Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/181

 

 

 

 

 

 

 

 

 2021            3            15                                        181                                       

 

 

  

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж, шүүгч Ч.Отгонбаяр, С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй,

 

нарийн бичгийн дарга: О.Тэмүүжин, 

иргэдийн төлөөлөгч: Б.Саруул,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэчимэг,

 

шүүгдэгч: А.О, түүний өмгөөлөгч Б.Энхболд /3062/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн От холбогдох эрүүгийн 2005 0205 91123 дугаар, 2 хавтас хэргийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хамтран амьдрагч, түүний охины хамт оршин суух,

1997 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн сум дундын шүүхийн 209 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар 1 жил албадан ажил хийлгэх,

1997 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн сум дундын шүүхийн 1 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар 70 000 төгрөгөөр торгох,

1999 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн сум дундын шүүхийн 170 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих,

2005 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймгийн сум дундын шүүхийн 5 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, 2005 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шүүгчийн захирамжаар хорих ялаас 10 сар 19 хоногийн  өмнө тэнсэн суллагдсан, О.

 

Шүүгдэгч А.О нь 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 10 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Баруун Ард-Аюушийн 1 дүгээр гудамжны 4 тоотод байрлах монгол гэрт бага насны буюу 9 нас 8 сартай Х.Агийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон буюу хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-А.О мэдүүлэхдээ:

2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр би айлд юм хийж өгсөн. Надаар ажил хийлгэсэн айлын залуу намайг дайлж, хамт архи уусан. Тэр намайг гэрт хүргэж өгөөд, хүүхдүүдэд ундаа, чихэр өгсөн. Гэтэл Э нөгөө залууг дагуулж яваад, пиво авхуулахаар нь би уурлаж, түүнтэй муудалцсан. Маргааш өглөө нь 2019 оны 6 дугаар сарын 16-ны өглөө ажилдаа явах гэхэд надаас архи үнэртээд байхаар нь менежер рүүгээ яриад очиж чадахгүй гэж хэлсэн. Эхнэртээ шартаад, толгой өвдөөд байна гэхэд надад 0.33 л архи авч өгсөн. Архинаас 1 татчихаад хэвтэж байтал охин орж ирээд утсаа өгчих гэсэн. Тэр утас ажлынх болохоор утсаа өгөхгүй, утсаар тоглож болохгүй, гэрийн интернэтээр ор гээд бид хоёр маргасан. Эхлээд  би Агийн орон дээр хөнжил нөмрөөд, дараа нь би өөрийн орон дээр очиж дэр тавиад хэвтсэн. Гэтэл охин утас авах гээд миний орон дээр давж орж ирэхээр нь хойшоо бай гээд гижигдсэн чинь А өмдөндөө шээчихлээ гээд хаалга хаахгүй гэрээс гүйгээд гарсан. Би босоод ардаас нь хартал байхгүй байсан. Гэрийн хаалга хаагдахгүй байхаар нь хаалгаа өшиглөөд, налуу болгон, шруп зоож хаагддаг болгосон. Тэгээд би унтсан байсан. Нэг сэрсэн чинь дахиад хаалга онгойчихсон байсан ба гэр рүү нэг юмаар хүчтэй мөргөсөн. Тэгэхээр нь би гараад хартал А миний утсыг авсан, бас ууж байсан архи асгачихсан байхаар нь би уурлаад загнахад урдаас маргахаар нь түүнийг 2 удаа алгадсан чинь муухай орилсон. А гэрийн зүүн хойд талд байсан зурагтын хажуугийн шүүгээнээс хувцас авна гээд явахаар тавиур дээр хувцас чинь байгаа гээд түүнийг хойш нь болгож байхад Э гаднаас хаалга онгойлгоод ороод ирсэн. Тэр гэрийн хаалгыг хүчтэй татаагүй, хаалга түгжээгүй, онгорхой байсан. Тэгээд хүүхэд зодлоо, архи уухаараа ингэдэг гэж марган, дүүгээ аваад гарсан. Түүнээс хойш өчигдөр надаар юм хийлгэсэн хүн утсаар ярьж, юм асуусан. Гэтэл Э буцаж орж ирээд та хүүхэд оролдсон байна гэсэн. Тэгэхээр нь би тийм юм байхгүй, цагдаа дууд гэсэн. Тэр ээжийгээ дуудна гэсэн. Тэгээд би удалгүй унтсан байсан. Ээж нь ирээд миний толгой руу галын хайчаар цохиж, нүүр рүү өшиглөхдөө, толгой хагалсан байсан. Толгойноос цус гарсан тул орны бүтээлгээр цусаа арчсан. Тэгээд түүнээс юу болсон талаар асуухад “чи охин оролдсон байна “гээд хэрэлдсэн. Тэгээд цагдаа ирсэн.  Хэрвээ би гэмт хэрэг үйлдсэн бол цагдаа дууд гэхгүй, битгий дууд гэх байсан. Цагдаа дээр очоод надаар согтуурал шалгах багаж үлээлгэхэд багаж нь  ажиллахгүй байсан. Тэр орой нь шүүх эмнэлэг дээр очиж шинжилгээ авсан. Маргааш нь мөрдөнгийн дарга Баянмөнх орж ирээд, чи олон жил хэрэг хийгээгүй байна, чамайг шоронд явуулна гэж намайг заналхийлсэн. Би Аг 2 удаа алгадаж, хувцаснаас нь чангаасан нь үнэн. Бөгс, бөөр рүү нь цохиогүй, түүнийг алгадахад хойш унасан. Ингэж унахад түүнд гэмтэл учирсан эсэхийг би мэдэхгүй. Намайг хэрэг үйлдэхээс өмнө шинжээч томилсон, тогтоол үйлдсэн байна. Би охинтойгоо муухай харьцаж, алгадсан, архи уусан нь миний буруу. Агийн биед хэн гэмтэл учруулсныг  би мэдэхгүй. Э намайг хүүхэд хүчиндсэн гэж яагаад хэлэх болсныг би мэдэхгүй, урьд өдөр нь бид хоёр маргасан байсан. Би болсон зүйлийг л ярьсан.  Миний  цагдаагийн алба хаагч нарт холбогдох гомдлыг Авилагтай тэмцэх газарт комиссар Чинзориг шалгаж, мөрдөн байцаагч нарт  хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн ба шинжээч томилж гарын үсэг хуурамчаар зуруулсан гэдэг нь тогтоогдсон гэсэн. Тэр хэрэг яасан талаар би  сайн мэдэхгүй байна. Би хэрэг хийгээгүй нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр гарсан. А, бид хоёр аав, охин хоёрын энгийн сайн харьцаатай байдаг байсан. Мөрдөн байцаалтад Агаас мэдүүлэг авахдаа хөтөлж мэдүүлэг авсан гэж бодож байна. Шүүх үнэнийг олж өгнө гэж найдаж байна гэв.

 

 Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч-Х.А мэдүүлэхдээ:

...Аниа орж ирээд намайг аваад гэртээ оруулсан. Аниа агаа, ээжийг утсаар дуудсан. Би гэр дотор нь байсан. Аниа хашаан дотор хүнтэй яриад ээж, агааг дуудсан. Ээж, агаа хоёр ирсэн. Дараа нь цагдаа ирээд намайг авч яваад цагдаа дээр очиж ээжтэйгээ хамт мэдүүлэг өгч, гэрт болсон юмыг ярьсан. Баянгол дүүргийн цагдаа дээр мэдүүлэг өгөхдөө санаанаасаа ямар нэг зүйл зохиож яриагүй гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас 30 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч-Ц.У мэдүүлэхдээ:

Намайг ажил дээрээ байхад Э над руу утсаар яриад Отгоо ах Аг оролдсон байна хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би ажлаасаа чөлөө аваад очсон. Гэртээ очоод Оын нүүр рүү нь хоёр удаа өшиглөөд чи муу яагаад ингэсэн юм бэ гээд дайраад нэг удаа алгадсан, дараа нь цагдаа дуудсан. Миний өмнө өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Миний охин О намайг хүчиндсэн гэж зохиож ярихгүй гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 36 дугаар хуудас)

 

  2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч-О.Болороо мэдүүлэхдээ:

Хярзан гэдэг нь үтрээ, анус хоёрын хооронд байрлах хэсэг юм. Тухайн үед хохирогчийн биед үзлэг хийхэд хохирогчийн эх нь хамт байсан бөгөөд Агийн хярзан 1.2 см хэмжээтэй, зах ирмэг тэгш бус, урагдалтаас шарх үүссэн байсан. Шарх болон язралт нь хоорондоо ялгаатай юм. Мөн тухайн үед шархнаас цус гарч байсныг би тогтоох боломжгүй байсан тул Эх нялхасын эмнэлэг рүү явахыг зөвлөсөн. Хохирогч Агийн охин хальс гэмтэлгүй байсан ба охин хальс, хярзан 2 ойр байрлалтай байдаг. Агийн охин хальсанд гэмтэл үүсээгүй, хярзанд гэмтэл үүссэн. Мөн Агийн биед үзлэг хийхэд бөгсөнд нь ямар нэгэн хөхрөлт, няцралт байгаагүй. Агийн бөгс рүү нь 2 удаа цохиход хярзангийн гэмтэл үүсэхгүй. Уг хярзангийн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас үүссэн бөгөөд бэлэг эрхтний хүчин зүйлээс болж үүсэх боломжтой гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Э мэдүүлэхдээ:

  2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 10 цагийн үед би гэртээ байж байгаад гэрээсээ гартал хажуу талд ээжийн гэрт хүүхэд уйлж байсан. Тэгэхээр нь би гүйж очоод хаалгыг нь татаж үзэхэд хаалга цоожтой байсан. Тэгээд би хэд хэдэн удаа хүчтэй татсан чинь хаалга нь онгойчихсон. Тэгээд хаалга онгойлгоод орсон чинь манай дүү уйлчихсан зүүн талын буйдангийн урд өмдөө барьчихсан зогсож байсан. Тэр үед О ах хажуу талд нь буйдан дээр сууж байсан. Тэгээд дүү Агаас юу болсон талаар асуухад “Отгоо ах намайг хүчиндчихлээ” гэж хэлсэн. Би дүүгээ дагуулаад өөрийнхөө байшин руу орсон. Тэгээд би буцаж гарч ирээд О ах дээр очоод “та яаж байгаа юм” гэхэд уучлаарай ахыгаа, цагдаа дууд” гэсэн. Тэгээд унтлаа гээд хэвтээд өгсөн. Би гэр рүүгээ гүйж ороод утсаараа ээж рүүгээ залгаж, болсон явдлын талаар хэлсэн. Тэгсэн ээж удалгүй ирээд, би утсаар нь цагдаа дуудсан.

Манай дүү надад хэлэхдээ “гэрийнхээ гадаа тоглож байтал О ах Аг дуудсан гэсэн. Тэгээд яасан гэсэн чинь нааш ир гээд хаалга руу ойртоод О ах гараас  нь татаж оруулаад хаалгаа цоожлоод Аг хивсэн дээр хэвтүүлээд өмдийг нь өвдөг хүртэл нь тайлаад тэгээд өөрөө өмдөө тайлаад нэг гараараа хоёр гарыг нь  дараад орилох гэсэн чинь гараараа амыг нь тагласан гэсэн. Тэгээд чишш чимээгүй гээд байсан гэсэн. Тэгээд шууд хүчиндсэн” гэж хэлсэн гэжээ. (хэргийн 31-34 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 7077 дугаар дүгнэлтэд:

1. 5. Х.Агийн биед хярзанд шарх гэмтэл тогтоогдоо.

2.10 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

6. Х.Агийн охин хальсанд урагдал гэмтэл тогтоогдсонгүй, хярзанд урагдал, шарх гэмтэл тогтоогдоо.

7. Х.А нь бэлгийн бойжилт олоогүй, бэлгийн хоёрдогч шинж илрээгүй байна.

8. Х.Агийн охин хальс урагдалгүй боловч хярзан урагдаж, шарх үүссэн байна.

11. Үтрээний арчдас, наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй.

12. Х.Агийн охин хальс урагдал, гэмтэлгүй байна гэжээ. (хэргийн 62 дугаар хуудас)

 

Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 755 дугаар дүгнэлтэд:

1. Х.А нь F43.2 Сэтгэлийн шалтгаант түр зуурын сэтгэл гутрах хариу урвалтай байна.

2. Х.А нь хэрэг учрал болох үед болон хэрэг учрал болохоос өмнө сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байсан байна. Х.А нь хэрэг учрал болсны дараа одоогоор F43.20 буюу Сэтгэлийн шалтгаант түр зуурын сэтгэл гутрах хариу урвалтай байна. Дээрх хариу урвал нь тодорхой үе шатгүй, давтамжгүй, сэтгэцийн түр зуурын хариу урвал юм.

3. Х.Агийн дээрх хариу урвал нь сэтгэлийн шалтгаант түр зуурын олдмол хариу урвал юм.

4. Х.А нь юмыг зөвөөр тусган ойлгож, зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Х.А нь хэргийн улмаас F43.20 буюу Сэтгэлийн шалтгаант түр зуурын сэтгэл гутрах хариу урвал болох өөрчлөлтөд орсон байна.

6. Х.Агийн сэтгэцийн хөгжил нь тухайн хүүхдийн насны түвшинд байна. Х.А сэтгэцийн хоцрогдол байхгүй байна гэжээ. (хэргийн 138 дугаар хуудас)

 

Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 760 дугаар дүгнэлтэд:

1. А.О нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна.

2. А.О нь хэрэг учрал болох үед, хэрэг учрал болохоос өмнө, хэрэг учрал болсны дараа сэтгэцийн ямар нэг өвчингүй байна.

3. А.О нь удамшлын болон олдмол сэтгэцийн ямар нэг өвчингүй байна.

4. А.О нь юмыг зөв тусган ойлгож, үнэн зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. А.О нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

6. А.О нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг, эмчлүүлж байсан гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна гэжээ. (хэргийн 141 дүгээр хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

А.О нь 1997 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн сум дундын шүүхийн 209 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар 1 жил албадан ажил хийлгэх ял,

1997 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн сум дундын шүүхийн 1 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар 70 000 төгрөгөөр торгох ял,

1999 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн сум дундын шүүхийн 170 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

2005 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймгийн сум дундын шүүхийн 5 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, 2005 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шүүгчийн захирамжаар хорих ялын 10 сар 19 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан гэжээ. (хэргийн 119 дүгээр хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч А.О нь “би хамтран амьдрагч Ц.Уийн 9 нас 8 сартай Х.Аг хүчиндээгүй. Намайг архи угаад унтаж байхад А миний утсыг авсан, бас ууж байсан архи асгачихсан байхаар нь би уурлаад загнатал урдаас маргахаар нь түүнийг 2 удаа алгадсан чинь муухай орилсон. А гэрийн зүүн хойд талд байсан зурагтын хажуугийн шүүгээнээс хувцас авна гээд явахаар нь тавиур дээр хувцас чинь байгаа гээд түүнийг хойш нь болгож байхад эгч Э нь гаднаас гэрийн хаалга онгойлгоод ороод ирсэн. Тэгээд хүүхэд зодлоо, архи уухаараа ингэдэг гэж марган, дүүгээ аваад гарсан. Гэтэл Э буцаж орж ирээд та хүүхэд оролдсон байна гэсэн. Тэгэхээр нь би тийм юм байхгүй, цагдаа дууд гэсэн. Тэр ээжийгээ дуудна гэсэн. Тэгээд би удалгүй унтсан байсан. Ээж нь ирээд миний толгой руу галын хайчаар цохиж, нүүр рүү өшиглөхдөө, толгой хагалсан, би Аг хүчиндээгүй гэж үйлдсэн хэргээ хүлээхгүй байгаа түүний мэдүүлэг нь 

 

бага насны хохирогч Х.Агийн

...Аниа орж ирээд намайг аваад гэртээ оруулсан. Аниа агаа, ээжийг утсаар дуудсан. Би гэр дотор нь байсан. Аниа хашаан дотор хүнтэй яриад ээж, агааг дуудсан. Ээж, агаа хоёр ирсэн. Дараа нь цагдаа ирээд намайг авч яваад цагдаа дээр очиж ээжтэйгээ хамт мэдүүлэг өгч, гэрт болсон юмыг ярьсан. Баянгол дүүргийн цагдаа дээр мэдүүлэг өгөхдөө санаанаасаа ямар нэг зүйл зохиож яриагүй,

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч-Ц.Уийн

...Намайг ажил дээрээ байхад Э над руу утсаар яриад Отгоо ах Аг оролдсон байна хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би ажлаасаа чөлөө аваад очсон. Гэртээ очоод Оын нүүр рүү нь хоёр удаа өшиглөөд чи муу яагаад ингэсэн юм бэ гээд дайраад нэг удаа алгадсан, дараа нь цагдаа дуудсан. Миний өмнө өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Миний охин О намайг хүчиндсэн гэж зохиож ярихгүй,

 

гэрч Д.Эгийн

...2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 10 цагийн үед би гэртээ байж байгаад гэрээсээ гартал хажуу талд ээжийн гэрт хүүхэд уйлж байсан. Тэгэхээр нь би гүйж очоод хаалгыг нь татаж үзэхэд хаалга цоожтой байсан. Тэгээд би хэд хэдэн удаа хүчтэй татсан чинь хаалга нь онгойчихсон. Тэгээд хаалга онгойлгоод орсон чинь манай дүү уйлчихсан зүүн талын буйдангийн урд өмдөө барьчихсан зогсож байсан. Тэр үед А.О ах хажуу талд нь буйдан дээр сууж байсан. Тэгээд дүү Х.Агаас юу болсон талаар асуухад “Отгоо ах намайг хүчиндчихлээ” гэж хэлсэн. Би дүүгээ дагуулаад өөрийнхөө байшин руу орсон. Тэгээд би буцаж гарч ирээд А.О ах дээр очоод “та яаж байгаа юм” гэхэд уучлаарай ахыгаа, цагдаа дууд” гэсэн. Тэгээд унтлаа гээд хэвтээд өгсөн. Би гэр рүүгээ гүйж ороод утсаараа ээж рүүгээ залгаж, болсон явдлын талаар хэлсэн. Тэгсэн ээж удалгүй ирээд, би утсаар нь цагдаа дуудсан.

Манай дүү надад хэлэхдээ “гэрийнхээ гадаа тоглож байтал О ах Аг дуудсан гэсэн. Тэгээд яасан гэсэн чинь нааш ир гээд хаалга руу ойртоод О ах гараас  нь татаж оруулаад хаалгаа цоожлоод Аг хивсэн дээр хэвтүүлээд өмдийг нь өвдөг хүртэл нь тайлаад тэгээд өөрөө өмдөө тайлаад нэг гараараа хоёр гарыг нь  дараад орилох гэсэн чинь гараараа амыг нь тагласан гэсэн. Тэгээд чишш чимээгүй гээд байсан гэсэн. Тэгээд шууд хүчиндсэн” гэж хэлсэн,   

 

шинжээч О.Болороогийн ...

тухайн үед хохирогчийн биед үзлэг хийхэд эх нь хамт байсан бөгөөд Х.Агийн хярзан 1.2 см хэмжээтэй, зах ирмэг тэгш бус, урагдалтаас шарх үүссэн байсан. Шархнаас цус гарч байсныг би тогтоох боломжгүй байсан тул Эх нялхасын эмнэлэг рүү явахыг зөвлөсөн. Хохирогч Х.Агийн охин хальс гэмтэлгүй байсан ба охин хальс, хярзан 2 ойр байрлалтай байдаг. Х.Агийн охин хальсанд гэмтэл үүсээгүй, хярзанд шарх үүссэн байсан. Хүүхдийн биед үзлэг хийхэд бөгсөнд нь ямар нэгэн хөхрөлт, няцралт байгаагүй. Х.Агийн бөгс рүү нь 2 удаа цохиход хярзангийн гэмтэл үүсэхгүй. Уг хярзангийн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас үүссэн бөгөөд бэлэг эрхтний хүчин зүйлээс болж үүсэх боломжтой гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн ...

Х.Агийн биед хярзанд шарх гэмтэл тогтоогдоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,  дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Х.Агийн охин хальсанд урагдал гэмтэл тогтоогдсонгүй, хярзанд урагдал, шарх гэмтэл тогтоогдоо, Х.А нь бэлгийн бойжилт олоогүй, бэлгийн хоёрдогч шинж илрээгүй байна, Х.Агийн охин хальс урагдалгүй боловч хярзан урагдаж, шарх үүссэн байна. Үтрээний арчдас, наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй гэсэн 7077 дугаар дүгнэлт,

 

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн

... Х.А нь F43.20 Сэтгэлийн шалтгаант түр зуурын сэтгэл гутрах хариу урвалтай байна, Х.А нь хэрэг учрал болох үед болон хэрэг учрал болохоос өмнө сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байсан байна. Х.А нь хэрэг учрал болсны дараа одоогоор F43.20 буюу Сэтгэлийн шалтгаант түр зуурын сэтгэл гутрах хариу урвалтай байна. Дээрх хариу урвал нь тодорхой үе шатгүй, давтамжгүй, сэтгэцийн түр зуурын хариу урвал юм, Х.Агийн дээрх хариу урвал нь сэтгэлийн шалтгаант түр зуурын олдмол хариу урвал юм, Х.А нь юмыг зөвөөр тусган ойлгож, зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай байна, Х.А нь хэргийн улмаас F43.20 буюу Сэтгэлийн шалтгаант түр зуурын сэтгэл гутрах хариу урвал болох өөрчлөлтөд орсон байна, Х.Агийн сэтгэцийн хөгжил нь тухайн хүүхдийн насны түвшинд байна гэсэн 755 дугаар дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар няцаагдаж,

дээрх нотлох баримтууд шүүгдэгч хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн болохыг нотолж байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.  

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар А.О нь  өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхийн дагуу “би Х.Аг хүчиндээгүй гэж мэдүүлж байх боловч түүний үйлдсэн хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэв.

 

Хохирогч нь Х.Ад  “Сэтгэлийн шалтгаант түр зуурын сэтгэл гутрах хариу урвал” гэсэн сэтгэцийн эмгэг илэрсэн нь шүүгдэгч, түүнийг хүчиндсэн  гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна. 

 

 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн А.Цэнгүүн, өмгөөлөгч Б.Баттөмөр нарыг оролцуулан мөрдөгч “миний дүү чамайг хэн гэмтээсэн юм бэ гэж асуухад хохирогч “өвдсөн” гэж хэлээд, нулимс нь гарч, гарынхаа хуруугаар оролдож, доошоо харж,

Баянгол дүүргийн цагдаа дээр мэдүүлэг өгөхдөө санаанаасаа ямар нэг зүйл зохиож ярьсан уу гэж асуухад “Үгүй” гэж хэлээд уйлж, малгайгаа доошлуулж, нүдээ дарах зэргээр сэтгэлээ илэрхийлж байсан ба  асуулт асуухад хариулах боломжгүй уйлж, өөрт нь хэцүү байсан учир цаашид мэдүүлэг авах ажиллагааг зогсоосон нь хүүхдийн сэтгэлийн хямралыг харуулж байна. 

 

Бага насны хохирогч нь өөрийн насны түвшинд болсон хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай нь Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байх тул түүний мэдүүлгийг үнэн, зөв гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч А.Оыг 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 10 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Баруун Ард-Аюушийн 1 дүгээр гудамжны 4 тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч Ц.Уийн охин бага насны 2010 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн 9 нас 8 сартай Х.Агийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж, хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний төлбөр болон бусад хор уршгийн талаарх нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй болно.

 

Харин энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байх ба харин гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, эрхшээлдээ байгаа хүний эсрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд тооцов.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдаж, шүүгдэгчийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 271 хоногийг эдлэх ялд нь оруулах тооцох нь зүйтэй.

 

Энэ хэрэг 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр үйлдэгдсэн байхад хэргийн 1 дүгээр хавтасны 37, 38, 43 хуудсанд байгаа Оыг хурьцах чадвартай эсэх, түүний дотуур хувцас, мөн Х.Агийн өмсөж явсан хувцсанд  шинжилгээ хийлгэх тогтоолыг мөрдөгч хэрэг болохын өмнө 6 дугаар сарын 15-ны өдөр гэж  бичсэн нь буруу болохыг тэмдэглэж, хойшид дээрх алдааг дахин гаргахгүй талаар анхаарууллаа.  

 

Харин Х.Агийн биед учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоолыг 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр үйлдсэн ба Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 7077 дугаар дүгнэлт гаргажээ.  

 

Бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Цэнгүүн, түүний өмгөөлөгч Б.Баттөмөр нарт хуралдааны товыг мэдэгдэхэд хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн болно.

 

Өмгөөлөгч хэргийн 37, 38, 43, 61 дүгээр хуудсанд байгаа шинжээч томилсон тогтоолыг хэрэг, асуудал болохоос өмнөх өдрөөр гаргасныг хуульд заасан үндэслэл журмын дагуу үйлдэгдсэн нотлох баримт гэж үзэхгүй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаана уу гэсэн санал гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

          ТОГТООХ НЬ:

 

1. Оыг хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харьцаанд орж, хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар А.Оыг 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар А.От оногдуулсан 18 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.От урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар А.Оын 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 271 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.

 

7. Бага насны хохирогчид учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа  бүрдүүлэн хууль ёсны төлөөлөгч Ц.У нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.От цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

               

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН

 

 

                                                ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР

 

 

ШҮҮГЧ                                С.БОЛОРТУЯА