Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/182

 

 

 

 

 

 

 

 

2021            3             16                                    182      

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Энхжин,

улсын яллагч: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярхүү,

шүүгдэгч: П.Т, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт /1697/ нарыг оролцуулж,тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Төд холбогдох эрүүгийн 2102000000012 дугаартай 1 хавтас хэргийг 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, н Т

 

Шүүгдэгч П.Т нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр байрны 2 орцноос НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, “1” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 606.4 гр /цэвэр жин 574.1 гр/, “2” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 152.4 гр /цэвэр жин 134 гр/, “3” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 18.0219 гр /цэвэр жин 10.3855 гр/ “4” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 8.7667 гр /цэвэр жин 6.4836 гр/ “5” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 11.0819 гр /цэвэр жин 7.6979 гр/, “6” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 6.9101 гр /цэвэр жин 4.5625 гр/, “7” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 407.8 гр /цэвэр жин 394.8 гр/, “8” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 338.9 гр /цэвэр жин 307.1 гр/, “9” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 6.5131 гр /цэвэр жин 5.8624 гр/, “10” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 9.7360 гр /цэвэр жин 9.0354 гр/, “11” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 1.2859 гр /цэвэр жин 0,5466 гр/ жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

Улмаар 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11А байрны Б1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Урлан” гэх газарт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй “1” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 606.4 гр /цэвэр жин 574.1 гр/, “2” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 152.4 гр /цэвэр жин 134 гр/, “3” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 18.0219 гр /цэвэр жин 10.3855 гр/ “4” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 8.7667 гр /цэвэр жин 6.4836 гр/ “5” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 11.0819 гр /цэвэр жин 7.6979 гр/, “6” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 6.9101 гр /цэвэр жин 4.5625 гр/, “7” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 407.8 гр /цэвэр жин 394.8 гр/, “8” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 338.9 гр /цэвэр жин 307.1 гр/, “9” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 6.5131 гр /цэвэр жин 5.8624 гр/, “10” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 9.7360 гр /цэвэр жин 9.0354 гр/, “11” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 1.2859 гр /цэвэр жин 0,5466 гр/ жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-П.Т мэдүүлэхдээ:

Би мөрдөн байцаах шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Мансууруулах бодисыг анх Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 4 дүгээр байрны орцны гарах гарцын баруун хэсэгт хог тавьдаг хэсгээс олсон. Олсон зүйлээ мансууруулах бодис гэдийг анх хараад гадарласан. Тэгээд өөрөө татаж үзэх гэж авсан. Мансууруулах бодисыг хуулиар хориглосон гэдгийг мэднэ. Энэ үйлдлээс болж Т.Н, А.Ж гэх 2 найз маань Зөрчлийн тухай хуулиар 14 хоног баривчлагдсан. Холбогдсон хэрэгтээ харамсаж, гэмшиж байна. Гэм буруугаа ойлгож байна. Цаашид хар тамхи сэтгэцэд нөлөөлөх бодисоос хол байна. Би ээж, охинтойгоо хамт амьдардаг. Ээжийн бие тааруу тул ажил хийх боломжгүй байдаг. Би гэр бүлээ тэжээдэг, байрны лизинд сард 600 000 төгрөг төлдөг. Охин маань энэ жил нэгдүгээр ангид орно. Ээж нь охиныг маань багад нь салаад явсан. Хүүхдээ сургуульд элсэн орохыг хармаар байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул оногдуулах ялыг хөнгөрүүлж надад нэг удаа боломж олгооч гэв.

            Мөрдөн байцаалтад гэрч –А.Ж мэдүүлэхдээ:

            Бид 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр баригдсан. Өмнөх өдөр нь гэртээ харьсан байсан. Хэрэг болох өдөр намайг нохойгоо салхилуулаад явж байтал найз Нямаа буюу Н миний номыг авч ирсэн. Тэгээд бид хоёр манай гэрт хамт ороод, буцаад урлан руугаа явсан. Нямаа бид хоёр 15 цагаас 16 цагийн хооронд урлан руу орж ирэхэд сонин үнэртэй, бага зэргийн утаатай байсан. Тэгээд би гайхаад энэ юу юм бэ гэж асуугаад, тэр зүйлийг нь Төөс аваад сонирхож хэд сорж үзсэн. Сороход гашуун, нэг тийм хэцүү, сорж болохгүй байсан. Тэгээд би байсан газарт нь буцаагаад тавьсан. Тэгээд би хая гэж хэлээд буцаагаад Төд өгсөн. Зураг зураад сууж байхад 10-20 минутын дараа цагдаа нар орж ирсэн. Сорж үзсэн зүйл маань цаасанд ороосон тамхи мэт зүйл байсан.

Уг зүйлийг Т урлан дээр авч ирсэн. Надад хэлэхдээ өөрөө олсон гэж хэлсэн. Хэрхэн яаж авч ирсэн талаар нь мэдэхгүй. Н, Т бид гурав хамт хэрэглэсэн. Бид хоёрыг татахад цаасанд ороож бэлтгэсэн тамхи шиг хэлбэртэй байсан. Хэн яаж ороосныг нь мэдэхгүй байна. Намайг татахад л тийм байсан. Н өөрөө тамхи татдаггүй болохоор ганц хоёр сороод, хоолой нь гашуун оргиод болих шиг болсон. Т уг мансууруулах бодисыг гэрийнхээ орчмоос олсон гэж хэлсэн. Өөр зүйл яриагүй гэжээ. (хэргийн 45-46 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч –Т.Н мэдүүлэхдээ:

2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өглөө 09 цаг 30 минутын үед урлан дээр ирсэн. Тэгээд удалгүй А.Ж орж ирсэн. Тэгээд бид хоёр зураг зурж байгаад 13 цаг 20 минутын үед бид хоёр гэр гэртээ харьсан. ..маргааш нь 16 цагийн үед А.Ж бид хоёр урлан дээр ирэхэд Т байсан ба Т тэр үед цаасанд нэг юм ороогоод сууж байсан. Тэгээд чи юу татаад байгаа юм бэ гэхэд өвс гэдэг зүйл байна гэж хэлээд Жд өгсөн. Тэгтэл Ж татаж үзээд надад өгсөн. Намайг татахад хоолой хорсоод байсан. Тэгтэл Ж наадах чинь бүтэхгүй юм байна, харшил өгөх юм биш биз гэсэн. Тэгээд Т ариун цэврийн өрөө рүү аваад явсан. Харин эргэж ирэхдээ гартаа юу ч бариагүй байсан. Тэгээд л цагдаа нар орж ирсэн гэжээ. (хэргийн 41-42 дугаар хуудас)

 

            2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

Л.Жд нэгжлэг хийхийн өмнө сэтгэцэд нөлөөт мансууруулах бодис байгаа бол сайн дураар гарган өгөх эрхтэйг тайлбарлахад урлан дотор байрлах текний ширээнээс баруун талд байрлах бор өнгийн модон ширээний доод хэсэгт гараар зааж, ногоон эрээн өнгийн цүнхийг авч нээхэд хар өнгийн тортой ургамал мэт зүйл, хоёр ширхэг цагаан өнгийн тортой хатсан ургамал мэт зүйл, мөн жижиглэн бэлтгэсэн овор хэмжээ багатай 3 ширхэг цагаан ууттай, 1 ширхэг ногоон ууттай хатсан ургамал мэт зүйлс байв. Ногоон эрээн өнгийн цүнхний ёроол хэсэгт нунтаг ургамал мэт зүйлс байв. Ногоон эрээн өнгийн цүнхтэй эд зүйлийг нэгжлэгийн явцад эд мөрийн баримтаар хураан авч гэрэл зургаар бэхжүүлэв. Объектын дотор хэсэгт цагийн зүүний дагуу дүрс бичлэг үйлдэн нэгжлэг хийхэд биллъяардын өрөөний хаалганы ард талд байрлах цагаан өнгийн вакум цонхны тавцан хэсэгт зиплок түгжээтэй нунтаг болон буталсан ногоон өнгөтэй ургамал мэт зүйл болон шатаж түлэгдсэн мөнгөлөг цаас байсныг эд мөрийн баримтаар хураан авч дүрс бичлэгээр бэхжүүлэв. Урлангийн зүүн урд буланд мөн бор өнгийн модон ширээ байх ба ширээний тавцан дээр компьютер болон бусад эд зүйлс байх ба ширээний тавцан дээр шатаж түлэгдсэн болон ногоон өнгийн зүйлээр бохирлогдсон хоёр ширхэг мөнгөлөг тугалган цаас байсныг эд мөрийн баримтаар хураан авч, дүрс бичлэгээр бэхжүүлэв. Мөн нэгжлэгийн явцад урлангийн зурагтын эсрэг талд байрлах цагаан өнгийн зөөлөвчтэй түшлэгтэй буйдан сандлын зүүн талын тохойвч орчим зиплок түгжээтэй ногоон өнгийн нунтаг хэлбэртэй ургамал мэт зүйл байсныг эд мөрийн баримтаар хураан авч, дүрс бичлэгээр бэхжүүлэв гэжээ. (хэргийн 7-8 дугаар хуудас)

 

2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлд:

-ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/,

...П.Т нь тестийн савны 2 талын нийт 10 ширхэг баганын ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас илэрч тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн гэж урьдчилсан байдлаар зааж байгаа болохыг тэмдэглэлд тусгав гэжээ. (хэргийн 13 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 73 тоот дүгнэлтэд:

1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “4” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “5” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “6” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “7” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “8” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “9” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “10” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “11” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, 3 ширхэг гялгар уутанд хийсэн мөнгөлөг цаас зэргээс Делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг болно. Хугархай сахлын хутгаас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.

4. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл уутны хамт 606.4 гр /цэвэр жин 574.1 гр/, “2” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 152.4 гр /цэвэр жин 134 гр/, “3” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 18.0219 гр /цэвэр жин 10.3855 гр/ “4” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 8.7667 гр /цэвэр жин 6.4836 гр/ “5” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 11.0819 гр /цэвэр жин 7.6979 гр/, “6” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 6.9101 гр /цэвэр жин 4.5625 гр/, “7” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 407.8 гр /цэвэр жин 394.8 гр/, “8” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 338.9 гр /цэвэр жин 307.1 гр/, “9” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 6.5131 гр /цэвэр жин 5.8624 гр/, “10” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 9.7360 гр /цэвэр жин 9.0354 гр/, “11” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 1.2859 гр /цэвэр жин 0,5466 гр/ жинтэй байна гэжээ. (хэргийн 55-56 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 77 тоот дүгнэлтэд:

1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. “П.Т УИ 96011819 2020.12.15” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын  жагсаалтад багтдаг болно гэжээ. (хэргийн 66 дугаар хуудас)

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1224 тоот дүгнэлтэд:

1. П.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. П.Т мэдүүлэг өгөх чадвартай байна.

2. П.Т нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. П.Т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

4. П.Т нь болсон хэргээс шалтгаалан сэтгэцэд өөрчлөлт орсон гэх шинж, баримт үгүй байна.

5. П.Т нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын  хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй байна. П.Т нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна гэжээ (хавтаст хэргийн 78 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудсанд:

П.Т нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 134 дүгээр хуудас)

 

            ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч П.Т нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр байрны 2 орцноос НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, “1” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 606.4 гр /цэвэр жин 574.1 гр/, “2” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 152.4 гр /цэвэр жин 134 гр/, “3” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 18.0219 гр /цэвэр жин 10.3855 гр/ “4” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 8.7667 гр /цэвэр жин 6.4836 гр/ “5” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 11.0819 гр /цэвэр жин 7.6979 гр/, “6” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 6.9101 гр /цэвэр жин 4.5625 гр/, “7” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 407.8 гр /цэвэр жин 394.8 гр/, “8” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 338.9 гр /цэвэр жин 307.1 гр/, “9” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 6.5131 гр /цэвэр жин 5.8624 гр/, “10” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 9.7360 гр /цэвэр жин 9.0354 гр/, “11” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 1.2859 гр /цэвэр жин 0,5466 гр/ жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

             улмаар 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11А байрны Б1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Урлан” гэх газарт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй “1” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 606.4 гр /цэвэр жин 574.1 гр/, “2” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 152.4 гр /цэвэр жин 134 гр/, “3” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 18.0219 гр /цэвэр жин 10.3855 гр/ “4” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 8.7667 гр /цэвэр жин 6.4836 гр/ “5” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 11.0819 гр /цэвэр жин 7.6979 гр/, “6” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 6.9101 гр /цэвэр жин 4.5625 гр/, “7” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 407.8 гр /цэвэр жин 394.8 гр/, “8” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 338.9 гр /цэвэр жин 307.1 гр/, “9” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 6.5131 гр /цэвэр жин 5.8624 гр/, “10” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 9.7360 гр /цэвэр жин 9.0354 гр/, “11” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 1.2859 гр /цэвэр жин 0,5466 гр/ жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч А.Ж, Т.Н нарын мэдүүлэг, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 73, 77 тоот дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай болно.

 

            Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг шалгасан, Нийслэлийн прокурорын газраас П.Төд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн үйл баримттай тохирч байна.

 

Иймд шүүгдэгчийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, эх, 6 настай охины хамт амьдардаг зэрэг байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа

“1” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 606.4 гр /цэвэр жин 574.1 гр/, “2” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 152.4 гр /цэвэр жин 134 гр/, “3” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 18.0219 гр /цэвэр жин 10.3855 гр/ “4” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 8.7667 гр /цэвэр жин 6.4836 гр/ “5” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 11.0819 гр /цэвэр жин 7.6979 гр/, “6” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 6.9101 гр /цэвэр жин 4.5625 гр/, “7” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 407.8 гр /цэвэр жин 394.8 гр/, “8” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 338.9 гр /цэвэр жин 307.1 гр/, “9” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 6.5131 гр /цэвэр жин 5.8624 гр/, “10” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 9.7360 гр /цэвэр жин 9.0354 гр/, “11” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 1.2859 гр /цэвэр жин 0,5466 гр/ жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг тус тус хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх тул устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган хадгалахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Тийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.Төд хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жил 6 сарын (гурван жил зургаан сар) хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

 

            3. П.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчилсөн бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож,

7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар П.Т нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,

үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

            5. Шүүгдэгч П.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдсугай

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа

“1” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 606.4 гр /цэвэр жин 574.1 гр/, “2” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 152.4 гр /цэвэр жин 134 гр/, “3” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 18.0219 гр /цэвэр жин 10.3855 гр/ “4” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 8.7667 гр /цэвэр жин 6.4836 гр/ “5” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 11.0819 гр /цэвэр жин 7.6979 гр/, “6” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 6.9101 гр /цэвэр жин 4.5625 гр/, “7” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 407.8 гр /цэвэр жин 394.8 гр/, “8” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 338.9 гр /цэвэр жин 307.1 гр/, “9” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 6.5131 гр /цэвэр жин 5.8624 гр/, “10” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 9.7360 гр /цэвэр жин 9.0354 гр/, “11” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 1.2859 гр /цэвэр жин 0,5466 гр/ жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг тус тус хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх тул устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, сиди 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалсугай.

 

            7. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Төд хувийн баталгаа гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.ОЮУН