Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2017/00641

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2017/00641

Улаанбаатар хот

 

 

 Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

            Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо би,

 Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Номин Карт ББСБ /РД:2712008/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Атлас 19 дүгээр байрны 33 тоотод оршин суух Д.Ганбат /РД:ЗБ89060511/, М.Онон /РД:УК90012545/ нарт холбогдох,

1196566 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон тайлбартаа:

Иргэн Д.Ганбат, М.Онон нар нь 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Номин карт ББСБ-тай зээлийн гэрээ байгуулан 1519970 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай 1,69%-ийн хүүтэйгээр зээлж авсан.

Зээлдэгч нар 2015 оны 7 дугаар сарын 17-ноос хойш гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрч байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 887229 төгрөг, хүү 272220 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29954 төгрөг, нотариатын зардал 6500 төгрөг, нийт 1.196.566 төгрөгийг гаргуулан өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан. 

Зээлдэгч Д.Ганбат, М.Онон нар нь нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэж 2017 оны 4 дүгээр сарын 15-нд 200.000 төгрөг, 5 дугаар сарын 15-нд 200.000 төгрөг, 6 дугаар сарын 15-нд 200.000 төгрөг, 7 дугаар сарын 15-нд 200.000 төгрөг, 8 дугаар сарын 15-нд 200.000 төгрөг, 9 дүгээр сарын 15-нд 196566  төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан болно гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Хариуцагч Д.Ганбат, М.Онон нар нь нэхэмжлэгч Номин карт ББСБ-тай  эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлага болох 1.196.566 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 15-нд 200.000 төгрөг,5 дугаар сарын 15-нд 200.000 төгрөг, 6 дугаар сарын 15-нд 200.000 төгрөг, 7 дугаар сарын 15-нд 200.000 төгрөг, 8 дугаар сарын 15-нд 200.000 төгрөг, 9 дүгээр сарын 15-нд 196566  төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Номин карт ББСБ нь хариуцагч Д.Ганбат, М.Онон нарт холбогдуулан 1196566 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 4 дүгээр сарын 15-нд 200.000 төгрөг, 5 дугаар сарын 15-нд 200.000 төгрөг, 6 дугаар сарын 15-нд 200.000 төгрөг, 7 дугаар сарын 15-нд 200.000 төгрөг, 8 дугаар сарын 15-нд 200.000 төгрөг, 9 дүгээр сарын 15-нд 196566  төгрөгийг тус тус төлж нийт 1.196.566 төгрөгийг төлж барагдуулахаар  харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                            ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 1.196.566 /нэг сая нэг зуун ерөн зургаан мянга таван зуун жаран зургаа/ төгрөгийг /2017 оны 4 дүгээр сарын 15-нд 200.000 төгрөг,5 дугаар сарын 15-нд 200.000 төгрөг, 6 дугаар сарын 15-нд 200.000 төгрөг, 7 дугаар сарын 15-нд 200.000 төгрөг, 8 дугаар сарын 15-нд 200.000 төгрөг, 9 дүгээр сарын 15-нд 196566  төгрөгийг/ тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33268 төгрөгийн тал хувь 16634 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 данснаас, хариуцагч Д.Ганбат М.Онон нараас улсын тэмдэгтийн хураамжид 241862 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

   3.Энэхүү захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тайлбарласугай.

   4.Зохигчид энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар  анхан  шатны  шүүхэд  дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

                           ШҮҮГЧ                           Ч.ИЧИНХОРЛОО