| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00405/И |
| Дугаар | 151/ШШ2017/00429 |
| Огноо | 2017-04-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 151/ШШ2017/00429
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 9-р хороо, уул 5 гудамж, 19 тоотод оршин суух НЩ65062069 регистрийн дугаартай Адир тайж овогт Хэнмэдхэвийн Санжидмаагийн улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Санжидмаа, нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х.Санжидмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1965 онд Өвөрхангай аймагт төрсөн. Бага дунд сургууль төгсөөд Төв аймаг, Цээл сумын Ахуйн үйлчилгээний төвд 1988 оны 07 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл оёдолчноор ажилласан. Хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн мөн архиваас ажилд орсон гарсан тушаал олдохгүй байснаас тэтгэвэрт гарч чадаагүй. Өмнө нь ажилласан жилийнхээ зарим хэсгийг тогтоолгож байсан. Би 1987 оны 10 сарын 14-нд хүүхдээ төрүүлж байсан. 1987 оны 12 сардаа сумынхаа эмнэлэгт үйлчлэгчээр орж ажиллаж байх үед урлагын хувцас оёх уралдаан зарласан.Энэ уралдаанд шалгарсан тул ахуйн үйлчилгээнд оёдолчноор шилжүүлэг авч байсан. Иймд Төв аймгийн Цээл сумын ахуйн үйлчилгээний төвд 1988 оноос 1989 он хүртэл оёдолчноор ажиллаж байсныг цуглуулсан нотлох баримтыг үндэслэн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Х.Санжидмаа нь Төв аймаг, Цээл сумын Ахуйн үйлчилгээний төвд 1988 оны 07 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ.
Үүнд:
- Төв аймгийн Цээл сумын Ахуйн үйлчилгээний төвийн 1989 оны 1 сар, 2 сар, 3 сар, 7 сар, 8 сар, 9 сар, 10 сар, 11 сар, 1990 оны 2 сар, 3 сарын цалингийн тооцооны хүснэгтүүд дээрх Х.Санжидмаа гэх бичилт,
- “Өгөөж баян Цээл сайхан нутаг” ойн номны 152 хуудас “...Ахуйн үйлчилгээний төвийн ажиллагсдын алтан хуудсыг сөхвөөс ..Оёдолчин ..Н.Бадамцэцэг, Н.Мөнхсайхан, Х.Санжидмаа ..” гэх бичилт,
- №А 223425 дугаартай Эмнэлэгийн хуудас “...Хэнмэдэхийн Санжидмаа 56 хоног хөдөлмөрөөс чөлөөлж 1987 оны 10 арын 14-ний өдрөөс 1987 оны 12 сарын 09-ний өдөр хүртэл..” гэх бичилт,
- 1989 он, 1988 онуудад оёдолчдын хамт авахуулсан фото зургийн цомог, 1989 оны нийтийн ахуйн үйлчилгээний ажилчидтай авахуулж байсан фото зураг, мөн ахуйн үйлчилгээний баярын үеэр бүх ажилчдын хамт авахуулсан 1989 оны фото зураг,
- Гэрч Д.Баасанхүү: Х.Санжидмаа нь Төв аймаг, Цээл сумын Ахуйн үйлчилгээний төвд 1988 оны 07 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл оёдолчноор ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-гэрч Д.Ариунжаргал: Х.Санжидмаа нь Төв аймаг, Цээл сумын Ахуйн үйлчилгээний төвд 1988 оны 07 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл оёдолчноор ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтууд нь хамт нэг байгууллагад ажиллаж байсан нь нотлогдож байна.
Х.Санжидмаагийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, ажилд томилж, чөлөөлсөн тушаал нь өөрт болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүний хүсэлтээр хамт Цээл сумын Ахуйн үйлчилгээний төвд оёдолчин, тогоочоор хамт ажиллаж байсан гэрч нараас хууль сануулж авсан мэдүүлэг тэдний хөдөлмөрийн дэвтрийн бичилт хийгдсэн байдал, Төв аймгийн Цээл сумын Ахуйн үйлчилгээний төвийн 1989 оны 1 сар, 2 сар, 3 сар, 7 сар, 8 сар, 9 сар, 10 сар, 11 сар, 1990 оны 2 сар, 3 сарын цалингийн тооцооны хүснэгтүүд, №А 223425 дугаартай Эмнэлэгийн хуудас, хэрэгт авагдсан фото зураг зэргийг ач холбогдолтой нотлох баримт гэж дүгнэв.
Иймд Адир тайж овогт Хэнмэдхэвийн Санжидмаа нь Төв аймаг, Цээл сумын Ахуйн үйлчилгээний төвд 1988 оны 07 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл оёдолчноор ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар НЩ65062069 регистрийн дугаартай Адир тайж овогт Хэнмэдхэвийн Санжидмаа нь Төв аймгийн Цээл сумын Ахуйн үйлчилгээний төвд 1988 оны 07 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл оёдолчноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ