Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 151/ШШ2017/00435

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

 Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3-р хороо, 2-р хороололд байрлах “Жи-Мобайл” ХХК /РД:5055773, утас: 98101088 /-ын нэхэмжлэлтэй,

  Төв аймаг, Борнуур сум, бичигт баг Хонхор 4-10 тоотод оршин суух Болдбаатарын Сайнзаяа /НЙ73042803/-д холбогдох,

  Төлбөрийн үлдэгдэл 275 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Сайнзаяа нь манай байгууллагатай 2015 оны 09 сарын 17-ны өдөр 98377365 дугаарын хэрэглэгч болохоор гэрээ байгуулсан. Энэхүү дугаарыг тодорхой хугацаанд ашигласан 220 000 төгрөгийн төлбөр, 110 000 төгрөгийн алданги нийт 330 000 төгрөг болсон ба алдангийн 50 хувиас татгалзаж 55 000 төгрөг  нийт 275 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч А.Оюунгэрэл 2017 оны 04 сарын 27-ны өдөр бүрэн төлж барагдуулсан тул гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

   Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-ийн төлбөрийн үлдэгдэл 275 000 төгрөгийг хариуцагч Б.Сайнзаяагаас нэхэмжилсэн байна.

 

   Хариуцагч Б.Сайнзаяа нь нэхэмжлэлийн шаардлага болох 275 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж тайлбар ирүүлсэн байх тул түүний татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар  нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  59 дүгээр  зүйлийн 59.4-д зааснаар  улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан  төлсөн   10 550  төгрөгийн  тал хувь буюу  5250 төгрөгийг   Төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч  “Жи-Мобайл” ХХК-д буцаан олгосугай.

 

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч, нь давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                     Л.ОЮУНЦЭЦЭГ