Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2018/ДШМ/39

 

 

 

 

 

 

 

 

                                 *******, ******* нарт

                                   холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                                 Даргалагч,

                                      Ерөнхий шүүгч                   Б.Батзориг

                                      Шүүгчид                             Я.Туул                                       

                                                                              Д.Буянжаргал

                                Оролцогчид:

                                    Прокурор                            М.Энхбаатар      

                                       Шүүгдэгч                              *******

                                       Түүний өмгөөлөгч               Г.Амартүвшин

                                       Шүүгдэгч                              *******

                                       Түүний өмгөөлөгч               Д.Эрдэнэ-Оргил

                                       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 201 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 3 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.1 дүгээр зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт ******* овогт ******* *******, овогт нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай, 175/201/007/Э индекстэй, 1 хавтас хэргийг 201 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д. илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн. ******* оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, эмэгтэй, ******* настай, дээд боловсролтой, нягтлан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр хүүхдийн хамт Улаанбаатар хот дүүргийн дүгээр хороо дугаар байр тоотод тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2012 оны 06 дугаар сарын 1-ны өдөр Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшуулж байсан, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар: *******

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн. оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, эмэгтэй, настай, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Улаанбаатар хот дүүргийн дугаар хороо тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай овогт /Регистрийн дугаар: ОЮ9012301/                                   

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч*******, ******* нар бүлэглэн 201 оны 02 дугаар сарын 0-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор Де-нол 120 мг хайрцаг, Магне В6 хайрцаг, Фезам 00/25 мг 30 хайрцаг, АЦЦ 200 мг 21 хайрцаг, *******9 ширхэг эмийг зохих зөвшөөрөлгүйгээр ОХУ-аас импортлон оруулж ирсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх*******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг 201 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд 3 дугаартай шийтгэх тогтоолоор ******* овогт ******* *******, овогт нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.1 дүгээр зүйлийн 2-т заасан “Хууль бусаар эм импортлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  5.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* *******, овогт нарыг тус тус 2900 /хоёр мянга есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  зааснаар*******, ******* нарт оногдуулсан 2900 /хоёр мянга есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаас чөлөөлж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.  

 

Хяналтын прокурор М.Энхбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан прокурорын №06 дугаартай эсэргүүцэлдээ: ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ...таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжгэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох... гэж заасан заалтуудыг тус тус зөрчсөн байна. Учир нь шүүхээс *******,******* нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт *******,******* нарын зүйл ангийг өөрчлөх талаар дүгнэлт хийгээгүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан заалтыг баримтлаагүй атлаа ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2900 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, шүүгдэгч нарыг уг торгуулын ялаас чөлөөлж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд *******,******* нарт холбогдох Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 201 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 3 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар мэдүүлэгтээ: Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт бүх тайлбараа хэлсэн. Цагаан сарын баяраар гэрийнхээ хүнсийг цуглуулахдаа 21 хайрцаг АЦЦ-г  хилээр оруулж ирсэн. 21 хайрцаг АЦЦ-ны 11 хайрцгийг өөрийн гурван хүүхдэд, хайрцгийг өөрийн ээжид авч ирсэн. Тухайн үед хилээр хууль бусаар их хэмжээгээр эм оруулж ирсэн, надтай хамт шалгагдаж байсан хүний хэргийг прокуророос эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байхад намайг ингэж шийтгэж байгаад гомдолтой байна гэв.

 

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Г.Амартүвшин давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... *******ийн оруулж ирсэн 1.000 төгрөгийн эм нь Монгол Улсын хилээр оруулахыг хориглосон эмийн бүтээгдэхүүн биш юм. Тиймээс энэ хэрэг нь Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэгдэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн  1.1-т “гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон, эсхүл худал бичсэн” бол торгохоор заасан байна. Тухайн үед шүүгдэгч нар нь гаалийн мэдүүлэгт хөтлөөгүй бүтээгдэхүүн оруулж ирсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар дээрх хэрэг нь гэмт хэргийн шинжгүй зөрчлийн шинжтэй хэрэг гэж үзэж байна гэв.

 

Шүүгдэгч*******ын өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлыг төлж барагдуулсан. Прокурорын эсэргүүцэлд ямар нэгэн санал байхгүй. Ял оногдуулах үндсэн зорилго нь хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. Шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, дээд боловсролтой, бага насны хүүхэдтэй, зан байдал зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэв.

 

Хяналтын прокурор М.Энхбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ...Анхан шатны шүүх ял оногдуулахдаа тухайн зүйл хэсэгт заасан ялаас доогуур хэмжээний ял оногдуулсан. Мөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримталж ялаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Эрүүгийн хуулийн 20.1 дүгээр зүйлд хохирлын хэмжээ шаардагдахгүй. Хууль бусаар эм, бэлдмэл оруулж ирсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцно. Шүүгдэгч нар нь хууль бусаар эм бэлдмэл оруулж ирсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэх үндэслэл байхгүй. Эрүүгийн хуульд заасан хэм хэмжээг зөрчсөний улмаас хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар хэргийг шийдвэрлэж болно гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Б., ******* нар нь бүлэглэн 201 оны 02 дугаар сарын 0-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор Де-нол 120 мг хайрцаг, Магне В6 хайрцаг, Фезам 00/25 мг 30 хайрцаг, АЦЦ 200 мг 21 хайрцаг, *******9 ширхэг эмийг зохих зөвшөөрөлгүйгээр ОХУ-аас импортлон оруулж ирсэн гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.1 дүгээр зүйлийн -д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч,*******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг 201 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд 3 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.1 дүгээр зүйлийн 2-д заасан “Хууль бусаар эм импортлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2900 /хоёр мянга есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж,  уг торгох ялаас чөлөөлж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. 

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 201 оны 05 дугаар сарын 0-ны өдрийн №06 тоот эсэргүүцлийн дагуу *******,******* нарт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Шүүгдэгч *******,******* нар нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч / хх-ийн 21-22-р ху/, гэрч /хх-ийн 25-26-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Гаалийн газрын улсын байцаагчийн 201 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 33-3, 2-3-р ху/, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 201 оны 02 дугаар сарын 0-ны өдрийн №1-02-01/5, №1-02-01/6 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 51-52, 57-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар оролцогчдын зүгээс ямар нэгэн гомдол санал гаргаагүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.1 дүгээр зүйлийн 2-д ...Эм, эмийн түүхий эд, биобэлдмэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ... гэж заасан байхад анхан шатны шүүх *******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар тухайн зүйл, хэсэгт байхгүй хоёр мянга есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар*******, ******* нарт оногдуулсан 2900/ хоёр мянга есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаас чөлөөлж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг зөвхөн хорих ял оногдуулсан тохиолдолд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр хуульчилсан болохыг анхан шатны шүүх анхаараагүй байна.

 

Хэдийгээр анхан шатны шүүх *******,******* нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зөрчил гаргасан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1-д “ Давж заалдах шатны шүүх дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана”., 1.-д ...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах...” гэж заасны дагуу шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2, 3 дугаар заалтуудад өөрчлөлт оруулж зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Шүүгдэгч *******,******* нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх үндэслэлтэй байна.  

 

Иймд Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 201 оны 05 дугаар сарын 0-ны өдрийн 06 тоот эсэргүүцлийг хүлээн авч, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 201 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 3 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2, 3 дугаар заалтуудад өөрчлөлт оруулан, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Түүнчлэн анхан шатны шүүх *******,******* нарт холбогдох эрүүгийн хэргийг 201 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шийдвэрлэсэн боловч шийтгэх тогтоолыг 201 оны 0 дүгээр сарын 30-ны өдөр ёсчилж, хэргийн оролцогчдод гардуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн 1-д ...Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө... гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байх тул цаашид энэ төрлийн алдааг дахин гаргахгүй байх шаардлагатай байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 201 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 3 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2, 3 дугаар заалтуудыг дараах байдлаар өөрчлөн найруулсугай. Үүнд:

2 дугаар заалтыг:

“2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.1 дүгээр зүйлийн 2-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч *******,******* нарыг тус тус 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж,

3 дугаар заалтыг:

“3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6., 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******,******* нарт анхааруулж, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д зааснаар тэнсэгдсэн шүүгдэгч нарыг бүртгэлд хамруулж, хяналт тавихыг шүүгдэгч нарын оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албанд даалгасугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 0.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                        Я.ТУУЛ

                                                                                         Д.БУЯНЖАРГАЛ