Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 151/ШШ2017/00395

 

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 151/ШШ2017/00395

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,

 

Нэхэмжлэгч Төв аймаг, Баянцогт сум, 1-р баг, Гунад оршин суух НЬ57022599 регистрийн дугаартай Дархчуул овогт Пэрэнлэйн Бямбаагийн 1981 оны 06 сарын 25-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1983 оны 09 сарын 07-ны өдөр олгосон №196698 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, №0528319 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга О.Нямдоржийг оролцуулав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч П.Бямбаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1957 онд Пэрэнлэйн отгон хүү болж төрсөн. Би 1981 оноос 1983 он хүртэл Ардын армийн 144 дүгээр цэргийн ангид цахилгаанчин, 1983 оноос 1995 он хүртэл Төв аймгийн Нөхөрлөл сангийн аж ахуйд фермийн үхэрчин, малчнаар тус тус ажиллаж байсан. Манай аавыг Артын Пэрэнлэй, ээжийг Дансрангийн Долгор гэдэг байсан юм. Улсын бүртгэлийн лавлагаа авахад Пэрэнлэйжавын Бямбарагчаа 1957 оны 02 сарын 25-ны өдөр төрсөн гэсэн лавлагааг гарсан юм. Энэ лавлагаан дээр миний төрсөн он, сар, өдөр, зөв боловч миний эцгийн нэр болон миний нэр зөрүүтэй бичигдэж гарсан байна. Миний бие өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэсэн боловч бичиг баримт дээрх овог, нэр зөрүүтэй байх тул 1981 оны 06 сарын 25-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр мөн 1983 оны 09 сарын 07-ны өдөр олгосон №196698 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, №0528319 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Дархчуул овогт Пэрэнлэйн Бямбаа мөн болохыг тус тус тогтоож өгнө үү, манай хүүхдүүдийн овог нэр Бямбаа гэсэн овогтой байдаг гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Дархчуул овогт Пэрэнлэйн Бямбаа нь РД: НЬ57022599 регистрийн дугаар бүхий 1957.02.25 нд төрсөн гэж бичигдсэнцахим иргэний үнэмлэхтэй байна.

П.Бямбаад 1981 оны 06 сарын 25-нд АА-ийн 144-р ангиас олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1983 оны 09 сарын 07-нд Төв аймгийнНөхөрлөл сангийн аж ахуйгаас олгосон №196698 дугаартай хөдөлмөрийн дэвтэр,УБ хот ХУД -ийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон №0528319 дугаартай нийгмийн даатагалын дэвтрүүдэд бичигдсэн овог, нэр, төрсөн он сар өдөр нь иргэний үнэмлэх,төрсний бүртгэлийн лавлагаанд бичигдсэнтэй тохирохгүй байгаагаас дээрх бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр Дархчуул овогт Пэрэнлэйн Бямбаа мөн болохыг шүүхээр тогтоолгох зайлшгүй   шаардлага гарсан байна. Нэхэмжлэгчээс ирүүлсэн дараах баримтуудаас үзвэл:

1. 1981 оны 06 сарын 25-ны өдөр нээлгэсэн П.Бямбаагийн хөдөлмөрийн дэвтэрт Пэрэнлэйжав Бямбаа 1959.3.15 гэж,

2.1983 оны 09 сарын 07-ны өдөр олгосон №196698 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт Пэрэнлэйжав Бямбаа 1959 гэж,

3. №0528319 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт Пэрэнлэй, Бямбаа 1959.3.15 гэж тус тус бичсэн байна.

4. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 02 сарын 18-ны өдрийн №357/003155 дугаартай, төрсний бүртгэлийн лавлагаанд Пэрэнлэйжав Бямбарагчаа 1957.2.25 гэж тус тус зөрүү бичигдсэн байна.

 

Мөн Төв аймгийн Нөхөрлөл сангийн аж ахуйн даргын 1983 оны 09 сарын 07-ны өдрийн 137 дугаартай ажилд томилох ба чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

Архивын Ерөнхий газрын 2017 оны 04 сарын 10-ны өдрийн №03-2/42 дугаартай лавлагаа,

Батлан хамгаалах яам, батлан хамгаалахын төв архивын 2016 оны 11 сарын 30-ны өдрийн №000009641 дугаартай архивын лавлагаа ...Пэрэнлэйн Бямбаа БХЯ-ны сайдын 1977 оны 06 сарын 10-ны өдрөөс н/122 дугаар тушаалаар ... гэх бичилт,

Пэрэнлэйн Бямбаагийн №В00609788 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар,

Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын байцаагчийн 2016 оны 12 сарын 06-ны өдрийн №1695 дугаартай регистрийн дугаарыг өөрчилж дахин олгох тухай дүгнэлт,

Төв аймгийн Баянцогт сумын Засаг даргын 2017 оны 04 сарын 06-ны өдрийн 01/84 дугаартай тодорхойлолт,

Төв аймгийн Баянцогт сумын 1-р багийн Засаг даргын 2017 оны 04 сарын 04 өдрийн 01/0192 дугаартай тодорхойлолт .. Пэрэнлэйн Бямбаа нь 2005 оноос хойш одоог хүртэл тус багт амьдарч байна. хүн амын улсын тооллогоор Пэрэнлэйн Бямбаа нэрээр тоологддог.. гэх бичилт,

Гэрч С.Жаргал: П.Бямбаагийн аавыг нь Пэрэнлэй гэдэг нь үнэн гэх тодорхойлолт,

-гэрч А.Отгон: Манай аав П.Бямбаагийн төрсөн ээжийнх нь дүү, манай аав Дансрангийн Аюушбазар, П.Бямбаагийн ээж Дансрангийн Долгор нар нь эхээс хоёуулаа, П.Бямбаагийн аав Пэрэнлэй /баг байсан болохоор Пэрэнлэйжав гэдэг нэрийг нь сайн мэдэхгүй/ гэх хүн байсан. Одоо Пэрэнлэйн Бямбаа гэж явдаг нь үнэн гэх тодорхойлолт,

-гэрч Б.Будрагчаа: Би П.Бямбаагийн гэр бүлийн хүн. П.Бямбаагийн аавыг уг нь Пэрэнлэйжав гэдэг байсан боловч тухайн үеийн боловсон хүчний алдаанаас болж Пэрэнлэйжавын /жав/ нь хасагдаад Пэрэнлэй гэж бичигдсэн. Төрсний гэрчилгээ Пэрэнлэйжавын Бямбарагчаа гэж бичигдсэн. Анх 1980 онд улаан иргэний үнэмлэх бичигдэхэд Пэрэнлэйжав Бямбаа гэж байсан. Иргэний бүртгэл мэдээллийн газраас лавлагаа аваад Иргэний бүртгэлийн газар өргөдөл бичиж, иргэн хүн нэрээ нэг удаа өөрөө солих боломжтой гэснийг үндэслэн нэрээ Пэрэнлэйн Бямбаа болгосон гэх мэдүүлэг зэрэг баримтууд ирсэн байна.

Иймд П.Бямбаад 1981 оны 06 сарын 25-нд ААийэ 144-р ангиас олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1983 оны 09 сарын 07-нд Төв аймгийн Нөхөрлөл сангийн аж ахуйгаас олгосон №196698 дугаартай хөдөлмөрийн дэвтэр,УБ хот ХУД -ийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон №0528319 дугаартай нийгмийн даатагалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь Дархчуул овогт Пэрэнлэйн Бямбаа мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болго

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар НЬ57022599 регистрийн дугаартай Дархчуул овогт Пэрэнлэйн Бямбаа нь 1981 оны 06 сарын 25-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр,

1983 оны 09 сарын 07-ны өдөр олгосон №196698 дугаартай хөдөлмөрийн дэвтэр,

№0528319 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тус тус тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Л.ОЮУНЦЭЦЭГ