| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00354/И |
| Дугаар | 151/ШШ2017/00417 |
| Огноо | 2017-04-24 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 151/ШШ2017/00417
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би,
Төв аймаг, Заамар сум, 4-р баг, Төв 3-р хэсэг, 1 гудамж, 2 тоотод оршин суух Түнжин овогт Сандагсүрэнгийн Цэндмаа /НН70082567/-ийн нэхэмжлэлтэй,
үрчлэлтийг хүчинтэйд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Алимааг 2009 онд үрчлэн авч, одоог хүртэл өсгөн хүмүүжүүлж байгаа, Охиноо өөрийн нэр дээр гэрчилгээг авах гэж хөөцөлдсөөр байгаад 2012 онд өөрийн нэр дээр солиулж гэрчилгээг авсан. Одоо олон хүүхэдтэй эхийн тэтгэмжид хамрагдах гээд үрчлэлтийг хүчинтэйд тооцуулах хүсэлт гаргаж байсан боловч холбогдох баримт, болох Засаг даргын захирамж нь байгаа тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
С.Цэндмаа нь хүүхдийн үрчлэлтийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д “ ....шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ...” нь тогтоогдож байгаа ба нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаж байх тул түүний татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар С.Цэндмаагийн үрчлэлтийг хүчинтэйд тооцуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг Төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч С.Цэндмаад буцаан олгосугай.
Энэ захирамжид гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ