Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 151/ШШ2017/00401

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,

 

             Нэхэмжлэгч Төв аймаг, Зуунмод сум, 1-р баг, Номт, 29 байр, 1 тоотод оршин суух НЭ64091808 регистрийн дугаартай Боржигин овогт Балдангийн Энхтуул 1982 оны 07 сарын 06-ны өдөр олгосон №015153 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Энхтуул, нарийн бичгийн дарга О.Нямдорж нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч Б.Энхтуул нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1964 онд төрсөн 53 настай, РД: НЭ64091808 регистрийн дугаар  бүхий  1964 оны 09 сарын 18-ны өдөр төрсөн гэж  бичигдсэн цахим иргэний  үнэмлэхтэй   юм.   Тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр дээрх нэр иргэний  үнэмлэх дээр  бичигдсэн нэр зөрүүтэй байх тул шүүхэд хандсан. Миний  бусад   бүх  бичиг   баримт  Б:.Энхтуул нэрээр   байдаг.   Иймд  цуглуулсан нотлох баримт, гэрчийн мэдүүлгүүд зэргийг үндэслэн 1982 оны 07 сарын 06-ны өдөр олгосон №015153 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Боржигин овогт Балдангийн Энхтуул мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

 

             Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

             Нэхэмжлэгч  Боржигин овогт Балдангийн Энхтуул нь РД: НЭ64091808 регистрийн дугаар  бүхий  1964 оны 09 сарын 18-ны өдөр төрсөн гэж  бичигдсэн цахим иргэний  үнэмлэхтэй  байна.

 

             Б.Энхтуулд 1982 оны 07 сарын 06-ны өдөр  Барилга барилгын материалын үйлдвэрийн  яамны боловсон хүчний газраас олгосон №015153 дугаартай хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн нэр нь  иргэний үнэмлэх бусад эрх олгосон баримт бичгүүд дээр бичигдсэнтэй тохирохгүй  байгаагаас  дээрх  бичиг  баримтын  жинхэнэ эзэмшигчээр Боржигин овогт Балдангийн Энхтуул мөн болохыг шүүхээр тогтоолгох  зайлшгүй   шаардлага  гарсан  байна.  Нэхэмжлэгчээс ирүүлсэн дараах  баримтуудаас үзвэл:

 

             1. 1982 оны 07 сарын 06-ны өдөр олгосон №015153 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт Балдангийн Туул 1964 он гэж,  

 

             2. 1995 оны 01 сарын 01-ний өдөр Төв  аймгийн   нийгмийн даатгалын   хэлтсээс   олгосон №165954 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт Балдангийн Энхтуул 1964 оны 09 сарын 18-ны өдөр, /НЭ64091808/ гэж,

 

             3.  №В00352149 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээнд   Балдангийн Энхтуул /нэ64091808/ гэж тус тус  бичсэн  байна. 

         

             Гэрч Д.Сарантуяа: 1982 оны 07 сарын 06-ны өдөр олгосон №015153 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Балдангийн Энхтуул гэдэг нь үнэн гэх тодорхойлолт,

 

             -гэрч Ж.Энтуул: 1982 оны 07 сарын 06-ны өдөр олгосон №015153 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Балдангийн Энхтуул гэж явдаг нь үнэн гэх  тодорхойлолт болон гэрчид хууль сануулж асуусан мэдүүлэг зэрэг баримтууд ирсэн  байна.   

     

     Иймд хүсэлтийг  хангах үндэслэлтэй  байна.

 

  Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

              1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар НЭ64091808 регистрийн дугаартай Боржигин овогт Балдангийн Энхтуул нь 1982 оны 07 сарын 06-ны өдөр  Барилга барилгын материалын үйлдвэрийн  яамны боловсон хүчний газраас  олгосон №015153 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

 

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг  дахь  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Л.ОЮУНЦЭЦЭГ