| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00227/И |
| Дугаар | 151/ШШ2017/00426 |
| Огноо | 2017-04-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 151/ШШ2017/00426
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би,
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 32-р хороо, Баруунтүрүү, Товчооны зам, 1-8 тоотод байрлах “Агротрак” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхболд, захирал Ч.Сүхцэрэн /рд:5698715/-н нэхэмжлэлтэй,
Төв аймаг, Угтаалцайдам сум, 2-р баг, Асгат, уушиг 6, 277 тоотод байрлах “Ёлтариа” ХХК, /РД:2291274/, захирал Д.Галбадрах, утас:96655827/-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үнэ 126 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Агротрак” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ёлтариа” ХХК-тай 2015 оны 08 сарын 31-нд ОХУ-н Ростсельмаш үйлдвэрт үйлдвэрлэсэн, шинэ Нива Эффект үр тарианы комбайн 1 ширхэгийг нийлүүлэх ХАА-н техник худалдах, худалдан авах гэрээ, батлан даалтын гэрээ хийсэн. Уг мөнгөөс төлбөр хийгдээд гэрээний дагуу 106 000 000 төгрөг, алданги 33 510 000 төгрөг болсон ба алдангаас 13 510 000 төгрөгөөс татгалзаж үлдэх 126 000 000 төгрөгийг “Ёлтариа” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Ёлтариа” ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: 2015 онд Нива Эффект үр тарианы комбайныг “Агротрак” ХХК-аас 170 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийж, урьдчилгаа төлбөр болох 34 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрөөс 2015 оны 12 сарын 10-ны өдөр 10 000 000 төгрөг, 2016 оны 12 сарын 28-ны өдөр 20 000 000 төгрөгийг тус тус төлсөн. Өнөөдрийн байдлаар 106 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй, алдангаас хасаад 20 000 000 болсныг хүлээн зөвшөөрч байна. үндсэн төлбөр 106 000 000 төгрөг, алданги 20 000 000 төгрөг нийт 126 000 000 төгрөгийн 57 000 000 төгрөгийг 2017 оны 04 сарын 28-ны өдөр төлж, үлдэгдэл төлбөр 49 000 000 төгрөг, алданги 20 000 000 төгрөгийг 2017 оны 12 сарын 01-ний дотор тус тус төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“Агротрак” ХХК нь хариуцагч “Ёлтариа” ХХК-д холбогдуулж Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 139 510 000 төгрөг нэхэмжилж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа болох алданги 13 510 000 төгрөгөөс татгалзаж 126 000 000 төгрөгийг нэхэмжилсэн байна.
Зохигчдын хооронд 2015 оны 08 сарын 31-нд худалдах, худалдан авах гэрээ бичгээр хийгдэж 170 000 000 төгрөгөөр ОХУ-н Ростсельмаш үйлдвэрт үйлдвэрлэсэн, шинэ “Нива Эффект” үр тарианы комбайныг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь барааг хүлээн авч, төлбөрийг хийх тухай тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан дагуу худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Талуудын хоорондох гэрээний хугацаа 2016 оны 12 сарын 31 нд дууссан байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 126 000 000 төгрөгийг хариуцагч “Ёлтариа” ХХК, захирал П.Галбадрах төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 57 000 000 төгрөгийг 2017 оны 04 сарын 28-ны өдөр төлж, үлдэгдэл төлбөр 49 000 000 төгрөг, алданги 20 000 000 төгрөгийг 2017 оны 12 сарын 01-ний дотор тус тус төлж барагдуулахаар зохигч харилцан тохирч эвлэрсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлагаа буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно, гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно, ... гэрээ нь хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “Агротрак” ХХК-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 855 500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, 855 500 төгрөгийн 50 хувь 427 750 төгрөгийг хариуцагч “Ёлтариа” ХХК-аас 427 750 төгрөгийг төрийн сангаас тус тс гаргуулж нэхэмжлэгч “Агротрак” ХХК-д буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1,74.6-д зааснаар нэхэмжлэгч “Агротрак” ХХК-н нэхэмжилсэн 126 000 000 төгрөгийн 57 000 000 төгрөгийг 2017 оны 04 сарын 28-ны өдөр төлж, үлдэгдэл төлбөр 49 000 000 төгрөг, алданги 20 000 000 төгрөгийг 2017 оны 12 сарын 01-ний дотор тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “Агротрак” ХХК-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 855 500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, 855 500 төгрөгийн 50 хувь 427 750 төгрөгийг хариуцагч “Ёлтариа” ХХК-аас 427 750 төгрөгийг төрийн сангаас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Агротрак” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ