Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2017/00686

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2017/00686

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо би,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байрны 249 тоотод оршин суух Т.Ганчимэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Шангрилагийн 17 давхарт байрлах М Жи Си Тур ХХК-д холбогдох

ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:

                                                                                                                                                           Миний бие М Жи Си Тур ХХК-д 2016 оны 8 дугаар сарын 5-нд угаагчаар ажилд орсон мөн оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

Гэтэл 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр М Жи Си Тур ХХК- ийн менежер намайг ажлаас халсан.Иймд ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан. Гэтэл шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад намайг ажилд эгүүлэн тогтоосон тул би шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Т.Ганчимэг нь хариуцагч М Жи Си Тур ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.Ганчимэг нь хариуцагч М Жи Си Тур ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөхгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг батлах үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Хариуцагч М Жи Си Тур ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Энэ захирамж шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай .

4.Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Ч.ИЧИНХОРЛОО