| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 101/2016/01323/И |
| Дугаар | 181/ШШ2017/00642 |
| Огноо | 2017-03-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 181/ШШ2017/00642
| 2017 оны 03 сарын 06 өдөр | Дугаар 181/ШШ2017/00642 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж Гутал ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол Шинэ төгөл 19а байрны 01 тоотод оршин суух Б.Батбаярт холбогдох
Гутал ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн УЖМ0020 дугаартай тэмдгийг хүчингүйд тооцуулах, 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөр Б.Батбаярын Гутал ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллах эрх үүрэг дуусгавар болсныг тогтоолгох тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа:
Гутал ХК нь иргэн Б.Батбаярт холбогдуулан гаргасан Гутал ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн УЖМ0020 дугаартай тэмдгийг хүчингүйд тооцуулах, 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөр Б.Батбаярын Гутал ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллах эрх үүрэг дуусгавар болсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардалгаасаа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Гутал ХК нь хариуцагч Б.Батбаярт холбогдуулан Гутал ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн УЖМ0020 дугаартай тэмдгийг хүчингүйд тооцуулах, 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөр Б.Батбаярын Гутал ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллах эрх үүрэг дуусгавар болсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Гутал ХК-ийн ерөнхий захирал Ц.Төмөр нь Б.Батбаярт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөхгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг батлах үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч Гутал ХК нь хариуцагч Б.Батбаярт холбогдуулан гаргасан Гутал ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн УЖМ0020 дугаартай тэмдгийг хүчингүйд тооцуулах, 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөр Б.Батбаярын Гутал
ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллах эрх үүрэг дуусгавар болсныг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн тал хувь болох төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх тал хувь болох 35100 төгрөгийг Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн 1165105733 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3.Энэ захирамж шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай .
4.Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ИЧИНХОРЛОО