Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 151/ШШ2017/00403

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,

          Нэхэмжлэгч Төв аймаг, Эрдэнэ сум, 2-р баг, Чулуутад оршин суух НУ67051004 регистрийн дугаартай Сүмчин овог Ичинхорлоогийн Уранчимэгийн улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгч И.Уранчимэг, нарийн бичгийн дарга О.Нямдорж нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Хүсэлт гаргагч И.Уранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1967 онд төрсөн.  1982 оны 6 сард 8 дугаар анги  төгсөөд  Төв аймгийн Эрдэнэ сумын “Туяа” нэгдлийн Баян хэсэгт илгээлтээр очсон.  1983 оны 03 сарын 01-ний өдрөөс 1985 оны 05 сарын 20-ны өдөр хүртэл саальчнаар, “Булнай” хэсэгт 1985 оны 05 сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл саальчнаар тус тус ажилласан. Эрдэнэ сумын архив  шатсан     учир миний хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн. Архиваас ажилд орсон, чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байна. Харин  1983  онд  саальчдын  Мөнхтогтоо ахлагчтай  суурийн саальчдын хамт авахуулсан фото зураг ,тушаал,  түүний  хавсралтууд , гэрчийн мэдүүлэг зэрэг    нотлох  баримтуудыг  үндэслэн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.

 

           Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

 

             И.Уранчимэг нь Төв аймгийн Эрдэнэ сумын “Туяа” нэгдлийн Баян хэсэгт 1983 оны 03 сарын 01-ний өдрөөс 1985 оны 05 сарын 20-ны өдөр хүртэл саальчнаар, “Булнай” хэсэгт 1985 оны 05 сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл саальчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн  байна.

Нэхэмжлэгч нь Нийгмийн  даатгалын сангаас  олгох  тэтгэвэр , тэтгэмжийн  тухай хуулийн  25 дугаар зүйлд заасны  дагуу   өндөр  насны  тэтгэвэр  тогтоолгоход бүрдүүлэх баримт, мөн 1995 оноос өмнө   ажиллаж  байсан  байдлаа  баримтжуулан     ирүүлжээ.

 

          Үүнд:  - Төв аймгийн Эрдэнэ сумын “Монгол-Унгарын” найрамдлын нэрэмжит “Туяа” нэгдлийн даргын 1983 оны 07 сарын 26-ны өдрийн 41 дугаартай ажилд томилох тухай тушаал,  1983  оны 3 сард    суурийн  хамт олноороо   шагнуулж  байсан  баярын  бичиг,   фото зураг,   

          - Төв аймгийн Эрдэнэ сумын “Монгол-Унгарын” найрамдлын нэрэмжит “Туяа” нэгдлийн зөвлөлийн даргын 1985 оны 05 сарын 20-ны өдрийн 27 дугаартай ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалд “... Ичинхорлоо овогт Уранчимэгийг 04 сарын 10-ны өдрөөс эхлэн “Булнай” хэсэгт малчнаар томилох..” гэх бичилт, тушаалын  хавсралтын 71 дахь талд  саальчин  гэж  бичсэн  байдал,

          

            - Гэрч П.Чанцалдулам:  И.Уранчимэг нь Төв аймгийн Эрдэнэ сумын “Туяа” нэгдлийн Баян хэсэгт 1983 оны 03 сарын 01-ний өдрөөс 1985 оны 05 сарын 20-ны өдөр хүртэл саальчнаар, “Булнай” хэсэгт 1985 оны 05 сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл саальчнаар тус тус ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт хамт ажиллаж байсан талаарх тэмдэглэл,

 

              Гэрч Д.Лхамжав: Би тухайн үед “Туяа” нэгдлийн орлогч дарга байсан. И.Уранчимэг нь Төв аймгийн Эрдэнэ сумын “Туяа” нэгдлийн Баян хэсэгт 1983 оны 03 сарын 01-ний өдрөөс 1985 оны 05 сарын 20-ны өдөр хүртэл саальчнаар, “Булнай” хэсэгт 1985 оны 05 сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл саальчнаар тус тус ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар

 

     -гэрч Ж.Гансүх: Би тухайн үед “Туяа” нэгдлийн тооцооны нягтлан байсан.  И.Уранчимэг нь Төв аймгийн Эрдэнэ сумын “Туяа” нэгдлийн Баян хэсэгт 1983 оны 03 сарын 01-ний өдрөөс 1985 оны 05 сарын 20-ны өдөр хүртэл саальчнаар, “Булнай” хэсэгт 1985 оны 05 сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл саальчнаар тус тус ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ.

              И.Уранчимэгийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдснээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

             Төв аймгийн Эрдэнэ сумын “Монгол-Унгарын” найрамдлын нэрэмжит “Туяа” нэгдлийн дарын тушаалууд болон гэрч  нарт хууль сануулж асуусан  мэдүүлэг,  тэдний хөдөлмөрийн  дэвтрийн хуулбар дахь бичилт нь  хамт нэг  дор  ажиллаж  байсан болохыг  нотолсон  байх тул ач холбогдолтой  нотлох  баримт гэж  дүгнэв.  Түүнчлэн  ажилд  анх  орсон  үйл  явдал  он сар  өдрийг   1983  оны 3 сарын  28  нд  суурийн  хамт олноороо  шагнуулж  байсан  С.Дээшин ахлагчтай   суурийн хамт олонд  гэх  баярын бичиг,  1983  онд авахуулсан  фото зургийн  цомог  зэрэг   баримтыг анх ажилд  орсон өдрийг  гэж үзэв.   

 

             Иймд дээрх нотлох баримтыг хуульд зааснаар өөрийн дотоод итгэлээр үнэлж Сүмчин овогт  Ичинхорлоогийн Уранчимэг нь Төв аймгийн Эрдэнэ сумын “Туяа” нэгдлийн Баян хэсэгт 1983 оны 03 сарын 01-ний өдрөөс 1985 оны 05 сарын 20-ны өдөр хүртэл саальчнаар,  мөн   нэгдлийн  “Булнай” хэсэгт 1985 оны 05 сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл саальчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ нь:

 

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар НУ67051004 регистрийн дугаартай Сүмчин овогт  Ичинхорлоогийн Уранчимэг нь Төв аймгийн Эрдэнэ сумын “Туяа” нэгдлийн Баян хэсэгт 1983 оны 03 сарын 01-ний өдрөөс 1985 оны 05 сарын 20-ны өдөр хүртэл саальчнаар,

           Мөн  нэгдлийн  “Булнай” хэсэгт 1985 оны 05 сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл саальчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг  дахь  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Л.ОЮУНЦЭЦЭГ