| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00387/И |
| Дугаар | 151/ШШ2017/00430 |
| Огноо | 2017-04-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 151/ШШ2017/00430
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,
Нэхэмжлэгч Төв аймаг, Батсүмбэр сум, 1-р баг, Мандал үйлдвэрлэл, 1 гудамж, 9 тоотод оршин суух НБ62032800 регистрийн дугаартай Магад овогт Раднаасамбуугийн Батсайханы улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Цагаанцоожийг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1979 онд 8 дугаар анги төгсөөд Заамарын Техник мэргэжлийн сургуульд орж малын сувилагчаар төгссөн. 1981 оны 7 сараас нэгдэлд илгээлтээр очиж Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдэлд 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 1982 оны 05 сарын 26-ны өдөр хүртэл малчнаар, ажиллаж байгаад өвчний учир ажлаас гарсан. 1982 оны 10 сарын 31-ний өдөр эмнэлэгээс гарч 1983 оны 03 сарын 16-ний өдрөөс Төв аймгийн Батсүмбэр сумын “Шүүст” тэжээлийн бригадад тогоочийн туслахаар ажилд орсон. Энэ талаар хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт хийгдээгүй, мөн орсон тушаал байхгүй байгаа тул миний Төв аймгийн Заамар сумын “Заамар” нэгдэлд 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 1982 оны 05 сарын 26-ны өдөр хүртэл малчнаар, Төв аймгийн Батсүмбэр сумын “Шүүст” тэжээлийн бригадад 1983 оны 03 сарын 16-ны өдрөөс 1984 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл туслах тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг цуглуулсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Р.Батсайхан нь Төв аймгийн Заамар сумын “Заамар” нэгдэлд 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 1982 оны 05 сарын 26-ны өдөр хүртэл малчнаар, Төв аймгийн Батсүмбэр сумын “Шүүст” тэжээлийн бригадад 1983 оны 03 сарын 16-ны өдрөөс 1984 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл туслах тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ.
Үүнд:
- Төв аймгийн Заамар сумын “Заамар” нэгдлийн зөвлөлийн даргын 1981 оны 07 сарын 02-ны өдрийн 57 дугаартай илгээлтийн эздийг ажилд томилох тухай тушаалд “...1981 оны 07 сарын 01-ний өдрөөс “Ундарган” бригадад малчнаар Раднаасамбуугийн Батсайханыг 57-р тогтоолын хавсралт ХХА-н ТМС төгссөн..” гэх бичилт,
- Төв аймгийн Заамар сумын “Заамар” нэгдлийн даргын 1981 оны 07 сарын 07-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
Раднаасамбуугийн Батсайханы 1983 оны 04 сараас 1987 он хүртэлх цалингийн тодорхойлолт,
10-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
- Гэрч Д.Нямсүрэн: Р.Батсайхан нь Төв аймгийн Батсүмбэр сумын “Шүүст” тэжээлийн бригадад 1983 оны 03 сарын 16-ны өдрөөс 1984 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл туслах тогоочоор тус тус ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-гэрч Т.Мухайт: Р.Батсайхан нь Төв аймгийн Заамар сумын “Заамар” нэгдэлд 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 1982 оны 05 сарын 26-ны өдөр хүртэл малчнаар, Төв аймгийн Батсүмбэр сумын “Шүүст” тэжээлийн бригадад 1983 оны 03 сарын 16-ны өдрөөс 1984 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл туслах тогоочоор тус тус ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ.
Р.Батсайханы ажлаас чөлөөлсөн тушаал нь өөрт болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Төв аймгийн Заамар сумын “Заамар” нэгдлийн зөвлөлийн даргын 1981 оны 07 сарын 02-ны өдрийн 57 дугаартай илгээлтийн эздийг ажилд томилох тухай тушаал, хөдөлмөрийн дэвтэр дээрх 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс “Ундарган” бригадад малчнаар..” гэх бичилтийг тус тус үндэслэн Төв аймгийн Заамар сумын “Заамар” нэгдэлд 1981 оны 07 сарын 01-ний өдөр анх ажилд орсон өдрийг, Батсүмбэр сумын “Шүүст” тэжээлийн бригадад туслах ажилчдын цалингийн тодорхойлолт дээрх 1983 оны бичилт, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн Төв аймгийн Батсүмбэр сумын “Шүүст” тэжээлийн бригадад 1983 оны 03 сарын 16-ны өдрөөс ажилд орсон өдрийг тус тус тогтоож зөрчигдсөн эрх ашгийг сэргээх нь зүйтэй байна.
Түүнчлэн түүний хүсэлтээр хамт ажиллаж байсан гэрч нараас хууль сануулж авсан мэдүүлэг тэдний хөдөлмөрийн дэвтрийн бичилт хийгдсэн байдал, хүсэлт гаргагчийн өөрийнх нь хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилт, Төв аймгийн Заамар сумын “Заамар” нэгдлийн зөвлөлийн даргын тушаал, Батсүмбэр сумын “Шүүст” тэжээлийн бригадад туслах ажилчин хийж байсан
Раднаасамбуугийн Батсайханы 1983 оны 04 сараас 1987 он хүртэлх цалингийн тодорхойлолт, Сайшаалын үнэмлэх, гэрчилгээ зэргийг ач холбогдолтой нотлох баримт гэж дүгнэв.
Иймд Магад овогт Раднаасамбуугийн Батсайхан нь Төв аймгийн Заамар сумын “Заамар” нэгдэлд 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 1982 оны 05 сарын 26-ны өдөр хүртэл малчнаар, Төв аймгийн Батсүмбэр сумын “Шүүст” тэжээлийн бригадад 1983 оны 03 сарын 16-ны өдрөөс 1984 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл хөдөлмөр хамгааллын хувцас угаагч,туслах тогоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар НБ62032800 регистрийн дугаартай Магад овогт Раднаасамбуугийн Батсайхан нь Төв аймгийн Заамар сумын “Заамар” нэгдэлд 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 1982 оны 05 сарын 26-ны өдөр хүртэл малчнаар,
Төв аймгийн Батсүмбэр сумын “Шүүст” тэжээлийн бригадад 1983 оны 03 сарын 16-ны өдрөөс 1984 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл туслах тогооч, хөдөлмөр хамгааллын хувцас угаагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ