| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00191/И |
| Дугаар | 151/ШШ2017/00410 |
| Огноо | 2017-04-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 151/ШШ2017/00410
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 2-р баг, 12-4 тоотод оршин суух, Бөзөнхий овогт Дашийн Жаргалсайхан /РД:НГ70102978/-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 2-р баг, 3Б, 1-1 тоотод оршин суух, Тахийн хустай овогтой Сэрээтэрийн Дэлгэрцэцэг /РД:НЭ76082707, утас:86890560/-д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 800 000 /найман зуун мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итэгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мандахнаран, хариуцагч С.Дэлгэрцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мандахнаран нь шүүхэд гаргасан тайлбартаа: С.Дэлгэрцэцэгтэй 2015 оны 03 сарын 29-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулан 300 000 төгрөгийг хувийн зориулалтаар сарын 10 хувийн хүүтэй 12 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурсан. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч С.Дэлгэрцэцэг төлбөрөө төлөөгүй байна. Иймд үндсэн зээл 300 000 төгрөг, зээлийн хүү 360 000 төгрөг, алданги 2016 оны 03 сарын 29-ний өдрөөс 2017 оны 02 сарын 13-ны өдөр хүртэл 330 000 төгрөг болж байгаа бөгөөд хууль зүйн туслалцаа үзүүлсэн хөлс 300 000 гээд нийт 1 290 000 төгрөгийг нэхэмжилж байсан. Бид харилцан тохиролцож 800 000 төгрөг дээр эвлэрсэн болно. Төлбөрийг 2017 оны 9 дүгээр сараас 2017 оны 12 сарыг дуустал сар бүр 200 000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Цаашид бид нарын хооронд маргаан байхгүй гэв.
Хариуцагч С.Дэлгэрцэцэг шүүхэд ирүүлэн тайлбартаа: Д.Жаргалсайхантай 2015 оны 03 сарын 29-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулан 300 000 төгрөгийг хувийн зориулалтаар сарын 10 хувийн хүүтэй 12 сарын хугацаатайгаар зээлсэн нь үнэн. Миний эрүүл мэндийн байдал тааруу, ажилгүй байгаа тул зээлээ төлж чадаагүй. Д.Жаргалсайханы нэхэмжилсэн 800 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2017 оны 09 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сар хүртэл сар бүр 200 000 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Жаргалсайхан нь С.Дэлгэрцэцэгээс Зээлийн гэрээний үүрэгт 800 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Жаргалсайхан нь Ц.Мандахнаран /ОЖ93080514/-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасны дагуу мөн хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлд заасан бүхий л эрх үүргийг эдлэх эрхийг итгэмжлэлээр олгосон байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу 2015 оны 03 дугаар сарын 29-нд “Зээлийн гэрээ” хийж 300 000 төгрөгийг 10%-ийн хүүтэй 12 сарын хугацаатай өгч авалцхаар тохиролцон гарын үсэг зурж талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагчаас хүүгийн хэмжээ нь илт хохиролтой хийсэн нь амьдралд хүнд тусч байгаа талаар тайлбарлаж байна.
Зээлийн гэрээгээр зээлийн хүүг зээлдүүлэгч, зээлдэгч нар харилцан тохиролцдог хэдий ч хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохиролгүйгээр хуульд нийцүүлж шударга ёсны зарчмыг зөрчихгүй хийхийг хуулиар зохицуулсан ба шүүх зээлийн хүүг зохистой хэмжээнд хүртэл бууруулах эрхтэй болно,
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан явцад нэхэмжлэгч Д.Жаргалсайхан нь нэхэмжлэлийн шаардлага багасгаж 800 000 төгрөгийг хариуцагч С.Дэлгэрцэцэгээс нэхэмжилснийг зөвшөөрч 2017 оны 09 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сар хүртэл сар бүр 200 000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрч гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35 510 төгрөгийг төрийн сангийн оролгод хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 17 755 төгрөгийг, хариуцагч С.Дэлгэрцэцэгээс 17 755 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Жаргалсайханд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Жаргалсайханы нэхэмжилсэн 800 000 төгрөгийг хариуцагч С.Дэлгэрцэцэг 2017 оны 09 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сар хүртэл сар бүр 200 000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн зөвшөөрөл, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35 510 төгрөгийг төрийн сангийн оролгод хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 17 755 төгрөгийг, хариуцагч С.Дэлгэрцэцэгээс 17 755 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Жаргалсайханд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 –д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ