Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/179

 

 

 

 

 

 

 

 

2021              3            15                                           179

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Энхжин,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч: Ц.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш холбогдох эрүүгийн 2105000000148 дугаартай 1 хавтас хэргийг 20210 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын засал чимэглэлийн ажил хийдэг, сард 850 000 төгрөгийн орлоготой, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух,

2002 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сум дундын шүүхийн 130 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

2003 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Сум дундын шүүхийн 80 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 4 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2009 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 179 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 233 дугаар зүйлийн 233.1, 234 дүгээр зүйлийн 234.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Ш.

 

Шүүгдэгч Ц.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Давааны 2 дугаар гудамж, 9 тоотод байрлах гэртээ Ц.Баас “яагаад хүүхдүүд уйлуулаад байгаа юм” гэж асуусны хариуд “манай гэр бүлийн амьдрал чамд хамаагүй” гэж Бтай хэрүүл, маргаан үүсгэн ноцолдож, нүүр рүү нь мөргөн унагаах, хутга барин дайрч нүүрийг нь зүсэх зэргээр эрүүл мэндэд нь зүүн шанаа хэсэгт зүсэгдсэн шарх, дээд үүдэн 11 дүгээр шүд ганхаж хөдөлсөн, 21 дүгээр шүд бага зэрэг хөдөлсөн хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ш мэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Хохирогч надаас эхлээд 250 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч дараа нь надаас нэхэмжилсэн мөнгөө авахгүй гэж хэлсэн. Хохирогчоос уучлалт гуйсан. Дахин ийм асуудал гаргахгүй. Би архинаас гаргах эмчилгээ хийлгэх гэж байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Б мэдүүлэхдээ:

2021 оны 01 дүгээр сарын 27-ны шөнө 23 цагийн үед бие засах гээд гэрээсээ гарсан чинь манай дүүгийн хоёр хүүхэд уйлаад байгаа сонсогдсон юм. Тэгэхээр нь би явж ороод, юу болсон бэ гэхэд ээжтэйгээ царайгаа харж ярьж байгаад уйлчихлаа, ээж нь эмнэлэгт байгаа болохоор тэгээд байна гэж хэлсэн. Тэгээд би гарч бие засаад буцаад гэр рүүгээ явах гэж байхад хүүхдүүд ахин уйлах сонсогдсон бөгөөд би ороод яагаад байгаа талаар тодруулахад манай хүргэн Ш надад хандаад “манай гэр бүлийн амьдрал чамд хамаагүй” гээд уурлаж эхэлсэн бөгөөд босож ирээд намайг гараараа заамдаад, зууралдаад энэ үед нэг цохисон. Гэтэл намайг шууд толгой хэсэгт нэг удаа мөргөөд өөрийнхөө хувцсыг тайлж зугтаагаад шүүгээн дотроос талхны хутга аваад гартаа бариад чичиж дайраад байхаар нь гартай нь ноцолдож гэрийн баруун талд байсан орон дээр давхралдаад унасан. Тэгээд байж байхад толгойн зүүн шанаа хэсгээс цус гараад эхэлсэн. Тэгээд Ш босоод гэрийн баганын цаана очиж зогссон. Тэр үед манай дүү Ц орж ирсэн. Араас нь эхнэр С орж ирсэн. Надад гомдол санал гэх зүйл байхгүй. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Надаас одоогоор 200 000 төгрөг гарсан бөгөөд энэ зардлаа гаргуулан авах хүсэлтэй байна. Мөн нэг шүд авхуулсан. Ямар шүд хийлгэхээ тогтоогүй байна.

 Надад энэ хэрэг маргаантай холбоотой ямар нэг гомдол санал байхгүй. Би сайн дураараа Штай эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралдаанд оролцохгүй гэжээ. (хэргийн 41, 46 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч- С.С мэдүүлэхдээ:

2021 оны 01 дүгээр сарын 27-ны орой 22 цаг өнгөрч байхад манай нөхөр бие засахаар гарсан бөгөөд манай Ш гэх дүүгийн гэр манай хашаанд хамт байдаг юм. Тэдний том хүү уйлаад манай гэрт ороод ирсэн. Тэгэхээр нь би яасан бэ, юу болов гэхэд аав, Б ах хоёр зодоон хийгээд байна. Та манай дүү Бүжкааг аваад ирээч гэж хэлсэн. Би яваад очиход манай хадам дүү Ц түрүүлээд орсон байсан бөгөөд намайг ороход Б зуухны хажууд зогсоод хажуу багана орчим Ц зогссон байдалтай, харин Ш хоймор зогсоод хэрүүл хийж байсан. Тэгэхээр нь нэг ой 5 сартай хүүхэд Бүжкааг аваад гэрт оруулсан. Ингээд буцаад намайг орж ирэхэд Б тэр хоёр тайвшраагүй харин манай нөхөр Бы зүүн шанаанаас цус гарсан, өмсөж явсан футболк нь цус болсон байсныг хараад юу болсон бэ гэж асуухад толгой руу хутгаар зүссэн гэж хэлсэн гэжээ. (хэргийн 20 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч- Ц.Ц мэдүүлэхдээ:

2021 оны 01 дүгээр сарын 27-ны орой өөрийн төрсөн ах болох Бы гэрт байхад Ш гэх манай хүргэн дүүгийн 11 настай хүүхэд ахын гэрт орж ирээд Б ах, аав хоёр зодолдоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би босоод гэрт нь яваад ороход гэрийн зүүн талд Б ах толгойн зүүн шанаанаас нь цус гарсан байдалтай, Ш гартаа талх зүсдэг том арзгар иртэй хутга бариад байж байхаар нь хутгаа өг гээд гараас нь салгаж авсан. Тэгээд байж байхад араас Б ахын эхнэр орж ирээд нэг ой гарантай хүүхдийг нь аваад буцаад гарсан. Тэгээд эргээд С эгч орж ирсэн бөгөөд энэ хооронд Б ах болон Ш нар маргаад байж байсан. Тэгээд С эгч Б ахын толгойноос цус гарсан байхыг хараад цагдаад дуудлага өгсөн гэжээ. (хэргийн 26 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1082 тоот дүгнэлтэд:

1. Ц.Бы биед зүүн шанаа хэсэгт зүсэгдсэн шарх, дээд үүдэн 11 дүгээр шүд ганхаж хөдөлсөн, 21 дүгээр шүд бага зэрэг хөдөлсөн гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Шарх сорвижиж эдгэнэ, сорив ердийн явцаар арилж бүдгэрэхгүй гэжээ. (хэргийн 33 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Ц.Ш нь 2002 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сум дундын шүүхийн 130 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

2003 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Сум дундын шүүхийн 80 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 4 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2009 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 179 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 233 дугаар зүйлийн 233.1, 234 дүгээр зүйлийн 234.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан гэжээ. (хэргийн 91 дүгээр хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Ц.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Давааны 2 дугаар гудамж, 9 тоотод байрлах гэртээ Ц.Баас “яагаад хүүхдүүд уйлуулаад байгаа юм” гэж асуусны хариуд “манай гэр бүлийн амьдрал чамд хамаагүй” гэж Бтай хэрүүл, маргаан үүсгэн зодож, нүүр рүү нь мөргөн унагаах, хутга барин дайрч нүүрийг нь зүсэх зэргээр эрүүл мэндэд нь зүүн шанаа хэсэгт зүсэгдсэн шарх, дээд үүдэн 11 дүгээр шүд ганхаж хөдөлсөн, 21 дүгээр шүд бага зэрэг хөдөлсөн хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б, гэрч С.С, Ц.Ц нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1082 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Ц.Шд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Ц.Б нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэн талаар нотлох баримтыг хэрэгт гаргаагүй, “би сайн дураараа Штай эвлэрсэн гомдол саналгүй” гэж мэдүүлсэн тул Ц.Ш бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Ш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Ш 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Ш 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ц.Ш цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Шд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.ОЮУН