Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
Хэргийн индекс | 181/2017/00088/И |
Дугаар | 181/ШШ2017/00684 |
Огноо | 2017-03-07 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 181/ШШ2017/00684
2017 оны 03 сарын 07 өдөр | Дугаар 181/ШШ2017/00684 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 31 дүгээр байрны 51 тоотод оршин суух С.Батмөнх, Б.Баярмаа, Б.Цогтбилэг нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 65 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албад холбогдох
2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Санал болгох комиссын хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 5285 дугаартай шийдвэрээр С.Батмөнхөөс 158800 төгрөгийг гаргуулж Д.Базарсүрэнд олгох төлбөрийг хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаанд байгаа 2 үл хөдлөх хөрөнгөөс гаргуулахаар шийдвэрлэсэн.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 15281013 дугаартай тогтоолоор Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 29260 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэн явуулсан.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ, Б.Цогтбилэг нар нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албад холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Санал болгох комиссын хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ, Б.Цогтбилэг нар нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөхгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг батлах үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албад холбогдох 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Санал болгох комиссын хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн тал хувь болох 35100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх тал хувь болох 35100 төгрөгийг Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн 1165105733 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3.Энэ захирамж шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай .
4.Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ИЧИНХОРЛОО