| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00358/И |
| Дугаар | 151/ШШ2017/00418 |
| Огноо | 2017-04-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 151/ШШ2017/00418
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би,
нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 2-р баг, Ланс, 12 гудамж, 4 тоотод оршин суух Боржигон овогт Нямаагийн Энхчимэг /НМ79032907/-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 2-р баг, 12-15 тоотод оршин суух, Урианхай овогт Баттулгын Энхбат / /, Бараат овогт Дашийн Оюун-Эрдэнэ /НГ88100361/ нарт холбогдох,
зээлийн гэрээний үүргийн биелэлт 4 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Энхчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Энхбат, Д.Оюун-Эрдэнэ нартай 2015 оны 12 сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 2 200 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлийн төлбөрөө төлөөгүй, үндсэн төлбөр хүү, алдангийн хамт 5 580 000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ 1 580 000 төгрөгөөсөө татгалзаж 4 000 000 төгрөгийг Б.Энхбат, Д.Оюун-Эрдэнэ нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Энхбат, Д.Оюун-Эрдэнэ нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Оюун-Эрдэнэ бид хоёр Н.Энхчимэгийн нэхэмжилсэн 4 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2017 оны 05 сарын 30-ны өдрөөс 2017 оны 08 сарын 30-ны өдөр хүртэл 1 000 000 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.
Шүүх, хэрэгт цугларсан болон хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Энхчимэг нь Б.Энхбат, Д.Оюун-Эрдэнэ нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт гэж хүү тооцон 5 580 000 нэхэмжилж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1 580 000 төгрөгөөр багасгаж 4 000 0000 төгрөг нэхэмжилсэн байна.
Зээлийн гэрээгээр зээлийн хүүг зээлдүүлэгч, зээлдэгч нар харилцан тохиролцдог хэдий ч хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохиролгүйгээр хуульд нийцүүлж шударга ёсны зарчмыг зөрчихгүй хийхийг хуулиар зохицуулсан ба нэхэмжлэгч хуулийн шаардлагад нийцүүлж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байгаа нь хуульд нийцэж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Энхбат, Д.Оюун-Эрдэнэ нар нь нэхэмжлэлийн шаардлага 4 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 1 000 000 төгрөгийг 2017 оны 05 сарын 30-ны өдөр, 1 000 000 төгрөгийг 2017 оны 06 сарын 30-ны өдөр, 1 000 000 төгрөгийг 2017 оны 07 сарын 30-ны өдөр, 1 000 000 төгрөгийг 2017 оны 08 сарын 30-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулах тайлбарыг ирүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч Н.Энхчимэг нь тайлбарыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчийн зөвшөөрөл зохигчдийн эвлэрэл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцэж байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д “Зохигч эвлэрсэн тохиолдолд талууд нэхэмжлэлийн нийт шаардлагын талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно, гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно, ... гэрээ нь хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна “ гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байх тул зохигчид зээлийн төлбөр 4 000 000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зөвшөөрөл, зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 104 230 төгрөгийн 50 хувь болох 52 115 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 52 115 төгрөг, хариуцагч Б.Энхбат, Д.Оюун-Эрдэнэ нараас 52 115 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Энхчимэгт олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Энхчимэгийн нэхэмжилсэн 4 000 000 төгрөгийн 1 000 000 төгрөгийг 2017 оны 05 сарын 30-ны өдөр, 1 000 000 төгрөгийг 2017 оны 06 сарын 30-ны өдөр, 1 000 000 төгрөгийг 2017 оны 07 сарын 30-ны өдөр, 1 000 000 төгрөгийг 2017 оны 08 сарын 30-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 104 230 төгрөгийн 50 хувь болох 52 115 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 52 115 төгрөг, хариуцагч Б.Энхбат, Д.Оюун-Эрдэнэ нараас 52 115 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Энхчимэгт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг Б.Энхбат, Д.Оюун-Эрдэнэ нар сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ