Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/192

 

                                     

 

 

 

 

 

 

  2021          3            19                                       192

                                   

  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                   

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж, шүүгч Л.Одончимэг, Г.Золбоо нарын бүрэлдэхүүнтэй,

 

нарийн бичгийн дарга:  З.Баярцэцэг,

иргэдийн төлөөлөгч: С.Сэлэнгэ,

улсын яллагч: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбадагва,

 

гэрч: Т.Х,

гэрч: Д.Б,

 

шүүгдэгч: Ц.М, түүний өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл /0031/, Т.Батбаяр /1596/,

шүүгдэгч: Х.Д, түүний өмгөөлөгч Ц.Амар /2563/, О.Аззаяа /2704/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Д нарт холбогдох эрүүгийн 1902001600089 дугаар, 12 хавтас хэргийг 2020 оны 12 дугаар  сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1965 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цөмийн физикч  мэргэжилтэй, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 979 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2-т зааснаар 1 000 000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19 200 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг эдэлж, торгууль төлсөн, М,

 

  Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1437 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 500 000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 137 дугаар захирамжаар 2017 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тэгшитгэлээр эдлээгүй үлдсэн 8 жил 3 сарын хорих ялаас чөлөөлөгдсөн,  Д.

 

Шүүгдэгч Ц.М нь үргэлжилсэн үйлдлээр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их үүсгэл” ХК-ийн байранд Архангай аймгийн Цэнхэр сум, Орхон багийн нутагт байрлах алтны орд газарт нөхөн сэргээлт хийх, алт олборлох чиглэлээр хамтран ажиллана гэж

 

1. Хохирогч Б.Эоос 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 55 000 000  төгрөгийг “гэрээний төлбөр” гэж бэлнээр урьдчилан авч, иргэн Д.Пдаштай 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулан,  

 

2. хохирогч Д.Птэй 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулан, мөн өдрөө гэрээний төлбөрт 32 000 000 төгрөгийг авч, 

 

3. хохирогч Г.Оаас 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Монгол Газар” ХХК-ийн хуулийн зөвлөх Б.Буяын 5315090640 дугаарын Хаан банкны дансаар нийт 70 000 000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мөн дансанд  26 000 000 төгрөгийг шилжүүлэн Д.Цэндээгийн нэрээр 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 12/11 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”,

2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Д.Нандинцэцэгийн нэрээр 08/41 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулан 5 000 000 төгрөг, нийт 101 000 000 төгрөгийг, 

 

4. хохирогч Ж.Багээс 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 60 000 000 төгрөгийг гэрээний төлбөрт авч, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 12/01 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулан, 

 

5.  иргэн Э.Бүтай 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, хохирогч Л.Мөгөөс гэрээний төлбөрт 25 000 000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гэрээг сунган дахин гэрээ байгуулж, сунгалтын төлбөрт 10 000 000 төгрөг, нийт 35 000 000 төгрөгийг, 

 

6. иргэн Х.Бөтэй 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулан, хохирогч Ө.Жаас 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 5 000 000  төгрөг, мөн бэлнээр 25 000 000 төгрөг, гэрээний төлбөрт 30 000 000 төгрөгийг, 

 

7. иргэн Х.Бөтэй 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулан, хохирогч Ө.Оээс нийт 15 000 000 төгрөгийг “Монгол Газар”  ХХК-ийн нягтлан бодогч Д.Богийн дансаар шилжүүлж, 

 

8. иргэн Х.Бөтэй 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулан, хохирогч Л.Маас нийт 20 000 000 төгрөгийг, 

 

9. иргэн Н.Жтай 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулан, мөн өдөр хохирогч Б.Батээс гэрээний төлбөр гэсэн утгатайгаар 50 000 000 төгрөг бэлнээр авч, 

 

10. С.Байтай 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 09/42 дугаартай “Ажил туслан гүйцэтгүүлэх гэрээ” байгуулж, гэрээний төлбөрт 116 000 000 төгрөг, 

 

11. Т.Жатай 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 01/22 дугаартай "Хамтран ажиллах гэрээ" байгуулан, хохирогч Т.Жааас “гэрээний төлбөр” 29 791 800 төгрөгийг, 

 

12. Т.Жатай 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 01/22 дугаартай "Хамтран ажиллах гэрээ" байгуулан, хохирогч Н.Бягээс “гэрээний төлбөр” 12 000 000 төгрөгийг, 

 

13. Т.Жатай 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 01/22 дугаартай "Хамтран ажиллах гэрээ" байгуулан хохирогч Г.Эоос “гэрээний төлбөр” 12 500 000 төгрөгийг тус тус гэрээгээр халхавчлан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж , 568 291 800 төгрөгийн их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон,    

 

шүүгдэгч Х.Д нь үргэлжилсэн үйлдлээр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хөх Түвд майнинг” ХК-ийн ажлын байранд Архангай аймгийн Цэнхэр сум, Орхон багийн нутагт байрлах газарт нөхөн сэргээлт хийх, алт олборлох чиглэлээр хамтран ажиллана гэж

 

1.хохирогч Г.Одтай 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулан, гэрээний төлбөрт 40 000 000 төгрөгийг бэлнээр, 

 

2. хохирогч Г.Мөтай 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулан, гэрээний төлбөрт 20 000 000 төгрөгийг, 

 

3. хохирогч Д.Отай 2018 оны 01 дүгээр сарын үед “Монгол Газар” ХХК-ийн газраас түрээслүүлнэ гэж бэлнээр 20 000 000 төгрөг,

2018 оны 3 дугаар сард 20 000 000 төгрөг, нийт 40 000 000 төгрөгийг эхнэр А.Ундралын дансаар шилжүүлэн авсан,  

 

4. хохирогч Б.Түтай 2017 оны 11 дүгээр сард “Монгол Газар” ХХК-ийн газраас түрээслүүлнэ гэж тохиролцон, бэлнээр 15 000 000 төгрөгийг эхнэр А.Ундралын дансаар шилжүүлэн авч, 

 

5. хохирогч Ш.Алдтай 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 00/02 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулан, гэрээний төлбөрт 20 000 000 төгрөгийг эхнэр А.Ундралын дансаар шилжүүлэн авч, 

 

6. иргэн П.Эрдэнэцогттой 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 00/04 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулан, хохирогч Ж.Нарээс гэрээний төлбөрт 3 000 000 төгрөгийг авч,

 

7. Иргэн С.Тотай 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулан, хохирогч С.Монаас гэрээний төлбөрт 20 000 000 төгрөгийг, эхнэр А.Ундралын 5011417607 дугаарын дансаар шилжүүлэн авч, 

 

8. Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их үүсгэл” ХХК-ийн хашаанд байсан 4 ширхэг ёмкостыг худалдана гэж 19 000 000 төгрөг шилжүүлэн авч, 2 ёмкостыг өгөлгүй, Н.Зод 10 000 000 төгрөгийн хохирол учруулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 166 800 000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.  (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ц.М мэдүүлэхдээ:

“Монгол газар” ХХК нь 1994 онд худалдаа үйлчилгээний чиглэлээр байгуулагдсан ба Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт үйл ажиллагааны 5 лиценз эзэмшиж, 2000-2010 он хүртэл 10.9 тонн алт олборлон улсад тушаасан. Олборлолтын дараа 70 тэрбумын төгрөгийн их хэмжээний 700-800 кг алтны үлдэгдэл үлдсэн байсан. Үлдэгдэл, хаягдал алт их хэмжээгээр үлдсэн учир Байгаль орчны яамнаас алт олборлох, нөхөн сэргээлт хийх нарийвчилсан төлөвлөгөөгөө батлуулаад, аж ахуй нэгжтэй гэрээ хийж газарт оруулсан.  Нөхөн сэргээлтийг 2015- 2020 он хүртэл хийх байсан. Гэрээ хийх үед 5529 дугаартай лиценз хүчинтэй байгаа бөгөөд манайхтай хамтран ажиллаж байсан “Батдөлгөөнмөрөн” ХХК-д одоо лиценз шилжсэн боловч нөхөн сэргээлтийн үүрэг нь манай компани дээр хэвээр байгаа. Нөхөн сэргээлт хийхээр 2020-2024 оны Засгийн газрын тогтоолоор Архангай аймгийн Байгаль орчны газартай гэрээ хийсэн. Манай талбай том тул 2017 онд 41, 2016 онд 45,  2018 онд 43 аж ахуй нэгжтэй гэрээ байгуулан, нөхөн сэргээлт хийлгэхээр газартаа оруулсан. Яамнаас эрх олгосон аж ахуйн нэгж нөхөн сэргээлт хийх эрхтэй. 1 аж ахуйн нэгж өдөрт 100-900 грамм алт буюу 10-20 сая төгрөгийн олборлолт хийдэг ба зарим нь техник муу тул олборлолт хийж чадахгүй туслан гүйцэтгэгчийг оруулж байсан. Ихэнх аж ахуй нэгж алтаа олборлож, гомдол гаргаагүй. Зарим нь техник байхгүй, туслан гүйцэтгэгч олоогүй, техниктэй ч өөрсдийн нь авчирсан координат зурагтай газраас алт гараагүй зэрэг шалтгаан байсан.

“Монгол газар” ХХК-ийн нэр дээр 2 лиценз, “Эм Жи Эйч” ХХК-ийн нэр дээр 3 лиценз байдаг ба ашиглалтын 30 жилийн хугацаатай, 2000 онд авсан ашиглалтын лиценз 2050 онд дуусах байсан ч Засгийн газрын шийдвэрээр 2019 оны 8 дугаар сард лицензүүд цуцлагдсан. Гэрээ байгуулах үед нэр бүхий ашиглалтын лиценз хүчинтэй байсан. Тухайн газарт Байгаль орчны яамны нарийвчилсан үнэлгээг 2015 оны 8 дугаар сард 5 жилийн хугацаатай авсан. Нарийвчилсан үнэлгээний барьцаа хөрөнгийг Байгаль орчны яамны төрийн санд байршуулснаар хүчинтэй болно. Барьцаа хөрөнгө байршуулахаар нөхөн сэргээлт хийсэн гэж үздэг ба 5 лиценз дээр 280 сая орчим төгрөг байршуулсан байсан.

Би хохирогч нараас мөнгө аваагүй гэж маргахгүй. Надаас хохирол нэхсэн 13 хүний заримыг нь Г.Э, Н.Бя, Ө.Ж, Ө.О, Л.М нартай уулзаж байгаагүй, танихгүй хүмүүс, хохирогч Л.Мөтэй гэрээ хийгээгүй. Цагдаа дээр эрүү үүссэн гэх сургаар Л.Мө, Т.Жа, Х.Бө зэрэг хүмүүс гомдол өгсөн байна. Тэд надад хандаж мөнгө төгрөгөө авмаар байна гэсэн шаардлага, гомдол гаргаж байгаагүй. Тэд алт авсан бол мөнгийг нь буцааж өгөхгүй гэсэн байр суурьтай байсан. Г.Э манайд мөнгө хийсэн байсан. Гэрээг Д.Пдаш хийж ажилласан боловч Г.Эод алт өгөөгүй юм билээ. Т.Жа гэдэг Г.Э, Н.Бя нарыг төлөөлж,  Х.Бө гэдэг хүн Л.М, Ө.О, Ө.Ж нарыг төлөөлөөд би гэрээ байгуулж байна гэж хэлээгүй. С.Бай гэдэг хүүхэнтэй би 3 удаа гэрээ хийсэн. Гэрээ  биелэх боломжтой  байсан, өөрсдөө орж ажиллаад алт гарахгүй шатсан тул надад эрүү үүссэнийг далимдуулаад гомдол өгчихсөн.  Байгаль орчны яам “Монгол газар” ХХК нарын хооронд нөхөн сэргээлтийн гэрээ биш харин нөхөн сэргээлтийн нарийвчилсан үнэлгээ хийсэн. 13 аж ахуйн нэгжид яагаад газар давхцуулаад олгосон вэ гэхээр би координатыг нь тэр бүр шалгаж чаддаггүй, бас хяналт тавиагүй байна. Гэрээг эхлээд компанийн хуульч гэрээ байгуулдаг, дараа нь би баталдаг, Надад хүмүүсийг залилах бодол байхгүй. Хүмүүс мөнгөө өгсөн бол буцаагаад авах эрхтэй гэж үзэж би бүх хохирлыг нь буцааж төлсөн.  Би сүүлийн 3 жил Цэнхэр суманд очоогүй тул хяналт тавьж, шалгаагүй нь миний буруу.

Харуул хамгаалалтад өмнө нь манай компанийн хүмүүс ажилладаг байсан. 2017 оноос Х.Дтай гэрээ байгуулж, хариуцан ажиллуулсан. Х.Д  тэнд ажиллаж байгаа хүмүүсийг архидан согтууруулахгүй байх, хэв журам сахиулах, хуулийн дагуу ажиллуулах үүрэгтэй. Х.Д хэн нэгэнтэй гэрээ байгуулах, цуцлах, тухайн газраас хэн нэгнийг хөөж гаргах эрхгүй. Х.Д зуучилж хүн авч ирсний дараа гэрээг манайх байгуулж, компанид мөнгө орсон бол гэрээ хүчин төгөлдөр болдог.  Ямар нэгэн байдлаар тухайн газарт зөрчил гарахад Х.Д гэрээний дагуу хүмүүсийг надтай уулзуулах ёстой. Жишээ нь Г.О алт гарахгүй байна гэхэд түүнийг дагуулж ирсэн. Бид ярилцаж байгаад гэрээг нь сольж өгсөн. Уг нь манайх эхлээд нөхөн сэргээчихсэн байсан. Гэтэл нутгийн хүмүүс, Заамарын нинжа зэрэг гар аргаар алт олборлодог хүмүүс доогуур нь ухаад байхаар нь  аж ахуйн нэгжүүдээр алтаа бүрэн авхуулъя гэж нөхөн сэргээлтийн эрх бүхий зөвшөөрөлтэй компанитай гэрээ байгуулсан, жирийн иргэнтэй  гэрээ байгуулах боломжгүй. Гэрээ байгуулсан компани өөрсдөө координатаа зурж ирээд, энэ газарт ормоор байна гэдэг. Компьютер дээр давхцалыг нь манай геологичид шалгадаг. Үнэхээр давхацвал асуудлыг нь шийдвэрлэдэг. Нэгэнт координатаа өөрсдөө авч ирээд газраа авсан бол алт гараагүй эрсдэл өөрсдөө хариуцна. Яаманд нөхөн сэргээлт хийх мөнгө байршуулдаг. Нөхөн сэргээлтээ хаяад явах юм бол тэр мөнгөнөөс нөхөн сэргээлт хийгддэг. Яамнаас гарсан нарийвчилсан үнэлгээгээр алт олборлоод нөхөн сэргээлт хийнэ. Гэрээ байгуулсан ААН-ээс газартаа орж чадахгүй байна гэж надад  хандаж байгаагүй.

Би Х.Дг ажил үүргээ гүйцэтгэж яваа гэж итгэсэн. Би түүнд олборлоогүй, өдөрт 40-50 сая төгрөгийн орлого олдог, 90 га газар өгч, түүнээс мөн усан буутай аж ахуйн нэгжээс авдаг өдрийн 600 000 төгрөгийн орлогоос хамгаалалтын зардлаа гаргаж байсан. Тэр 90 га газарт гэрээ байгуулах эрхтэй ч, харин мөнгө нь компанид орно, тэндээс тэр зуучлалын мөнгөө авах болзолтой байсан. 

Х.Д хүмүүстэй гэрээ байгуулаад газарт оруулсныг би мэдээгүй, газартаа орж чадахгүй байна гэсэн гомдол надад ирж байгаагүй. Х.Д харуул хамгаалалтын ажлыг 2017 оны 7 дугаар сараас 2019 оны 1 сар хүртэл хийсэн.

“Монгол газар” ХХК болон “Эм Жи Эйч” ХХК гэсэн 2 компаниар гэрээ хийсэн. “Монгол газар” ХХК нь Япон улсын “Иточу” ХХК-тай маргаантай байсан тул хуульчдын зөвлөснөөр манайх компаниа дампууруулах хүсэлтээ шүүхэд өгч, дампуурлын хэрэг 2014 онд үүссэн. Үүний дараа тус компанийн төлбөрийг бүрэн төлөөд дампуурлын хэргийн гомдлоо татаж авах гэтэл гомдлыг буцаалгүй, 2019 оны 9 дүгээр сард шүүх “Монгол газар” ХХК-ийг дампууруулсан шийдвэр гаргасан.

Би хохирогч нараас мөнгө аваагүй гэж маргах маргаан байхгүй. Хүмүүсээс авсан 560 гаран сая төгрөгөөр Ховдод зэсийн орд нээсэн ба манай хайгуулын охин компанийн өрөмдлөгийн ажилд мөнгөө зарцуулсан. Одоо манай компани манайх алтны болон зэсийн хайгуулын, худалдаа үйл ажиллагаа эрхэлж,  “Их үүсгэл” ХХК-ийн агуулахуудыг түрээсэлж орлого олж байгаа. 200 сая төгрөгийн орлоготой, би өөрөө сард 50  сая төгрөгийн орлоготой, өр зээл, хадгаламж байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Харин амьдралын эх сурвалж болгосон гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би олон хүн тэжээн тэтгэдэг. Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Х.Д мэдүүлэхдээ:

Би залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарын хохирлыг бүрэн төлсөн. Энэ хэрэгт миний буруу их байгаа. Өмнө нь хорих ял эдэлж байсан хүмүүсийг тухайн газарт дагуулан олборлолт хийж байсан хүмүүс, компаниуд дээр очиж, тэдэнд буруу сэтгэгдэл төрүүлсэн нь үнэн. 2017 оны 8 дугаар сараас Ц.М захиралтай ярилцаж тохиролцоод, Архангай аймгийн Цэнхэр суманд очиж ажилласан. Намайг очиход 40 гаран туслан гүйцэтгэгч компани, 2000 гаран хүмүүс, олон тооны техник хэрэгсэл гэх мэт эмх замбараагүй орчинд очсон. Ц.М захирал надад “энэ хүмүүсийг зохион байгуулалтад оруул” гэж итгэл хүлээлгэсэн тул “Монгол газар” ХХК, “Эм Жи Эйч” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 2000 гаран га талбайн харуул хамгаалалт, аюулгүй байдал, эмх журам, олборлолт гэх мэт бүх ажилд хяналт тавин ажилласан. Харуул хамгаалалтын үндсэн 15-20 хүнтэй ажиллахдаа “Монгол газар” ХХК болон “Эм Жи Эйч” ХХК-иас ажилчдын цалин, хоол, унаа хүнс зэрэг зардлуудад нэг ч төгрөг гаргуулаагүй. Ц.М захирал өөрийнхөө итгэмжлэлээр надад 90 га газрыг  ашигла, туслан гүйцэтгэгч компаниудыг боломжоороо оруулаарай гэж үүрэг өгсөн. Эндээс олсон орлогоороо 5 лицензийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан  зардлуудын зарим хэсгийг хийж байсан.

Улаанбаатар хотоос 600 км хол, Архангай аймгийн төвөөс 120 км хол газарт 43 аж ахуй нэгж, маш олон тооны хүмүүс мөн хувиараа алт олборлодог хүмүүс байдаг байсан. Тэнд цагдаагийн байгууллага, төр захиргааны мэргэжлийн хяналтын бүх шатны байгууллагын төлөөлөл байдаг ч асуудал гарахад учир танай ашиглалтын талбай учир харуул хамгаалалтынхан наад асуудлаа шийд гэдэг байсан. Өдөр нь зүгээр байж байгаад шөнө болоход эмх замбараагүй байдал үүсдэг тул бид зохицуулахаар бид л ордог байсан. Г.О, Д.Б, Д.Пдаш, Б.Э нарт би биш “Монгол газар” ХХК болон “Эм Жи Эйч” ХХК-ууд нь геологийн газрын зургаа давхцуулсан байсан. Эхний ээлжид гэрээ өгсөн Д.Пдашийг би оруулна, гэтэл араас нь Б.Э хүрээд ирдэг, араас нь Г.О хүрээд ирдэг. Ингээд давхардаж гэрээ хийсэн компаниудын дунд хэрүүл, зодоон, эмх замбараагүй байдал үүсдэг. Орон нутгийн цагдаа нар хөөгөөд хүчрэхгүй. Авч ирсэн том том техникүүдийг нь явуулах боломжгүй болдог. Ингээд орон нутгаас “наад хүмүүсээ оруулахгүй бай” гэдэг шаардлага өгдөг.  Би хэн, хаана ямар газар авсныг мэдэхгүй, уурхайн улирал эхлэхэд давхардсан гэрээтэй хүмүүс ирдэг. Миний хохироосон нэр  бүхий 7 хохирогчтой гэрээ байгуулах эрхийг захирал надад өгсөн. Тухайн үед ашиглалтын талбай 200 га, 2 том уулын ам, уртаасаа 10 орчим км газарт 40 орчим компани орчихсон, 1 хүн 5-6 техниктэй, 1 уурхайд 800 орчим хүн байхад эдгээр бүх хүний асуудлыг зохицуулдаг байсан. Би Ц.М захирлын ажилтан нь байсан. Би бичиг баримт, дансгүй тул эхнэрийн нэрээр мөнгө авч байсан нь үнэн. Алт угааж байгаа 40 гаран компани байдаг ба 1 компани газрынхаа хэмжээнээс хамаараад хэдэн ч усан буу ажиллуулж болдог. 1 усан буун тутамд 600 000 төгрөгтэй тэнцэх хэмжээний алтаар татвар авдаг байсан. Энэ татварыг би аваад  Д.Бо, н.Цогбат нарын дансанд шилжүүлж, мөн орон нутагт газар ашиглалтын төлбөр, тогийн төлбөр төлдөг, захиралтай өөр шугамаар тохиролцсон мөнгө төгрөгийг шилжүүлдэг байсан.

Би нэр бүхий 8 хохирогчоос 160 орчим сая төгрөг авсан нь үнэн. Энэ мөнгийг “Монгол газар” ХХК болон “Эм Жи Эйч” ХХК-ийн Архангай аймгийн Цэнхэр суманд явагдаж байгаа үйл ажиллагааны харуул хамгаалалт, ажилчдын цалин, хоол хүнс, унаа, тээвэрт зарцуулсан.

Одоо эхнэрийнхээ нэр дээр байдаг компанийн харуул хамгаалалтын албыг, манай эхнэр, ах 2-ын нэр дээр байдаг Говь-Алтай аймгийн Тайшир суманд байдаг “Содон ресурс” аялал жуулчлалын баазыг ажиллуулж байгаа. Ял эдэлж байх хугацаандаа сурсан гар урлалын чиглэлээр үйлдвэрлэл явуулж, ТҮЦ, гэр, байшингийн доторлогоо хийдэг. Мөн нефтийн баталгаат агуулахтай харуул хамгаалалтын ажлыг давхар хийж байгаа. Би сард ойролцоогоор 20 сая төгрөг орлоготой.

Би Ц.М захиралд мөнгө төлөөд газар авсан. Авсан газраасаа олсон ашгаас зардлаа өгдөг байсан. Бусад буу юм уу, бусад бүх зардал “Монгол газар” ХХК-д ордог, би бууны 600 000 төгрөг хураалаа гээд нэг ч төгрөг харуул хамгаалалтад зарцуулагдаж байгаагүй. 90 га газрыг 2017 оны 10 дугаар сард үүнийг ашигла, боломж бололцоогоороо хүн оруулаарай гэсэн тул тэдгээр хүмүүсийг 90 га газарт оруулахаар тохироод байсан. Хохирогч нар өөрсдөө энэ газарт оръё гэж саналаа гаргадаг. Бүх хохирогч “тухайн газарт яг шоронжсон юм шиг, аймшгийн газар байсан. Бос суу, ор гар гэх мэтээр бүх зүйлээ хянуулж байсан” гэж мөрдөн  байцаалтад мэдүүлснийг хүлээн зөвшөөрч байна, миний буруу. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд үйлдсэн 8 хүнд хохирол учруулсан гэм буруу дээр маргахгүй. Эдгээр хүмүүсээс мөнгө авсан минь үнэн, миний хариуцлагагүй, амар хялбар аргаар мөнгө олох гэснээс хүмүүс хохирсон гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрөө ажил, орлоготой тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч-Т.Х мэдүүлэхдээ:

Би “Монгол газар” ХХК-д 2015 оны 10 дугаар сараас өнөөдрийг хүртэл ажиллаж байна. “Монгол газар” ХХК, “Эм Жи Эйч” ХХК, “Их үүсгэл” ХХК, “Их Монгол Майнинг” ХХК-уудын санхүүгийн алба нь нэг учир нэгдсэн тайланг гаргадаг. 2015 оноос өмнө “Монгол газар” ХХК-ийн тайланг өгдөг байсан. 2015 оноос хойш “Их Монгол Майнинг” ХХК-аар нэгдсэн тайлан өгч байгаа. 2017 онд манай компани нийт 5 871 000 000 төгрөгийн, 2018 онд 2.141.000.000 төгрөгийн орлоготой ажилсан. Одоо “Их Монгол Майнинг” ХХК дээр бүх орлого орж, нэгдсэн санхүүгийн тайлан гаргадаг.

2015 оноос санхүүгийн үйл ажиллагааг “Монгол газар” ХХК-аар явуулах боломжгүй болсон учир “Их Монгол Майнинг” ХХК дээр бүх санхүүгийнх тайлангаа бүртгэж явуулж эхэлсэн. Манай компанитай 2017 онд 58 аж ахуйн нэгж, 2018 онд 45 аж ахуйн нэгж гэрээ хийсэн. Гэрээ цуцлагдах талаар Архангай аймгийн байгаль орчин, мэргэжлийн хяналтаас шаардлага хүргүүлж, үйл ажиллагааг зогсоохыг мэдэгдсэн. Манайх үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжид давхардсан тоогоор 28 мэдэгдэх хуудас өгсөн. Тус мэдэгдлийн дагуу “Онолт Мөнх” ХХК ирж тооцоо нийлсэн бөгөөд буцаан төлбөрийг нь төлсөн. Бусад компани ирж тооцоо нийлээгүй, мөнгө төгрөгөө авна гэсэн асуудал гаргаагүй.  

“Монгол газар” ХХК дээр дампуурлын хэрэг үүссэн тул дансыг ашиглаж болохгүй болсон тул “Их Монгол Майнинг” ХХК дээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 70-80 сая төгрөгийн өр байсан. Шүүхийн шийдвэр гарч бүх дансыг хаасан бөгөөд өнөөдрийг хүртэл данс хаалттай байгаа. Тиймээс дандаа бэлэн мөнгөний гүйлгээ хийдэг,  нягтлан Д.Богийн нэр дээр харилцах данс нээгээд тэр дансаар гүйлгээ хийдэг байсан. Одоо  “Монгол газар” ХХК-ийн үлдсэн хөрөнгө байгаа. “Их үүсгэл” ХХК сард түрээсийн 12 сая төгрөгийн орлого олдог. Мөн “Их үүсгэл” ХХК-аас гадна санхүүгийн Х тайлан гаргадаг нийт 54 орчим компанитай бөгөөд үйл ажиллагаа явуулж байгаа 8 компани байгаа. 2015 оноос хойш “Монгол газар” ХХК-аар санхүүгийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул “Их Монгол Майнинг” ХХК-аар санхүүгийн үйл ажиллагаа явуулж байна.  “Монгол газар” ХХК-ийн үйл ажиллагаанд түр зогсолт хийж, компанийн өр эрх хүлээн авагчид шилжсэн. “Их Монгол Майнинг” ХХК дээр нийгмийн даатгалын өр байгаа ч шүүхийн шийдвэр дээр байгаа гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч-Д.Б мэдүүлэхдээ:

2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн бичлэгт алт гарган авч, жигнэж байгаа бичлэгийг манай эхнэр хийсэн. Би алтыг дэнслээд, хуваарилсан. 200, 200 грамм алтнаас Д.Пдашийн төрсөн дүү, нярав нар ирээд авсан, Г.О алт авсан. Бичлэгт Г.О, Г.Оын төрсөн дүү ч байсан, бусад бүх бичлэгт байгаа.  Би өмнө нь Д.Пдаштай алтаа хувааж авдаг байсан. Дараа нь Мянгаа захирал “танай газарт Г.Оыг ор гэсэн” гэж хэлсэн гэхээр нь Г.Отай хуваадаг болсон. Түүнээс хойш бараг сар гаран ажилласан. 2 шугам байснаас Д.Пдаш нэг шугамыг, би нэг шугамыг авдаг байсан. Дараа нь Г.О ирээд нэг шугамыг авч байсан. Пдаш нэг шугамаас 30 хувийг авдаг байсан. Сүүлд Г.Э ирээд Д.Пдашаас хувь авна гэсэн. Ингээд Болдоо, Д.Пдаш нар хувь авч эхэлсэн. Б.Барамсай гэж манай туслан гүйцэтгэгчээр орж ирсэн.  2018 оны бичлэг гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Э мэдүүлэхдээ:

“....Би 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Монгол газар” ХХК-ийн эзэмшлийн Орхон багт байх Харгуйтын ам гэх газарт 5 га газарт алт олборлох, түрээслэх чиглэлээр 55 сая төгрөгийн гэрээ байгуулсан. Уг гэрээг Улаанбаатар хотод “Монгол газар” ХХК-ийн оффист хийсэн. 2017 оноос харуул хамгаалалтын албаны дарга Х.Д гэх залуу очсоноос хойш гэрээ хийсэн газруудыг давхцуулаад өгсөн байсан болохоор Ц.Мтай нэлээн сайн тохиролцоод, ямар ч давхцалгүй, маргаангүй газар авахаар болоод гэрээ байгуулсан. Тухайн үед Х.Д гэх залуу гэрээнд заасан газрыг чинь давхцалгүй, хэвийн үйл ажиллагааг чинь явуулна гэж надад хэлээд 5 сая төгрөг нэмж өг гэхээр нь би хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед Х.Д 5059329383 дугаартай Эрдэнэчимэг гэдэг хүний данс руу 5 сая төгрөгөө хийчих гэхээр нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шилжүүлсэн.

... Тэгээд 2018 оны 7 дугаар сарын сүүлээр үйл ажиллагаагаа явуулахаар Орхонд очсон. Өөрийн хийсэн гэрээ гаргаж харуултал миний газар гээд байсан хүмүүсийн зарим нь “Монгол газар” ХХК-ийн захирал Ц.Мтай гэрээ хийсэн гээд гэрээ шиг нэг цаас харуулсан. Тэгээд тухайн үед хэн гэрээнд заасан газартаа үйл ажиллагаа явуулах нь тодорхойгүй байхаар нь Х.Дгаас асуутал та нар наад газраасаа авах юм аа авсан гээд бид нарыг хөөгөөд гаргачихсан. Тэгэхээр нь би Х.Дтай уулзаад яагаад ийм зүйл болоод байгаа талаар тодруулахад та нарын мэддэг юм биш гэр орныг чинь самарна, ална тална гээд айлгаж заналхийлдэг байсан. Ер нь Х.Д 2018 онд Орхоны уурхайд ажиллахаар очсон бүх хүмүүсийг дарамталдаг ажиллуулахгүй гэх зэргээр айлгадаг, газрын татвар гэх нэрийдлээр угаасан алтыг металлаар нь, мөн бэлэн мөнгөөр авдаг байсан. Мөн Х.Дгийн харуул хамгаалалтын ажилчид гээд ял эдэлж байсан хэдэн нөхдүүд байнгын уурхайгаар явж хүмүүсийг айлгаж ичээж, татвар төлөөсийг нь авч, Х.Дгийн гар хөл хийдэг байсан. Тэгээд байгуулсан гэрээнийхээ дагуу Х.Дгаас ажлаа хиймээр байна гэхээр танайх хулгайгаар шөнөөр ажиллаж байгаа, тийм болохоор Ц.М гэрээг чинь цуцалсан гэж хариу хэлдэг байсан. Сүүлдээ утсаа ч авахаа байсан. Би маш их гомдолтой байна гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 220-221 хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч- Д.Пдаш мэдүүлэхдээ:

“... Өвөрхангай аймгийн харьяат миний хуурай дүү Э гэдэг залуу байдаг юм. Тухайн үед буюу 2017 оны 12 дугаар сарын 10-ны үед Э надад хандан “Та компаниараа надад ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй газарт хамтран ажиллах гэрээ байгуулаад өгөөч, би өөрөө мөнгийг нь гаргана, та компаниа ашиглуулаач” гэсэн. Тэгэхээр нь би түүнээс хаана, ямар газар түрээслэх юм бэ гэсэн чинь Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт байх “Монгол газар” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газарт гэрээ байгуулж, ашигт малтмал олборлох юм гэж хэлсэн юм. Ингээд 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр би Эын хамт “Монгол газар” ХХК-ийн оффист очиход тэнд М болон түүний харуул хамгаалалтын албаны дарга Д гэх залуу, хуульч Буя, зураг гаргаад байсан Бу нарын хүмүүс байсан. Тэгээд Э Мтай гэрээ байгуулж, хаана ямар газар авахаар ярилцахад Д Эод хаана ямар газар авахыг нь зааж өгөөд зураг хийгээд байсан Бу гэдэг охиноор зургийг нь гаргуулсан. Тэгээд би компаниараа Эын өмнөөс Мтай гэрээ байгуулж гарын үсгээ зурж, тамга тэмдгээ дарж, Э 55 000 000 төгрөг өгсөн. Тухайн гэрээ мөнгө нь орсон тохиолдолд гарын үсэг зурагдаж тамга тэмдэг дарагдаж хүчин төгөлдөр болдог болохоор би Эын 55.000.000 төгрөг Мт өгснийг нь мэддэг юм гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 1-2 хуудас)

 

 Д.Пдашаас 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Гэрээний төлбөр” гэсэн утгатай 55 000 000 төгрөг төлсөн талаарх “Монгол газар” ХХК-ийн  кассын орлогын ордер (хэргийн 2 дугаар хавтас, 174 хуудас)

 

“Монгол газар” ХХК болон “Пдаш” ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 19-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээ, (хэргийн 2 дугаар хавтас, 166-168 хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Д.П мэдүүлэхдээ:

“... Тэгээд 2017 оны сүүлээр буюу 12 дугаар сард Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт байх “Монгол газар” ХХК-ийн алтны тусгай зөвшөөрөлтэй газарт иргэдийг 1 га газрыг 10 000 000 төгрөгөөр үнэлж туслан гүйцэтгэгчээр оруулдаг тухай найз О гэдэг залуугаас мэдсэн. Тэгээд би тус “Монгол газар” ХХК-ийн хуулийн зөвлөх Буя гэдэг хүнтэй уулзаад 3 га газрыг 30 000 000 төгрөгөөр түрээслэн авч хамтран ажиллах гэрээ хийхээр болж, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “Монгол газар” ХХК-ийн Гурвалжингийн гүүрний цаана байдаг “Их үүсгэл” ХХК-ийн оффист Мтай 02/23 дугаартай Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт байх Харгуйт нэртэй газрын 5529 дугаартай тусгай зөвшөөрөл дээр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсны дараа хуулийн зөвлөх Буя намайг мөнгөө шилжүүл гэсний дагуу тус өдрөө эхнэр Энхжаргалын данснаас 13 цаг 40 минутад 20.000.000 төгрөг, 13 цаг 53 минутад 10.000.000 төгрөг нийт 30.000.000 төгрөг “Монгол газар” ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Дараа нь би Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт Отай хамт өөрийн түрээсэлсэн 3 га газартаа 2018 оны 5 дугаар сард уурхай оруулах гээд очиход тэнд өөр ямар нь мэдэгдэхгүй 2 уурхай буучихсан байсан бөгөөд түрээсэлсэн газартаа орох гэхээр тус “Монгол газар” ХХК-ны Д гэх харуул хамгаалалтын албаны дарга болон хамгаалагчид нь оруулахгүй биднийг ална, гэрээ байгуулсан чинь хамаагүй өөр уурхай ажиллаж байна гээд хөөгөөд байсан. Тухайн үед тэнд орох гээд чадахгүй болохоороо эргээд М луу залгахаар утсаа авахгүй, Буя руу залгахаар Мтай ярья гээд эргээд ярьдаггүй байсан. Энэ мэтээр нэгд Дгаас болон түүний ойр орчмын ял шийтгэгдэж байсан гэх хүмүүсээс айгаад, бас Мтай холбогдох гэхээр бидэнтэй ерөөсөө холбогдохгүй байсан тул газартаа орж чадахгүй явсаар байгаад 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр тэнд байсан харуул хамгаалалтын албаны дарга Д болон түүний ажилчид гэх хүмүүс гэрээг чинь цуцаллаа мөнгийг чинь 7 хоногийн дотор өгнө гээд Монгол газрын мэдэгдлийг бидэнд өгч явуулсан. Тэгсэн чинь одоо хүртэл мөнгийг маань өгөхгүй холбогдох ямар ч боломжгүй болсоор өдийг хүрсэн тул одоо цагдаагийн байгууллагад хандсан маань энэ. Би анх гэрээ хийхдээ М луу шилжүүлсэн 30 000 000 төгрөг болон сүүлд М луу шилжүүлсэн 2.000.000 төгрөг нийт 32 000 000 төгрөгийг хуулийн дагуу олж авмаар байна. Би Мын алтны тусгай зөвшөөрөлтэй газарт хамтран ажиллахаар гэрээ байгуулж мөнгөө шилжүүлсэн боловч надад худлаа ярьж миний мөнгийг залилсан гэжээ.  (хэргийн 2 дугаар хавтас, 229-230 хуудас)

 

“Монгол газар” ХХК, “Цэгээн хангай ” ХХК-тай 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 02/23 дугаар хамтран ажиллах гэрээ, (хэргийн 2 дугаар хавтас, 200-203 хуудас)

 

            Мөрдөн байцаалтад хохирогч-Г.О мэдүүлэхдээ:

            “...  Би 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 20 000 000 болон 70 000 000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Монгол газар ХХК-ны хуулийн зөвлөх Буя гэх хүний данс руу шилжүүлсэн. Би Монгол газар ХХК-ны 10 га газрыг түрээслэх гэж нийт 96 000 000 төгрөгийг Монгол газарт шилжүүлсэн бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр тус компанийн захирал Ц.М гэдэг хүнтэй Улаанбаатар хотын Гурвалжингийн гүүрний цаад талд байрлах Их үүсгэл нэртэй оффист нь 12/11 дугаартай хамтран ажиллах гэрээ хийсэн. Гэрээгээ Мтай нэг компанийн нэрээр хийж, М өөрөө гарын үсгээ зурсан. Тэр үед Мын харуул хамгаалалтын албаны гэх Д гэдэг залуу намайг чамайг газарт чинь оруулахгүй давхцалтай байна, гэрээ чинь цуцлагдсан, хэрвээ олон юм яриад байвал ална шүү гэх мэтээр намайг дарамталсан. Би хөдөөний хүн болохоор үнэнийг хэлэхэд Д гэгчээс нь айгаад газартаа орж чадаагүй. Д над руу Тото гэдэг залуугаа явуулж дарамталдаг байсан. Ингээд би энэ талаар Ц.М луу утсаар хэлэхээр утсаа ч авдаггүй, арай гэж авахаараа миний хэлснийг тоохгүй байсан. Тэр үед гэрээ байгуулж газартаа орохоор болсон боловч Архангайд очоод Дгийн зан нь дахиж хувираад намайг газарт оруулахгүй гээд дарамтлаад дахиад л ална шүү чамайг гэхээр нь айгаад шинэ байгуулсан гэрээнийхээ газартаа орж чадаагүй. Буяын данс руу хийсэн 96 000 000 төгрөг, Дгийн надаас ярьж байгаад авсан 5 000 000 төгрөгөө ч авч чадаагүй. Миний бодлоор сүүлийн 5 000 000 төгрөгийг М надаас гуйсаар байгаад Дгаар дамжуулж авсан. Би Ц.Мт нийт 101 000 000 төгрөг өгсөн гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 226-227, 4 дүгээр хавтас, 116 хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Т.Псүрэн мэдүүлэхдээ:

 “...Тухайн 08/41 дугаартай гэрээг би байгуулаагүй. Манай найз О 2018 оны 8 дугаар сард хуулийн этгээдийн нэрээр Ц.Мтай гэрээ хийх хэрэгтэй байна гээд гуйгаад байхаар нь түүнд хуулийн этгээдийн нэрээр гэрээ байгуулах нөхцөлөөр хангаж “Дөлгөөн цайдам” ХХК-ийн нэр дээр гэрээ хийхийг нь зөвшөөрсөн. Би Ц.Мт мөнгө шилжүүлсэн асуудал байхгүй, О л Ц.М луу их хэмжээний мөнгө шилжүүлсэн, яг хэдэн төгрөг шилжүүлсэн эсэхийг нь мэдэхгүй байна. О дараа нь газартаа Д гэдэг хүнээс болж орж чадахгүй, мөнгөө Маас авч чадахгүй хүнд байдалтай байгаа тухайгаа надад хэлж байсан гэжээ. (хэргийн 4 дүгээр хавтас, 190 хуудас)

 

“Монгол газар” ХХК-ийн ерөнхий захирал Ц.М, “Бат оюу цэн” ” ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 12/11 дугаар хамтран ажиллах гэрээ,

(хэргийн 2 дугаар хавтас, 176-178 хуудас)

 

            Г.Оаас 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Б.Буяын 5315090640 дугаарын данс руу 20 000 000 төгрөг, 50 000 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 26 000 000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн хуулга, (хэргийн 2 дугаар хавтас, 195-196 хуудас)

 

            “Монгол газар” ХХК-ийн ерөнхий захирал Ц.М, “Дөлгөөн цайдам”  ХХК-ийн захирал Г.Псүрэн нар байгуулсан 2017 оны 12 дугаар дугаар 21-ний өдөр байгуулсан 12/07 дугаар хамтран ажиллах гэрээ.  (хэргийн 9 дүгээр хавтас, 127-129 хуудас)

 

            “Монгол газар” ХХК-ийн ерөнхий захирал Ц.М, “Дөлгөөн цайдам”  ХХК-тай 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээ” (хэргийн 2 дугаар хавтас, 184-188 хуудас)

 

            Мөрдөн байцаалтад хохирогч-Ж.Ба мэдүүлэхдээ:  

“..Би 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд “Монгол Газар” ХХК-ийн эзэмшдэг тусгай зөвшөөрөлтэй талбайн 6 га-д хамтран ажиллана гэж Ц.Мтай гэрээ байгуулсан. Гэрээний төлбөр болох 60 000 000 төгрөгийг би өөрийн биеэр бэлнээр Ц.Мт өгч, надад кассын баримтыг өгсөн. Ц.М нь намайг мөнгө өгсний дараа надад 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт байрлах “Аргуут” гэх газар манай ашиглалтын талбайд үйл ажиллагаа явуулаарай гэж хэлсэн. 2018 оны 04 дүгээр сард уг газраа очиж үйл ажиллагаагаа явуулах гэсэн чинь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нөгөө байгуулсан гэрээгээ Ц.М нь цуцалсан гээд хамгаалалтын албаны дарга гэх Х.Д нь надтай утсаар яриад цуцалсан талаар хэлсэн. Тэгээд удалгүй намайг Улаанбаатар хотод байхад Х.Д нь нөгөө албан бичгээ хүнээр явуулсан байсан. Тэгэхээр нь би гэрээ цуцалсан юм чинь гээд Ц.Маас мөнгөө нэхсэн. Тэгсэн чинь нягтлан бодогч Ботай уулзаад нэхэмжлэхээ өгчих гэхээр нь би нягтлан бодогч Ботай уулзахад надтай тооцоо нийлж, сарын дараа өр төлбөрийг нь бардуулна гээд бичиг хийж өгсөн, би ч нэхэмжлэхээ өгсөн. Тэрнээс хойш өгнө, өгнө гэсээр байгаад өдийг хүргэчихлээ. Ц.Мыг цагдаа дээр шалгагдаж байгаа гэхээр нь би Мтай уулзахад өр төлбөрийг чинь барагдуулна, хоёулаа “Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулаад урьдчилгаа 30 сая төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр, үлдсэн 30 сая төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төлөхөөр 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр дахин Ц.Мтай гэрээ байгуулсан. Гэвч одоог хүртэл мөнгийг өгөөгүй байна.

“Онолт мөнх” ХХК нь миний эзэмшлийн компани мөн. Архангай
аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт байрлах Аргуут гэх газарт манай
компани нь ашигт малтмал олборлох үйл ажиллагааг явуулж чадаагүй, учир нь яг
техник хэрэгслээ аваад тухайн газар очиж үйл ажиллагаагаа эхлэх гэж байтал Ц.М нь үйл ажиллагаа явуулах гэрээг цуцалсан байсан тул үйл ажиллагаа явуулж чадаагүй гэжээ. (хэргийн 7 дугаар хавтас, 114-115 хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Очирбат мэдүүлэхдээ:

“...2017 оны 11 дүгээр сарын үед намар орой болсон хойно би Ба эгчийн машиныг бариад “Монгол газар” ХХК-ийн оффисын байранд очсон. Тухайн үед Ба эгч Монгол газрын Мтай уулзаж түүний эзэмшлийн Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн газарт байх ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй Харгуйтын ам гэдэг газар нийт 6 га газарт хамтран ажиллах гэрээ байгуулсан. Би тэр хоёрыг гэрээ байгуулахад хамт байсан бөгөөд Ба эгч 6 га газрыг Ц.Маас 60 сая төгрөгөөр түрээсэлж, дараа онд газар гэсэхээр хамтран ажиллах гэрээ байгуулж, мөнгийг дансаар шилжүүлж байсан. Тэгээд 2018 оны хавар 5 сард Ба эгч Мтай гэрээ байгуулсан газартаа орох гэтэл гэрээг нь цуцалсан гээд харуулын албаны дарга Д нь газарт нь оруулаагүй болохоор газартаа ч ороогүй, одоог хүртэл мөнгөө ч авч чадаагүй байна гэжээ. (хэргийн 7 дугаар хавтас, 193 хуудас)

 

“Монгол Газар” ХХК-иас “Онолт мөнх” ХХК-д хүргүүлсэн “...2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн танай компанитай байгуулсан 12/ дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-г тус гэрээний  5 дугаар зүйлийг үндэслэн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөр тасалбар болгон цуцалж буйг үүгээр мэдэгдэж байна. Иймд танай компанийн зүгээс 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор холбогдох төлбөр тооцооны асуудлыг тус компанийн санхүүгийн албатай холбогдож шийдвэрлүүлнэ үү” гэсэн мэдэгдэл. (хэргийн 7 дугаар хавтас, 97 хуудас)

 

 “Монгол газар” ХХК нь “Онолт мөнх” ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 12/01 дугаартай гэрээ.  (хэргийн 7 дугаар хавтас, 99-101 хуудас)

 

“Онолт мөнх” ХХК-ийн Ж.Багээс “Монгол газар” ХХК гэрээний төлбөрт 60 000 000 төгрөг хүлээн авсан кассын орлогын ордер. (хэргийн 7 дугаар хавтас, 102 хуудас)  

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Л.Мө мэдүүлэхдээ:

“...Манай хүү Э.Бү надаас 25  000 000 төгрөг аваад, “Мандах алаг адуут” ХХК-ийн нэр дээр хоёр талаасаа 25 000 000 төгрөг, нийт 50 000 000 төгрөгөөр 5 га газарт орж ажиллах, нөхөн сэргээлтийн хамтран ажиллах гэрээг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан. Тухайн үед хүү маань гэрээний арын хуудсан дээр гарынхаа үсгийг давхар зурж “Дэнхээлжин” компанийн тамгыг дарсан. Гэрээ одоо Ц.Мт байгаа. Дараа нь 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр дахиж урьд оны гэрээний сунгалт гэж байгуулж, 10 000 000 төгрөгийг хуулийн зөвлөх Б.Буяад Бү хүү маань бэлнээр өгсөн гэжээ. (хэргийн 7 дугаар хавтас, 188 хуудас)

 

            Мөрдөн байцаалтад гэрч-Э.Бү мэдүүлэхдээ:

 “...Би 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн харьяат Өлзийбаяр гэдэг хүнтэй хамтарч манай ээж өөрөөсөө 25 000 000 төгрөг, Өлзийбаяр 25 000 000 төгрөг гаргаж Мын эзэмшлийн гэх  Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг Харгуйтын амны 2259А ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл дээр хамтран ажиллаж гэрээ байгуулсан. Тухайн гэрээг Ц.Мын “Монгол газар” ХХК-ийн оффис болох “Их үүсгэл” ХХК-ийн байранд “Мандах алаг адуут” ХХК-ийн нэр дээр байгуулж, би гарын үсгээ зурж, өөрийн “Дэнхээлжин” ХХК-ийн тамгыг дарж байсан. Тэгээд 2018 онд зун гэрээний дагуу газартаа орсон боловч Мын гэрээ хийсэн газарт усны төлбөр төлөгдөөгүй, уулын ажлын төлөвлөгөө батлагдаагүй, анхнаасаа ажиллах боломжгүй байсан болохоор манай ээж бид 2 ажиллаж чадаагүй. Ц.Мын тусгай зөвшөөрөлтэй газарт орж ажиллах эрх зүйн орчин бүрдээгүй байсныг нь Ц.М бидэнд хэлээгүй, биднийг залилсан гэж үзэж байна гэжээ. (хэргийн 7 дугаар хавтас, 191 хуудас)

 

 “Монгол газар” ХХК нь “Дэнхээлжин” ХХК-тай 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан 06/04 дугаартай гэрээ,нэмэлт гэрээ, гэрээний хавсралт зураг,  Монгол газар корпорейшн” ХХК-ийн захирал Ц.М, Л.Мө нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ, (хэргийн 7 дугаар хавтас,215-222 хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ө.Ж мэдүүлэхдээ:

“...Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг дэвсгэрт байх Өлийн ам гэх нэртэй газарт 1 га газрыг 13 000 000 төгрөгөөр авсан. Мөн Ястын аманд 3 га газрыг 10 000 000 төгрөгөөр авсан. Анх тохиролцож байхад Өлийн аман дахь газрыг нэг ч ашиглаагүй шинэ газар байгаа гэж хэлээд 13 000 000 төгрөгөөр тохиролцсон байсан. Харин Ястын аман дахь газар нь өмнө ашиглачихсан гээд 10 000 000 төгрөгөөр бодсон юм. Би тухайн үед газар худалдах, худалдан авах ямар нэг гэрээ контракт байгуулаагүй. Мөн тэр газрыг нь мөнгө өгөхөөс өмнө огт очиж биетээр үзээгүй байсан. Дараа нь л очиж үзсэн. Өлийн аман дахь газар лугаа Төв аймгийн Сэргэлэн сумаас туслан гүйцэтгэгч компани хөлсөлсөн. Харин Ястын аман дахь газарт мөн Төв аймгийн Сэргэлэн сумаас туслан гүйцэтгэгч компани хөлслөөд тус тусдаа оруулсан. Гэтэл Өлийн аман дахь газар нь цэвдэг ихтэй байна гээд хөрс хуулж байсан компани үйл ажиллагаагаа зогсоосон. Харин Ястын аман дахь газарт техник хэрэгслээ аваачин ухах гэтэл усгүй болчихсон байсан. Тэгээд энэ талаар Бөд хэлтэл “Надад одоо мэдэх юм алга байна” гэж хариулж байсан. Тэгээд л үйл ажиллагаа бас зогссон. Тэгээд миний худалдаж авсан 5 га газар маань ашиглах боломжгүй болсон юм. Эхний 5 сая төгрөгийг хаанаас шилжүүлснээ санахгүй байна. 25 сая төгрөгийг “Монгол газар” ХХК-ийн хашаан дотор өгсөн. 13 сая төгрөгийг Хархорин захын Хаан банкны АТМ-ээс шилжүүлсэн. Би 43 сая төгрөгөө л эргүүлж авмаар байна. Надад ямар ч ашиггүй газрыг зарсан. Би Монгол газар компанийг дампуурсан гэдгийг сонсож байсан. Гэхдээ Ц.Мыг дампуурлаа зарласан компаниар гэрээ байгуулна гэж бодоогүй. Би Ц.Мыг тусгай зөвшөөрлүүдээ бусдад шилжүүлж байгаа гэж мэдээгүй гэжээ. (хэргийн 8 дугаар хавтас, 4-9 хуудас)

 

            Мөрдөн байцаалтад хохирогч-Ө.О мэдүүлэхдээ:

“...2017 оны 04 сард миний төрсөн ах Ж, манай нутгийн Бө, Ж гэдэг 2 хүнтэй холбогдож, тэдгээр хүмүүсээр дамжуулж Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт байх Монгол газар ХХК-ийн ашигт малтмал олборлох тусгай А зөвшөөрөлтэй Ястын ам гэх газарт Монгол газар ХХК-ийн захирал Ц.М гэдэг хүнтэй хамтран ажиллах гэрээ байгуулахаар болсон. Тухайн үед би ахтайгаа ярилцаж байгаад өөрийнхөө цуглуулж байсан 15 000 000 төгрөгийг ахдаа өгч ах маань өөрөөсөө үлдсэн мөнгийг нь гаргаж нийт 43 000 000 төгрөгөөр Бөн“Өлт Хайрхан” нэртэй компаниар Ястын ам, Өлт гэх газруудыг түрээсэлж хамтран ажиллах гэрээ байгуулсан. Би Ястын аманд 1,5 га газар түрээслэхээр ахдаа 15 000 000 өгч, гэрээ байгуулсан. Тухайн үед 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ажил эхэлнэ гэж байсан боловч зөвшөөрөл гарахгүй байна, уулын ажлын төлөвлөгөө гараагүй гэж явсаар байгаад 2017 оны 8 сарын сүүлээр техник аваад очсон боловч хүйтэрч усгүй болж ажиллах нөхцөлгүй болсон. Би 2017 онд газартаа орж чадаагүй бөгөөд 2018 онд газартаа орох гэсэн боловч Мын хамгаалалтын албыг хариуцдаг Х.Д гэх хүн намайг газарт маань оруулаагүй. Намайг газартаа ормоор байвал дахиад Монгол газар ХХК-д 10 000 000 төгрөг төлөх хэрэгтэй гэсэн болохоор газартаа орж чадаагүй. Би “Монгол газар” ХХК-ийн захирал Ц.Маас 15 000 000 төгрөгөө эргүүлж авмаар байна гэжээ. (хэргийн 8 дугаар хавтас, 11-12 хуудас)

 

            Мөрдөн байцаалтад хохирогч-Л.М мэдүүлэхдээ:

“...Би хамаатныхаа Бө гэх хүнээс асууж сураглаж байгаад хадам ах Ө.Жы хамт 2017 оны 4 сард Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт алтны тусгай зөвшөөрөлтэй газар түрээсэлж ажиллахаар болсон. Тэгээд “Монгол газар” ХХК-ийн захирал Ц.Мтай 2 га газарт орохоор 20 000 000 төгрөг өгч, гэрээ байгуулсан. Уг 2 га газрын 1 га-д нь Ө.Ж ах орохоор болсон. 2017 онд улсаас зөвшөөрөхгүй байсан ба дараа нь Д гэдэг хүн харуул хамгаалалтын даргаар нь очиж оруулаагүй юм. Ингээд 2018 он гарсан боловч мөн тусгай зөвшөөрөл нь гараагүй байсаар байгаад одоог хүртэл орж чадаагүй тул Ө.Ж ах гомдол гаргасан юм. Би 20 000 000 төгрөгийн хохирлоо барагдуулж авмаар байна гэжээ. (хэргийн 8 дугаар хавтас, 14 хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч Х.Бө мэдүүлэхдээ:

“...Ө.Жд нөхөн сэргээлтийн эрхтэй байгууллага байхгүй байсан болохоор миний эзэмшлийн “Өлт Хайрхан” ХХК-иар гэрээ байгуулж, 30 000 000 төгрөгийг Монгол Газар ХХК-д тушаасан. Миний “Өлт Хайрхан” ХХК-иар 2017 онд байгуулсан гэрээг Ж, О нар авсан боловч өмгөөлөгч нь алга болгочихсон гэжээ. (хэргийн 8 дугаар хавтас, 26 хуудас)

 

“Монгол газар” ХХК нь “Өлт хайрхан” ХХК-тай 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан 04/46 дугаартай хамтран ажиллах гэрээ, (хэргийн 8 дугаар хавтас, 51-55 хуудас)

 

 Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Бат мэдүүлэхдээ:

 “...Ж нь 2017 оны 12 сард Д гэж хүнтэй танилцахад нэг компанид хамгаалалтын албаны дарга хийдэг гэж байна гэж хэлсэн. Тэгээд байж байтал Ж нь 2018 оны 01 сард надтай дахин уулзаад, нөгөө Д нь “Монгол Газар” ХХК-д ажилладаг юм байна, тус компани нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хавраас Архангай аймгийн Цэнхэр суманд байрлах Улаан Чулуут нэртэй газарт алтны олборлолт явуулах гэж байгаа, түүн дээр нь олон компани ажиллах юм байна, үйл ажиллагаа явуулахад түлш маш их шаардлагатай болдог гэж байна, тэр түлш нийлүүлэх эрхийг авах уу гэж ажлын
санал тавилаа, хоёулаа хамтран ажиллах уу гэж хэлэхээр нь боломжтой санагдаад Жы хамт Д гэж хүнтэй 2018 оны 01 сарын дундаас эхэлж 2-3 удаа уулзаж ярилцахад Ж бид хоёрыг түлш нийлүүлэх компаниа олчих, түүнээс гарах ашиг нь их байдаг, Д нь би өөрөө компаниудад нийлүүлсэн түлшний мөнгийг аваад, түүнээс гарсан ашгийг гурвуулаа тэнцүү хуваая, та хоёрын компанид түлш нийлүүлэх эрх олгох асуудлыг би хариуцна” гэж хэлсэн. Ингээд бид хоёр судалж үзээд өөрсдөө хувиараа түлш нийлүүлж болохгүй учраас “Жаст Ойл” ХХК-иас түлш авч, нийлүүлэхээр болсон ба хувь хүн нийлүүлж болохгүй учраас 3 хүний гишүүнтэй, “Сөртийн гол” ХХК-ийг байгуулж, захирлаар нь Жыг тавьсан. Ингээд “Жаст Ойл” ХХК-иас түлш авахаар тохиролцож, Монгол Газар ХХК-тай хамтран ажиллах гэрээгээ байгуулаад ир гэсэн шаардлага тавьсны дагуу Д гэж хүнд хэлэхэд болно, танайх эрхээ авахын тулд 5 жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээ хийнэ, 1 жилийн 50 сая төгрөг манай компанид төлөх болно тэгвэл гэрээ хийе гэсэн шаардлагыг захирал М нь тавьж байна гэж хэлсэн. 1 жилийн 50 сая төгрөгийг яагаад Монгол газар ХХК-д тушааж байгаа талаар асуухад түлш нийлүүлэх эрх авахын тулд манай компани төлж байгаа. Түүнийхээ дагуу танайх эрхтэй болсон гэж түлш нийлүүлэх юм гэж Д нь ойлгуулсан. Үүний дагуу ашигтай, ярьсны дагуу бүх ажил бүтэх байх гэж итгээд би өөрийн ажиллуулдаг компани хөрөнгөнөөсөө 50 сая төгрөгийг бэлнээр гаргаад, “Монгол газар” ХХК-ийн захиралтай уулзаж тохиролцож, М, Ж нар хамтран ажиллах гэрээг 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан. Үүний дагуу “Монгол газар” ХХК-иас эрх авахтай холбоотой шаардсан 50 сая төгрөгийг бэлнээр санхүүд тушаасан. “Монгол Газар” ХХК нь өөрсдөө ч бүх асуудлыг хариуцна, танай тал түлш нийлэх ажлаа хариуц, манайх эрх олгож өгнө гэж хэлсэн. Тэгээд “Жаст Ойл” ХХК дээр хамтран ажиллах гэрээг байгуулсан талаар хэлж авч очиход, тэдгээрийн өгсөн мэдээллээр бол жил болгон үйл ажиллагаа явуулахдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл, ТЭЗҮ батлуулах, уулын ажлын төлөвлөгөө зэргийг батлуулах ёстой байдаг, түүнийг “Монгол Газар” компаниас авчир гэсэн шаардлага тавьсан, зохих бичиг баримт бүрдсэн байвал түлш нийлүүлье гэж хэлсэн. Түүний дагуу “Монгол газар” ХХК-иас шаардсан боловч удахгүй гаргуулах гэж байгаа гээд байсан. Ингээд гэрээ байгуулснаас хойш нэлээдгүй хугацаа өнгөрч “Жаст Ойл” ХХК нь хамтран ажиллах боломжгүй байна, “Монгол Газар” ХХК нь  үйл ажиллагаа явуулах эсэх мэдэгдэхгүй байна, түлш нийлүүлэхээс татгалзаж байна гэж 2018 оны 06 сард хэлсэн. Ингээд “Монгол Газар” ХХК-ийн захирал Мтай очиж уулзаж, танайх гэрээний үүргээ биелүүлж шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөөгүйн улмаас түлш авах компани татгалзсан, бичиг баримт нь цаг хугацаандаа бүрдсэн байсан бол манайх түлшээ нийлүүлж эхлэхээр байлаа, тийм учраас хамтран ажиллах гэрээгээ цуцалъя, 50 сая төгрөгөө буцаая авъя гэхэд одоо боломжгүй байна, 2018 оны 07 болон 08 сард 2 хувааж өгье гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд өнөөдрийг хүртэл мөнгөө өгөхгүй, 7 хоногийн дараа гээд хугацаа хожиж, цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн байхад хүртэл ирэх долоо хоногоос мөнгөтэй болохоороо өгье гэсэн боловч тэр хугацаа нь хэтэрсэн байгаа. Мөн тэр бүү хэл манай гэр бүлийн хүн хорт хавдар тусаад эмчлүүлэх шаардлагатай байгаа учраас мөнгөний хэрэгцээ гараад өгөөч гэж арга ядаж гуйхад хүртэл төлж барагдуулсан зүйлгүй, мөнгөө өгөх нь үнэн, зээл хөөцөлдөж байгаа, санхүүгийн боломжгүй байна гээд “Монгол Газар”  ХХК-ийн захирал М нь худал хэлж залилаад яваад байгаа юм.  Ерөөсөө түлшээ нийлүүл гэж хэлж байгаагүй. Тэглээч тухайн үед зөвшөөрөл гаргаагүй байсан учраас уурхай дээр үйл ажиллагаа явагдаагүй бас “Жаст Ойл” ХХК-иас зохих бичиг баримтыг харж байгаад түлш нийлүүлнэ гэсэн учраас түлшийг нийлүүлэх боломжгүй болсон. Архангай аймгийн Цэнхэр суман дээр “Жаст Ойл” ХХК-ийн шатахуун түгээх станц байсан бөгөөд ажилчдыг байрлуулж байнгын түлшийг зөөвөрлөж нийлүүлэхээр ярилцсан байсан. Бүх ажил бэлэн, түлш нийлүүлэхэд бэлэн байсан. Хамгийн гол нь түлш нийлүүлэхтэй холбоотой Ашиглалтын тусгай зөвшөөрөл, ТЭЗҮ батлуулах, уулын ажлын төлөвлөгөө батлуулсан эсэхийг заавал харж байж “Жаст Ойл” ХХК-иас нийлүүлнэ гэсэн шаардлага тавьж, бичиг баримтуудаа батлуулах талаар “Монгол газар” ХХК-д хэлж байсан боловч хугацаандаа батлуулалгүй удсан. Ц.М нь надад 50,0 сая төгрөгөөс 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 3 сая, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 3 сая, нийт 6 сая төгрөг төлсөн. Одоо 44 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна гэжээ. (хэргийн 8 дугаар хавтас, 218-222)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Н.Ж мэдүүлэхдээ:

“...Х.Д гэж хүнтэй ажлын шугамаар нь 2017 оны 12 сард танилцсан. Тухайн үед Х.Д нь Ц.Мын “Монгол Газар” ХХК-д хамгаалалтын албаны дарга хийдэг гэж танилцаж байсан юм. Ингээд танилцсанаас 2 сарын дараа буюу 2018 оны 01 сард шиг санагдаж байна, Д нь “Монгол газар” ХХК-ийн эзэмшлийн болох Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэрт байрлах “Улаан чулуут” нэртэй газарт алт олборлолтын компанид ажиллаж байгаа, ажил нь хавар эхлэх бөгөөд үйл ажиллагаанд маш их хэмжээний түлш шаардлагатай болдог тул энэ түлшийг нийлүүлэх ажил дээр хамтран ажиллая гэсэн ажлын санал тавьсан. Ажлын саналын дагуу ярилцахад түлш нийлүүлэх эрх дээр олон компани өрсөлдөж байгаа. Д нь би энэ эрхийг авах асуудлыг хариуцаж, М захиралтай уулзана, мөн шаардлагатай бүх ажлыг би хариуцна, /тухайлбал: харуул хамгаалалт, төлбөр тооцоотой бүх асуудлыг хариуцах/ танай талаас түлш нийлүүлэх, тээвэрлэх талаа хариуц гэж хэлсэн. Энэ түлш нийлүүлэх ажлын саналыг надад тавьсны дагуу хуурай ах Батт тайлбарлаж өгч, түүний дагуу бид хоёр Дтай хэдэн удаа очиж уулзаж, түүний үндсэн дээр ажлыг хамтран хийхээр болсон. Мөн түлш нийлүүлсний төлбөрийг түлш худалдаж авсан компаниудаас Д нь цуглуулж аваад, бид гурав ашгаа тэнцүү хуваахаар тохиролцсон. Ингээд үйл ажиллагаа явуулахад шаардлагатай түлшийг “Жаст Ойл” компаниас үл хөдлөх хөрөнгө барьцаалж байгаад шаардлагатай түлшийг авч, цааш нийлүүлээд, түлшний мөнгийг эргүүлж төлөхөөр ярьсан. Ингэхдээ “Жаст Ойл” компаниас худалдаж авсан түлшийг цааш нь “Монгол Газар” ХХК-ийн эзэмшлийн газарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад түлшийг нийлүүлэх компани хэрэгтэй болсон учир Бат, Гантулга, миний бие нийлээд 3 гишүүнтэйгээр “Сөртийн гол” ХХК-ийг байгуулсан. Ингээд бэлтгэл ажил бүгд болсон, “Жаст Ойл” компаниас хийх гэж байгаа ажлаа баталгаажуулж гэрээ хийж ир гэсэн шаардлага тавьсан талаар Дд хэлэхэд М захиралтай уулзаад, гэрээ байгуулахаар болсон. Гэрээ байгуулахдаа танай талаас 1 жилийн төлбөр гэж 50 сая төгрөг өгөөрэй, тэгээд гэрээгээ байгуулъя гэж хэлсэн. Ингээд үүний дагуу 1 жилийн ажил гүйцэтгэлийн эрхийн төлбөрт өгөх ёстой 50 сая төгрөгийг Бат ах гаргаж,  гэрээг байгуулахаар болсон. 

Ингээд гэрээ байгуулахаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол Газар” ХХК-ийн оффис дээр очиж манай талаас Бат ах бид хоёр, “Монгол Газар” ХХК-иас захирал М, хамгаалалтын албаны дарга Д нар байлцаж гэрээ байгуулсан. Гэрээг байгуулахдаа танай талаас тавьж байгаа шаардлага болох 50 сая төгрөгийг тушаах болно. Мөн түлшийг хэрхэн нийлүүлэх талаарх процессыг  тайлбарлаж өгсөн бөгөөд танай “Монгол Газар” ХХК нь гэрээнд тавигдсан шаардлагын дагуу ажлын нөхцөл бололцоогоор бүрэн хангаж өгөөрэй гэхэд ямар нэгэн асуудал байхгүй, түлш зарах, буулгах шатахуун түгээх станц байгуулах газрыг гаргаж өгнө, харуул хамгаалалтыг хариуцна, эзэмшлийн газар дээр үйл ажиллагаа явуулах компаниудын ашиглалтын тусгай зөвшөөрөл, ТЭЗҮ, уулын ажлын төлөвлөгөө зэрэг бичиг баримтуудыг 2018 оны 05 сард бэлэн
болгоно, уурхайнууд үйл ажиллагаа явуулж эхлэхээс өмнө түлш аваачихаар
тохиролцсон. 

Ингээд “Монгол газар” ХХК-иас Ц.М, “Сөртийн гол” ХХК-иас миний бие байлцаж хамтран ажиллах гэрээг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр “Монгол газар” ХХК-ийн оффис дээр байгуулсан. Гэрээ байгуулсан даруй “Монгол Газар” ХХК-ийн  касст бэлнээр 50 сая төгрөгийг тушаасан...Ингээд харахад нэг гэрээ “Монгол газар” ХХК болон “Сөртийн гол” ХХК-ийн нэр дээр нөгөө гэрээ нь “Эм Жи Эйч” ХХК болон “Сөртийн гол” ХХК-ийн нэр дээр байгуулсан байсан. Тухайн үед нь ямар учиртай талаар асуугаагүй ба мөнгө хүлээн авсан компани нь  “Монгол Газар” ХХК атлаа санхүүгийн тэмдэг нь “Их Монгол Майнинг” ХХК-иар орлого хийсэн байсан. Ингээд 2018 оны 05 сар хүртэл ажил эхлэхийг хүлээсэн ба энэ хугацаанд асуухаар одоо бүтэх гэж байна, түр хүлээж бай, бичиг баримтуудаа хүлээж байна гэж хугацаа хождог байсан. Хугацаа алдсан учраас “Жаст Ойл” ХХК нь хамтран ажиллахаа больё, наад компани нь худлаа юм байна гээд хамтран ажиллахаас татгалзсан. Ингээд үйл ажиллагаа явуулахад хүндрэл гарсан учраас “Монгол Газар” ХХК-ийн захирал Ц.Мтай 2018 оны 06 сарын эхээр ажлын байран дээр нь очиж уулзаад танай компаниас шалтгаалж хамтран ажиллах гэж байсан компани татгалзсан, танайх холбогдох бичиг баримтаа бүрдүүлж өгсөнгүй. Ийм учраас Хамтран ажиллах гэрээг цуцалж, эрх авах гэж өгсөн байсан 50 сая төгрөгөө авъя, танайх гэрээний үүргээ биелүүлээгүй учраас гэхэд М нь манай компани үйл ажиллагаа эхлээгүй учраас орлогогүй байна,  2018 оны 07 болон 08 сард хуваагаад мөнгийг эргүүлж өгье гэсэн санал тавьсан. Түүний дагуу харилцан тохирсон. Ингээд “Монгол Газар” ХХК-ийн захирал Ц.Мын хэлсний дагуу хүлээсэн боловч мөнгө өгөөгүй, хугацаа өнгөрсөн уулзах гэхээр утсаа авдаггүй, авахаараа хугацаа хойшлуулдаг, ажил дээрээ байх боловч дотогшоо оруулдаггүй, Х.Дтай ярихаар би зохицуулж өгнө, даргатай ярья, хууль хяналтын байгууллага гээд яахын гэдэг байсан. Ингээд хүлээсэн боловч мөнгөө ерөөсөө өгөхгүй, худал хэлж цаг хугацаа хожоод байгаа учраас цагдаагийн  байгууллагад хандаж байгаа юм... “Монгол Газар” ХХК-ийн уул уурхай олборлолтын үйл ажиллагаа явагдахгүй, явагдана гэсэн газар нь олборлолт явагдаад дууссан болж таарсан.  ”Монгол Газар” ХХК-д өгсөн 50 сая төгрөгөө эргүүлж авах хүсэлттэй байна. Мөнгийг гаргасан Бат ахын гэр бүлд өвчин зовлон үүссэн асуудал байгаа гэжээ. (хэргийн 8 дугаар хавтас, 223-225)

 

            Мөрдөн байцаалтад гэрч-Д.Бо мэдүүлэхдээ:

 ”.... Дээрх гэрээг хэрхэн яаж байгуулсан талаар би мэдэхгүй байна, харин бэлэн мөнгөний баримтын тухайд би 2018 оны 03 дугаар сарын 23-ны гэрээний төлбөр гэж бичиж энэ мөнгийг орлогод авсан байна. Миний бичиг мөн байна. Гэхдээ би одоо энэ мөнгийг юунд зарцуулсан талаар санахгүй байна, би кассын орлого зарлагын баримтдаа үзэхэд зарцуулалтын талаарх баримт тусгагдаагүй байна. Би бодохдоо мөнгийг бэлнээр хүлээн авсан учраас орлогын баримт бичиж өгсөн байх, “Сөртийн гол” гэдэг компанийн нэрийг бол санаад байна, харин уг мөнгийг орлогын баримтад бүртгээгүй болохоор шууд захирал Ц.Мт хүлээлгэн өгсөн байх....Намайг “Их Монгол майнинг” ХХК-д ажилд ороход “Монгол Газар” ХХК үйл ажиллагаа явуулдаггүй татвар нийгмийн даатгалд өртэй гэдгээр дансыг нь хаасан “Х” тайлан гараад явдаг болохоор ямар нэгэн банк санхүүгийн гүйлгээ “Их Монгол майнинг” ХХК-иар явдаг юм гэжээ. (хэргийн 8 дугаар хавтас, 232-233 хуудас)

 

“Эм Жи Эйч” компанийн захирал Ц.М, “Сөртийн гол” ХХК-ийн захирал Н.Ж нарын хооронд 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан шатах тослох материал худалдах нийлүүлэх тухай хамтран ажиллах гэрээ. (хэргийн 8 дугаар хавтас, 207-209 хуудас)

 

“Сөртийн гол” ХХК-иас  “Монгол газар” ХХК-д 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 50 000 000 төгрөг тушаасан кассын орлогын ордер. (хэргийн 8 дугаар хавтас, 206 хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-С.Бай мэдүүлэхдээ::

“...Монгол Газар” ХХК-иас “Далайн гүнж” ХХК-д газар авах талаар санал болгосны дагуу гэрээ хийсэн. Гэрээг хийхэд надад ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Миний хувьд “Монгол газар” ХХК-тай 116 000 000 төгрөгийн өр барагдуулах гэрээ хийж 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл өрийг зээлийн мөнгөөр буцааж өгөх талаар гэрээ хийсэн. Архангай аймгийн Цэнхэр сумын Өлийн гол гэдэг газар гэрээ хийсэн байгаа. Энэ газарт би үйл ажиллагаа явуулаад алт гараагүй. Миний хувьд хохирлоо нэхэмжилж авмаар байна гэжээ. (хэргийн 10 дугаар хавтас, 28-29 хуудас)

 

 Мөрдөн байцаалтад гэрч-Л.Дэ мэдүүлэхдээ:

 “...Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт байрлах Шийрт, Харгуйтын баруун салаанд байрлах 12470 лицензийн дугаартай талбайг манай “Алтай голд” ХХК эзэмшдэг юм гэжээ.  (хэргийн 10 дугаар хавтас, 50 хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч Ю.Чу мэдүүлэхдээ:

“...Монгол Газар” ХХК-ийн захирал Ц.Мтай Далайн гүнж ХХК-ийн захирал С.Бай нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд үйл ажиллагаа явуулахаар гэрээ байгуулсан гээд гэрээгээ барьж ирээд хамтарч ажиллах санал тавьсан. Тэгээд би гэрээнийх нь дагуу Байтай хамтран ажиллах гэрээ хийгээд уг талбайд нь үйл ажиллагаа явуулсан боловч алт гараагүй зарлагаараа хохирсон гэжээ. (хэргийн 10 дугаар хавтас, 58 хуудас)

 

“Монгол газар” ХХК-ийн ерөнхий захирал Ц.М, “Далайн гүнж” ХХК-ийн захирал С.Бай нарын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан 09/42 дугаартай ажил туслан гүйцэтгүүлэх гэрээ, мөн компаниудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан хамтран ажиллах 10/10 дугаар гэрээ, 2017 оны 12 сарын 26-ны өдөр байгуулсан 12/15 дугаар хамтран ажиллах гэрээ, (хэргийн 10 дугаар хавтас, 90-94, 95-100 хуудас)

 

С.Байгаас

2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “Монгол газар” ХХК-ийн хуулийн зөвлөх Б.Буяын дансанд 40 000 000 төгрөг шилжүүлсэн хаан банкны орлогын мэдүүлэг,

(хэргийн 10 дугаар хавтас, 75 хуудас)

 

2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Монгол газар” ХХК-д гэрээний үлдэгдэл гэсэн гүйлгээний гэж 7 000 000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны 5006150078 дугаартай дансны хуулга,  (хэргийн 10 дугаар хавтас, 81 хуудас)

 

2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр газрын үнэ гэж 3 000 000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл, (хэргийн 10 дугаар хавтас, 82 хуудас)

 

2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр “Монгол газар” ХХК-д нэмэлт гэрээний үлдэгдэл гэсэн гүйлгээний утгатай 10 000 000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл,  (хэргийн 10 дугаар хавтас, 88 хуудас)

 

2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “Монгол газар” ХХК-д газрын үнэ гэсэн гүйлгээний утгатай 2 000 000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл, (хэргийн 10 дугаар хавтас, 89 хуудас)

 

2018 оны 11 сарын 14-ний өдөр “Монгол газар” ХХК-д гэрээ гэсэн гүйлгээний утгатай 500 000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл, (хэргийн 10 дугаар хавтас, 101 хуудас)

 

Мөрдөн байцаалтад  хохирогч-Т.Жа мэдүүлэхдээ:

“...Тэгээд 2017 оны 12 дугаар сард Х.Дтай танилцаж байхад хэд хэдэн удаа та надад өндөр хүүтэй мөнгө зээлээч, эсхүл би үндсэн орд ажиллуулж байгаа тэнд хамтран ажиллая гэх зэргээр асуудаг байсан. 2018 оны 01 дүгээр сард манай найз нар болох Ту түүний нөхөр Э, Бя болон түүний нөхөр Эрдэнээ бид нар уулзаж юм ярьцгаахад тэд нар надад алттай газар худалдаж авах гэсэн юм, газар олж өгөх хүн байна уу? гэх зэргээр асуусан. Тэгэхэд нь би эргээд хүнээс асуугаад холбогдъё гэж хэлсэн. Би Дг таньдаг байсан болохоор 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр сумын төвд Д манай ажлын өрөөнд орж ирсэн. Тухайн үед манай найзууд надаас газар асуугаад байсан болохоор би түүнээс газар зарах тухай мэдээлэл асуухад Д газар байгаа өнөө маргаашгүй хот яваад, гэрээ байгуулъя, та бол нутгийн иргэн юм чинь хямд үнээр хямд газар олж өгье гээд бид хоёр маргааш нь Улаанбаатар хотод цуг ирээд маргааш нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 3, 4 дүгээр хорооллын тэнд нэг хоолны газарт манай дүү Дэ, найз Эрдэнээ, Э нар Дтай уулзаж түүнтэй Монгол газар” ХХК-ний газарт хамтран ажиллах гэрээ байгуулахаар болсон. Тэгээд Эрдэнээ, Э нар нэг, нэг га газар түрээсэлж хамтран ажиллахаар болоод миний данс руу нийлээд 15 000 000 төгрөг шилжүүлсэн. Би дүүтэйгээ Х.Дтай гэрээ байгуулах гээд тэр хоёрын 15 000 000 төгрөг, дээрээс нь 4 500 000 төгрөгийг бэлнээр, нийт бэлнээр 19 500 000 төгрөгийг 3, 4-р хорооллын Хаан банкнаас бэлнээр авч Х.Дд өгсөн. Мөн кредит картаасаа дахиад 5 500 000 төгрөгийг эхнэрийнх нь данс руу нь шилжүүлсэн. Бэлэн мөнгө өгч байхад Дэ хажууд нь байсан бөгөөд гар утсаараа зураг авсан чинь Х.Д Дэд чи итгэхгүй байгаа юм уу ийм муухай зан гаргалаа тэгвэл боль гээд тэр хоёр хэрэлдсэн. Тэгээд тэр өдрөө Х.Д, Дэ бид гурав Хархорин захын тэнд байдаг Мын "Их үүсгэл” гэдэг оффис руу явж гэрээ байгуулсан. Тэгээд Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт байх Монгол газар ХХК-ны алтны тусгай зөвшөөрөлтэй газарт орох гэсэн боловч газар нь давхцаад дараа нь орох гэсэн чинь аймгийн Мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагатай хамтарсан шалгалт ирээд орж чадаагүй. Ийм болохоор би Дгаас 29 791 800 төгрөг нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 5 дугаар хавтас, 151-152 хуудас)

 

“Эм Жи Эйч” компанийн захирал Ц.М, “Цэнхэрийн хөгжил НҮТББ” ХХК-ийн захирал Т.Жатай 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулсан 01/22 дугаартай хамтран ажиллах гэрээ,  (хэргийн 5 дугаар хавтас, 144-148 хуудас)

 

Мөрдөн байцаалтад  хохирогч-Н.Бя мэдүүлэхдээ:

“...Тэгээд 2018 оны 01 сарын сүүлээр Жавзаатай ярилцаад манай нөхөр Эрдэнэ, Туийн нөхөр Э хоёр Жавзаа, Д нартай 3 дугаар хороололд уулзсан бөгөөд манайх 1 га газрыг 1 0 000 000 төгрөгөөр бодож авахаар болоод Жавзаагийн өгсөн Дгийн гэх 5011417607 дугаарын Хаан банкны данс руу 9 сая төгрөг хийсэн. Дараа нь 2 удаа мөнгө хийгээд Жавзаагийн данс руу нэг удаа мөнгө хийгээд нийтдээ 12 000 000 төгрөг болсон. Хамгийн сүүлийн мөнгийг 2018 оны  5 сард манай нөхөр 2 сая төгрөгийг Дгийн өгсөн данс руу хийсэн байсан. Дд 12 сая төгрөг өгсөн. Тэгээд 2018 оны 07 сард Архангай аймгийн Цэнхэр суманд очоод газартаа орох гэсэн боловч газар нь давхцаад орох боломжгүй байсан. Урьд цагдаагийн байгууллагад хандах гэсэн боловч хүмүүс мөнгөө олж авч чадахгүй гэх мэтээр яриад байсан болохоор чадаагүй юм гэжээ. (хэргийн 5 дугаар хавтас, 155-156 хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Г.Э мэдүүлэхдээ:

“...тэгээд удалгүй тухайн сардаа Жавзануламтай бид 4 уулзаад дээр ярьсан асуудлын талаар асуухад Жавзаа бидэнд Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт Монгол газар ХХК-ийн Мын баруун гар Д гэдэг залуу байгаа, тэр залуутай уулзаж гэрээ байгуулаад газарт орж болох ба би утсаар ярья гэж бидэнд хэлсэн. Тэгэхэд Жавзаа Дг сайн танихгүй Цэнхэр сумынх нь дэлгүүрт суудаг Дэ гэдэг дүү охин руугаа ярьсан ба Дэ Дд газар байгаа гэж Жад хэлсэн байсан. Ингээд Дтай 2018 оны цагаан сарын өмнөхөн өдрийг нь санахгүй байна Эрдэнэ, Жа, Дэ бид 4 гуравдугаар хороололд уулзацгаасан. Тэгээд тэр уулзсан өдрөө Жаын данс руу 7 500 000 төгрөг Дд гэрээний мөнгө гэж хийсэн. Тэр өдрөө Жа бидний өмнөөс Монгол газрын Мтай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Миний санаж байгаагаар тэр гэрээн дээр Эрдэнэ бид 2-ын нэр байхгүй байсан. Тэгээд түүний дараа Эрдэнэ рүү 4 сая төгрөг хийгээд, Эрдэнэ цаашаа Дгийн данс руу тэр мөнгийг хийсэн. Бас дараа нь би Эрдэнээгийн данс руу 1 сая төгрөг хийгээд Эрдэнэ цаашаа Дгийн данс руу өөрийнхөө 1 сая төгрөгтэй нийлүүлээд  сая төгрөгтэй хийсэн. Ингээд би нийт 12 500 000 төгрөгийг Жавзаа, Эрдэнэ нараар дамжуулж хийсэн гэжээ. (хэргийн 5 дугаар хавтас, 158-159 хуудас)

 

 Мөрдөн байцаалтад гэрч-Г.Ту мэдүүлэхдээ:

 “... Ингээд Бя, Эрдэнэ бид 4 ярилцаад Дтай 2018 оны цагаан сарын өмнөхөн /өдрийг нь санахгүй байна/ Эрдэнэ, Жа, Дэ манай нөхөр тэд нар Дтай 3 дугаар хороололд уулзацгаасан. Тухайн үед би очоогүй манай нөхөр Дтай гэрээ байгуулчихлаа 7 500 000 төгрөг Жавзаагийн дансаар дамжуулаад өгчихлөө гээд ирсэн. Түүний дараа Эрдэнээр дамжуулж 4 000.000 төгрөг, дараа нь 1 000 000 төгрөг өгсөн байсан. Миний ойлгосноор Дгаас 1 га газрыг 10 000 000 төгрөгөөр бодож дээр нь усны болон нөхөн сэргээлтийн мөнгө гээд 2 500 000 төгрөг нэмээд, 12 500 000 төгрөгөөр 1 га газарт олборлолт явуулахаар гэрээ байгуулсан гэсэн. Гэхдээ гэрээг Жа Монгол газрын Мтай манай нөхөр болон Эрдэнээгийн өмнөөс нь байгуулсан юм байна лээ. Ингээд би ажилтай байдаг болохоор 2018 оны 7 дугаар сард нөхөр маань алттай газартаа орно гээд явахад цуг явж чадаагүй үлдсэн. Нөхөр маань 10 дугаар сарын эхээр газартаа орж чадсангүй гээд ашиг олоогүй, мөн уг газар нь эхлээд давхацсан байснаа дараа нь зөвшөөрөлгүй гээд газартаа орж чадсангүй гээд ирсэн. Дараа нь Дтай нөхөр бид холбогдох гээд чадаагүй, Жааас байн байн асуухад Д байж бай гэж байна гэж хэлдэг байсан. Тэгээд түүний дараа ерөөсөө холбогдох гээд чадахгүй, болохгүй байсаар 2019 оны 9 дүгээр сард холбогдсон чинь та ганцаараа намайг цагдаад өгөөгүй би цагдаад өгсөн хүний хохирлыг шийдэж өгөхгүй харин таны асуудлыг дор нь шийдэж өгнө гэсэн боловч одоо хүртэл байхгүй мөнгийг маань өгөөгүй байгаа юм гэжээ. (хэргийн 5 дугаар хавтас, 192-193 хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Т.Дэ мэдүүлэхдээ:

 “..Би Х.Дтай газарт орж ажиллах хамтран ажиллах гэрээ байгуулж байгаагүй. Манай эгч Т.Жа надаас Дг асууж, тодруулж байгаад би манай эгч болон түүний найзууд нь гэх Э, Эрдэнээ гэх хүмүүс бид нар 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 3, 4 дүгээр хорооллын тэнд нэг хоолны газарт Х.Дтай уулзаж манай эгч, Эрдэнээ, Э нар түүнтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан. Би Эрдэнээ, Э нарыг хэдэн төгрөгөөр гэрээ байгуулсан болохыг нь мэдэхгүй, гэхдээ тухайн өдөр Эрдэнээ, Э хоёр эгчийн данс руу нийлээд 15 000 000 төгрөг шилжүүлсэн. Миний бодлоор нэг хүний 1 га газар авах гэж гэрээ байгуулсан байх. Манай эгч Х.Дтай гэрээ байгуулах гээд тэр хоёрын 15 000 000 төгрөгийг бэлнээр, дээрээс нь 4 500 000 төгрөгийг бэлнээр, нийт бэлнээр 19 500 000 төгрөгийг 3, 4-р хорооллын Хаан банкнаас бэлнээр авч Х.Дд өгсөн. Мөн кредит картаасаа дахиад 5 500 000 төгрөгийг эхнэрийнх нь данс руу нь шилжүүлсэн. Бэлэн мөнгө өгч байхад би хажууд нь байсан бөгөөд гар утсаараа зураг авсан чинь Х.Д надад чи итгэхгүй байгаа юм уу ийм муухай зан гаргалаа тэгвэл боль гээд бид хоёр хэрэлдсэн. Тэгээд тэр өдрөө Хархорин захын тэнд байдаг Мын “Их үүсгэл” гэдэг оффис руу эгч бид хоёр явж гэрээ байгуулсан. Ерөнхийдөө манай эгч 3 га газрыг 20 000 000 төгрөгөөр авах гээд тэр өдөр бэлнээр 4 500 000 төгрөг, дансаар 5 500 000 төгрөг өгсөн.  Эгч маань Дтай 21 000 000 төгрөгөөр болон бараа материалын тооцоог оруулж бодоод 4 га газарт орж хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тэгээд Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт байх Монгол газар ХХК-ийн алтны тусгай зөвшөөрөлтэй газарт орох гэсэн боловч газар нь давхцаад, дараа нь орох гэсэн чинь аймгийн Мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагатай хамтарсан шалгалт ирээд орж чадаагүй гэжээ. (хэргийн 5 дугаар хавтас, 194-195 хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Г.Од мэдүүлэхдээ:

 “...Миний танил Дүүрэнжаргал гэдэг залуу над руу 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 88-тай дугаараас залгаж “Архангай аймагт Монгол газрын Мын алтны илэрцтэй газар байдаг юм, тэнд байдаг бүх юмыг нь хариуцдаг Д гэдэг залуу тэнд байдаг юм. Уг Архангайд байдаг алттай газраас газар авч орох юм бол Дтай уулзаж болно шүү” гэсэн. Тэгэхээр нь би түүнд “нөхөртэйгөө ярилцъя” гээд нөхөртэйгөө уулзаж уг асуудлыг яриад нөхөр маань Архангайд алтны илэрцтэй газарт олборлолт явуулах асуудлыг судалъя гэж тохирсон. Тэгээд нөгөөдөр нь Дүүрэнжаргал над руу залгаад “нөгөө газар чинь зарагдах гээд байна, яаралтай мөнгө нь хэрэгтэй байна гээд зарлаа гээд байна, би бол ноднин авах гээд чадаагүй, овоо алттай газар би мэдэж байна. Би арыг нь даана” гэж надад хэлж байсан. Ингэхээр нь би маргааш эхлээд Дүүрээтэй хамт Д гэх хүний Циркийн хажууд байрладаг “Хөх түвд майнинг” ХХК-ийн 6 давхарт байх оффист  нь очсон. Тэгээд Д Дүүрээг “аа гавьяат уурхайчин ирлээ” гээд гараа барьж мэндлээд надтай танилцсаны дараа “Дүүрээтэй байхад бол алзахгүй, газрыг бол ховх сорно” гээд алтны шар юмтай газрын зураг үзүүлсэн. Тэгээд “энэ бол 1980 онд хайгуул хийгээд хүмүүст мэдэгдэлгүй дарчихсан газар байгаа юм овоо юмтай 200-300 гр алт өдөртөө гардаг мундаг газар хүмүүс булаацалдаад авах гээд байна” гэж хэлсэн. Тэгэхэд нь л би ер нь Дтай хамтран  ажиллах гэрээ байгуулаад  газарт нь орж ашиг ольё гэж шийдсэн. Тэгээд Д надад 20 000 000 төгрөг, Дүүрээгээс 20 000 000 төгрөг аваад 4 га газарт цуг оруулъя гэж санал болгосон. Тэгэхээр нь би Д болон Дүүрээ нарт итгээд тухайн өдөр  нь 5 дахь өдөр байсан дараагийн 7 хоногийн 1 дэх өдөр буюу даваа гаригт 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр нөхөр Бятайгаа хамт мөн Циркийн хажууд байдаг “Хөх Түвд Майнинг”-г ХХК-ны оффис дээр очиж бэлнээр 40 000 000 төгрөг өгсөн. Яагаад гэвэл Дүүрэнжаргал хамт орох ёстой байснаа мөнгөгүй гээд байхаар нь би Дүүрээгийн мөнгийг өмнөөс нь өгсөн юм. Тэгэхэд нөхөрт маань Д мөн л адил гарц нь сайн байгаа өглөө сэрэхэд чинь 200, 300 грамм алт байна гээд би Дтай тус өдрөө хамтран ажиллах гэрээ байгуулаад Хорооллын тэнд байдаг Дгийн таньдаг арай өөр харьцаатай нэг эрэгтэй нотариат дээр очиж гэрээгээ батлуулсан. Түүний дараа 2-3 хоноод Дүүрээ манай нөхөр бид хоёрыг аваад алттай газраа үзүүлэн Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн алтны уурхайнууд бүхий газар аваачсан. Тэгээд нэг газар үзүүлээд нөгөө газар чинь энэ гэж байсан. Бид хоёр нэг их сайн мэдэхгүй болохоор за гээд харснаас өөр юм болоогүй гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 209-210 хуудас)

 

 Х.Д, Г.Од нарын 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээ.  (хэргийн 2 дугаар хавтас, 158-159 хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ч.Бя мэдүүлэхдээ:

“ ... эхнэр маань Дүүрээтэй хамтарч Д гэдэг хүнтэй алттай газрыг нь нэг га-г нь 10 000 000 төгрөгөөр худалдан авч хамтран ажиллах гэрээ хийсэн. Би гэрээ хийхэд нь хажууд нь байгаагүй харин 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр би эхнэрийг Дд гэрээний дагуу мөнгөө өгөхөд нь хамт Д гэх хүний Циркийн зүүн талын барилгын 6 давхарт байрлалтай “Хөх түвд майнинг” гэдэг компани дээр нь очсон. Тэгэхэд Д надад ах 7 дугаар сар гэхэд энэ газраа ухаж дуусгаж бурзайчхаад дахиад надаас газар гуйна даа гэж хэлж байсан. Эхнэр маань Дд 40 000 000 төгрөг өгч, 4 га газарт газар гэсэхээр уурхай оруулж, тэндээсээ ашиг авахаар гэрээ байгуулсан. Тухайн газрын тусгай зөвшөөрөл нь миний сүүлд мэдсэнээр “Монгол газар” ХХК-ийн Мын эзэмшлийн газар байсан юм байна лээ. Дүүрэнжаргал болохоор надад Дг эхлээд “Монгол газар” ХХК-ийн усан буучин байснаа гэмтээд, дараа нь Маас тэтгэмж авдаг байсан. Тийм болохоор Д энд алттайг мэдэж байгаа би хоёр найзыгаа юунд хуурах билээ гэж эхнэр бид хоёрт итгүүлж байсан. Эхнэр бид хоёрын хооронд Дгаас авсан газрыг миний газар гээд нэг хүүхэн, өөр нэг мотоциклтой залуучууд байдаг байсан. Ер нь тэнд хүмүүсийн газрууд давхцаад байдаг байсан гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 235-236)

 

 Мөрдөн байцаалтад гэрч-Л.Эн мэдүүлэхдээ

“... 2018 оны 8 дугаар сарын 18-ны үед Од над руу утсаар ярьж манай нөхөр Архангай аймгийн Цэнхэр суманд ажиллаж байгаа. Манай талаас нөхөр маань ганцаараа болчхоод байна, сарын цалин 1 500 000 төгрөг өгье гэсэн. Тухайн үед би ажилгүй байсан болохоор зөвшөөрч, тэр өдрөө шууд Архангай аймгийн Цэнхэр сум руу явсан. Тухайн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт орших алттай газарт Од нөхөртэйгөө газар авчихсан, газартаа орох гээд байж байсан юм. Тэгээд би тэнд 2 сар болсон боловч тэр хоёр газартаа орж чадаагүй хүлээгээд л байсан. Одгийн нөхөр нь Улаанбаатар луу явсан ба би ганцаараа үлдсэн болохоор Улаанбаатарт ирсэн юм гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 239-240 хуудас)

 

            Мөрдөн байцаалтад хохирогч-Г.Мө мэдүүлэхдээ:  

“Анх 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Х.Д гэх хүнтэй Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 1 дүгээр бүрэн дунд сургуулийн урд талд байх оффист нь гэрээ хийн, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 3, 4 дүгээр хорооллын орчимд байдаг нотариатч дээр очиж баталгаажуулсан. Би Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг Ястын аманд алт олборлох чиглэлээр гэрээ хийсэн, газрын төлбөрийг Х.Дгийн эхнэр А.Ундрал гэх эмэгтэйн данс руу манай найз Эр 20 сая төгрөг шилжүүлээд, мөн Эрын эзэмшлийн унаж явсан Лексус 470 маркийн автомашиныг зээлээд Х.Дд өгсөн. Машинаа 15 сая төгрөгөөр бодож өгсөн. Тэгээд Архангай Улаанбаатар хоёрын хооронд явах зардал гээд надад байсан 5 сая төгрөг ерөнхийдөө дууссан. Би гэрээнд заасны дагуу мөнгөө шилжүүлээд 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймаг руу гэрээнд заасны дагуу ажлаа эхлүүлэх гээд очсон. Тэгтэл Х.Д “манай уурхайгаар шалгалт цагдаагаас их яваад байна түр байж бай” гээд миний ажлыг огт эхлүүлээгүй. Тухайн алт олборлохоор очсон Ястын ам гэх газарт миний баримжаалснаар 20 гаран компаниуд ажлаа эхлэх гээд очсон байсан. Зарим хүмүүс нь “Монгол газар” ХХК-ийн Ц.Мтай гэрээ хийсэн, зарим Михиал Баяраа гэх хүнтэй гэрээ хийсэн гээд хүлээгээд байсан. Х.Д өөрийгөө “Монгол газар” ХХК-ийн харуул хамгаалалтыг хариуцдаг, уг уурхайд ажиллах хүмүүсийн гэрээ хэлэлцээр газрын төлбөрийг 100 хувь хариуцдаг, “Монгол газар” ХХК-ийг төлөөлдөг гэж өөрийгөө надад танилцуулсан. Тус газарт очсоноос хойш би нэг олборлолт хийгээгүй, Монгол газар ХХК-ны харуул хамгаалалтын кэмп дээр байрлаж байгаад 2018 оны 11 дүгээр сарын эхээр ирсэн. Тухайн үед би Д болон түүний харуул хамгаалалтын ажилтнууд болох Тото, Муухай Пээ нарт би ажлаа эхэлмээр байна, яагаад намайг оруулахгүй байгаа талаар өдөр болгон асууж тодруулахаар яг маргааш оруулна, тэр, энэ хүнийг ажиллаад дууссаны дараа оруулна гэж шалтагласаар байгаад намайг тэнд 6 сар дэмий байлгасан. Би 2018 оны наадмын өмнө л 10 гаран хоног хот руу явсан бусад үед дандаа Архангайд байсан. Тус газарт алт олборлохоор очсон биш Х.Дгийн харуул хамгаалалтын ажилчидтай хамт харуул хамгаалалтын ажлыг хийдэг болж тэдний хийсэн хоол хүнсээр өдөр хоногийг өнгөрөөж байсан. Тухайн газарт очихдоо Лексус маркийн машинтайгаа очсон байсан тул миний машин сүүлдээ харуул хамгаалалтын машин болсон. Тухайн үед намайг байхад Од, Батсүх гээд эхнэр нөхөр хоёр 40 сая төгрөг өгөөд ажлаа бас эхлээгүй надтай хамт байж байгаад 11 дүгээр сард хамт буусан. Х.Дгаас ажлаа эхэлмээр байна, мөнгөө эргүүлээд авъя, ядахдаа ажиллаж байгаа газраас хувь авъя гэж удаа дараа уулзахаараа, мөн утсаар болон фейсбүүк зэргээр асуухад удахгүй оруулна гэсэн тайлбарыг байнга хэлсээр байгаад өнөөдрийг хүрсэн. Тухайн хамгаалалтын албанд ажиллаж байгаа хүмүүс нь бүгд ял шийтгэл эдэлж байгаад гарч ирсэн, шорон оронгийн хүмүүс байсан.  Би тухайн үед ямар ч техник авч очоогүй угааж байгаа алтнаас хувь авна гэж очсон, мөн өөрөө техникээ гаргаад ажиллая гэж санал тавихад Х.Д техник гаргаад хэрэггүй, Архангайд бүх техник байгаа гэсэн. Тэгээд огт хувь өгөхгүй байхаар нь өөрөө техникээ гаргаад ажиллая гэсэн чинь хэрэггүй байж бай удахгүй эхэлнэ хүлээцтэй бай гэж өдөр хоног авдаг байсан. Мө чи тэр хүний усан буун дээр бай, тэрэнтэй хамтарч ажиллаад  мөнгө ав гэж нэг ч удаа Х.Д хэлж байгаагүй. Х.Дгаас өөрийн оруулсан буюу гэрээнд заасан мөнгө бүрэн бүтэн эргүүлэн авна, ажиллана гэж намайг 1 жил гаруй хугацаанд хүлээлгэсэн гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 212-215 хуудас)

 

            Мөрдөн байцаалтад гэрч Х.Эр мэдүүлэхдээ:

            “...Би Х.Дд мөнгө өгөөгүй. Мө мөнгө байхгүй үедээ надаас 20 000 000 төгрөг аваад, дараа нь бэлнээр өгч байсан. Харин машины хувьд гэвэл гуйж унаж яваад эргүүлээд эвдэлсэн гээд мөнгө өгсөн юм гэжээ. (хэргийн 5 дугаар хавтас, 191 хуудас)

 

 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 5009743804 дугаарын данснаас “Мөгаас газрын төлбөр Дд” гэсэн гүйлгээний утгатай 20 000 000 төгрөгийг А.Ундралын “Хаан” банкны 5011417607 дугаартай дансанд шилжүүлсэн А.Ундралын  Хаан” банкны 5011417607 дугаар дансны дэлгэрэнгүй хуулга.  (хэргийн 1 дүгээр хавтас, 61 хуудас)

 

 Мөрдөн байцаалтад хохирогч-Д.О мэдүүлэхдээ:

 “... 2017 оны 11 дүгээр сард Мын Архангай аймаг дахь Цэнхэр сумын ажлыг нь хариуцдаг гэх Д гэдэг хүнтэй Цэнхэр сумын Орхон багийн нутагт өөрөө очиж энэ талаар лавлаж асууж уулзсан. Намайг түүнтэй уулзахад Д надад нэг га газрыг 10 000 000 төгрөгөөр авч болно гэж байсан болохоор нь буцаж яваад ,12 сард холбогдоод түүнээр дамжуулж Монгол газраас газар авахаар болсон. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын үед Дтай аман гэрээ байгуулж эхлээд бэлнээр 20 000 000 төгрөг өгч, дараа нь 2018 оны 3 дугаар сард дахин 20 000 000 төгрөг эхнэрийнх нь дансаар шилжүүлсэн. Д надад уурхай ажиллаж эхлэхээр аятайхан техниктэй уурхайгаа олоод хүрээд ир, шалгалт гайгүй бол эхнээсээ газар өгөөд ажиллуулна гэсэн бөгөөд яг оноосон тэнд гэсэн газар бол надад хэлээгүй. Миний ойлгосноор Монгол газрын харьяа газарт газар авна гэж бодсон. Дараа нь 6 дугаар сараас эхлээд тэнд уурхай ажиллаагүй. Д газарт орж чадахгүй байгаа шалтгаанаа шалгалт гэж хэлж байсан. Би болчих байлгүй гээд хүлээлтийн байдалтай байсан болохоор нэг их холбогддоггүй байсан. Д болохоор болно гэдэг байсан болохоор араас нь яваад байгаагүй. Нэгэнт Дд 40 000 000 төгрөгөө өгчихсөн болохоор М захирал намайг энэ жил ч юм уу газартаа оруулчих болов гэсэн итгэлтэй байна. Гэхдээ Д Мт мөнгийг маань өгөөгүй юм шиг болохоор нь өргөдлөө гаргаж байна гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 217-218 хуудас)

 

            2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 5135447799 дугаарын данснаас “газрын үнэ Оаас” гэж 20 000 000 төгрөгийг А.Ундралын “Хаан” банкны 5011417607 дугаар дансанд шилжүүлсэн дансны дэлгэрэнгүй хуулга. (хэргийн 1 дүгээр хавтас, 57 хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Тү мэдүүлэхдээ:

“.... Манай Цэнхэр сумын иргэд Монгол газар ХХК-ны газрыг түрээсэлж, олборлолт хийдэг болохоор би Х.Дтай 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр аман гэрээ хийж 1.5 гектар газрыг түрээслэх зорилгоор 15 000 000 төгрөг өгсөн юм. Тэгээд тухайн үед 2018 онд түрээсэлсэн газар дээрээ ажиллаж мөнгө олох ёстой байсан боловч чадаагүй болохоор Дгаас 2018 оны 9 дүгээр сард 5 000 000 төгрөгөө бэлнээр аваад, дараа нь уурхайгаас 8 000 000 орчим төгрөгийн алт авсан юм. Өөрөөр Дтай ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Би Х.Дгийн эхнэр А.Ундрал гэсэн дансаар 15 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Эхнэр нь ямар нэгэн байдлаар надтай уулзаагүй юм. Х.Дгаас анх газар авахад Д надад Улаан чулуутад 1.5 га газар өгнө гэж ярьснаас биш би тэнд очиж үзээгүй юм. Тэгээд 5 сараас уурхай эхэлснээс хойш Д бичиг баримтын зөрчилтэй гээд би хувиа авч чадаагүй явсаар 9 дүгээр сарын 01-ний үед Д надад Өлийн гол гэх газарт байх нэг уурхайгаас очиж хувиа ав гэсний дагуу 8 000 000 төгрөгийн алт авсан юм гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 223-224 хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ш.Алд мэдүүлэхдээ:

 “....Би Хоролсүрэнгийн Д гэдэг хүнтэй 2018 оны 9 дүгээр сарын үед Архангай аймгийн Цэнхэр суманд Монгол газар ХХК-ний газарт бусадтай хамтран ажиллах гэрээ байгуулж ажилладаг гэх утгаар нь танилцаж байсан. Ингээд 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Х.Дтай 02 дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тухайн үед түүний "Хөх түвд майнинг” ХХК-тай өөрийн Блюгоулд ХХК-наар Монгол газар ХХК-ны эзэмшилд байх Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших Өлийн гол нэртэй 2426 А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн 11 гектар талбайд 1 жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулж байсан. Тэгээд гэрээ байгуулсны дараа түүний эхнэр А.Ундралын дансанд 20 000 000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь Х.Д алга болчихсон, тэр үед тусгай зөвшөөрөлтэй  газартаа очиж ажиллах боломжгүй болчихсон байсан болохоор газартаа орж чадаагүй юм гэжээ. (хэргийн 5 дугаар хавтас, 138-139 хуудас)

 

Х.Д, Ш.Алд нарын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан 00/02 дугаартай хамтран ажиллах гэрээ. (хэргийн 5 дугаар хавтас, 130-136 хуудас)

 

             А.Ундралын “Хаан” банкны 5011417607 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга. (хэргийн 1 дүгээр хавтас, 57-90 хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ж.Нар мэдүүлэхдээ:

 “... Би 2017 оны өвөл Монгол газар компанийн захирал Мтай 2 га газар авахаар айл саахалтын хүмүүстэй нийлж 20 000 000 төгрөгөөр гэрээ хийж 2 га газраа авсан. Тэгээд 2018 оны хавар 5 билүү 6 сард Х.Д манайх руу утсаар залгаад Мтай хийсэн 2 га газрын гэрээ чинь хүчингүй болох гээд байна нэмээд 3 000 000 төгрөг яаралтай шилжүүл гэж хэлээд Ундрал гэдэг хүний Хаан банкны дансны дугаар явуулсан. Тэгээд манайх 2 тооны бухаа зараад 3 000 000 төгрөгийг нь шилжүүлсэн. Тэгээд 2018 оны 9 сарын үед манай гэрээ хийж авсан 2 га газар дээр Д 2-3 уурхайг давхцуулж оруулсан. Тэгээд бид нар тухайн газраа ашиглаад Х.Д давхцаж өөр уурхайнууд оруулсан учраас юм олж чадаагүй. Манай нутгийн Өлийн голоо тойрсон айлууд нийлээд 2018 оны 12 дугаар сард Пжавын Эрдэнэцогт гэдэг хүнтэй хамтран Х.Дтай 00/04 дугаартай Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших “Өлийн гол” нэртэй 2426А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олборлолтын үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулсан. Гэрээ хийхдээ айл болгон 3 000 000 төгрөг өгч гэрээ хийсэн. Тэгээд байж байтал удалгүй оны эхээр гэрээ хийсэн айлуудад П.Эрдэнэцогт нь 3 000 000 төгрөгүүдийг нь буцааж өгсөн бүх айлд. Бид нарын зүгээс уг гэрээ хийсэн газарт олборлолт явуулсан зүйл огт байхгүй. Одоо Х.Дд 2019 оны 5, 6 сарын үед шилжүүлж өгсөн 3 000 000 төгрөг дээр гомдолтой байна гэжээ. (хэргийн 5 дугаар хавтас, 168-170 хуудас)

 

Хөх Түвд Майнинг, “Цаст-Очирваань” ХХК-ийн захирал П.Эрдэнэцогт хооронд  2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 00/04 дугаартай хамтран ажиллах гэрээ. (хэргийн 2 дугаар хавтас, 54-59 хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-С.Мон мэдүүлэхдээ:

“...Чингэлтэй дүүргийн нутагт байрлах “Эм плаза” барилгын 6 давхарт 606 тоот өрөөнд Х.Дгийн оффис нь байрладаг байсан ба 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр би өөрийн төрсөн ах С.Тотай хамт түүний оффист очиж гэрээ байгуулсан. Тухайн үед хувь хүнээр Х.Дтай гэрээ хийх боломжгүй байсан учраас ах С.Тоын “Бэсүд жонон” ХХК-ны нэр дээр ахаараа гарын үсэг
зуруулж гэрээ хийлгэсэн. Тухайн үед ахаас маань мөнгө гараагүй, би 20 000 000
төгрөг гаргаж, Х.Дгийн эхнэр А.Ундралын данс руу хийсэн. Гэрээ байгуулах үед Ундрал байгаагүй. Ундрал анх Дг Мын дор байдаг манайхны ганц бизнесмен гэж ярьж байсан бөгөөд анх То ахад алтан дээр ажиллах санал тавиад тэрний дагуу ах бид хоёр Дтай анх танилцаж байсан юм.

Гэрээ байгуулж Х.Дд 20 000 000 төгрөг өгсний дараа
хамтран ажиллах газар дээрээ очих уу гэхэд зам гайгүй болохоор очъё, ер нь бол та
нар Монгол газрын Мын газар байдаг гэдгийг мэдэж байгаа байх
найдвартай гэж надад хэлж байсан юм. Тэгээд хавар ажил эхлэхээр очих гэж байсан боловч машин тэрэгний засвар гэсээр байтал 7 сар гарсан боловч газарт ороогүй. Ажил эхэллээ л бол хүнээ явуулчих гэсээр байгаад одоог хүртэл газарт ч орсон зүйл байхгүй. Мөнгөө авъя гэхээр эхнэр А.Ундрал би ямар наад мөнгийг чинь аваад идчихсэн биш яаж мэдэх юм, одоо машин, байрны Лизинг болох 10 гаран сая төгрөг
төлж байна. Өөр гомдолтой хүмүүсийн мөнгийг ч гэсэн төлж байна, тийм учраас
чинийхийг төлж чадахгүй гэдэг ба Х.Д болохоор болно бүтнэ гээд аргалаад л
яваад байдаг юм. Анх Чингэлтэй дүүрэгт Х.Дд гомдол гаргана гэсэн чинь надад 3 өдөр 500 000 төгрөг, нийт 1 500 000 төгрөг өгсөн гэжээ.  
(хэргийн 7 дугаар хавтас, 147 хуудас)

 

     Мөрдөн байцаалтад гэрч-С.То мэдүүлэхдээ:  

“...Би Х.Дтай 1 жилийн өмнөөс эхэлж найз нөхдөөрөө дамжуулан анх танилцаж байсан юм. Тэгтэл Д нь надад “Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэрт 12 га газарт алтны уурхай ажиллуулах гэж байгаа юм, хамтарч оролцох уу, 1 га газрыг 10 саяар түрээсэлнэ,  уг газрыг миний эзэмшилд шилжүүлэх биш харин түр хугацаагаар ашиглах эрх олгож байгаа юм” гэсэн утгатай зүйл ярьсан. Тухайн газраас олборлосон үнэт металл буюу алтыг 70/30 хувиар хувааж ашиг хүртэнэ, 4 сараас 11 сар хүртэл ажиллана” гэхээр нь би
зөвшөөрөөд хамтарч ажиллахаар шийдээд дүү 2 га газрыг түрээслэхээр болж
Монт Х.Дгийн санал болгож байгаа ажлыг танилцуулахад Мон зөвшөөрсөн. Ингээд Х.Дтай би хамтран ажиллах гэрээ байгуулж Мон нь 20 000 000 төгрөгийг 2019 оны 03 сарын 23-ний өдөр Х.Дгийн эхнэр А.Ундралын ХААН банкны 5011417607 дугаарын данс руу шилжүүлсэн.
Гэтэл Х.Д нь 2019 оны 04 сард Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа
гэж цагдан хоригдсон байсан ба 2019 оны 07 сарын орчим суллагдсанаас болж
тохирсон хугацаанд ажил хийж гүйцэтгэх боломжгүй болсон. Ингээд 2019 оны 8 сар болоход Д нь Архангай аймаг руу явж ажлаа эхлүүлэхээр очсон байсан ба хэдэн төгрөгийн ашиг олсон талаар нь надад мэдэх зүйл
байхгүй ч өөрөө надад тайлбарлахдаа 7 хоног ажилласан гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл Монын өгсөн 20 000 000 төгрөг болон ашиг алга
байна гэжээ. 
(хэргийн 7 дугаар хавтас, 150 хуудас)

 

“Хөх Түвд Майнинг”, “Бэсүд жонан” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.То нарын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээ болон нэмэлт гэрээ, түүний хавсралт. (хэргийн 7 дугаар хавтас, 134-138 хуудас)

 

 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр “Бэсүд Жонангаас Дд” гэж  5011417607 дугаарын дансанд 20 000 000 төгрөг шилжүүлсэн С.Монын Хаан банкны 5019710481 дугаар депозит дансны хуулга. (хэргийн 5 дугаар хавтас, 141 хуудас)

 

            Мөрдөн байцаалтад хохирогч-Н.Зор мэдүүлэхдээ:  

“...Би 2020 оны 05 сарын 09-ний өдөр Үнэгүй.мн зарын дагуу над руу 99110543 дугаараас залгаад “Одоо ашиглаж байгаа 50 тонны 4 ширхэг ёмкость худалдан авах уу? гэж надад хэлхээр нь би очиж үзэхээр болж 5 сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20-р хороо “Их үүсгэл” гэх байгууллагын хашаанд байсан ёмкостыг очиж үзсэн. Харин уг 4 ширхэг ёмкостыг 19 000 000 төгрөгөөр авахаар тохиролцсон. Ингээд тухайн үедээ авч явах боломжгүй байсан учраас уг “Их үүсгэл” ХХК-ийн хашаанд түр үлдээхээр болж орхиод явсан. Харин надад хэлэхдээ боломжтой үедээ ирээд авчих гэхээр нь би үлдээгээд явсан. Дараа нь 5 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд ажлаар явж байтал хамгаалалтын албаны дарга Бадрах 88036808 дугаараас залгаад надад танайх ёмкостоо авч байгаа юм уу? 2 ширхэг 50 тонны ёмкость гараад явчихлаа гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би үлдсэн 40 тонны 2 ёмкостоо найзаараа авхуулсан. 5 сарын 26-ны өдөр очиж “Их үүсгэл” компанийн хашаанд байдаг байгууллагын камерыг шүүхэд 4774 УНЭ улсын дугаартай Дгийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл орж гарч, 1760 УНЭ улсын дугаартай ачигч тээврийн хэрэгслээр ачаад гарч байсан. Харин би Дд энэ талаар хэлэхэд “би хүн өртэй байсан юмаа, тэгээд оронд нь өгчихсөн гэсэн.  Харин өөрийгөө аваагүй гэж хэлээд би удахгүй хэд хоногоос мөнгийг нь эсвэл ёмкостоор нь эргүүлэн өгнө гэж хэлсэн. 5103043099 дугаарын данснаас Дгийн өгсөн Ж.Доржбал гэх эзэмшигчтэй 5134115312 дугаарын данс руу 10 000 000 төгрөг шилжүүлсэн.

Харин 2020 оны 5 сарын 10 өдөр Х.Ням-Өлзий гэх эзэмшигчтэй 53153018446 дугаарын данс руу 9 000 000 төгрөг шилжүүлсэн. Надад 2 ширхэг ёмкостын хохирол учирсан гэжээ. (хэргийн 11 дүгээр хавтас, 47-48 хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Ч мэдүүлэхдээ:

... Би “Их үүсгэл” ХХК-д жижүүрийн ажил хийдэг. 2020 оны 5 сарын 24-ны өдөр ёмкость авах гэж байгаа гээд махлаг эрэгтэй улаан өнгийн ланд 200 машинтай хамт машиныг нь санахгүй байна. Харааны нүдний шилтэй, туранхай эрэгтэй нар хамт ирээд ёмкость авна гэхээр нь би Бадрах даргатай уулзуулаад тэр өдрөө 1 ёмкостийг туранхай харааны нүдний шилтэй эрэгтэй хүн ачуулаад аваад явсан. 5 дугаар  сарын 24-ний өдөр жижүүртэй гараад 5 сарын 25-ны өдөр буусан харин ээлжээ 09 цагт Төрболдод хүлээлгэн өгөхөд өндөр бор, махлаг, алаг нүдтэй эрэгтэй ланд 200 маркийн улаан хүрэн өнгийн машинтай ирээд мөн араасаа өргөгчтэй том оврын 1760 УНЭ улсын дугаартай машины хамт ирээд өөрийн ёмкостоо авч байна гээд 7 цагийн үед ирээд ачиж байсан гэжээ. (хэргийн 11 дүгээр хавтас, 54-55 хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-М.Г мэдүүлэхдээ:

“... Тухайн үед Архангай аймгийн төвөөс мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байсан ба Монгол газар ХХК-ийг төлөөлж Х.Д байсан бөгөөд Дд уурхайд байх шаардлагатай бичиг баримтууд болон харуул хамгаалалтын албаны зохих бичиг баримт ч байхгүй бүрдүүлж ирнэ л гэдэг байсан. 2018 онд намайг очиход ил олборлолт явуулж байгаа зүйл байхгүй, гэхдээ нууцаар олборлолт явуулсан байсныг хяналт шалгалтын хүмүүс тухай бүрт нь тогтоож ажилласан байсан гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 16-17 хуудас)

 

 Мөрдөн байцаалтад гэрч-Ч.Б мэдүүлэхдээ:

“... Миний мэдэж байгаагаар зөвшөөрөлтэй 1 га газраа “Монгол газар” ХХК-ийн зүгээс 10 000 000 төгрөгөөр үнэлж зараад, дараа нь олборлолт, нөхөн сэргээлт хийлгэдэг гэсэн. Тэгсэн чинь 2018 онд “Монгол газар” ХХК-ийн зүгээс бичиг баримт нь гүйцэд болоогүй гэж байснаа 8, 9 дүгээр сараас эхэлж гэрээ хийсэн хүмүүсээ оруулсан чинь нэг талбайд давхцуулж хоёр болон түүнээс дээш газар зарсан, мөн бичиг баримт болоогүй гэх зэргээр хүмүүсээ оруулж хэл ам болж байсан юм. Дээрх бэрхшээлээс болоод “Монгол газар” ХХК-тай гэрээ хийсэн хүмүүс нь газартаа орж чадаагүй гэсэн. Х.Д нь 2017 оны 10, 11 сараас эхэлж “Монгол газар” ХХК-ийн харуул хамгаалалтын албаны даргаар манай Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт ажиллаж эхэлсэн. Би албаны шугамаар ганц хоёр удаа уулзаж байсан өөр харилцаа холбоогүй. Ард иргэдийн зүгээс Х.Дгийн харуул хамгаалалтын албанд ажилладаг гэх хүмүүс нь бүгдээрээ шоронд сууж байсан хүмүүс. Эхлээд Өлийн даваан дээр кэмпээ бариад шөнө орой Улаанбаатарын дугаартай машин тэрэг оруулахгүй байна гэсний дагуу тэндээс нь болиулахад Д нь Шийртийн амны дэлгүүрийн тэнд кэмпээ барьсан. Тэгсэн чинь мөн Дгийн хүмүүс архи дарс уугаад нутгийн хүмүүсийг явуулахаа болилоо гэсэн иргэд над дээр орж ирсэн. Тэгэхээр нь та өргөдлөө бичээд аваад ир гэхээр “ээ хүү минь биднийг дараа нь ямар нэгэн байдлаар дарамтлах, хохироох асуудал гаргаж магадгүй” гээд өргөдөл бичээгүй юм гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 19-20 хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ч.Ою мэдүүлэхдээ:

“ ... 2018 онд шалгалт хийхэд “Монгол газар” ХХК-ийн харуул хамгаалалтын албаны даргын ажлыг хариуцаж Д гэх хүн байдаг байсан. Энэ хүнтэй тааралдахгүй явсаар байгаад 2018 оны 8 дугаар сарын сүүлээр Орхон багт шалгалтаар явж байгаад тааралдсан. Тэгээд би түүнд хандан танай компани бичиг баримтын зөрчилтэй байгаа тул энд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг гаргах шаардлагатай байна, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилла гэж шаардлага тавихад Д надад би “Монгол газар” ХХК-ийн дотоод ажлыг мэдэхгүй, бид нар зөвхөн энд байгаа талбайг болон хүмүүсийн техник, хэрэгслийг харах хамгаалах л үүрэгтэй, харин таны ярьж хэлж байгааг холбогдох хүмүүст нь уламжилъя гэж хэлсэн. Намайг байхад Дгийн хамгаалалтын ажилтнууд нь болох Пээ гэх хүмүүс зодоон хийгээд надтай цуг байсан Зуунтай гэдэг цагдаагийн ажилтан явж маргааш нь төвөөс цагдаа нар ирж байсан юм. Уулын ажлын төлөвлөгөөг жил болгон Ашигт малтмалын газраас, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг жил болгон Байгаль орчны яамнаас батлуулж уг бичиг баримтыг тусгай зөвшөөрөлтэй газарт үйл ажиллагаа явуулах харьяа аймгийн байгаль орчны газар, мэргэжлийн хяналтын газарт шалгуулж олборлолт явуулдаг. Энэ хоёр төлөвлөгөө ороод нийтдээ 26 төрлийн уурхай дээр байх бичиг баримтын жагсаалтыг шалгуулж түүний дараа үйл ажиллагаа явуулдаг журамтай. Ер нь тухайн лиценз эзэмшигч компанид нь 26 төрлийн зөвшөөрөл гарсан байхад хамтран ажиллах гэрээ байгуулсан компаниуд нь орж ажилладаг байгаа гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 22-23 хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ж.Эрд мэдүүлэхдээ:

“... 2018 онд “Монгол газар” ХХК-тай гэрээ хийсэн 20 гаруй аж ахуй нэгж, Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн нөхөрлөл бас тухайн 20 гаруй аж ахуй нэгжтэй туслан гүйцэтгэх гэрээ хийсэн иргэд аж ахуй нэгж гээд нийт 35 орчим иргэд аж ахуй нэгж байсан. Би бүгдийнх нь нэрийг хэлж санахгүй байна. Дээрх газруудад бичиг баримттай холбоотой маргаан гараагүй, харин газар давхацсан асуудлын талаар бол маргаан гарч байсан. Энэ талаар газрын албаныхан мэдэж байгаа. Би тухай бүрд нь нутгийн иргэдэд хэлдэг байсан өөрсдөө гэрээ хийчихсэн, дараа нь хэл ам хийгээд яваад байдаг, тэр болгоныг нутгийн удирдлагууддаа хэлдэг байсан, урьдчилан сэргийлэх чиглэлээр айл өрхөөр явдаг байсан. Одоогоор цаасан дээр буусан зүйл байхгүй байна. 2018 онд мэргэжлийн хяналтын байцаагчтайгаа хамтран 2 илэрсэн зөрчлийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 19-20 хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Г.Лха мэдүүлэхдээ:

“....Тухайн газарт 2018 онд Монгол газар, Эм жи эйч ХХК-уудтай нөхөн сэргээлтийн ажилд туслан гүйцэтгэх гэрээтэй нийт 30 гаруй компани, иргэд үйл ажиллагаа явуулах байсан. Гэтэл уул уурхайн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай ашигт малтмалын хуульд заагдсан 26 төрлийн бичиг баримтын бүрдэл хангагдаагүйн улмаас гэрээ хийсэн компаниуд нь ажиллаж чадаагүй. Тэгээд “Монгол газар”, “Эм жи эйч” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй газарт ажиллах уулын ажлын төлөвлөгөө нь ирээгүй байхад гэрээ байгуулсан компаниуд нь үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон байсан, 2018 оны 06 дугаар сарын сүүлээс эхлээд шөнө оройн цагаар нууцаар ажиллах зэрэг зөрчлүүд гарч байсан. Манай шалгалтын пост гарсан байхад “Монгол газар” ХХК-ийн хамгаалалтын ажилчид хүмүүстэй зодолдсон гэх асуудал ч гарч Архангай аймгийн цагдаагийн газраар шалгагдаж байсан гэжээ. (хэргийн  дугаар хавтас, 28-29 хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Н.А мэдүүлэхдээ:

 “.. Тус Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй Монгол газар ХХК нь 2017, 2018 онуудад уурхайн газрын төлбөр огт төлөөгүй юм. Архангай аймгийн төрийн сангийн газрын төлбөр төвлөрдөг 100010000943 тоот дансаар “Монгол газар” ХХК нь ямар нэг гүйлгээ хийгээгүй, төлбөр төлөөгүй болох нь харагддаг юм. Цэнхэр сумын нутагт өөр тусгай зөвшөөрөлтэй газар байхгүй гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 30-31 хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Бу мэдүүлэхдээ:

“... Миний ажилладаг компани нь “Монгол газар” ХХК-ийн охин компани болохоор би 2017, 2018 онуудад тус компанийн эзэмшлийн Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт байх алтны тусгай зөвшөөрөлтэй газруудыг геологийн талаас нь хариуцаж ажилладаг байсан юм...Би М захирлыг иргэд аж ахуй нэгжтэй хамтран ажиллах гэрээ байгуулахад нь гэрээний хавсралт зургийн боловсруулалтыг нь хийдэг байсан. Өөрөөр хэлбэл зургийн координат, га талбайг суурь зурган дээр нь буулгаж талбай үүсгэж газарт орох хүмүүст тодорхой болгож зураглал хийж өгдөг юм...Би Х.Дг 2017, 2018 онд Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт иргэд аж ахуй нэгж байгууллагатай өөрөө гэрээ байгуулж байсныг нь мэдэхгүй. Надаар лав солбилцлын зураг гаргуулсан асуудал байхгүй юм гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 60-61 хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Буя мэдүүлэхдээ:

“.. Би Хоролсүрэнгийн Дг мэднэ, 2017 оны 10 дугаар сараас манай компанийн эзэмшлийн Архангай аймаг дахь уурхайн харуул хамгаалалтыг хариуцсан захирлаар ажиллаж эхэлсэн. Х.Дгийн хувьд зөвхөн уурхайн газрын төлбөр, аюулгүй байдал, уурхай хаах, нээх, тэнд болж байгаа дэг журам сахиулах асуудлыг л хариуцдаг. Ажил үүргийн хувьд ч тэр, манай компанийн удирдлагаас өгсөн үүргийг л биелүүлэх үүрэгтэй. Өөрөөр бол захирлын өмнөөс гэрээ байгуулах, чи тэр газарт ор гэх зэргээр гэрээтэй холбоотой асуудлыг огт хариуцахгүй. Тэгээд Архангайд очиход Х.Дгийн харуул хамгаалалтын ажилтнууд гэх хүмүүс өмнө ял шийтгэл эдэлж байсан, биеэрээ дүүрэн шивээс болсон хүмүүс байсан, би тухайн үедээ их айсан. Мөн тэнд гэмт хэрэг үйлдээд аймгийн цагдаагаас шалгаж байгаа, нутгийн иргэдийг айлгаж ичээсэн талаар манай компанид маш их гомдол гаргаж байсан. Би тухайн асуудлыг М захирал хэлж, тухайн хамгаалалтын албыг татан буулгаач ээ, компанийн нэр төр байхгүй боллоо гэдэг байдлаар олон удаа хэлсэн. Тухайн үед татан буулгана гэж яригдаж байсан. Тэгээд татан буугдаагүй өнөөдрийг хүрсэн. Өмнө ямар ч хэл амгүй, аймаг сумын иргэд, удирдлагуудтай зохицоод үйл ажиллагаа хэвийн явдаг байсан. Х.Д очсоноосоо хойш Архангайд маш их хэл ам болсон гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 63-64 хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Бо мэдүүлэхдээ:

“..Хоролсүрэнгийн Дгаас 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 31-ны өдөр хүртэл 16 удаагийн гүйлгээгээр 116 300 000 төгрөгийг миний Хаан банкны 5046083943 гэсэн данс руу 5011417607 гэсэн данснаас шилжүүлсэн. Уг дансны гүйлгээний утга Дгаас гэсэн утгаар ордог байсан. Уг мөнгө нь Архангай аймгийн Цэнхэр суманд уурхайд ашиглагдаж байсан үлдсэн тоног төхөөрөмж, сэндвич байшин гэх зэргийг зарж борлуулсны төлбөр юм. Ямар нэгэн байдлаар иргэд аж ахуй нэгж байгууллагаас авсан мөнгө огт шилжүүлж байгаагүй. Би Х.Дтай утсаар ярих шаардлагагүй, надтай ч ярьдаггүй байсан. Захирал Х.Дгаас мөнгө орсон, үгүйг асууж гүйлгээ хийдэг байна. Хэн нэгэнтэй гэрээ байгууллаа, одоо мөнгө орох ёстой гэх зэргээр над руу холбогдож байгаагүй. Х.Д нь "Монгол газар” ХХК-д металл хэлбэрээр 4 кг алт өгсөн асуудал байхгүй. Миний компанийн харьдаг дансаар 116 300 000 төгрөг шилжүүлсэн. Манай компанид нэг тэрбум төгрөгийн орлого огт хийгдээгүй. Уурхайн үйл ажиллагаатай төрийн захиргааны байгууллагад өгөх төлбөртэй холбоотой мөнгө төгрөг Х.Дд огт өгч байгаагүй гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 67-68 хуудас)

 

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 4 ширхэг ёмкостыг 17 600 000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан. (хэргийн 11 дүгээр хавтас, 70-74 хуудас)

 

            Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Цэнхэр сумын Орхон багт алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх шалгалт хийсэн тухай 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01/53 дугаартай танилцуулга,  Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн албан шаардлага, Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын мэдэгдэл, зөвлөмж. (хэргийн 2 дугаар хавтас, 134-140 хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Ц.М Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 979 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2-т зааснаар 1 000 000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19 200 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,  (хэргийн 4 дүгээр хавтас, 103 хуудас)  

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Х.Д Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1437 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 500 000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 137 дугаар захирамжаар 2017 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тэгшитгэлээр эдлээгүй үлдсэн 8 жил 3 сарын хорих ялаас чөлөөлөгдсөн. (хэргийн 3 дугаар хавтас, 237 хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Ц.М нь үргэлжилсэн үйлдлээр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их үүсгэл” ХК-ийн байранд Архангай аймгийн Цэнхэр сум, Орхон багийн нутагт байрлах алтны орд газарт нөхөн сэргээлт хийх, алт олборлох чиглэлээр хамтран ажиллана гэж

 

1. “Монгол газар” ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 19-ны өдөр “Пдаш” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан, хохирогч Б.Эоос 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 55 000 000  төгрөгийг “гэрээний төлбөр” гэж бэлнээр урьдчилан авч, залилсан нь:

 

 хохирогч Б.Эын ...Би 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Монгол газар” ХХК-ийн эзэмшлийн Орхон багт байх Харгуйтын ам гэх газарт 5 га газарт алт олборлох, түрээслэх чиглэлээр 55 сая төгрөгийн гэрээг “Монгол газар” ХХК-ийн оффист хийсэн. 2017 оноос харуул хамгаалалтын албаны дарга Х.Д гэх залуу очсоноос хойш гэрээ хийсэн газруудыг давхцуулаад өгсөн байсан болохоор Ц.Мтай нэлээн сайн тохиролцоод ямар ч давхцалгүй, маргаангүй газар авахаар болоод гэрээ байгуулсан. Тухайн үед Х.Д гэх залуу гэрээнд заасан газрыг чинь давхцалгүй, хэвийн үйл ажиллагааг чинь явуулна гэж надад хэлээд 5 сая төгрөг нэмж өг гэсэн, тэгэхээр нь би хүлээн зөвшөөрч, 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шилжүүлсэн. Тэгээд 2018 оны 7 дугаар сарын сүүлээр үйл ажиллагаагаа явуулахаар Орхонд очоод өөрийн хийсэн гэрээ гаргаж харуултал миний газар гээд байсан хүмүүсийн зарим нь “Монгол газар” ХХК-ийн захирал Ц.Мтай гэрээ хийсэн гээд гэрээ шиг нэг цаас харуулсан. Тэгээд тухайн үед хэн гэрээнд заасан газартаа үйл ажиллагаа явуулах нь тодорхойгүй байхаар нь Х.Дгаас асуутал та нар наад газраасаа авах юмаа авсан гээд бид нарыг хөөгөөд гаргачихсан. Тэгэхээр нь би Х.Дтай уулзаад яагаад ийм зүйл болоод байгаа талаар тодруулахад та нарын мэддэг юм биш гэр орныг чинь самарна, ална тална гээд айлгаж заналхийлдэг байсан. Ер нь Х.Д 2018 онд Орхоны уурхайд ажиллахаар очсон бүх хүмүүсийг дарамталдаг ажиллуулахгүй гэх зэргээр айлгадаг, газрын татвар гэх нэрийдлээр угаасан алтыг металлаар нь, мөн бэлэн мөнгөөр авдаг байсан. Мөн Х.Дгийн харуул хамгаалалтын ажилчид гээд ял эдэлж байсан хэдэн нөхдүүд байнгын уурхайгаар явж хүмүүсийг айлгаж ичээж, татвар төлөөсийг нь авч Х.Дгийн гар хөл хийдэг байсан. Тэгээд байгуулсан гэрээнийхээ дагуу Х.Дгаас ажлаа хиймээр байна гэхээр танайх хулгайгаар шөнөөр ажиллаж байгаа болохоор Ц.М гэрээг чинь цуцалсан гэж хариу хэлдэг байсан. Сүүлдээ утсаа ч авахаа байсан. Би маш их гомдолтой байна,

 

гэрч-Д.Пдашийн ... 2017 оны 12 дугаар сарын 10-ны үед Э надад “Та компаниараа надад ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй газарт хамтран ажиллах гэрээ байгуулаад өгөөч, би өөрөө мөнгийг нь гаргана та компаниа ашиглуулаач” гэсэн. Тэгэхээр нь би түүнээс хаана, ямар газар түрээслэх юм бэ гэсэн чинь Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт байх “Монгол газар” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газарт гэрээ байгуулж, ашигт малтмал олборлох юм гэж хэлсэн юм. Ингээд 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр би Эын хамт “Монгол газар” ХХК-ийн оффист очиход тэнд М болон түүний харуул хамгаалалтын албаны дарга Д гэх залуу, хуульч Буя, зураг гаргаад байсан Бу нарын хүмүүс байсан. Тэгээд Э Мтай гэрээ байгуулж, хаана ямар газар авахаар ярилцахад Д Эод хаана ямар газар авахыг нь зааж өгөөд зураг хийгээд байсан. Бу гэдэг охиноор зургийг нь гаргуулсан. Тэгээд би компаниараа Эын өмнөөс Мтай гэрээ байгуулж гарын үсгээ зурж, тамга тэмдгээ дарж, Э 55 000 000 төгрөг өгсөн. Тухайн гэрээ мөнгө нь орсон тохиолдолд гарын үсэг зурагдаж тамга тэмдэг дарагдаж хүчин төгөлдөр болдог болохоор би Э 55 000 000 төгрөг Мт өгснийг нь мэддэг,

 

Д.Пдашаас 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр  гэрээний төлбөр гэж  авсан 55 000 000 төгрөгийн кассын орлогын ордер,

 

“Монгол газар” ХХК болон “Пдаш” ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээ,

 

            2. “Монгол газар” ХХК-ийн ерөнхий захирал Ц.М, “Цэгээн хангай ” ХХК-тай 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 02/23 дугаар хамтран ажиллах гэрээ байгуулан, хохирогч Д.Пээс гэрээний төлбөрт 32 000 000 төгрөгийг авч залилсан нь 

 

хохирогч Д.Пийн  ... 2017 оны сүүлээр буюу 12 дугаар сард Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт байх “Монгол газар” ХХК-ийн алтны тусгай зөвшөөрөлтэй газарт иргэдийг 1 га газрыг 10 000 000 төгрөгөөр үнэлж, туслан гүйцэтгэгчээр оруулдаг тухай найз О гэдэг залуугаас мэдсэн. Тэгээд би тус “Монгол газар” ХХК-ийн хуулийн зөвлөх Буя гэдэг хүнтэй уулзаад 3 га газрыг 30 000 000 төгрөгөөр түрээслэн, хамтран ажиллах гэрээ хийхээр болж, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “Монгол газар” ХХК-ийн Гурвалжингийн гүүрний цаана байдаг “Их үүсгэл” ХХК-ийн оффист Мтай 02/23 дугаартай Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт байх Харгуйт нэртэй газрын 5529 дугаартай тусгай зөвшөөрөл дээр хамтран ажиллах гэрээ байгуулсан.  Гэрээ байгуулсны дараа хуулийн зөвлөх Буя намайг мөнгөө шилжүүл гэсний дагуу тус өдрөө эхнэр Энхжаргалын данснаас 13 цаг 40 минутад 20 000 000 төгрөг, 13 цаг 53 минутад 10 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөг “Монгол газар” ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Дараа нь би Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт Отай хамт өөрийн түрээсэлсэн 3 га газартаа 2018 оны 5 дугаар сард уурхай оруулах гээд очиход тэнд өөр ямар нь мэдэгдэхгүй 2 уурхай буучихсан байсан бөгөөд түрээсэлсэн газартаа орох гэхээр тус “Монгол газар” ХХК-ны Д гэх харуул хамгаалалтын албаны дарга болон хамгаалагчид нь оруулахгүй биднийг ална, гэрээ байгуулсан чинь хамаагүй, өөр уурхай ажиллаж байна гээд хөөгөөд байсан,

 

            “Монгол газар” ХХК, “Цэгээн хангай ” ХХК-тай 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 02/23 дугаар хамтран ажиллах гэрээ,

 

3. “Монгол газар” ХХК-ийн ерөнхий захирал Ц.М нь  “Бат оюу цэн” ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 12/11 дугаар хамтран ажиллах гэрээ байгуулан, хохирогч Г.Оаас 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Монгол Газар” ХХК-ийн хуулийн зөвлөх Б.Буяын 5315090640 дугаарын Хаан банкны дансаар нийт 70 000 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мөн дансанд  26 000 000 төгрөг,

мөн “Дөлгөөн цайдам” ХХК-тай 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 08/41 дугаар хамтран ажиллах гэрээ байгуулан 5 000 000 төгрөг, нийт 101 000 000 төгрөгийг залилсан нь

           

            хохирогч Г.Оын ...  Би 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр, 12 дугаар сарын 28-ны өдөр 20 000.000 болон 70 000 000 төгрөгийг Монгол газар ХХК-ны хуулийн зөвлөх Буя гэх хүний данс руу шилжүүлсэн. Би Монгол газар ХХК-ны 10 га газрыг түрээслэх гэж тухайн нийт 96 000 000 төгрөгийг Монгол газарт шилжүүлсэн бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр тус компанийн  захирал Ц.М гэдэг хүнтэй Их үүсгэл нэртэй оффист нь 12/11 дугаартай хамтран ажиллах гэрээ хийсэн. Тэр үед Мын харуул хамгаалалтын албаны гэх Д гэдэг залуу намайг чамайг газарт чинь оруулахгүй, давхцалтай байна, гэрээ чинь цуцлагдсан, хэрвээ олон юм яриад байвал ална шүү гэх мэтээр намайг дарамталсан. Би хөдөөний хүн болохоор үнэнийг хэлэхэд Д гэгчээс нь айгаад газартаа орж чадаагүй. Д над руу Тото гэдэг залуугаа явуулж дарамталдаг байсан. Ингээд би энэ талаар Ц.М луу утсаар хэлэхээр утсаа ч авдаггүй, арай гэж авахаараа миний хэлснийг тоохгүй байсан,

 

гэрч Т.Псүрэнгийн: “...Манай найз О 2018 оны 8 дугаар сард хуулийн этгээдийн нэрээр Ц.Мтай гэрээ хийх хэрэгтэй байна гээд гуйгаад байхаар нь түүнд “Дөлгөөн цайдам” ХХК-ийн нэр дээр гэрээ хийхийг нь зөвшөөрсөн. Би Ц.Мт мөнгө төгрөг шилжүүлсэн асуудал байхгүй, О л Ц.М луу их хэмжээний мөнгө шилжүүлсэн, яг хэдэн төгрөг шилжүүлсэн эсэхийг нь мэдэхгүй байна. О дараа нь газартаа Д гэдэг хүнээс болж орж чадахгүй мөнгөө Маас авч чадахгүй хүнд байдалтай байгаа тухайгаа надад хэлж байсан,

 

“Монгол газар” ХХК-ийн ерөнхий захирал Ц.М, “Бат оюу цэн” ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан 12/11 дугаар хамтран ажиллах гэрээ,

           

             Г.Оаас 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Б.Буяын 5315090640 дугаарын данс руу 20 000 000 төгрөг, 50 000 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 26 000 000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн хуулга,

 

“Монгол газар” ХХК-ийн ерөнхий захирал Ц.М, “Дөлгөөн цайдам” ХХК-ийн Г.Псүрэн нарын хооронд 2017 оны 12 дугаар 21-ний өдөр байгуулсан 12/07 дугаартай хамтран ажиллах гэрээ, гэрээний нэмэлт,

 

  4.  “Монгол газар” ХХК нь “Онолт мөнх” ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 12/01 дугаар хамтран ажиллах гэрээ байгуулан, хохирогч Ж.Багээс 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 60 000 000 төгрөгийг гэрээний төлбөрт авч, залилсан нь

 

хохирогч Ж.Багийн “..Би 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд “Монгол Газар” ХХК-ийн эзэмшдэг тусгай зөвшөөрөлтэй талбайн 6 га-д хамтран ажиллана гэж Ц.Мтай гэрээ байгуулсан. Гэрээний төлбөр болох 60 000 000 төгрөгийг би өөрийн биеэр бэлнээр Ц.Мт өгч, надад кассын баримтыг өгсөн. Ц.М надад 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт байрлах “Аргуут” гэх газар манай ашиглалтын талбайд үйл ажиллагаа явуулаарай гэж хэлсэн. 2018 оны 4 дүгээр сард уг газраа очиж үйл ажиллагаагаа явуулах гэсэн чинь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нөгөө байгуулсан гэрээгээ Ц.М нь цуцалсан гээд хамгаалалтын албаны дарга гэх Х.Д нь надтай утсаар яриад цуцалсан талаар хэлсэн. Тэгээд удалгүй намайг Улаанбаатар хотод байхад Х.Д нь нөгөө албан бичгээ хүнээр явуулсан байсан. “Онолт мөнх” ХХК нь миний эзэмшлийн компани мөн. Архангай
аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт байрлах Аргуут гэх газарт манай
компани нь ашигт малтмал олборлох үйл ажиллагааг явуулж чадаагүй, учир нь яг
техник хэрэгслээ аваад тухайн газар очиж үйл ажиллагаагаа эхлэх гэж байтал Ц.М нь үйл ажиллагаа явуулах гэрээг цуцалсан байсан тул үйл ажиллагаа явуулж чадаагүй,

 

             гэрч Д.Очирбатын “...Тухайн үед Ба эгч Монгол газрын Мтай уулзаж, түүний эзэмшлийн Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн газарт байх ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй Харгуйтын ам гэдэг газар нийт 6 га газарт хамтран ажиллах гэрээ байгуулсан. Би тэр хоёрыг гэрээ байгуулахад хамт байсан бөгөөд Ба эгч 6 га газрыг Ц.Маас 60 сая төгрөгөөр түрээсэлж, дараа онд газар гэсэхээр хамтран ажиллах гэрээ байгуулж, мөнгийг дансаар шилжүүлж байсан. Тэгээд 2018 оны хавар 05 сард Ба эгч Мтай гэрээ байгуулсан газартаа орох гэхэд гэрээг нь цуцалсан гээд харуулын албаны дарга Д газарт нь оруулаагүй,  

 

             “Монгол Газар” ХХК-иас “Онолт мөнх” ХХК-д хүргүүлсэн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөр тасалбар болгон цуцалж буйг үүгээр мэдэгдэж байна. Иймд танай компанийн зүгээс 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор холбогдох төлбөр тооцооны асуудлыг тус компанийн санхүүгийн албатай холбогдож шийдвэрлүүлнэ үү” гэсэн мэдэгдэл,

 

             “Монгол газар” ХХК нь “Онолт мөнх” ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 12/01 дугаар гэрээ,

 

5.  “Монгол газар” ХХК нь “Дэнхээлжин” ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 06/04 дугаар хамтран ажиллах гэрээ байгуулан, хохирогч Л.Мөгөөс 25 000 000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гэрээг сунган, дахин гэрээ байгуулж, сунгалтын төлбөрт 10 000 000 төгрөг, нийт 35 000 000 төгрөгийг залилсан нь

 

 хохирогч Л.Мөн ...Манай хүү Э.Бү надаас 25 000 000 төгрөг аваад, “Мандах алаг адуут” ХХК-ийн нэр дээр 25 000 000 төгрөг, нийт 50 000 000 төгрөгөөр 5 га газарт орж ажиллах нөхөн сэргээлтийн хамтран ажиллах гэрээг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан. Тухайн үед хүү маань гэрээний арын хуудсан дээр гарынхаа үсгийг давхар зурж “Дэнхээлжин” компанийн тамгыг дарсан. Гэрээ одоо Ц.Мт байгаа. Дараа нь 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр дахиж урьд оны гэрээний сунгалт гэж байгуулж, 10 000 000 төгрөгийг хуулийн зөвлөх Б.Буяад Бү хүү маань бэлнээр өгсөн,

 

            гэрч Э.Бүын: “...Би 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн харьяат Өлзийбаяр гэдэг хүнтэй хамтарч манай ээж өөрөөсөө 25 000 000 төгрөг, Өлзийбаяр 25 000 000 төгрөг гаргаж, Мын эзэмшлийн гэх  Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг Харгуйтын амны 2259А ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл дээр хамтран ажиллаж гэрээ байгуулсан. Тухайн гэрээг Ц.Мын “Монгол газар” ХХК-ийн оффис болох “Их үүсгэл” ХХК-ийн байранд “Мандах алаг адуут” ХХК-ийн нэр дээр байгуулж, би гарын үсгээ зурж, өөрийн “Дэнхээлжин” ХХК-ийн тамгыг дарж байсан. Тэгээд 2018 онд зун гэрээний дагуу газартаа орсон боловч Мын гэрээ хийсэн газарт усны төлбөр төлөгдөөгүй, уулын ажлын төлөвлөгөө батлагдаагүй, анхнаасаа ажиллах боломжгүй байсан болохоор манай ээж бид 2 ажиллаж чадаагүй. Ц.Мын тусгай зөвшөөрөлтэй газарт орж ажиллах эрх зүйн орчин бүрдээгүй байсныг нь Ц.М бидэнд хэлээгүй, биднийг залилсан гэж үзэж байна,

 

6. “Монгол газар” ХХК нь “Өлт хайрхан” ХХК-ийн захирал Х.Бөтэй  2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 04/46 дугаар хамтран ажиллах гэрээ байгуулан, хохирогч Ө.Жаас 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 5 000 000  төгрөг, мөн бэлнээр 25 000 000 төгрөг, гэрээний төлбөрт нийт 30 000 000 төгрөгийг залилсан нь

 

хохирогч Ө.Жы “...Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг дэвсгэрт байх Өлийн ам гэх нэртэй газарт 1 га газрыг 1 га тус бүрийг нь 13 000 000 төгрөгөөр, мөн Ястын аманд 3 га газрыг 1 га тус бүрийг нь 10 000 000 төгрөгөөр авсан. Би тухайн үед газар худалдах, худалдан авах ямар нэг гэрээ контракт байгуулаагүй. Мөн тэр газрыг нь мөнгө өгөхөөс өмнө огт очиж биетээр үзээгүй байсан. Дараа нь л очиж үзсэн. Өлийн аман дахь газар лугаа Төв аймгийн Сэргэлэн сумаас туслан гүйцэтгэгч компани хөлсөлсөн. Харин Ястын аман дахь газарт мөн Төв аймгийн Сэргэлэн сумаас туслан гүйцэтгэгч компани хөлслөөд тус тусдаа оруулсан. Гэтэл Өлийн аман дахь газар нь цэвдэг ихтэй байна гээд хөрс хуулж байсан компани үйл ажиллагаагаа зогсоосон. Харин Ястын аман дахь газарт техник хэрэгслээ аваачин ухах гэтэл усгүй болчихсон байсан. Тэгээд энэ талаар Бөд хэлтэл “Надад одоо мэдэх юм алга байна” гэж хариулж байсан. Тэгээд л үйл ажиллагаа бас зогссон. Тэгээд миний худалдаж авсан 5 га газар маань ашиглах боломжгүй болсон юм...эхний 5 сая төгрөгийг хаанаас шилжүүлснээ санахгүй байна. 25 сая төгрөгийг “Монгол газар” ХХК-ийн хашаан дотор өгсөн. 13 сая төгрөгийг Хархорин захын Хаан банкны АТМ-ээс шилжүүлсэн. Би 43 сая төгрөгөө л эргүүлж авмаар байна. Надад ямар ч ашиггүй газрыг зарсан. Би Монгол газар компанийг дампуурсан гэдгийг сонсож байсан. Гэхдээ Ц.Мыг дампуурлаа зарласан компаниар гэрээ байгуулна гэж бодоогүй, тусгай зөвшөөрлүүдээ бусдад шилжүүлж байгаа гэж мэдээгүй,

 

Ө.Жаас Х.Бөд 5 сая төгрөг мөнгөн шилжүүлсэн Хаан банкны 5033004455 дугаартай дансны хуулга, 

 

7. “Монгол газар” ХХК нь “Өлт хайрхан” ХХК-ийн захирал Х.Бөтэй  2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр дээрх хамтран ажиллах гэрээ байгуулан, хохирогч Ө.Оээс 15 000 000 төгрөгийг “Монгол Газар”  ХХК-ийн нягтлан бодогч Д.Богийн дансаар шилжүүлж авч, залилсан нь

 

хохирогч Ө.Оийн “...2017 оны 04 сард миний төрсөн ах Ж манай нутгийн Бө, Ж гэдэг 2 хүнтэй холбогдож тэдгээр хүмүүсээр дамжуулж Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт байх Монгол газар ХХК-ийн ашигт малтмал олборлох тусгай А зөвшөөрөлтэй Ястын ам гэх газарт Монгол газар ХХК-ийн захирал Ц.М гэдэг хүнтэй хамтран ажиллах гэрээ байгуулахаар болсон. Тухайн үед би ахтайгаа ярилцаж байгаад өөрийнхөө цуглуулж байсан 15 000 000 төгрөгийг ахдаа өгч, ах маань өөрөөсөө үлдсэн мөнгийг нь гаргаж нийт 43 000 000 төгрөгөөр Бөгийн “Өлт Хайрхан” нэртэй компаниар Ястын ам, Өлт гэх газруудыг түрээсэлж, хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тухайн үед 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ажил эхэлнэ гэж байсан боловч зөвшөөрөл гарахгүй байна, уулын ажлын төлөвлөгөө гараагүй гэж явсаар байгаад 2017 оны 08 сарын сүүлээр техник аваад очсон боловч хүйтэрч усгүй болж ажиллах нөхцөлгүй болсон. Би 2017 онд газартаа орж чадаагүй бөгөөд 2018 онд газартаа орох гэсэн боловч Мын хамгаалалтын албыг хариуцдаг Х.Д гэх хүн намайг газарт маань оруулаагүй. Намайг газартаа ормоор байвал дахиад Монгол газар ХХК-д 10 000 000 төгрөг төлөх хэрэгтэй гэсэн болохоор газартаа орж чадаагүй,

 

8. “Монгол газар” ХХК нь “Өлт хайрхан” ХХК-ийн захирал Х.Бөтэй  дээрх хамтран ажиллах гэрээ байгуулан, хохирогч Л.Маас  20 000 000 төгрөг авч, залилсан нь

 

хохирогч Л.Мын “...Би хамаатныхаа Бө гэх хүнээс асууж сураглаж байгаад хадам ах Ө.Жы хамт 2017 оны 04 сард Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт алтны тусгай зөвшөөрөлтэй газар түрээсэлж  ажиллахаар болсон. Тэгээд “Монгол газар” ХХК-ийн захирал Ц.Мтай 2 га газарт орохоор 20 000 000 төгрөг өгч гэрээ байгуулсан. Уг 2 га газрын 1 га-д нь Ө.Ж ах орохоор болсон. 2017 онд улсаас зөвшөөрөхгүй байсан ба дараа нь Д гэдэг хүн харуул хамгаалалтын даргаар нь очиж оруулаагүй юм,

 

гэрч Х.Бөн “...Ө.Жд нөхөн сэргээлтийн эрхтэй байгууллага байхгүй байсан болохоор миний эзэмшлийн “Өлт Хайрхан” ХХК-иар гэрээ байгуулж, 30 000 000 төгрөгийг Монгол Газар ХХК-д тушаасан. Миний “Өлт Хайрхан” ХХК-иар 2017 онд байгуулсан гэрээг Ж, О нар авсан боловч өмгөөлөгч нь алга болгочихсон гэсэн,

 

“Монгол газар” ХХК нь “Өлт хайрхан” ХХК-ийн захирал Х.Бөтэй  2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан 04/46 дугаартай хамтран ажиллах гэрээ, 

 

  “Монгол газар” ХХК нь “Эй Эн Кей” ХХК-ийн захирал Ө.Жтай

2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 10/09 дугаартай хамтран ажиллах гэрээ,

 

9. “Эм Жи Эйч” компанийн захирал Ц.М, “Сөртийн гол” ХХК-ийн захирал Н.Ж нарын хооронд 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан шатах тослох материал худалдах нийлүүлэх тухай хамтран ажиллах гэрээ байгуулан, хохирогч Б.Батээс 50 000 000 төгрөг бэлнээр авч, залилсан нь

хохирогч Б.Батийн “...Ингээд бид хоёр судалж үзээд өөрсдөө хувиараа түлш нийлүүлж болохгүй учраас “Жаст Ойл” ХХК-иас түлш авч, нийлүүлэхээр болсон ба хувь хүн нийлүүлж болохгүй учраас 3 хүний гишүүнтэй, “Сөртийн гол” ХХК-ийг байгуулж, захирлаар нь Жыг тавьсан. Ингээд “Жаст Ойл” ХХК-иас түлш авахаар тохиролцож, Монгол Газар ХХК-тай хамтран ажиллах гэрээгээ байгуулаад ир гэсэн шаардлага тавьсны дагуу Д гэж хүнд хэлэхэд болно, танайх эрхээ авахын тулд 5 жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээ хийнэ, 1 жилийн 50 сая төгрөг манай компанид төлөх болно, тэгвэл гэрээ хийе гэсэн шаардлагыг захирал М нь тавьж байна гэж хэлсэн. Үүний дагуу ашигтай, ярьсны дагуу бүх ажил бүтэх байх гэж итгэн,  би өөрийн ажиллуулдаг компани хөрөнгөнөөсөө 50 сая төгрөгийг бэлнээр гаргаад, “Монгол газар” ХХК-ийн захиралтай уулзаж тохиролцож, М, Ж нар хамтран ажиллах гэрээг 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан. Үүний дагуу “Монгол газар” ХХК-иас эрх авахтай холбоотой шаардсан 50 сая төгрөгийг бэлнээр санхүүд тушаасан. “Монгол Газар” ХХК нь өөрсдөө ч бүх асуудлыг хариуцна, танай тал түлш нийлэх ажлаа хариуц, манайх эрх олгож өгнө гэж хэлсэн. Тэгээд “Жаст Ойл” ХХК дээр хамтран ажиллах гэрээг байгуулсан талаар хэлж авч очиход, тэдгээрийн өгсөн мэдээллээр бол жил болгон үйл ажиллагаа явуулахдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл, ТЭЗҮ батлуулах, уулын ажлын төлөвлөгөө зэргийг батлуулах ёстой байдаг, түүнийг “Монгол Газар” компаниас авчир гэсэн шаардлага тавьсан, зохих бичиг баримт бүрдсэн байвал түлш нийлүүлье гэж хэлсэн. Түүний дагуу “Монгол газар” ХХК-иас шаардсан боловч удахгүй гаргуулах гэж байгаа гээд байсан. Ингээд гэрээ байгуулснаас хойш нэлээдгүй хугацаа өнгөрч “Жаст Ойл” ХХК нь хамтран ажиллах боломжгүй байна, “Монгол Газар” ХХК нь  үйл ажиллагаа явуулах эсэх нь мэдэгдэхгүй байна, түлш нийлүүлэхээс татгалзаж байна гэж 2018 оны 6 сард хэлсэн. Ингээд “Монгол Газар” ХХК-ийн захирал Мтай очиж уулзаж, танайх гэрээний үүргээ биелүүлж шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөөгүйн улмаас түлш авах компани татгалзсан, бичиг баримт нь цаг хугацаандаа бүрдсэн байсан бол манайх түлшээ нийлүүлж эхлэхээр байлаа,

 

гэрч Н.Жы “...Ингээд үүний дагуу 1 жилийн ажил гүйцэтгэлийн эрхийн төлбөрт өгөх ёстой 50 сая төгрөгийг Бат ах гаргаж, “Монгол Газар” ХХК-ийн оффис дээр очиж манай талаас Бат ах бид хоёр, “Монгол Газар” ХХК-иас захирал М, хамгаалалтын албаны дарга Д нар байлцаж гэрээ байгуулсан. Хугацаа алдсан учраас “Жаст Ойл” ХХК нь хамтран ажиллахаа больё, наад компани нь худлаа юм байна гээд хамтран ажиллахаас татгалзсан. Ингээд үйл ажиллагаа явуулахад хүндрэл гарсан учраас “Монгол Газар” ХХК-ийн захирал Ц.Мтай 2018 оны 06 сарын эхээр ажлын байран дээр нь очиж уулзаад танай компаниас шалтгаалж хамтран ажиллах гэж байсан компани татгалзсан, танайх холбогдох бичиг баримтаа бүрдүүлж өгсөнгүй. Ийм учраас Хамтран ажиллах гэрээг цуцалж, эрх авах гэж өгсөн байсан 50 сая төгрөгөө авья, танайх гэрээний үүргээ биелүүлээгүй учраас гэхэд М нь манай компани үйл ажиллагаа эхлээгүй учраас орлогогүй байна гэдэг,

 

            гэрч Д.Богийн: ”...мөнгөний тухайд би 2018 оны 3 дугаар сарын 23-ны гэрээний төлбөр гэж бичиж энэ мөнгийг орлогод авсан байна. Би бодохдоо мөнгийг бэлнээр хүлээн авсан учраас орлогын баримт бичиж өгсөн байх, “Сөртийн гол” гэдэг компанийн нэрийг бол санаад байна, харин уг мөнгийг орлогын баримтад бүртгээгүй болохоор шууд захирал Ц.Мт хүлээлгэн өгсөн байх,

 

“Сөртийн гол” ХХК-иас  “Монгол газар” ХХК-д 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 50 000 000 төгрөг тушаасан кассын орлогын ордер,

 

            “Эм Жи Эйч” ХХК, “Сөртийн гол” ХХК-тай  2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээ,

 

10. “Монгол газар” ХХК-ийн ерөнхий захирал Ц.М, “Далайн гүнж” ХХК-тай 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр  ажил туслан гүйцэтгүүлэх гэрээ” байгуулж, хохирогч С.Байгаас 116 000 000 төгрөг залилсан нь

 

хохирогч С.Байгийн “...Монгол Газар” ХХК-иас “Далайн гүнж” ХХК-д газар авах талаар санал болгож, түүний дагуу гэрээ хийсэн. Гэрээг хийхэд надад ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Миний хувьд “Монгол газар” ХХК-тай 116,000,000 төгрөгийн өр барагдуулах гэрээ хийж 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл өрийг зээлийн мөнгөөр буцааж өгөх талаар гэрээ хийсэн. Архангай аймгийн Цэнхэр сумын Өлийн гол гэдэг газар гэрээ хийсэн байгаа. Энэ газарт би үйл ажиллагаа явуулаад алт гараагүй. Миний хувьд хохирлоо нэхэмжилж авмаар байна,

 

 гэрч Л.Дэийн “...Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт байрлах Шийртийн харгуйтын баруун салаанд байрлах 12470 лицензийн дугаартай талбайг манай “Алтай голд” ХХК эзэмшдэг,

 

 гэрч Ю.Чуийн “...Монгол Газар” ХХК-ийн захирал Ц.Мтай Далайн гүнж ХХК-ийн захирал С.Бай нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд үйл ажиллагаа явуулахаар гэрээ байгуулсан гээд гэрээгээ барьж ирээд хамтарч ажиллах санал тавьсан. Тэгээд би гэрээнийх нь дагуу Байтай хамтран ажиллах гэрээ хийгээд уг талбайд нь үйл ажиллагаа явуулсан боловч алт гараагүй зарлагаараа хохирсон,

 

“Монгол газар” ХХК-ийн ерөнхий захирал Ц.М, “Далайн гүнж” ХХК-ийн захирал С.Бай нарын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан 09/42 дугаартай ажил туслан гүйцэтгүүлэх гэрээ, мөн компаниудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан хамтран ажиллах 10/10 дугаар гэрээ, 2017 оны 12 сарын 26-ны өдөр байгуулсан 12/15 дугаар хамтран ажиллах гэрээ,

 

С.Байгаас

2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “Монгол газар” ХХК-ийн хуулийн зөвлөх Б.Буяын дансанд 40 000 000 төгрөг шилжүүлсэн хаан банкны орлогын мэдүүлэг,

2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Монгол газар” ХХК-д гэрээний үлдэгдэл гэсэн гүйлгээний гэж 7 000 000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны 5006150078 дугаартай дансны хуулга,

2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр газрын үнэ гэж 3 000 000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл,

2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр “Монгол газар” ХХК-д нэмэлт гэрээний үлдэгдэл гэсэн гүйлгээний утгатай 10 000 000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл,

2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “Монгол газар” ХХК-д газрын үнэ гэсэн гүйлгээний утгатай 2 000 000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл,

2018 оны 11 сарын 14-ний өдөр “Монгол газар” ХХК-д гэрээ гэсэн гүйлгээний утгатай 500,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл,

 

11. “Эм Жи Эйч” компанийн захирал Ц.М, “Цэнхэрийн хөгжил НҮТББ” ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 01/22 дугаар хамтран ажиллах гэрээ байгуулан, хохирогч Т.Жааас 29 791 800 төгрөг залилсан нь

 

хохирогч Т.Жаын “...2017 оны 12 дугаар сард Х.Дтай танилцаж байхад хэд хэдэн удаа та надад өндөр хүүтэй мөнгө зээлээч эсхүл би үндсэн орд ажиллуулж байгаа тэнд хамтран ажиллая гэх зэргээр асуудаг байсан. 2018 оны 01 дүгээр сард манай найз нар болох Ту түүний нөхөр Э, Бя болон түүний нөхөр Эрдэнээ бид нар уулзаж юм ярьцгаахад тэд нар надад алттай газар худалдаж авах гэсэн юм, газар олж өгөх хүн байна уу? гэх зэргээр асуусан. Тухайн үед манай найзууд надаас газар асуугаад байсан болохоор би түүнээс газар зарах тухай мэдээлэл асуухад Д газар байгаа өнөө маргаашгүй хот яваад гэрээ байгуулъя, та бол нутгийн иргэн юм чинь хямд үнээр хямд газар олж өгье гээд бид хоёр маргааш нь Улаанбаатар хотод цуг ирээд 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 3, 4 дүгээр хорооллын тэнд нэг хоолны газарт манай дүү Дэ, найз Эрдэнээ, Э нар Дтай уулзаж түүнтэй Монгол ХХК-ний газарт хамтран ажиллах гэрээ байгуулахаар болсон. Тэгээд Эрдэнээ, Э нар нэг, нэг га газар түрээсэлж хамтран ажиллахаар болоод миний данс руу нийлээд 15 000 000 төгрөг шилжүүлсэн. Би дүүтэйгээ Х.Дтай гэрээ байгуулах гээд тэр хоёрын 15 000 000 төгрөг дээр 4 500 000 төгрөгийг, нийт 19 500 000 төгрөгийг 3, 4-р хорооллын Хаан банкнаас бэлнээр авч Х.Дд өгсөн. Мөн кредит картаасаа дахиад 5 500 000 төгрөгийг эхнэрийнх нь данс руу нь шилжүүлсэн. Бэлэн мөнгө өгч байхад Дэ хажууд нь байсан бөгөөд гар утсаараа зураг авсан чинь Х.Д Дэд чи итгэхгүй байгаа юм уу ийм муухай зан гаргалаа тэгвэл боль гээд тэр хоёр хэрэлдсэн. Тэгээд тэр өдрөө Х.Д, Дэ бид гурав Хархорин захын тэнд байдаг Мын "Их үүсгэл” гэдэг оффис руу явж гэрээ байгуулсан. Тэгээд Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт байх Монгол газар ХХК-ийн  алтны тусгай зөвшөөрөлтэй газарт орох гэсэн боловч газар нь давхцаад, дараа нь орох гэсэн чинь аймгийн Мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагатай хамтарсан шалгалт ирээд орж чадаагүй,

 

 “Эм Жи Эйч” компанийн захирал Ц.М, “Цэнхэрийн хөгжил НҮТББ” ХХК-ийн захирал Т.Жатай 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулсан 01/22 дугаартай хамтран ажиллах гэрээ,

 

12. “Эм Жи Эйч” компанийн захирал Ц.М, “Цэнхэрийн хөгжил НҮТББ” ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 01/22 дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулан, хохирогч Н.Бягээс 12 000 000 төгрөг залилсан нь  

 хохирогч Н.Бягийн “...2018 оны 01 сарын сүүлээр Жавзаатай ярилцаад манай нөхөр Эрдэнэ, Туийн нөхөр Э хоёр, Жавзаа, Д нартай 3 дугаар хороололд уулзсан. Манайх 1 га газрыг 1 000 000 төгрөгөөр бодож авахаар болоод Жавзаагийн өгсөн Дгийн гэх 5011417607 дугаарын Хаан банкны данс руу 9 сая төгрөг хийсэн. Дараа нь 2 удаа мөнгө хийгээд Жавзаагийн данс руу нэг удаа мөнгө хийгээд нийтдээ 12 000 000 төгрөг болсон. Хамгийн сүүлийн мөнгийг 2018 оны 5 сард манай нөхөр 2 сая төгрөгийг Дгийн өгсөн данс руу хийсэн байсан. 2018 оны 7 сард Архангай аймгийн Цэнхэр суманд очоод газартаа орох гэсэн боловч газар нь давхцаад орох боломжгүй байсан,

 

13. “Эм Жи Эйч” компанийн захирал Ц.М, “Цэнхэрийн хөгжил НҮТББ” ХХК-ийн захирал Т.Жатай 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 01/22 дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулан, хохирогч Г.Эоос 12 500 000 төгрөгийг залилсан нь  

 

хохирогч Г.Эын “...Жавзаа бидэнд Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт Монгол газар ХХК-ийн Мын баруун гар Д гэдэг залуу байгаа, тэр залуутай уулзаж гэрээ байгуулаад газарт орж болох ба би утсаар ярья гэж бидэнд хэлсэн. Тэгэхэд Жавзаа Дг сайн танихгүй Цэнхэр сумынх нь дэлгүүрт суудаг Дэ гэдэг дүү охин руугаа ярьсан ба Дэ Дд газар байгаа гэж Жад хэлсэн байсан. Ингээд Дтай 2018 оны цагаан сарын өмнөхөн өдрийг нь санахгүй байна Эрдэнэ, Жа, Дэ бид 4 гуравдугаар хороололд уулзацгаасан. Уулзсан өдрөө Жаын данс руу 7 500 000 төгрөг Дд гэрээний мөнгө гэж хийсэн. Тэр өдрөө Жа бидний өмнөөс Монгол газрын Мтай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Миний санаж байгаагаар тэр гэрээн дээр Эрдэнэ бид 2-ын нэр байхгүй байсан. Дараа Эрдэнэ рүү 4 сая төгрөг хийгээд, Эрдэнэ цаашаа Дгийн данс руу тэр мөнгийг хийсэн. Бас дараа нь би Эрдэнээгийн данс руу 1 сая төгрөг хийгээд Эрдэнэ цаашаа Дгийн данс руу өөрийнхөө 1 сая төгрөгтэй нийлүүлээд  сая төгрөгтэй хийсэн. Ингээд би нийт 12 500 000 төгрөгийг Жавзаа, Эрдэнэ нараар дамжуулж хийсэн,

 

гэрч Г.Туийн “...манай нөхөр Дтай гэрээ байгуулчихлаа 7 500 000 төгрөг Жавзаагийн дансаар дамжуулаад өгчихлөө гээд ирсэн. Түүний дараа Эрдэнээр дамжуулж 4 000.000 төгрөг, дараа нь 1 000 000 төгрөг өгсөн байсан. Миний ойлгосноор Дгаас 1 га газрыг 10 000 000 төгрөгөөр бодож дээр нь усны болон нөхөн сэргээлтийн мөнгө гээд 2 500 000 төгрөг нэмээд 12 500 000 төгрөгөөр 1 га газарт олборлолт явуулахаар гэрээ байгуулсан гэсэн. Гэрээг Жа, Монгол газрын Мтай манай нөхөр болон Эрдэнээгийн өмнөөс нь байгуулсан юм байна лээ. 2018 оны 7 дугаар сард нөхөр маань алттай газартаа орно гээд яваад, 10 дугаар сарын эхээр газартаа орж чадсангүй гээд ашиггүй, олоогүй мөн уг газар нь эхлээд давхцсан байснаа дараа нь зөвшөөрөлгүй гээд газартаа орж чадсангүй гээд ирсэн гэсэн дээрх мэдүүлгүүд, байгуулсан гэрээнүүд, мөнгө төлсөн баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Х.Д нь үргэлжилсэн үйлдлээр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хөх Түвд майнинг” ХК-ийн ажлын байранд Архангай аймгийн Цэнхэр сум, Орхон багийн нутагт байрлах газарт нөхөн сэргээлт хийх, алт олборлох чиглэлээр хамтран ажиллана гэж:

 

1. Хохирогч Г.Одтай 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулан, 40 000 000 төгрөгийг залилсан нь

 

хохирогч Г.Одгийн “...энэ бол 1980 онд хайгуул хийгээд хүмүүст мэдэгдэлгүй дарчихсан газар байгаа юм овоо юмтай 200-300 грамм алт өдөртөө гардаг мундаг газар хүмүүс булаацалдаад авах гээд байна” гэж хэлсэн. Тэгэхэд нь л би ер нь Дтай хамтран  ажиллах гэрээ байгуулаад  газарт нь орж ашиг ольё гэж шийдсэн. Тэгээд Д надад 20.000.000 төгрөг, Дүүрээгээс 20.000.000 төгрөг аваад 4 га газарт цуг оруулъя гэж санал болгосон. Тэгэхээр нь би Д болон Дүүрээ нарт итгээд тухайн өдөр  нь 5 дахь өдөр байсан дараагийн 7 хоногийн 1 дэх өдөр буюу даваа гаригт 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр нөхөр Бятайгаа хамт мөн Циркийн хажууд байдаг “Хөх Түвд Майнинг” ХХК-ийн  оффис дээр очиж бэлнээр 40 000 000 төгрөг өгсөн. Яагаад гэвэл Дүүрээ буюу Дүүрэнжаргал хамт орох ёстой байснаа мөнгөгүй гээд байхаар нь би Дүүрээгийн мөнгийг өмнөөс нь өгсөн. Тэгэхэд нөхөрт маань Д мөн л адил гарц нь сайн байгаа өглөө сэрэхэд чинь 200, 300 грамм алт байна гээд би Дтай тус өдрөө хамтран ажиллах гэрээ байгуулаад Хорооллын тэнд байдаг Дгийн таньдаг арай өөр харьцаатай нэг эрэгтэй нотариат дээр очиж гэрээгээ батлуулсан. Түүний дараа 2-3 хоноод Дүүрээ манай нөхөр бид хоёрыг аваад алттай газраа үзүүлэн Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн алтны уурхайнууд бүхий газар аваачсан. Тэгээд нэг газар үзүүлээд нөгөө газар чинь энэ гэж байсан,

 

2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Х.Д, Г.Од нарын хооронд  байгуулсан хамтран ажиллах гэрээ,

 

гэрч Ч.Бяын “...Эхнэр маань Дд 40.000.000 төгрөг өгч 4 га газарт газар гэсэхээр уурхай оруулж тэндээсээ ашиг авахаар гэрээ байгуулсан. Тухайн газрын тусгай зөвшөөрөл нь миний сүүлд мэдсэнээр “Монгол газар” ХХК-ийн Мын эзэмшлийн газар байсан юм байна лээ. Эхнэр бид хоёрын  Дгаас авсан газрыг миний газар гээд нэг хүүхэн өөр нэг мотоциклтой залуучууд байдаг байсан. Ер нь тэнд хүмүүсийн газрууд давхцаад байдаг байсан,

 

гэрч Л.Энын ...Тухайн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт орших алттай газарт Од нөхөртэйгөө газар авчихсан газартаа орох гээд байж байсан юм. Тэгээд би тэнд 2 сар болсон боловч тэр хоёр газартаа орж чадаагүй хүлээгээд л байсан,

 

2. хохирогч Г.Мөтай 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулан 20 000 000 төгрөгийг залилсан нь

 

            хохирогч Г.Мөгийн ... Би Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг Ястын аманд алт олборлох чиглэлээр гэрээ хийсэн, газрын төлбөрийг Х.Дгийн эхнэр А.Ундралын данс руу манай найз Эр 20 сая төгрөг шилжүүлээд мөн Эрын эзэмшлийн унаж явсан Лексус 470 маркийн автомашиныг зээлээд Х.Дд 15 сая төгрөгөөр бодож өгсөн.  Би гэрээнд заасны дагуу мөнгөө шилжүүлээд 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймаг руу гэрээнд заасны дагуу ажлаа эхлүүлэх гээд очсон. Тэгтэл Х.Д “манай уурхайгаар шалгалт цагдаагаас их яваад байна түр байж бай” гээд миний ажлыг огт эхлүүлээгүй. Тухайн алт олборлохоор очсон Ястын ам гэх газарт 20 гаран компаниуд ажлаа эхлэх гээд очсон байсан. Зарим хүмүүс нь “Монгол газар” ХХК-ийн Ц.Мтай гэрээ хийсэн, зарим Михиал Баяраа гэх хүнтэй гэрээ хийсэн гээд хүлээгээд байсан. Тэгээд тус газарт очсоноос хойш би нэг олборлолт хийгээгүй. Монгол газар ХХК-ны харуул хамгаалалтын кэмп дээр байрлаж байгаад 2018 оны 11 дүгээр сарын эхээр ирсэн. Х.Дгаас ажлаа эхэлмээр байна, мөнгөө эргүүлээд авъя, ядахдаа ажиллаж байгаа газраас хувь авъя гэж удаа дараа уулзахаараа, мөн утсаар болон фейсбүүк зэргээр асуухад удахгүй оруулна гэсэн тайлбарыг байнга хэлсээр байгаад өнөөдрийг хүрсэн. Тухайн хамгаалалтын албанд ажиллаж байгаа хүмүүс нь бүгд ял шийтгэл эдэлж байгаад гарч ирсэн, шорон оронгийн хүмүүс байсан. Би тухайн үед ямар ч техник авч очоогүй. Угааж байгаа алтнаас хувь авна гэж очсон, мөн өөрөө техникээ гаргаад ажиллая гэж санал тавихад Х.Д техник гаргаад хэрэггүй Архангайд бүх техник байгаа гэсэн. Тэгээд огт хувь өгөхгүй байхаар нь өөрөө техникээ гаргаад ажиллая гэсэн чинь хэрэггүй байж бай удахгүй эхэлнэ хүлээцтэй бай гэж өдөр хоног авдаг байсан. Мө чи тэр хүний усан буун дээр бай, тэрэнтэй хамтарч ажиллаад  мөнгө ав гэж нэг ч удаа Х.Д хэлж байгаагүй. Х.Дгаас өөрийн оруулсан буюу гэрээнд заасан мөнгө бүрэн бүтэн эргүүлэн авна,

 

 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 5009743804 дугаарын данснаас “Мөгаас газрын төлбөр Дд” гэсэн гүйлгээний утгатай 20 000 000 төгрөг А.Ундралын “Хаан” банкны 5011417607 дугаартай дансанд шилжүүлсэн тухай дансны дэлгэрэнгүй хуулга,

 

3. Хохирогч Д.Отай 2018 оны 01 дүгээр сарын үед “Монгол Газар” ХХК-ийн газраас түрээслүүлнэ гэж 20 000 000 төгрөг, 2018 оны 3 дугаар сард 20 000 000 төгрөг, нийт 40 000 000 төгрөгийг залилсан нь

 

хохирогч Д.Оын “... 2017 оны 11 дүгээр сард Мын Архангай аймаг дахь Цэнхэр сумын ажлыг нь хариуцдаг гэх Д гэдэг хүнтэй Цэнхэр сумын Орхон багийн нутагт өөрөө очиж энэ талаар лавлаж асууж уулзсан. Намайг түүнтэй уулзахад Д надад нэг га газрыг 10 000 000 төгрөгөөр авч болно гэж байсан болохоор нь буцаж яваад 12 сард холбогдоод түүнээр дамжуулж,  Монгол газраас газар авахаар болсон. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын үед Дтай аман гэрээ байгуулж, эхлээд бэлнээр 20 000 000 төгрөг, дараа нь 2018 оны 3 дугаар сард дахин 20 000 000 төгрөг эхнэрийнх нь дансаар шилжүүлсэн. Д надад уурхай эхлэхээр аятайхан техниктэй уурхайгаа олоод хүрээд ир, шалгалт гайгүй бол эхнээсээ газар өгөөд ажиллуулна гэсэн бөгөөд яг оноосон тэнд гэсэн газар бол надад хэлээгүй. Миний ойлгосноор Монгол газрын харьяа газарт газар авна гэж бодсон. Дараа нь 6 дугаар сараас эхлээд тэнд уурхай ажиллаагүй,

 

            Д.О 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 5135447799 дугаарын данснаас газрын үнэ гэж 20 000 000 төгрөгийг А.Ундралын “Хаан” банкны 5011417607 дугаар дансанд шилжүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

 

4. Хохирогч Б.Түад 2017 оны 11 дүгээр сард “Монгол Газар” ХХК-ийн газраас түрээслүүлнэ гэж  15 000 000 төгрөг залилсан нь

 

хохирогч Б.Түын ... Манай Цэнхэр сумын иргэд Монгол газар ХХК-ны газрыг түрээсэлж олборлолт хийдэг болохоор би Х.Дтай 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр аман гэрээ хийж 1.5 гектар газрыг түрээслэх зорилгоор 15 000 000 төгрөг өгсөн юм. Тэгээд тухайн үед 2018 онд газар дээрээ ажиллаж мөнгө олох ёстой байсан боловч чадаагүй болохоор Дгаас 2018 оны 09 дүгээр сард 5 000 000 төгрөгөө бэлнээр аваад дараа нь уурхайгаас 8 000 000 орчим төгрөгийн алт авсан юм. Би Х.Дгийн эхнэр А.Ундрал гэсэн дансаар 15 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Х.Дгаас анх газар авахад тэр надад Улаан чулуутад 1.5 га газар өгнө гэж ярьснаас биш би тэнд очиж үзээгүй юм. Тэгээд 05 сараас уурхай эхэлснээс хойш Д бичиг баримтын зөрчилтэй гээд би хувиа авч чадаагүй явсаар 09 дүгээр сарын 01-ний үед Д надад Өлийн гол гэх газарт байх нэг уурхайгаас очиж хувиа ав гэсний дагуу 8 000 000 төгрөгийн алт авсан,

 

5. Хохирогч Ш.Алдтай 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 00/02 дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулан, 20 000 000 төгрөг залилсан нь

 

хохирогч Ш.Алды “....2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Х.Дтай 02 дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулж, А.Ундралын дансанд 20 000 000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь Х.Д алга болчихсон, тэр үед тусгай зөвшөөрөлтэй газартаа очиж ажиллах боломжгүй болчихсон байсан болохоор газартаа орж чадаагүй юм,

 

Хөх Түвд майнинг ХХК,  Блюгоулд ХХК-ийн хооронд 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан, 00/02 дугаартай хамтран ажиллах гэрээ,

 

             А.Ундралын “Хаан” банкны 5011417607 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, 

 

6. Иргэн П.Эрдэнэцогттой 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 00/04 дугаар хамтран ажиллах гэрээ байгуулан, хохирогч Ж.Нарээс 3 000 000 төгрөг залилсан нь

 

 хохирогч Ж.Нарийн  “... Би 2017 оны өвөл Монгол газар компанийн захирал Мтай 2 га газар авахаар айл саахалтын хүмүүстэй нийлж 20 000 000 төгрөгөөр гэрээ хийж, 2 га газраа авсан. Тэгээд 2018 оны хавар 5 билүү 6 сард Х.Д манайх руу утсаар залгаад Мтай хийсэн 2 га газрын гэрээ чинь хүчингүй болох гээд байна нэмээд 3 000 000 төгрөг яаралтай шилжүүл гэж гэхэд манайх 2 тооны бухаа зараад 3 000 000 төгрөгийг Ундрал гэдэг хүний хаан банкны дансны дугаар явуулсан. Тэгээд 2018 оны 09 сарын үед манай гэрээ нийж авсан 2 га газар дээр Д 2-3 уурхайг давхцуулж оруулсан. Х.Д өөр уурхайнууд оруулсан учраас юм олж чадаагүй,

 

            “Хөх Түвд Майнинг” ХХК “Цаст-Очирваань” ХХК-ийн хооронд  2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 00/04 дугаар хамтран ажиллах гэрээ,

 

7. Иргэн С.Тотай 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулан, хохирогч С.Монаас 20 000 000 төгрөг авч  залилсан нь

хохирогч С.Монын “...Чингэлтэй дүүргийн нутагт байрлах “Эм плаза” барилгын 6 давхарт 606 тоот өрөөнд Х.Дгийн оффис нь байрладаг байсан ба 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр би өөрийн төрсөн ах С.Тотай хамт түүний оффист очиж гэрээ байгуулсан. Тухайн үед хувь хүнээр Х.Дтай гэрээ хийх боломжгүй байсан учраас ах С.Тоын “Бэсүд жонон” ХХК-ны нэр дээр ахаараа гарын үсэг зуруулж гэрээ хийлгэсэн. Тухайн үед ахаас маань мөнгө гараагүй, би 20 000 000 төгрөг гаргаж, Х.Дгийн эхнэр А.Ундралын данс руу хийсэн. Гэрээ байгуулах үед Ундрал байгаагүй, Ундрал анх Дг Мын дор байдаг манайхны ганц бизнесмен гэж ярьж байсан бөгөөд анх То ахад алтан дээр ажиллах санал тавиад тэрний дагуу ах бид хоёр Дтай анх танилцаж байсан юм. Гэрээ байгуулж Х.Дд 20 000 000 төгрөгөө өгсний дараа
хамтран ажиллах газар дээрээ очих уу гэхэд зам гайгүй болохоор очъё, ер нь та
нар Монгол газрын Мын газар байдаг гэдгийг мэдэж байгаа, найдвартай гэж надад хэлж байсан.  Ажил эхэллээ л бол хүнээ явуулчих гэсээр байгаад одоог хүртэл газарт ч орсон зүйл байхгүй. Мөнгөө авъя гэхээр эхнэр А.Ундрал би ямар наад мөнгийг чинь аваад идчихсэн биш яаж мэдэх юм, одоо машин, байрны лизинг болох 10 гаран сая төгрөг төлж байна. Өөр гомдолтой хүмүүсийн мөнгийг ч гэсэн төлж байна,тийм учраас чинийхийг төлж чадахгүй гэдэг ба Х.Д болохоор болно бүтнэ гээд аргалаад л яваад байдаг юм,

 

    гэрч С.Тоын “...Би Х.Дтай 1 жил гаруйн өмнөөс эхэлж найз нөхдөөрөө дамжуулан анх танилцаж байсан юм. Тэгтэл Д нь надад анх тайлбарлахдаа “Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэрт 12 га газарт алтны уурхай ажиллуулах гэж байгаа юм, хамтарч оролцох уу, 1 га газрыг 10 саяар түрээсэлнэ, тухайн газраас олборлосон үнэт металл буюу алтыг 70/30 хувиар хувааж ашиг хүртэнэ, 4 сараас 11 сар хүртэл ажиллана” гэхээр нь би
зөвшөөрч, хамтарч ажиллахаар шийдээд, дүү 2 га газрыг түрээслэхээр болж
Монт Х.Дгийн санал болгож байгаа ажлыг танилцуулахад Мон зөвшөөрсөн. Ингээд Х.Дтай би хамтран ажиллах гэрээ байгуулж Мон нь 20 000 000 төгрөгийг 2019 оны 03 сарын 23-ний өдөр Х.Дгийн эхнэр
А.Ундралын ХААН банкны 5011417607 дугаарын данс руу шилжүүлсэн. Гэтэл Х.Д нь 2019 оны 04 сард Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа
гэж цагдан хоригдсон байсан ба 2019 оны 7 сарын орчим суллагдсанаас болж
тохирсон хугацаанд ажил хийж гүйцэтгэх боломжгүй болсон,

 

            “Хөх Түвд Майнинг”, “Бэсүд жонан” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.То нарын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээ болон нэмэлт гэрээ, түүний хавсралт,

 

 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр “Бэсүд Жонангаас Дд” гэж  5011417607 дугаарын дансанд 20 000 000 төгрөг шилжүүлсэн С.Монын Хаан банкны 5019710481 дугаар депозит дансны хуулга,

 

8. Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их үүсгэл” ХХК-ийн хашаанд байсан 4 ширхэг ёмкостыг  худалдана гэж 2020 оны 5 сарын 09-ний өдөр 19 000 000 төгрөг авсан атлаа  2 ширхэг ёмкостыг өгөлгүй, Н.Зоос 10 000 000 төгрөг залилсан нь

 

 хохирогч Н.Зорийн “...Би 2020 оны 5 сарын 09-ний өдөр Үнэгүй.мн зарын дагуу над руу 99110543 дугаараас “Одоо ашиглаж байгаа 50 тонны 4 ширхэг ёмкость худалдан авах уу? гэж хэлэхээр нь би очиж үзэхээр болж 5 сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20-р хороо “Их үүсгэл” гэх байгууллагын хашаанд байсан ёмкостыг  очиж үзэж, уг 4 ширхэг ёмкостыг 19 000 000 төгрөгөөр авахаар тохиролцсон. Ингээд тухайн үедээ авч явах боломжгүй байсан учраас уг “Их үүсгэл” ХХК-ийн хашаанд түр үлдээхээр болж орхиод явсан. Харин надад хэлэхдээ боломжтой үедээ ирээд авчих гэхээр нь би үлдээгээд явсан. Дараа нь 5 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд ажлаар явж байтал хамгаалалтын албаны дарга Бадрах 88036808 дугаараас залгаад “танайх ёмкостоо авч байгаа юм уу?,  2 ширхэг  50 тонны ёмкость гараад явчихлаа гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би үлдсэн 40 тоннын 2 ширхэг ёмкостоо найзаараа авхуулсан. 5 сарын 26-ны өдөр очиж “Их үүсгэл” компанийн хашаанд байдаг байгууллагын камерыг шүүхэд 4774 УНЭ улсын дугаартай, Дгийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл орж гарч, 1760 УНЭ улсын дугаартай, ачигч тээврийн хэрэгслээр ачаад гарч байсан. Харин би Дд энэ талаар хэлэхэд “би хүн өртэй байсан юм, тэгээд оронд нь өгчихсөн гэсэн харин өөрийгөө аваагүй гэж хэлээд би удахгүй хэд хоногоос мөнгийг нь эсвэл ёмкостоор нь эргүүлэн өгнө гэж хэлсэн.

5103043099 дугаарын данснаас Дгийн өгсөн Ж.Доржбал гэх эзэмшигчтэй 5134115312 дугаарын данс руу 10 000 000 төгрөг, 2020 оны 5
сарын 10 өдөр Х.Ням-Өлзийн 53153018446 дугаарын данс руу 9 000 000
төгрөг шилжүүлсэн. Харин надад 2 ширхэг ёмкостын хохирол учирсан,

 

гэрч Р.Нэргүйн: “...2020 оны 04 сарын сүүлээр Бадрах бид хоёр хүмүүс “Их үүсгэл” компанийн хашаанд хүмүүс ирээд экскаватороор газар ухаад байсан. Ингээд намайг очиход нэг нүдний шилтэй эрэгтэй ирчихсэн байсан. Харин би Бадрахаас энэ хүмүүс яах гэж байгаа юм гэхэд ёмкость авах гэж байгаа юм гэж байсан. Ингээд уг гаргасан 4 ёмкость манай байгууллагын хашаанд үлдээд байсан. Гэтэл 05 сарын 25-ны өдөр намайг үүдний гадаа талбай дээр байхад нийт 2 ширхэг ёмкостийг улаан өнгийн цагаан өнгийн машин ачаад явлаа гээд Бадрахад хэлсэн. Харин маргааш нь 05 сарын 26-ны өдөр анх ирсэн харааны нүдний шилтэй туранхай эрэгтэй хүн ирээд манай ёмкостууд алга болчихлоо хэн аваад явчхав гээд асуугаад байсан. Харин үлдсэн 2-ийг уг хүн аваад явсан.  Би 5 сарын 25-ны өдөр манай хашаанаас 2 ёмкость ачаад авч гарч байсныг би Бадрахад хэлсэн. Харин эргээд хашаанд ирэхэд 2 ширхэг ёмкость байсан,

 

гэрч М.Ганболдын “... Тухайн үед Архангай аймгийн төвөөс мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байсан ба Монгол газар ХХК-ийг төлөөлж Х.Д байсан бөгөөд Дд уурхайд байх шаардлагатай бичиг баримтууд болон харуул хамгаалалтын албаны зохих бичиг баримт ч байхгүй бүрдүүлж ирнэ л гэдэг байсан. 2018 онд намайг очиход ил олборлолт явуулж байгаа зүйл байхгүй, гэхдээ нууцаар олборлолт явуулсан байсныг хяналт шалгалтын хүмүүс тухай бүрт нь тогтоож ажилласан байсан,

 

 гэрч Ч.Бармидын  “... Миний мэдэж байгаагаар зөвшөөрөлтэй нэг га газраа “Монгол газар” ХХК-ийн зүгээс 10 000 000 төгрөгөөр үнэлж зараад, дараа нь олборлолт, нөхөн сэргээлт хийлгэдэг гэсэн. Тэгсэн чинь 2018 онд “Монгол газар” ХХК-ийн зүгээс бичиг баримт нь гүйцэд болоогүй гэж байснаа 8, 9 дүгээр сараас эхэлж гэрээ хийсэн хүмүүсээ оруулсан чинь нэг талбайд давхцуулж хоёр болон түүнээс дээш газар зарсан, мөн бичиг баримт болоогүй гэх зэргээр хүмүүсээ оруулж хэл ам болж байсан юм. Дээрх бэрхшээлээс болоод “Монгол газар” ХХК-тай гэрээ хийсэн хүмүүс нь газартаа орж чадаагүй гэсэн. Х.Д нь 2017 оны 10, 11 сараас эхэлж “Монгол газар” ХХК-ийн харуул хамгаалалтын албаны даргаар манай Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт ажиллаж эхэлсэн. Би албаны шугамаар ганц хоёр удаа уулзаж байсан өөр харилцаа холбоогүй. Ард иргэдийн зүгээс Х.Дгийн харуул хамгаалалтын албанд ажилладаг гэх хүмүүс нь бүгдээрээ шоронд сууж байсан хүмүүс эхлээд Өлийн даваан дээр кэмпээ бариад, шөнө орой Улаанбаатарын дугаартай машин тэрэг оруулахгүй байна гэсний дагуу тэндээс нь болиулсан. Д нь Шийртийн амны дэлгүүрийн тэнд кэмпээ барьсан. Тэгсэн чинь мөн Дгийн хүмүүсийг архи дарс уугаад нутгийн хүмүүсийг явуулахаа болилоо гэсэн иргэд над дээр орж ирсэн. Тэгэхээр нь та өргөдлөө бичээд аваад ир гэхээр “ хүү минь биднийг дараа нь ямар нэгэн байдлаар дарамтлах хохироох асуудал гаргаж магадгүй гээд өргөдөл бичээгүй, 

 

гэрч Ч.Оюы: “ ... 2018 онд шалгалт хийхэд “Монгол газар” ХХК-ийн харуул хамгаалалтын албаны даргын ажлыг хариуцаж байгаа Д гэх хүн байдаг байсан. Энэ хүнтэй тааралдахгүй явсаар байгаад 2018 оны 8 дугаар сарын сүүлээр Орхон багт шалгалтаар явж байгаад тааралдсан. Тэгээд би түүнд хандан танай компани бичиг баримтын зөрчилтэй байгаа тул энд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг гаргах шаардлагатай байна, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилла гэж шаардлага тавихад Д надад би “Монгол газар” ХХК-ийн дотоод ажлыг мэдэхгүй, бид нар зөвхөн энд байгаа талбайг болон хүмүүсийн техник, хэрэгслийг харах хамгаалах л үүрэгтэй, харин таны ярьж хэлж байгааг холбогдох хүмүүст нь уламжилъя гэж хэлсэн. Намайг байхад Дгийн хамгаалалтын ажилтнууд нь болох Пээ гэх хүмүүс зодоон хийгээд надтай цуг байсан Зуунтай гэдэг цагдаагийн ажилтан явж маргааш нь төвөөс цагдаа нар ирж байсан юм. Уулын ажлын төлөвлөгөөг жил болгон Ашигт малтмалын газраас, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг жил болгон Байгаль орчны яамнаас батлуулж, уг бичиг баримтыг тусгай зөвшөөрөлтэй газарт үйл ажиллагаа явуулах харьяа аймгийн байгаль орчны газар, мэргэжлийн хяналтын газарт шалгуулж олборлолт явуулдаг. Энэ хоёр төлөвлөгөө ороод нийтдээ 26 төрлийн уурхай дээр байх бичиг баримтын жагсаалтыг шалгуулж түүний дараа үйл ажиллагаа явуулдаг журамтай. Ер нь тухайн лиценз эзэмшигч компанид нь 26 төрлийн зөвшөөрөл нь гарсан байхад хамтран ажиллах гэрээ байгуулсан компаниуд нь орж ажилладаг,

 

гэрч Ж.Эрдн “... 2018 онд “Монгол газар” ХХК-тай гэрээ хийсэн 20 гаруй аж ахуй нэгж, Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн нөхөрлөл бас тухайн 20 гаруй аж ахуй нэгжтэй туслан гүйцэтгэх гэрээ хийсэн иргэд аж ахуй нэгж гээд нийт 35 орчим иргэд аж ахуй нэгж байсан. Би бүгдийнх нь нэрийг хэлж санахгүй байна.  Дээрх газруудад бичиг баримттай холбоотой маргаан гараагүй, харин газар давхацсан асуудлын талаар бол маргаан гарч байсан. Энэ талаар газрын албаныхан мэдэж байгаа. Би тухай бүрт нь нутгийн иргэдэд хэлдэг байсан өөрсдөө гэрээ хийчихсэн, дараа нь хэл ам хийгээд яваад байдаг, тэр болгоныг нутгийн удирдлагууддаа хэлдэг байсан, урьдчилан сэргийлэх чиглэлээр айл өрхөөр явдаг байсан. 2018 онд мэргэжлийн хяналтын байцаагчтайгаа хамтран 2 илэрсэн зөрчлийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн,

 

гэрч Г.Лхагийн “....Тухайн газарт 2018 онд Монгол газар, Эм жи эйч ХХК-тай нөхөн сэргээлтийн ажилд туслан гүйцэтгэх гэрээтэй нийт 30 гаруй компани, иргэд үйл ажиллагаа явуулах байсан. Гэтэл уул уурхайн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай ашигт малтмалын хуульд заагдсан 26 төрлийн бичиг баримтын бүрдэл хангагдаагүйн улмаас гэрээ хийсэн компаниуд нь ажиллаж чадаагүй. Тэгээд “Монгол газар”, “Эм жи эйч” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй газарт ажиллах уулын ажлын төлөвлөгөө нь ирээгүй байхад гэрээ байгуулсан компаниуд нь үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон байсан, 2018 оны 6 дугаар сарын сүүлээс эхлээд шөнө оройн цагаар нууцаар ажиллах зэрэг зөрчлүүд гарч байсан. Манай шалгалтын пост гарсан байхад “Монгол газар” ХХК-ийн хамгаалалтын ажилчид хүмүүстэй зодолдсон гэх асуудал ч гарч Архангай аймгийн цагдаагийн газраар шалгагдаж байсан,

 

гэрч Н.Агийн “.. Тус Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй. Монгол газар ХХК нь 2017, 2018 онуудад уурхайн газрын төлбөр огт төлөөгүй юм. Архангай аймгийн төрийн сангийн газрын төлбөр төвлөрдөг 100010000943 тоот дансаар “Монгол газар” ХХК нь ямар нэг гүйлгээ хийгээгүй, төлбөр төлөөгүй болох нь харагддаг юм. Цэнхэр сумын нутагт өөр тусгай зөвшөөрөлтэй газар байхгүй,

 

гэрч Д.Буын “... Миний ажилладаг компани нь “Монгол газар” ХХК-ийн охин компани болохоор би 2017, 2018 онуудад тус компанийн эзэмшлийн Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт байх алтны тусгай зөвшөөрөлтэй газруудыг геологийн талаас нь хариуцаж ажилладаг байсан юм...Би М захирлыг иргэд аж ахуй нэгжтэй хамтран ажиллах гэрээ байгуулахад нь гэрээний хавсралт зургийн боловсруулалтыг нь хийдэг байсан. Өөрөөр хэлбэл зургийн координат, га талбайг суурь зурган дээр нь буулгаж талбай үүсгэж газарт орох хүмүүст тодорхой болгож зураглал хийж өгдөг юм. Би Х.Дг 2017, 2018 онд Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт иргэд аж ахуй нэгж байгууллагатай өөрөө гэрээ байгуулж байсныг нь мэдэхгүй. Надаар лав солбилцлын зураг гаргуулсан асуудал байхгүй,

 

гэрч Б.Буяын “.. Би Хоролсүрэнгийн Дг мэднэ, 2017 оны 10 дугаар сараас манай компанийн эзэмшлийн Архангай аймаг дахь уурхайн харуул хамгаалалтыг хариуцсан захирлаар ажиллаж эхэлсэн. Х.Дгийн хувьд зөвхөн уурхайн газрын төлбөр, аюулгүй байдал, уурхай хаах, нээх, тэнд болж байгаа дэг журам сахиулах асуудлыг л хариуцдаг. Ажил үүргийн хувьд ч тэр, манай компанийн удирдлагаас өгсөн үүргийг л биелүүлэх үүрэгтэй. Өөрөөр бол захирлын өмнөөс гэрээ байгуулах, чи тэр газарт ор гэх зэргээр гэрээтэй холбоотой асуудлыг огт хариуцахгүй. Тэгээд Архангайд очиход Х.Дгийн харуул хамгаалалтын ажилтнууд гэх хүмүүс өмнө ял шийтгэл эдэлж байсан, биеэрээ дүүрэн шивээс болсон хүмүүс байсан, би тухайн үедээ их айсан. Мөн тэнд гэмт хэрэг үйлдээд аймгийн цагдаагаас шалгаж байгаа, нутгийн иргэдийг айлгаж ичээсэн талаар манай компанид маш их гомдол гаргаж байсан. Би тухайн асуудлыг М захирал хэлж, тухайн хамгаалалтын албыг татан буулгаач ээ, компанийн нэр төр байхгүй боллоо гэдэг байдлаар олон удаа хэлсэн. Тухайн үед татан буулгана гэж яригдаж байсан. Тэгээд татан буугдаагүй өнөөдрийг хүрсэн. Өмнө ямар ч хэл амгүй, аймаг сумын иргэд, удирдлагуудтай зохицоод үйл ажиллагаа хэвийн явдаг байсан. Х.Дг очсоноосоо хойш Архангайд маш их хэл ам болсон,

 

гэрч Д.Богийн “..Хоролсүрэнгийн Дгаас 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 31-ны өдөр хүртэл 16 удаагийн гүйлгээгээр 116 300 000 төгрөгийг миний Хаан банкны 5046083943 гэсэн данс руу 5011417607 гэсэн данснаас шилжүүлсэн. Уг дансны гүйлгээний утга Дгаас гэсэн утгаар ордог байсан. Уг мөнгө нь Архангай аймгийн Цэнхэр суманд уурхайд ашиглагдаж байсан үлдсэн тоног төхөөрөмж, сэндвич байшин гэх зэргийг зарж борлуулсны төлбөр юм. Ямар нэгэн байдлаар иргэд аж ахуй нэгж байгууллагаас авсан мөнгө огт шилжүүлж байгаагүй. Би Х.Дтай утсаар ярих шаардлагагүй надтай ч ярьдаггүй байсан. Захирал Х.Дгаас мөнгө орсон, үгүйг асууж гүйлгээ хийдэг байна. Хэн нэгэнтэй гэрээ байгууллаа одоо мөнгө орох ёстой гэх зэргээр над руу холбогдож байгаагүй. Х.Д нь "Монгол газар” ХХК-д металл хэлбэрээр 4 кг алт өгсөн асуудал байхгүй. Миний компанийн дансаар 116 300 000 төгрөг шилжүүлсэн. Манай компанид нэг тэрбум төгрөгийн орлого огт хийгдээгүй. Уурхайн үйл ажиллагаатай төрийн захиргааны байгууллагад өгөх төлбөртэй холбоотой мөнгө  Х.Дд огт өгч байгаагүй,

 

             гэрч Б.Баярсайханы ...Би 2017 оны 10 дугаар сард Ц.Мын “Монгол газар”, “Эм Жи Эйч” ХХК-уудын эзэмшилд байх Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт орших Харгуйт 5529А, Шийрт 2427А, Улаан чулуут 7207А нэршил дугаартай ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл бүхий 3 талбайг өр зээлдээ Ц.Маас авахаар худалдах, худалдан авах гэрээ байгуулж байсан. Тухайн үед шилжүүлж авах гэсэн боловч Ц.М хүмүүст талбай түрээслэхээр мөнгө авчихсан байсан нь мэдэгдээд шилжүүлж авч чадаагүй. Тэгээд дараа нь 2018 оны 11 сарын 12-ны өдөр Ц.Мтай дээрх гэрээ хийсэн гурван талбайгаа авахаар болж дахин худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Ингээд 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр албан ёсоор Харгуйт 5529А нь манайх руу шилжсэн ба нөгөө 2 талбайн бичиг баримтын бүрдэл арай гүйцээгүй байхад 2019 оны 8 дугаар сарын 20-ны үед Засгийн газрын шийдвэрээр Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт байх бүх алтны зөвшөөрлүүдийг нэгэн зэрэг цуцалсан байгаа. Миний үзэж байгаагаар Ц.М надтай гэрээ хийсний дараа бусадтай хамтран ажиллах гэрээ хийх ёсгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл гэрээний дагуу зөвшөөрөл хэдийгээр над дээр гараагүй ч гэсэн эдгээр талбайнууд нь минийх болж байгаа гэсэн үг. Ц.М надад бусадтай хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж хэлээгүй. Би энэ талаар 2018 онд мэдсэн. Тэгээд өөрт нь хэлсэн боловч мөнгөний хэрэг болоод зарчихсан юм гэхээр нь яаж ч чадаагүй орхисон,

 

гэрч Ө.Сайханжаргалын “...Д ах хэлэхдээ би данс ашиглах боломжгүй болоод байна чи надад дансаа ашиглуулчих гээд 2018 оны 4 дүгээр сарын үеэс 2018 оны 11 дүгээр сарыг хүртэл миний 5035498522 гэсэн дансыг ашигладаг байсан. Д ах миний дансаар хүмүүсээс мөнгө авдаг, мөн хүмүүс рүү мөнгө явуулдаг байсан миний утсанд мэдээлэл нь ирдэг байсан юм. Их хэмжээний гүйлгээ ч хийгддэг байсан хуулгаараа гарч ирэх байх. Одоо сайн санахгүй байна,

 

Ашигт малтмал газрын тосны газрын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 8/924 дугаартай “Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших Харгуйтын ам нэртэй ашигт малтмалын 005529 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 417 дугаар шийдвэрээр цуцлагдсан бүртгэлтэй байна гэсэн албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг,  хохирогч нараас мөнгө шилжүүлсэн баримт, дансны хуулга, Монгол газар ХХК-ийн мөнгө хүлээн авсан санхүүгийн баримтууд, Хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээ, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Шүүгдэгч Ц.М нь үргэлжилсэн үйлдлээр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их үүсгэл” ХК-ийн байранд Архангай аймгийн Цэнхэр сум, Орхон багийн нутагт байрлах алтны орд газарт нөхөн сэргээлт хийх, алт олборлох чиглэлээр хамтран ажиллана гэж “Монгол газар”, “Эм Жи Эйч” ХХК-ийн нэрээр хамтран ажиллах гэрээ байгуулан, 13 хохирогчийг  гэрээгээр халхавчлан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нийт 568 291 800 төгрөгийн их хэмжээний хохирол учруулан, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон,    

 

шүүгдэгч Х.Д нь үргэлжилсэн үйлдлээр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хөх Түвд майнинг” ХК-ийн ажлын байранд Архангай аймгийн Цэнхэр сум, Орхон багийн нутагт байрлах газарт нөхөн сэргээлт хийх, алт олборлох чиглэлээр хамтран ажиллана гэж  хамтран ажиллах гэрээ байгуулах, “Монгол Газар” ХХК-ийн газраас түрээслүүлнэ, ёмкост зарна гэж гэрээгээр халхавчлан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 8 хохирогчид 166 800 000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулан, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авахдаа их хэмжээний хохирол учруулж, байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосонгэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн үйл баримттай тохирч байна.

 

Гэрээгээр халхавчлан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх гэмт хэргийн шинж нь тооны хувьд 3 буюу түүнээс дээш үйлдэгдсэн байх, дахин давтан буюу байнгын шинжтэй байх ба Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 11888 дугаар захирамжаар “Монгол Газар” ХХК-д дампуурлын хэрэг үүсгэж, улмаар 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр  “Монгол Газар” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон байхад шүүгдэгч Ц.М нь “Монгол газар” ХХК-ийн өмнөөс 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Пдаш” ХХК-тай, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “Цэгээн хангай ” ХХК-тай, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр  “Бат оюу цэн” ХХК-тай,  2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр “Дөлгөөн цайдам” ХХК-тай, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Онолт мөнх” ХХК-тай, 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “Дэнхээлжин” ХХК-тай, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр  “Өлт хайрхан” ХХК-тай,  2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр  “Далайн гүнж” ХХК-тай Архангай аймгийн Цэнхэр сум, Орхон багийн нутагт байрлах алтны орд газарт 2018 оны уулын ажлын төлөвлөгөөг Ашигт малтмалын газрын тосны газраас, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг Байгаль орчны яамнаас батлуулаагүй, Архангай аймгийн байгаль орчны газар, мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагаа явуулахад шаардлагатай зөвшөөрлийг аваагүй атлаа нөхөн сэргээлт хийх, алт олборлох чиглэлээр хамтран ажиллана гэж гэрээ байгуулсан нь үндэслэлгүй, тэднийг ажиллах боломжоор хангаагүй, газар давхцуулан олгосон нь буруу байна.

 

Мөн хамтран ажиллах гэрээнд өөрийн хөрөнгөөр газрын гадарга дээрх овоолго бүхий эфель, галийг угааж, уг тусгай зөвшөөрөл бүхий талбайн техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн шаардлагын дагуу хийж А талд хүлээлгэн өгөх тухай агуулга бүхий гэрээ байгуулж, мөнгө авсан боловч Ашигт малтмалын тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 45.1.1-д заасан уурхайн талбайг нийтийн зориулалтаар ашиглахад аюулгүй болгох, байгаль орчныг нөхөн сэргээх талаар холбогдох арга хэмжээг бүрэн авах,

  Газрын хэвлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4-д заасан “газрын хэвлийг ашиглах явцад эвдэрсэн газрыг аюул осолгүй болгож, цаашид ашиглаж болохуйцаар засаж тохижуулан анх зөвшөөрөл олгосон нутгийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөх, 411 дүгээр зүйлийн 1-д заасан “Газрын хэвлийг ашиглагч нь байгаль орчныг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд энэ зорилгоор газрын хэвлийг болон ашигт малтмалын ордыг ашиглах зураг төсөл, техникийн баримт бичигт экологийн магадлан шинжилгээ, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэнэ”,

2-т заасан.”Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг үндэслэн байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг арилгах, ашигт малтмалын орд, түүний хэсэг дээр малтсан газрыг дарах буюу цаашид ашиглаж болохуйцаар засаж тохижуулах, хөрсийг нь нөхөн сэргээх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” гэсэн заалтуудыг зөрчжээ.

Шүүгдэгч Х.Д нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 500 000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 137 дугаар захирамжаар 2017 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тэгшитгэлээр эдлээгүй үлдсэн 8 жил 3 сарын хорих ялаас чөлөөлөгдсөний дараа 2017 оны 8 дугаар сараас Ц.Мын зөвшөөрлийн дагуу Архангай аймгийн Цэнхэр суманд байрлах алтны уурхайд очиж ажилласнаас хойш 2017 оны 11 дүгээр сараас эхлэн “Монгол Газар” ХХК-ийн газраас түрээслүүлнэ гэж бусдыг залилах гэмт хэрэг үйлдэж эхэлсэн байх тул түүнийг уг мөнгөөр өөрийн амьжиргааг залгуулах  эх үүсвэр болгосон гэж үзэх үндэстэй байна. Түүнийг 2017 онд хорих ангиас суллагдсан үеэс гар урлал, уран дархны үйл ажиллагаа, Говь-Алтай аймгийн Тайшир суманд жуулчны баазын үйл ажиллагаа явуулж орлого олдог байсан нь нотлогдохгүй ба түүний хамтран амьдрагч Ундралын  2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Таван богд ХХК-иас 235 500 000 төгрөгөөр худалдан авсан Ланд круйзер авто машин, Соёмбо хотхон 55 дугаар байр, 20 тоот байр нь Х.Дд хамааралгүй байна.

 

Шүүгдэгч Ц.М нь 13 хохирогчоос залилан авсан мөнгөөр Ховд аймагт байрлах зэсийн ордны үйл ажиллагаанд зарцуулсан гэж  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул түүнийг өөрийн бусад үйл ажиллагааны эх үүсвэр  болгож, ашигласан гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон иргэдийн төлөөлөгч С.Сэлэнгэ нь шүүгдэгч М, Д нарыг гэм буруугүй гэж дүгнэлт гаргасан боловч шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар шүүхийн хэлэлцүүлэгт маргахгүй байна.

 

   Шүүх шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, үйлдлийн давтамж, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан зааснаар Ц.Мт 6 жилийн хорих, Х.Дд 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг ялгамжтай оногдуулав.

Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн тул Х.Дд урьд шүүгчийн захирамжаар авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М, Х.Д нарт  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь 2021 оны  3  дугаар сарын  19-ний өдрөөс эхлэн тоолж, Х.Дгийн  2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 62 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн  хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 5 ширхэг си ди бичлэгийг энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, яллах дүгнэлт үйлдсэний дараа хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байна.

 

Улсын яллагч Ц.Мыг үргэлжилсэн үйлдлээр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их үүсгэл” ХХК-ийн байранд Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багын нутагт байрлах алтны орд газарт нөхөн сэргээлт хийх, алт олборлох чиглэлээр хамтран ажиллана гэж гэрээгээр халхавчлан хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нийт 13 хохирогчид 568 291 800 төгрөгийн их хэмжээний хохирол учруулан, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын их үүсвэрээ болгосон, 

шүүгдэгч Х.Дг үргэлжилсэн үйлдлээр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хөх Түвд майнинг” ХХК-ийн байранд Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багын нутагт байрлах алтны орд газарт нөхөн сэргээлт хийх, алт олборлох чиглэлээр хамтран ажиллана гэж гэрээгээр халхавчлан хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 8 хохирогчоос 166 800 000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулан, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын их үүсвэрээ болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж ялласан нь үндэслэлтэй,

шүүх тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тооцсон тул өмгөөлөгч Ц.Амар, О.Аззаяа нарын Х.Дгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д заасан “байнга үйлдэж амьдралын их үүсвэрээ болгосон” гэх шинж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй. Тэр 2017 онд хорих ангиас суллагдсан ч гар урлан, уран дархны үйл ажиллагаа явуулж сийлбэртэй уран дархны гэрийн гэрээ байгуулж, гэрээ хүлээлгэн өгч, гэрээний төлбөрт машин авч, авсан машинаа  Энхтүвшин гэдэг хүнд зарсан, “Таван богд” ХХК-иас Ланд-200 маркийн автомашиныг эхнэртэйгээ нийлж авсан, Соёмбо хотхонд байр авсан зэргээс харахад залилах хэргийг “амьдралын их үүсвэрээ болгоогүй” гэдэг нь нотлогдож байна. “Байнга үйлдэж амьдралын их үүсвэрээ болгосон” гэдгийг мөрдөн байцаалтын шатанд тогтоогоогүй, нотлох баримтаар ч тогтоогдохгүй байх тул хэргийн зүйлчлэлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 болгон хөнгөрүүлнэ үү,

өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл “Байнга үйлдэж амьдралын их үүсвэрээ болгосон” гэсэн шинж Ц.Мын  үйлдэлд байхгүй. уулын ажлын төлөвлөгөөг батлуулах гэсэн боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын албан тушаалтан дураараа авирлаж, өөрийн эрх хэмжээнээс давсан шийдвэрийг Байгаль орчны яаманд хүргүүлснээс өнөөдөр “Монгол газар” ХХК-ийн бизнесийн үйл ажиллагаанд хохирол учруулсан. “Монгол газар” ХХК аж ахуй нэгжүүдэд гэрээ цуцлах мэдэгдлийг өгч, төлбөр тооцоогоо хийхийг мэдэгдэж, хохирол төлсөн тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 болгож хөнгөрүүлнэ үү,

өмгөөлөгч Г.Батбаяр залилан мэхлэх гэмт хэрэг нь зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар өмчлөгчийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг хууль бусаар шилжүүлэн авахыг ойлгодог. Гэтэл зохиомол байдлыг бий болгосон, үгүйг тогтоогоогүй. Улсын дээд шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолоор залилан мэхлэх гэмт хэргийн Иргэний эрх зүй, гэрээний эрх зүйн харилцаанаас ялгарах гол шинжийг “нийгэм эдийн засгийн харилцааны өөрчлөлтийн улмаас урьдчилан тооцогдох боломжгүйн улмаас гэрээний үүрэг биелэгдээгүй бол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй” гэж заасан. “Монгол газар” ХХК-ийн байгуулсан гэрээ  биелэгдээгүй явдал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой тул хэргийн зүйлчлэлийг өөрчилнө үү гэсэн хүсэлтийг шүүх хүлээн аваагүй болно.

 

Өмгөөлөгч Л.Түвшинцэнгэлээс шүүх хэлэлцүүлэгт гаргаж өгсөн “Их Монгол майнинг” ХХК-ийн бэлэн мөнгөний нярвын 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 сарын 31-ний өдрийн тайлан, “Монгол газар” ХХК, “Эм Жи Эйч” ХХК-ийн 2000-2009 онд Монгол банканд тушаасан алтны тооцоо, Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт хэрэгжүүлэх 2426 тоот лицензтэй Өлийн голын алтны шороон ордыг ашиглах явцад эвдэрсэн газарт эфель, галь угааж, нөхөн сэргээлт хийх төсөл, байгаль орчны нарийвчилсан үнэлгээний 2015 оны тайлан, мөн Харгуйтын шороон ордыг ашиглах явцад эвдэрсэн газарт эфель, галь угааж, нөхөн сэргээлт хийх төсөл, байгаль орчны нарийвчилсан үнэлгээний 2015 оны тайлан, мөн Өлийн амын алтны шороон ордыг ашиглах явцад эвдэрсэн газарт эфель, галь угааж, нөхөн сэргээлт хийх төсөл, байгаль орчны нарийвчилсан үнэлгээний 2016 оны тайлан, Шийртийн салааны алтны шороон ордыг ашиглах явцад эвдэрсэн газарт эфель, галь угааж, нөхөн сэргээлт хийх төсөл, байгаль орчны нарийвчилсан үнэлгээний 2016 оны тайлан,  Харгуйтын алтны шороон ордыг ашиглах явцад эвдэрсэн газарт эфель, галь угааж, нөхөн сэргээлт хийх төсөл, байгаль орчны нарийвчилсан үнэлгээний 2016 оны тайлан, Ястын амын шороон ордыг ашиглах явцад эвдэрсэн газарт эфель, галь угааж, нөхөн сэргээлт хийх төсөл, байгаль орчны нарийвчилсан үнэлгээний 2016 оны тайлан, MV-002427, MV-005529, MV-0072207, MV-009258, үйл ажиллагааны төлөвлөгөөнүүд гэсэн 3 хэсэг баримтууд нь энэ хэрэгт хамааралгүй тул хүлээн аваагүйг дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч М,

Д нарыг гэрээгээр халхавчлан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар Ц.Мыг  6 /зургаа/  жил,  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар Х.Дг  5 жил 6 сарын /таван жил зургаан сар/  хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Ц.Мт оногдуулсан 6 жилийн,

Х.Дд оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Х.Дд урьд шүүгчийн захирамжаар авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М, Х.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь 2021 оны  3  дугаар сарын  19-ний өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар  Х.Дгийн  2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 62 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч Ц.М цагдан хоригдсон хоноггүйг дурдсугай.

 

           7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 ширхэг си ди бичлэгийг энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

   11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.М, Х.Д нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсугай.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.ОЮУН

 

 

                                         ШҮҮГЧИД                             Л.ОДОНЧИМЭГ

 

 

                                                                                                 Г.ЗОЛБОО