Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 151/ШШ2017/00397

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 151/ШШ2017/00397

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,

          Нэхэмжлэгч Төв аймаг, Цээл сум, 1-р баг, Оргил хөшигт 3 гудамж, 56 тоотод оршин суух НЩ67042464 регистрийн дугаартай Цорс овогт Бямбаагийн Дэчинсайханы улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун, нарийн бичгийн дарга О.Нямдорж нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Дэчинсайхан нь 1985 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл туслах ажилчнаар, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 он хүртэл ажиллаж байсан. Нотлох баримт, тушаалууд архиваас сайн гарч ирэхгүй байгаа тул шүүхэд хандсан. Гэрчүүдээс асуусан мэдүүлэг бусад бичиг баримтаар нотлогдож байгааг шүүх харгалзан үзээд Төв аймаг, Цээл сумын Сангийн аж ахуйд 1985 оны 05 сарын 15-ны өдрөөс 1988 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл малчин, саальчнаар, Төв аймаг, Цээл сумын “Хүн эмнэлэгт” 1988 оны 07 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

 

              Б.Дэчинсайхан нь Төв аймаг, Цээл сумын Сангийн аж ахуйд 1985 оны 05 сарын 15-ны өдрөөс 1987 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл малчин, саальчнаар, Төв аймаг, Цээл сумын “Хүн эмнэлэгт” 1987 оны 07 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ.

Үүнд:

           - Төв аймгийн Цээл сумын “Залуучууд” сангийн аж ахуйн даргын 1987 оны 01 сарын 09-ний өдрийн 06 дугаартай ажилд томилох тухай тушаалд “...Бямбаагийн Дэчинсайханыг 1987 оны 01 сарын 10-ны өдрөөс хадлан бригадад туслах ажилчнаар..” гэх бичилт,

 

           - Төв аймгийн Эмийн сангуудын удирдах конторын даргын 1987 оны 06 сарын 22-ны өдрийн 65 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалд “..Цээл сумын эмийн сангийн шил угаагч Ж.Мөнхцэцэг жирэмсний амралттай учир түр шил угаагчаар Б.Дэчинсайханыг 1987 оны 04 сарын 01-ний өдрөөс ..” гэх бичилт,

 

             - Төв аймгийн Эмийн сангуудын удирдах конторын даргын 1988 оны 05 сарын 11-ний өдрийн 49 дугаартай Б.Дэчинсайханд тэтгэмжтэй чөлөөг нөхөн олгох тухай тушаалд “... Б.Дэчинсайханыг 1987 оны 12 сарын 03-ны өдрөөс эхлэн 3 сарын тэтгэмжтэй чөлөөг ..” гэх бичилт,

 

            - 1988 оны 06 сарын 11-ний өдөр Залуучууд сангийн аж ахуйн даргаас Бямбаагийн Дэчинсайханд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

             

             - Төв аймгийн Цээл сумын Хүн эмнэлэгийн эрхлэгчийн 1994 оны 01 сарын 25-ны өдрийн 02 дугаартай ажилчдад цалингийн сүлжээ шинээр тогтоох тухай тушаалд “... цалингийн сүлжээ тогтоосон хүснэгт 15-т Бямбаа Дэчинсайхан, угаагч ...” гэх бичилт,

 

             - Төв аймгийн Цээл сумын Хүн эмнэлгийн эрхлэгчийн 1993 оны 06 сарын 10-ны өдрийн 08 дугаартай хүүхэд асрах тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалд “... угаагч Б.Дэчинсайханд 1993 оны 07 сарын 05-ны өдрөөс 1994 он хүртэл ..” гэх бичилт,

 

              - Төв аймгийн Цээл сумын Хүн эмнэлэгийн цалин тавьж олгох тухай хүснэгт 1992 оны 09 сарын 05-ны өдөр “.. Дэчинсайхан жинхэнэ олгох цалин 870,  8, 9, 10 сар ...” гэх бичилт, 1984 оны 12 сарын 21-ний өдөр, 1990 оны 12 сар, 1991 оны 4 сар, 1991 оны 7 сар, 1993 оны 01 сар, 1993 оны 5 сар, 1993 оны 11 сар зэрэг цалин тооцооны хүснэгт дээрх бичилтүүд,

             

              -  Гэрч Д.Цэрэнханд: Б.Дэчинсайхан нь Төв аймаг, Цээл сумын Сангийн аж ахуйд 1985 оны 05 сарын 15-ны өдрөөс 1988 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл малчин, саальчнаар, Төв аймаг, Цээл сумын эмнэлэгт 1988 оны 07 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

 

     -гэрч Т.Намжилсүрэн: Б.Дэчинсайхан нь Төв аймаг, Цээл сумын Сангийн аж ахуйд 1985 оны 05 сарын 15-ны өдрөөс 1988 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл малчин, саальчнаар, Төв аймаг, Цээл сумын эмнэлэгт 1988 оны 07 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ.

           Б.Дэчинсайханы ажилд томилж, чөлөөлсөн тушаал нь өөрт болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

           

          Иймд 1988 оны 06 сарын 11-ний өдөр Залуучууд сангийн аж ахуйн даргаас олгосон түүний хөдөлмөрийн дэвтэр дээрх 1985 оны 05 сарын 15-ны өдөр “Залуучууд сангийн аж ахуйн даргын 1985 оны 05 сарын 21-ний өдрийн 183 тоот тушаалаар саальчнаар томилсон ..” гэх бичилтийг үндэслэн Төв аймгийн Цээл сумын “Залуучууд” сангийн аж ахуйд анх ажилд орсон өдрийг, 1988 оны 07 сарын 01-ний өдрөөс эмнэлэгт угаагчаар авч ажилууллав..” гэх бичилтийг үндэслэн Төв аймаг Цээл сумын “Хүн эмнэлэгт ажилд орсон өдрийг тус тус тогтоож зөрчигдсөн эрх ашгийг сэргээх нь зүйтэй байна.

 

          Түүнчлэн  түүний  хүсэлтээр хамт сангийн аж ахуйд саальчин, хүн эмнэлэгт лаборант байсан гэрч нараас хууль сануулж авсан мэдүүлэг тэдний хөдөлмөрийн дэвтрийн бичилт хийгдсэн байдал, хүсэлт гаргагчийн өөрийнх  нь  хөдөлмөрийн  дэвтэр  дээрх  бичилт,  Төв аймгийн Цээл сумын “Залуучууд” сангийн аж ахуйн даргын тушаалууд, Төв аймгийн Цээл сумын Хүн эмнэлгийн эрхлэгчийн тушаалууд, Төв аймгийн Цээл сумын Хүн эмнэлэгийн цалин тавьж олгох тухай хүснэгт зэргийг ач холбогдолтой нотлох  баримт гэж  дүгнэв.

       

             Иймд Цорс овогт Бямбаагийн Дэчинсайхан нь Төв аймаг, Цээл сумын Сангийн аж ахуйд 1985 оны 05 сарын 15-ны өдрөөс 1988 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл малчин, саальчнаар, Төв аймаг, Цээл сумын “Хүн эмнэлэгт”  1988 оны 07 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ нь:

 

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар НЩ67042464 регистрийн дугаартай Цорс овогт Бямбаагийн Дэчинсайхан нь Төв аймаг, Цээл сумын Залуучууд Сангийн аж ахуйд 1985 оны 05 сарын 15-ны өдрөөс 1987 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл малчин, саальчнаар,

             Төв аймаг, Цээл сумын “Хүн эмнэлэгт”  1987 оны 07 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг  дахь  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Л.ОЮУНЦЭЦЭГ