| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2017/00336/И |
| Дугаар | 181/ШШ2017/00685 |
| Огноо | 2017-03-07 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 181/ШШ2017/00685
|
2017 оны 03 сарын 07 өдөр |
Дугаар 181/ШШ2017/00685 |
Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их сургуулийн гудамж 31 дүгээр байрны 9. Тоотод оршин суух Т.Банзрагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Доржбатын Ганбатын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 65 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албад холбогдох
Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 9\288 тоот, 2016 оны 9 дүгээр сарын 16-Ны өдрийн 10\309 тоот тогтоол, 2016 оны 4 дүгээр сарын 26-Ны өдрийн 04\01 тоот эд хөрөнгө битүүмжлэх, 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өлрийн 00761 дугаартай шийдвэрээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Т.Банзрагчаас 69589000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн 505900 төгрөгийн хамть гаргуулж Г.Эрдэнэтогтох, Г.Батсуурь нарт олгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоол гарч гүйцэтгэлийн ажиллагаа эхэлсэн.
Минйи бие шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад гарсан Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 9\288 тоот, 2016 оны 9 дүгээр сарын 16-Ны өдрийн 10\309 тоот тогтоол, 2016 оны 4 дүгээр сарын 26-Ны өдрийн 04\01 тоот эд хөрөнгө битүүмжлэх, 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Т.Банзрагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Доржбатын Ганбат нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албад холбогдуулан Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 9\288 тоот, 2016 оны 9 дүгээр сарын 16-Ны өдрийн 10\309 тоот тогтоол, 2016 оны 4 дүгээр сарын 26-Ны өдрийн 04\01 тоот эд хөрөнгө битүүмжлэх, 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.Банзрагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөхгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг батлах үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албад холбогдох Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 9\288 тоот, 2016 оны 9 дүгээр сарын 16-Ны өдрийн 10\309 тоот тогтоол, 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 04\01 тоот эд хөрөнгө битүүмжлэх, 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн тал хувь болох 35100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх тал хувь болох 35100 төгрөгийг Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн 1165105733 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3.Энэ захирамж шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай .
4.Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ИЧИНХОРЛОО