Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 151/ШШ2017/00434

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3-р хороо, 2-р хороололд байрлах “Жи-Мобайл” ХХК /РД:5055773, утас: 98101088 /-ын нэхэмжлэлтэй,

 Төв аймаг, Лүн сум, Уул баг, Их даваа гэх газар оршин суух Амгалангийн Оюунгэрэл /НР86030465/-д холбогдох,

 Төлбөрийн үлдэгдэл 31 200 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Оюунгэрэл нь манай байгууллагатай 2011 оны 08 сарын 27-ны өдөр 98033400 дугаарын хэрэглэгч болохоор гэрээ байгуулсан. Энэхүү дугаарыг тодорхой хугацаанд ашигласан 61 203,50 төгрөгийн төлбөр гарснаас үндсэн төлбөрөөс барьцаа хассан дүнгээр 31 203, 50 төгрөг, алдангаас татгалзсан байсан ба А.Оюунгэрэл нь төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

  Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-ийн Төлбөрийн үлдэгдэл 31 200 төгрөгийг хариуцагч А.Оюунгэрэлээс нэхэмжилсэн байна.

 

   Хариуцагч А.Оюунгэрэл нь нэхэмжлэлийн шаардлага болох 31 200 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, тайлбар ирүүлсэн байх тул түүнийг татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар  нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  59 дүгээр  зүйлийн 59.4-д зааснаар  улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан  төлсөн   4 603  төгрөгийн тал хувь  2300   төгрөгийг   Төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч  “Жи-Мобайл” ХХК-д буцаан олгосугай.

 

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч, нь давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                     Л.ОЮУНЦЭЦЭГ