залилан авсан, дээрх байдлаар бусдыг залилах үйл ажиллагаагаа тогтвортойгоор амьдрал, зан төлөвийн хэвшил болгож, иргэдээс авсан мөнгөө өөрийн ахуй амьдрал, хэрэгцээнд зарцуулж байгаа, учруулсан хохирлын хэмжээ, тэдний  үйлдлийн арга, давтамжийн тоо, дагнасан байдал нь дээр дурдсан хохирогч Ж.Золжаргал, О.Мөнх-Очир, Г.Цэвэлмаа, М.Төвшинтогтох, Э.Баттулга, Л.Мөнхтуяа, Р.Мөнхбат, Г.Эрдэнэ-Очир, Г.Мандахсайхан, Н.Энхтөр, Э.Одхүү, Т.Отгонбаяр, Б.Отгонхуяг, Т.Амарбаяр, С.Энхжин, Г.Эрдэнэзаяа, Д.Түмэнбаяр, С.Шинэцэцэг, Д.Отгонбаяр, М.Ариунтунгалаг, Д.Төгс-Арвижих, Б.Бүрнээбаяр, Б.Золзаяа, О.Батцэцэг, Ч.Тэгшжаргал, О.Одонцэцэг, Р.Цэцэгдарь нарын мэдүүлгүүд, гэрч Г.Туул, С.Төмөрдулам, А.Цэрэндулам, Б.Оюунбат, Г.Мөнхтуяа, Б.Болор, Д.Сувдаа, Б.Орхонтуул, П.Дөлгөөн, Б.Дорлигжав, Н.Ууганбаяр, Ц.Цогжаргал, Н.Ховор-Эрдэнэ, Ц.Баасанцэрэн, Б.Наранбаатар, Т.Өнөржаргал, М.Хосбаяр, Ш.Алтанцэцэг,  насанд хүрээгүй гэрч С.Тэргэл, Иргэний нэхэмжлэгч М.Мөнхжаргал нарын мэдүүлгүүд, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Кости Эстимэйт” ХХК-ийн тодорхойлолт, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, хохирогч, гэрч нарын Хаан болон голомт банкны дансны хуулга, Хаан банкны АМТ-ын хяналтын камерын бичлэгийг буулгасан 2 ширхэг СД-г эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зураг, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч Т.Л-ын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Мгийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар,

 

мөн шүүгдэгч Т.Л, Б.М нарын бүлэглэн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний автобусны буудлын хойно байрлах чингэлэг дотор үйл ажиллагаа явуулдаг ломбард болон гар утас худалдааны газарт түлхүүр тааруулан шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд халдаж гар утаснуудыг өөрсдийн эзэмшилд авч хохирогч П.Сарангуа, гэрч Ц.Бямбацогт нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хяналтын камерын бичлэг бүхий СД-г хүлээн авч хэрэгт хавсаргах, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Т.Л-ын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Мгийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар,

 

мөн шүүгдэгч Б.Мгийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Уянгын ажиллуулдаг ТҮЦ-д худалдагчаар ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшиж, 825.350 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь дээр дурдсан хохирогч Б.Уянгын мэдүүлэг, бараа материал хүлээлцсэн тухай тэмдэглэлийн хуулбар, таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, шүүгдэгч Б.Мгийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлогдох хэсэгт дурдагдсан байдлаар ганцаараа болон бүлэглэж бусдыг залилах үйл ажиллагаагаа тогтвортойгоор амьдрал, зан төлөвийн хэвшил болгож, иргэдээс авсан мөнгөө өөрийн ахуй амьдрал, хэрэгцээнд зарцуулж байгаа, их хэмжээний хохирол учруулж буй Б.М, Т.Л нарын гэм буруугийн санаатай үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэт хэргийн шинжийг,

 

 шунахайн сэдэлтээр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч иргэний өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч буй Б.М, Т.Л нарын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг,

 

 бусдаас өөрт нь итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгийг хяналт шалгалтын шаардлагагүйгээр буцаан өгөхгүйгээр өөрийнхөө хувийн хэрэгцээнд завшиж бага хэмжээнээс дээш буюу 825.350 төгрөгийн хохирол учруулсан Б.Мгийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг,

иргэдэд өндөр шагнал урамшуулал олгохоор уралдаант элсүүлэлт зарлаж нэмүү өртөг бүтээхгүйгээр олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар бусдаас мөнгөн хөрөнгийг татан төвлөрүүлэх үйл ажиллагаа явуулж луйврын аргаар бусдыг залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулж буй Т.Л, Д.Э, Д.Н нарын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байх тул тэднийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ гэмт хэргүүдийг үйлдсэнийх нь учир эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн бүрэн үндэстэй байна.

Шүүгдэгч Т.Л нь энэ хэрэг шүүхийн шатанд хянагдаж байхад буюу 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нас барсан. Энэ үйл баримт нь 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул түүнд прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.3-т заасан “шүүгдэгч нас барсан” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Харин шүүгдэгч Д.Эг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Д.Нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Б.Мгийн тухайд тэрээр хэд хэдэн гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, шүүгдэгч Д.Н, Д.Э, Б.М нарын эдлэх хугацаатай хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Эн цагдан хоригдсон 612 /зургаан зуун арван хоёр/ хоног, шүүгдэгч Д.Нн цагдан хоригдсон 728 /долоон зуун хорин найм/ хоног, шүүгдэгч Б.Мгийн 717 /долоон зуун арван долоо/ цагдан хоригдсон хоногийг тэдгээрийн биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Э, Д.Н нар өөрсдийгөө хэрэгт оролцоогүй, хохирогч нараас төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгөнөөс авч ашиглаагүй, бусдыг залилан мэхлэх санаа зорилго байгаагүй, тэдгээрийн үйл ажиллагаанаас учирсан бодит хохирлыг бүрэн тогтоогоогүй зэрэг хүсэлт гомдлыг гаргаж, хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах хүсэлтэй гэснийг шүүх хүлээн авах боломжгүй.

Мөн бусдаас тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгө цуглуулж чадсан иргэдэд өндөр шагнал урамшуулал олгохоор уралдаант элсүүлэлт зарлаж нэмүү өртөг бүтээхгүйгээр олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар бусдаас мөнгөн хөрөнгийг татан төвлөрүүлэх үйл ажиллагаа нь цөөн тооны хүмүүст шударга бус давуу байдал олгож бусдын мөнгөн хөрөнгийг завших боломж бүрдүүлэн иргэдийг олноор нь хохироодог болохыг хууль тогтоогч тодорхойлж “олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох үйл ажиллагаа” гэж “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т заасан бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт энэ үйл ажиллагааг явуулахыг хориглосон. Энэ үйл ажиллагааг эрхлэх, явуулах нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй болно. Иймээс Д.Э, Д.Н нарын бусдыг залилан мэхлэх санаа зорилго агуулаагүй, иргэдийг хөрөнгөтэй болоход туслах зорилготой нийгмийн тустай үйл ажиллагаа явуулсан гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй юм.

Д.Эгийн бичиг баримтаар ““Лимитлесс бридж” ХХК нь үүсгэн байгуулагдсан, энэ хэрэгт түүний идэвхтэй оролцоо байгаа тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй.

Бодит хохирлыг хиймлээр өсгөн тооцсон гэсэн хүсэлт, гомдлын тухайд Т.Л, Д.Н, Д.Э нар нь дээр дурдсан үйл ажиллагааг явуулахдаа нийт 261 иргэнээс давхардсан тоогоор 909 удаа, хүн бүрээс 2,050,000 төгрөг хурааж бүгд 1,852,027,500 төгрөгийг татан төвлөрүүлж бэлэн мөнгөөр хурааж авсан байх бөгөөд энэ мөнгөнөөс зарим хэсгийг урамшуулал болгон тараасныг учруулсан нийт хохирлын хэмжээнээс хасах, тараагдсан мөнгөн хөрөнгө дахин эргэлтэд орж татагдсаныг хохиролд тооцох ёсгүй мэтээр дүгнэх нь буруу.  

Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор нь хэрэгт баримтын болон аудитын шалгалт хийлгэх, төлбөр нэхэмжлэх, хариуцах этгээдүүдээс мэдүүлэг авах, зардлын баримт гаргуулах, банк, санхүүгийн байгууллагаас баримт сэлт гаргуулах зэргээр байцаан шийтгэх ажиллагаа явуулж тооцоог гаргасан нь үндэслэлтэй тул Т.Л, Д.Н, Д.Э нарын бүлэглэж бусдыг залилсан хэргийг эдийн засгийн шинжилгээ хийлгэхээр мөрдөн байцаалтад хэргийг буцаах хүсэлт үндэслэлгүй болно.

 

Мөн Б.М зарим хэргийг үйлдээгүй гэх боловч хохирогч, гэрч нарын мэдүүлэг, камерын бичлэг зэргээс үзэхэд Б.М нь залилах болон хулгайлах гэмт хэрэгт түүний идэвхтэй оролцоо байгаа нь хангалттай тогтоогдсоныг дурдаж байна.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.Л, Д.Н, Д.Э нарын бүлэглэж бусдыг залилсан хэргийн тухайд учирсан хохирлын хэмжээг нийт татан төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийн хэмжээгээр тооцоод харин хохирлыг нөхөн төлүүлэхдээ урамшуулалд тараагдсан мөнгөн хөрөнгийг шүүгдэгч нараас бус урамшуулал авсан этгээдээс иргэний хариуцагчаар татаж гаргуулах нь хуульд нийцэж байна.

Ингээд хохирогч нарын авсан урамшуулал болон иргэний хариуцагч Б.Дулмаа /РЮ72040763/-с 21.300.000 төгрөг, Б.Ганчимэг /ЕО60092061/-с 900.000 төгрөг, Д.Отгонбаяр /РЮ72040763/-с 900.000 төгрөг, Н.Ганцэцэг /СЩ62102802/-с 775.000 төгрөг, С.Оюун /ЧВ61030706/-с 1.550.000 төгрөг, И.Цээсүрэн /ВЮ80083003/-с 5.000.000 төгрөг, Б.Адъяасүрэн /ЗЮ85101303/-с 12.250.000 төгрөг, Р.Баярмаа /ЧТ77122703/-с 2.250.000 төгрөг, Г.Мөнгөнтуул /МЖ62091705/-с 6.200.000 төгрөг, Б.Эрдэнэбаатар /ФМ 81021951/-с 5.650.000 төгрөг, Д.Нямханд /НМ78092409/-с 3.100.000 төгрөг, Г.Гантуяа /УХ95032801/-с 38.149.518 төгрөг, Л.Отгончимэг /КК79051102/-с 10.650.000 төгрөг нийт 108.674.518 төгрөгийг гаргуулж нэр бүхий 261 хохирогчид хувь тэнцүүлэн олгож, нийт хохирлоос үлдэх 1.082.627.982 төгрөгийг шүүгдэгч Д.Н, Д.Э нараас тус бүр 360.875.994 төгрөгийг гаргуулж шийтгэх тогтоолын хавсралтад дурдагдсан нэр бүхий нийт 261 хохирогчид хувь тэнцүүлэн олгох,

 

Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл хэмжээ нь бүрэн тогтоогдсон нийт 21.546.310 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.Мгаас гаргуулж, үүнээс хохирогч Ж.Золжаргалд /СЖ86091922/ 4.750.000 төгрөг, О.Мөнх-Очирт /ЛЙ95100213/ 900.000 төгрөг, Г.Цэвэлмаад /ЙС94031223/ 700.000 төгрөг, М.Төвшинтогтоход /ИП96090610/ 540.000 төгрөг, П.Сарангуад /ЙП86082603/ 730.960 төгрөг, Э.Баттулгад /ВД86070819/ 750.000 төгрөг, Л.Мөнхтуяад /НЬ89010901/ 250.000 төгрөг, Р.Мөнхбатад /ИХ83011911/ 1.000.000 төгрөг, С.Энхжинд /УШ91012924/ 2.000.000 төгрөг, Г.Эрдэнэзаяад /ИК93090707/ 350.000 төгрөг, Д.Түмэнбаярт /ЙВ74022503/ 500.000 төгрөг, С.Шинэцэцэгт /ГП97020804/ 1.000.000 төгрөг, Д.Отгонбаярт /ТЛ97070812/ 400.000 төгрөг, М.Ариунтунгалагт /МО90071624/ 550.000 төгрөг, Д.Төгс-Арвижихад /УЮ98040901/ 400.000 төгрөг, Б.Уянгад /НБ95062608/ 825.350 төгрөг, Б.Бүрнээбаярт /УХ93071206/ 500.000 төгрөг, Б.Золзаяад /КГ95042303/ 2.400.000 төгрөг, О.Батцэцэгт /ИЗ76051404/ 1.600.000 төгрөг, Ч.Тэгшжаргалд /УХ95101021/ 400.000 төгрөг, О.Одонцэцэг /СЧ85092760/ 500.000 төгрөг, Р.Цэцэгдарь /ХН87120807/ 500.000 төгрөгийг тус бүр олгохоор,

мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай туулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э, Д.Н нараас тус бүр 5.833.333 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч С.Мягмарсүрэн /ИЙ83120613/-д тус тус олгохоор тогтов.

 

Харин шүүгдэгч Т.Л нас барсан тул түүнээс гэм хорын нөхөн төлбөрийг гаргуулах боломжгүй, түүний хариуцвал зохих хохирлыг өв хүлээн авсан этгээдээс нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хохирогч нар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан иргэдийн өргөдөл 2 хавтас, нийт 279 хуудас, “Бүртгэлийн дэвтэр” гэх бичиглэл бүхий, №2 дугаартай цэнхэр өнгийн том дэвтэр /Модны-2 салбар бүх багийн бүртгэл гэх хаягтай/ 1 ширхэг, №24 гэж дугаарласан “Бэлэн мөнгөний орлогын баримт” гэх хаягтай баримт 2 хавтас, нийт 286 ширхэг, №23 гэж дугаарласан “Тооцооны хуудас” гэх хаягтай баримт 2 хавтас, 295 ширхэг, Цагаан өнгөтэй “Ангийн журнал” гэх, №21 дугаартай том дэвтэр 1 ширхэг, №29 гэж дугаарласан “Цалингийн өргөдөл” гэх  хаягтай 1 хавтас, 116 хуудас баримт, №27 гэж дугаарласан “Шивэлтийн баримт, Модны-2 салбар эх хувь” гэх хаягтай 1 хавтас, 101 хуудас баримт, №14, 15, 16, 17, 18, 19, 20 гэж дугаарласан цагаан өнгийн 12 хуудастай дэвтэр 7 ширхэг, №3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13 гэж дугаарласан Багуудын нэртэй бүртгэлийн жижиг дэвтэр 11 ширхэг, №1 гэж дугаарласан “Бадам баг” гэх хаягтай, №31 гэж дугаарласан “Бундаа баг” гэх хаягтай бүртгэлийн том дэвтэр 2 ширхэг, Ерөнхий цалингийн бүртгэлийн дэвтэр /жижиг/ 1 ширхэг, Ногоон өнгийн хавтсанд хийсэн нотариатаар батлуулсан “Зээлийн гэрээ”-үүд, Шаргал өнгийн хавтсанд хийсэн “10-р хороолол салбар, Шивэлтийн материал” гэх хаягтай баримтууд, Ногоон өнгийн хавтсанд хийсэн “Шивэлтийн материал, 139 хуудас” гэх хаягтай баримтууд, Ногоон өнгийн хавтсанд хийсэн “Өргөдөл 60 хуудас, буцаалт” гэх хаягтай баримтууд, Ногоон өнгийн хавтсанд хийсэн “Өргөдөл 52 хуудас” гэх хаягтай баримтууд, Ногоон өнгийн хавтсанд хийсэн “Багийн бүртгэл, 100 хуудас” гэх хаягтай баримтууд, Цагаан өнгийн хавтсанд хийсэн “10-р хороолол шивэлтийн баримт, 156 хуудас” гэх хаягтай баримтууд, бичлэг бүхий СД-5 ширхэг зэргийг хэрэгт хавсарган үлдээж,

Хар өнгийн процессор-2 ширхэг, Хар өнгөтэй жижиг зургийн аппарат 1 ширхэг, Бор шар, хар өнгийн “Bill Counter” гэсэн бичигтэй цаасан хайрцагтай мөнгө тоологч машин 1 ширхэг, Хар хөх өнгийн тооны машин 1 ширхэг, Хар өнгийн “EPSON L-360” маркийн цаасан хайрцагтай хэвлэгч төхөөрөмж 1 ширхэг зэргийг зохих журмын дагуу худалдан борлуулж үнийг хохиролд тооцуулах,

Шүүгдэгч Д.Нн эзэмшлийн KIA-5 маркийн тээврийн хэрэгслийг зохих журмын дагуу худалдан борлуулж хохиролд нөхөн төлүүлэхийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

Хэрэгт хураагдсан 55.259.500 төгрөг, 6.200 ам.долларыг Мөрдөн байцаах албаны Төрийн сангийн 100900012405 дугаартай төгрөгийн данс болон ажил хариуцсан нярваас тус тус гаргуулж Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад шилжүүлэн өгч нэр бүхий 260 хохирогчид хувь тэнцүүлэн олгуулж, шүүгдэгч Д.Н, Д.Э, Т.Л нарын хариуцан төлөх төлбөрөөс хасаж тооцуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хариуцагч Д.Болорхишиг нь бусдад төлөх төлбөргүйг дурдаж түүний дансны гүйлгээ болон эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарласан Прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 414, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 478 дугаарууд бүхий зөвшөөрлүүдийг /8-р хх-ийн 201, 205х/ хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.3, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.Н, Д.Э нарыг бусадтай бүлэглэн залилах гэмт хэргийг олон шатлалт, маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Баянжаргал овогт Төмөрдоржийн Лхагвыг ганцаараа болон бусадтай бүлэглэн залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, мөн олон шатлалт, маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн гэм буруутайд,

мөн бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч  Боржигон овогт Бат-Оргилын Мөнхтуяаг бусадтай бүлэглэн залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

мөн бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,

мөн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Төмөрдоржийн Лхагвад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Шүүгдэгч Доржсүрэнгийн Эрдэнэдалайг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Долгорсүрэнгийн Намсрайг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Бат-Оргилын Мөнхтуяаг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мгийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Э, Д.Н, Б.М нарт оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Эн цагдан хоригдсон 612 /зургаан зуун арван хоёр/ хоног, шүүгдэгч Д.Нн цагдан хоригдсон 728 /долоон зуун хорин найм/ хоног, шүүгдэгч Б.Мгийн 717 /долоон зуун арван долоо/ цагдан хоригдсон хоногийг тэдгээрийн биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

7.Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Д.Э, Д.Намрай нараас тус бүр нийт 360.875.994 төгрөгийг гаргуулж шийтгэх тогтоолын хавсралт-1-д зааснаар хохирогч нарт олгож,  

Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Б.Мгаас нийт 21.546.310 төгрөгийг гаргуулж үүнээс хохирогч Ж.Золжаргалд /СЖ86091922/ 4.750.000 төгрөг, О.Мөнх-Очирт /ЛЙ95100213/ 900.000 төгрөг, Г.Цэвэлмаад /ЙС94031223/ 700.000 төгрөг, М.Төвшинтогтоход /ИП96090610/ 540.000 төгрөг, П.Сарангуад /ЙП86082603/ 730.960 төгрөг, Э.Баттулгад /ВД86070819/ 750.000 төгрөг, Л.Мөнхтуяад /НЬ89010901/ 250.000 төгрөг, Р.Мөнхбатад /ИХ83011911/ 1.000.000 төгрөг, С.Энхжинд /УШ91012924/ 2.000.000 төгрөг, Г.Эрдэнэзаяад /ИК93090707/ 350.000 төгрөг, Д.Түмэнбаярт /ЙВ74022503/ 500.000 төгрөг, С.Шинэцэцэгт /ГП97020804/ 1.000.000 төгрөг, Д.Отгонбаярт /ТЛ97070812/ 400.000 төгрөг, М.Ариунтунгалагт /МО90071624/ 550.000 төгрөг, Д.Төгс-Арвижихад /УЮ98040901/ 400.000 төгрөг, Б.Уянгад /НБ95062608/ 825.350 төгрөг, Б.Бүрнээбаярт /УХ93071206/ 500.000 төгрөг, Б.Золзаяад /КГ95042303/ 2.400.000 төгрөг, О.Батцэцэгт /ИЗ76051404/ 1.600.000 төгрөг, Ч.Тэгшжаргалд /УХ95101021/ 400.000 төгрөг, О.Одонцэцэгт /СЧ85092760/ 500.000 төгрөг, Р.Цэцэгдарьд /ХН87120807/ 500.000 төгрөгийг тус тус олгож,

 иргэний хариуцагч Б.Дулмаа /РЮ72040763/-аас 21.300.000 төгрөг, Б.Ганчимэг /ЕО60092061/-ээс 900.000 төгрөг, Д.Отгонбаяр /РЮ72040763/-аас 900.000 төгрөг, Н.Ганцэцэг /СЩ62102802/-ээс 775.000 төгрөг, С.Оюун /ЧВ61030706/-аас 1.550.000 төгрөг, И.Цээсүрэн /ВЮ80083003/-ээс 5.000.000 төгрөг, Б.Адъяасүрэн /ЗЮ85101303/-ээс 12.250.000 төгрөг, Р.Баярмаа /ЧТ77122703/-аас 2.250.000 төгрөг, Г.Мөнгөнтуул /МЖ62091705/-аас 6.200.000 төгрөг, Б.Эрдэнэбаатар /ФМ 81021951/-аас 5.650.000 төгрөг, Д.Нямханд /НМ78092409/-аас 3.100.000 төгрөг, Г.Гантуяа /УХ95032801/-аас 38.149.518 төгрөг, Л.Отгончимэг /КК79051102/-ээс 10.650.000 төгрөг буюу нийт 108.674.518 төгрөгийг гаргуулж шийтгэх тогтоолын хавсралт-2-т зааснаар хохирогч нарт тус тус олгосугай.

 

8.Шүүгдэгч Т.Л нас барсан тул түүний хариуцвал зохих хохирлыг өв хүлээн авсан этгээдээс нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хохирогч нар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай туулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э, Д.Н нараас тус бүр 5.833.333 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч С.Мягмарсүрэн /ИЙ83120613/-д олгосугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан иргэдийн өргөдөл 2 хавтас, нийт 279 хуудас, “Бүртгэлийн дэвтэр” гэх бичиглэл бүхий, №2 дугаартай цэнхэр өнгийн том дэвтэр /Модны-2 салбар бүх багийн бүртгэл гэх хаягтай/ 1 ширхэг, №24 гэж дугаарласан “Бэлэн мөнгөний орлогын баримт” гэх хаягтай баримт 2 хавтас, нийт 286 ширхэг, №23 гэж дугаарласан “Тооцооны хуудас” гэх хаягтай баримт 2 хавтас, 295 ширхэг, Цагаан өнгөтэй “Ангийн журнал” гэх, №21 дугаартай том дэвтэр 1 ширхэг, №29 гэж дугаарласан “Цалингийн өргөдөл” гэх  хаягтай 1 хавтас, 116 хуудас баримт, №27 гэж дугаарласан “Шивэлтийн баримт, Модны-2 салбар эх хувь” гэх хаягтай 1 хавтас, 101 хуудас баримт, №14, 15, 16, 17, 18, 19, 20 гэж дугаарласан цагаан өнгийн 12 хуудастай дэвтэр 7 ширхэг, №3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13 гэж дугаарласан Багуудын нэртэй бүртгэлийн жижиг дэвтэр 11 ширхэг, №1 гэж дугаарласан “Бадам баг” гэх хаягтай, №31 гэж дугаарласан “Бундаа баг” гэх хаягтай бүртгэлийн том дэвтэр 2 ширхэг, Ерөнхий цалингийн бүртгэлийн дэвтэр /жижиг/ 1 ширхэг, Ногоон өнгийн хавтсанд хийсэн нотариатаар батлуулсан “Зээлийн гэрээ”-үүд, Шаргал өнгийн хавтсанд хийсэн “10-р хороолол салбар, Шивэлтийн материал” гэх хаягтай баримтууд, Ногоон өнгийн хавтсанд хийсэн “Шивэлтийн материал, 139 хуудас” гэх хаягтай баримтууд, Ногоон өнгийн хавтсанд хийсэн “Өргөдөл 60 хуудас, буцаалт” гэх хаягтай баримтууд, Ногоон өнгийн хавтсанд хийсэн “Өргөдөл 52 хуудас” гэх хаягтай баримтууд, Ногоон өнгийн хавтсанд хийсэн “Багийн бүртгэл, 100 хуудас” гэх хаягтай баримтууд, Цагаан өнгийн хавтсанд хийсэн “10-р хороолол шивэлтийн баримт, 156 хуудас” гэх хаягтай баримтууд, бичлэг бүхий СД-5 ширхэг зэргийг хэрэгт хавсарган үлдээж,

Хар өнгийн процессор-2 ширхэг, Хар өнгөтэй жижиг зургийн аппарат 1 ширхэг, Бор шар, хар өнгийн “Bill Counter” гэсэн бичигтэй цаасан хайрцагтай мөнгө тоологч машин 1 ширхэг, Хар хөх өнгийн тооны машин 1 ширхэг, Хар өнгийн “EPSON L-360” маркийн цаасан хайрцагтай хэвлэгч төхөөрөмж 1 ширхэг зэргийг зохих журмын дагуу худалдан борлуулж үнийг хохиролд тооцуулах,

Шүүгдэгч Д.Нн эзэмшлийн KIA-5 маркийн тээврийн хэрэгслийг зохих журмын дагуу худалдан борлуулж хохиролд нөхөн төлүүлэхийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

11.Хэрэгт хураагдсан 55.259.500 төгрөг, 6.200 ам.долларыг Мөрдөн байцаах албаны Төрийн сангийн 100900012405 дугаартай төгрөгийн данс болон ажил хариуцсан нярваас тус тус гаргуулж Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад шилжүүлэн өгч нэр бүхий 260 хохирогчид хувь тэнцүүлэн олгуулж, шүүгдэгч Д.Н, Д.Э, Т.Л нарын хариуцан төлөх төлбөрөөс хасаж тооцсугай.

 

12.Иргэний хариуцагч Д.Болорхишиг нь бусдад төлөх төлбөргүйг дурдаж түүний дансны гүйлгээ болон эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарласан Прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 414, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 478 дугаарууд бүхий зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болгосугай.

 

13.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Д.Н, Б.Эрдэнэдалай, Б.М нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

14.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

15.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н, Б.Эрдэнэдалай, Б.М нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   З.БОЛДБААТАР

 

                                           ШҮҮГЧИД                                    Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                                Д.ДАРЬСҮРЭН