| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2021/0177/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/183 |
| Огноо | 2021-03-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2021/ШЦТ/183
2021 03 16 2021/ШЦТ/183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
улсын яллагч П.Бямбасүрэн,
шүүгдэгч Т.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Ө ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806056680123 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1969 оны 12 сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Т.Ө /регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Т.Ө нь 2018 оны 6 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 29-нд шилжих шөнө архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан Г.Уртнасангийн халааснаар хохирогч Д.Дуламжавын эзэмшлийн виза картыг хүч хэрэглэхгүйгээр хохирогчид мэдэгдэхгүй нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ буюу бэлэн мөнгөний машинд уншуулан нийт 500.000 төгрөгийг хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
шүүгдэгч Т.Ө шүүх хуралдаанд “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Би дарь эхэд байдаг дугуй засварын газарт байж байгаад Уртнасан бид хоёр өдрөөс хойш хамт архи уусан Уртнасан намайг архинд явуулаад байсан. Би картын нууц дугаарыг нь мэддэг болсон байсан…” гэсэн мэдүүлэг /хх-9-10/,
Хохирогч Д.Дуламжавийн “...2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс миний нөхөр болох Г.Уртнасан нь тэтгэврийн зээл болох 2.0000.000 төгрөг аваад миний эзэмшлийн худалдаа хөгжлийн банкны 499162679 тоот дансанд хийлгэж аваад виза картаа өг би картаа авна та нарт өгөхгүй, гэж хэлээд миний картыг авсан, үүнээс хойш нөхөр банга согтуу байсан бөгөөд 6 дугаар сарын 27-ны өдөр 350.000 төгрөгөөр машины мотор авсан бөгөөд 6 дугаар сарын 28-ны орой гэртээ ирэхэд нөхөр согтуу тэр өдөр 21 цагийн үед миний хүүхэд болох У.Цэнддаваа гэртээ ирсэн бөгөөд нөхөр Г.Уртнасан нь У.Цэнддаваад виза картыг маань өгч архи авчир гээд явуулахад манай хүүхэд 7.700 төгрөгийн гүйлгээ хийгээд картыг нь авч ирэхэд нөхөр маань картыг маань халаасанд хий гэхэд хүү халаасанд нь хийсэн гэсэн. ...Худалдаа хөгжлийн банкнаас дансны хуулга авч шалгахад 2018.6.29 01:17:13 цагт 200.000 төгрөг, мөн өдрийн 1:18:19 цагт 200.000 төгрөгийн гүйлгээ, мөн өдрийн 1:19:39 цагт 800.000 төгрөгийн гүйлгээ, 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 09:02:21 цагт 50.000 гүйлгээ нийт 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан…” гэсэн мэдүүлэг /хх-62-64/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-98/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-96/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-34-41/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-49-50/, Худалдаа хөгжлийн банкны депозит дансны хуулга /хх-94/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-135-136/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Т.Ө нь 2018 оны 6 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 29-нд шилжих шөнө архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан Г.Уртнасангийн халааснаар хохирогч Д.Дуламжавын эзэмшлийн виза картыг хүч хэрэглэхгүйгээр хохирогчид мэдэгдэхгүй нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ буюу бэлэн мөнгөний машинд уншуулан нийт 500.000 төгрөгийг хууль бусаар хулгайлан авсан болох нь дээр дурьдсан хохирогч Д.Дуламжын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Худалдаа хөгжлийн банкны депозит дансны хуулга, шүүгдэгч Т.Өын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Т.Өын дээрх бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Т.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Дуламжавт 500.000 төгрөгийн хохирол учирсан ба уг хохирлыг шүүгдэгч Т.Ө нь мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Т.Өын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч Т.Өад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт үлдээж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тус ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасаар шүүгдэгч Т.Ө 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Ө нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.
4.Шүүгдэгч Т.Ө нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Өад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР