Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2018/ДШМ/40

 

 

 

 

 

 

 

 

                          *******, *******, ******* нарт

                                     холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                                 Даргалагч,

                                      Ерөнхий шүүгч                         Б.Батзориг

                                      Шүүгчид                                   Я.Туул                                       

                                                                                    Д.Буянжаргал

                                Оролцогчид:

                                    Прокурор                                  М.Энхбаатар

                                       Шүүгдэгч нарын өмгөөлөгч     П.Буманзаяа

                                       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж, Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 0******* дугаар сарын *******-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт овогт , овогт , овогт нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай, 150/2018/0025/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2018 оны 04 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* оны 11 дүгээр сарын 18-ны өдөр -Уул аймгийн суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, боловсролгүй,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *******, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн сумын ******* ******* дугаар баг, ******* номгон гэх газар оршин суух, урьд өмнө

-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын ******* дугаар шүүхийн 2011 оны 0******* дугаар сарын 15-ны өдрийн №20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахьхэсэгтзаснаар 0******* сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай овогт /Регистрийн дугаар ТФ901118*******/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, оны 08 дугаар сарын 21-ний өдөр -Уул аймгийн суманд төрсөн, *******1 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр ээж 4 хүүхдийн хамт -Уул аймгийн сумын дугаар баг, тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай овогт /Регистрийн дугаар/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, оны 05 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Өгийн нуур төрсөн, *******4 настай, эрэгтэй, эрэгтэй, боловсролгүй,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *******, ээж хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн сумын ******* ******* дугаар баг, гэх газарт оршин суух, урьд өмнө 2 удаагийн ял шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, овогт /Регистрийн дугаар

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч *******, *******, ******* нар нь 2017 оны 12 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн сумын ******* ******* дугаар багийн нутаг, Гацууртын тариан талбай гэх газраас иргэн М.Баттулгын 1 тооны,  иргэн 7 тооны нийт 8 тооны адууг *******4-21 СЭҮ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан бүлэглэн хулгайлж .250.000 төгрөгийн хохирол учруулан бусдын малыг хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 0******* дугаар сарын *******-ны өдөр хянан хэлэлцээд 2 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч овогт , овогт , овогт нарыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг *******00 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч *******ыг 01 жилийн хугацаагаар хорих, *******ыг 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, *******, ******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.  

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Буманзаяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 0******* сарын *******-ны өдрийн 2 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******, ******* нарыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******, ******* нарыг 01 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэснийг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна.

...Давж заалдаж буй үндэслэл нь хорих ялаар шийтгүүлсэн шүүгдэгч *******, ******* нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, анхан шатны шүүх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй тухай дурдсан байсан. Нийт 8 тооны адуу хулгайлсан гэх гэмт хэрэгт ******* тооны адууг амьдаар эргүүлэн өгсөн, 5 тооны адууны мах, 40 тооны хонь, 2 тооны адуу мөн 1.*******50.000 төгрөг зэрэг хохирлуудыг өгсөн байна. Тэгэхээр өмгөөлөгчийн зүгээс үзэхэд шүүгдэгч нарын хохирлыг нөхөн төлсөн байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 1.1, 1.2, мөн хуулийн 7.1-д заасныг журамлан шүүгдэгч нарт оногдуулсан 01 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү. Мөн шүүгдэгч нарын ар гэрийн байдлыг авч үзвэл шүүгдэгч *******ы эхнэр сартай жирэмсэн, 2 настай охинтой, ээж нь нүдний хагалгаанд орсны улмаас нэг нүд нь хараагүй болсон, эмээ нь 7 настай хэвтрийн хүн, амьдрал ахуйгаа залгуулах хүнгүй, амьдрал нь ихэд хэцүү байгаа талаар гэр бүлийнхэн нь хэлж байсан. Шүүгдэгч *******ын хувьд эцэг, эх нь цус харвасан, хэвтэрт байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай хүмүүс байна. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан 01 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: ... Хэргийн материалтай танилцахад шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг болон хувийн байдал, хохирол нөхөн төлсөн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж шүүгдэгч нарт оногдуулсан 01 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь 2017 оны 12 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн сумын ******* ******* дугаар багийн нутаг, Гацууртын тариан талбай гэх газраас иргэн М.Баттулгын 1 тооны,  иргэн 7 тооны нийт 8 тооны адууг *******4-21 СЭҮ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан бүлэглэн хулгайлж .250.000 төгрөгийн хохирол учруулан бусдын малыг хулгайлах гэмт хэрэгт үйлдсэнд Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч *******, *******, ******* нарыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг *******00 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч *******, ******* нарыг 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Буманзаяагийн гаргасан давж заалдах гомдлын дагуу  *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн *******  дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч /хх-ийн *******4-*******-р ху/, хохирогч /хх-ийн *******7-*******9-р ху/ нарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, гэрч /хх-ийн 17-18-р ху/, гэрч Б.баяр /хх-ийн 2*******-р ху/, гэрч /хх-ийн 25-2-р ху/, гэрч /хх-ийн 27-*******-р ху/  нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Сэлэнгэ аймгийн сумын Үнэлгээний комиссын 2018 оны 01 дүгээр сарын 1-ны өдрийн 01 дугаартай акт /хх-ийн 4*******-р ху/, Сэлэнгэ аймгийн сумын Үнэлгээний комиссын 2018 оны 01 дүгээр сарын 1-ны өдрийн 02 дугаартай акт /хх-ийн 47-р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-11-р ху/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-1*******-р ху/, шүүгдэгч *******, *******, ******* нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх тэдний гэм буруугийн асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийж хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан байна.

Шүүгдэгч *******, *******, ******* нар болон тэдгээрийн өмгөөлөгч П.Буманзаяагийн зүгээс гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар ямар нэгэн гомдол хүсэлт гаргаагүй бөгөөд анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдал болон шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоог харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг шүүгдэгч нарт ялгамжтай оногдуулж, шүүгдэгч *******ыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч *******, ******* нарт хуульд заасан хорих ялын доод хэмжээг оногдуулах  дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй, шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго”, .1 дүгээр зүйлд тодорхойлсон “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх нөхцөл байдал”-д нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөний ангийн .7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүйгээр тэнсэх, албадлагийн арга хэмжээг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал  байх тул  шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Буманзаяагийн гаргасан “…анх удаа хөнгөн гэмт хэргийг үйлдсэн зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү…” гэсэн гомдлын үндэслэлийг хангах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Иймд Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 0******* дугаар сарын *******-ны өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Буманзаяагийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.9 дүгээр зүйлийн 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                   

1. Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 0******* дугаар сарын *******-ны өдрийн 2 шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Буманзаяагийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш *******0 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                        Я.ТУУЛ

                                                                                         Д.БУЯНЖАРГАЛ