Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2017/00783

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2017/00783

Улаанбаатар хот

 

 Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сум, 6 дугаар багт оршин суух Боржигон овогт Даваагийн Эрдэнэсүх /РД:АЯ89032870/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, 23 дугаар гудамж, 2 тоотод оршин суух Алаг адуу овогт Дэмидийн Ванчиндорж /РД: ИЛ80123335/-д холбогдох

гэм хорын хохирол 912.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 14 цагийн үед Х.Аванте маркийн 96-77УНТ улсын дугаартай автомашинаар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар ихорооны урд замд явж байх үед Х.Аванте маркийн 42-02 УНС улсын дугаартай суудлын автомашины жолооч Д.Ванчиндорж миний машины араас мөргөсөн.

Түүний буруутай үйлдлийн улмаас миний машинд ихээхэн хэмжээний хохирол учирсан. Осол гаргах үед Д.Ванчиндорж согтуу байсан нь тогтоогдсон. Хохирлын хэмжээ бага тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Миний машинд Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээгээр 1.155.000 төгрөгний хохирол учирсан. Д.Ванчиндорж нь энэ хохирлоос 360.000 төгрөгийг надад өгсөн бөгөөд үлдэгдэл 795.000 төгрөгийг өгөөгүй болно.

Иймд хариуцагч Д.Ванчиндоржоос миний машинд учруулсан хохирол болох 795.000 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр 57.000 төгрөг, машин ачилтын төлбөр 60.000 төгрөг нийт 912,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид харилцан тохиролцож, миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 912 000 төгрөгөөс 117 000 төгрөгийг татгалзаж, үлдэх 795 000 төгрөгийг хариуцагч Д.Ванчиндорж нь 2017 оны 5 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулахаар эвлэрэв гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Д.Ванчиндорж миний бие 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 14 цагийн үед өөрийн өмчлөлийн Х.Аванте маркийн 42-02 УНС улсын дугаартай суудлын автомашинтай  явж байгаад нэхэмжлэгч Д.Эрдэнэсүхийн  Х.Аванте маркийн 96-77УНТ улсын дугаартай автомашинтай мөргөлдсөн нь үнэн.

Энэ үйлдэл миний буруугаас болсон. Тус машинд учирсан хохирол болох 1.155.000 төгрөгийг би хүлээн зөвшөөрч тухайн үед 360.000 төгрөгийг өгсөн, одоо 795.000 төгрөгийг төлөөгүй байгаа нь үнэн. Миний бие эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг.

Миний бие нэхэмжлэгч Д.Эрдэнэсүхтэй харилцан тохиролцож, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 912 000 төгрөгний  117.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас  татгалзаж, үлдэх 795.000 төгрөгийг хариуцагч Д.Ванчиндорж би  2017 оны 5 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулахаар эвлэрэв гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Д.Эрдэнэсүх нь хариуцагч Д.Ванчиндоржоос 912.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа117000 төгрөгөөр багасгаж ,үлдэх 795.000 төгрөгийг хариуцагч Д.Ванчиндорж 2017 оны 5 дугаар сард багтаан төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ хийсэн нь иргэний хууль болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан  ашиг  сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч Д.Эрдэнэсүх нэхэмжлэлийн шаардлага болох 912.000 төгрөгний 117.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, үлдэх 795 000 төгрөгийг хариуцагч Д.Ванчиндорж 2017 оны 5 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Эрдэнэсүхийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32500 төгрөгийн тал хувь болох 16250 төгрөгийг Сүхбаатар дүүргийн улсын тэмдэгтийн хураамж орон нутгийн төсвийн 2611192214 тоот данснаас буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 16250 төгрөг гаргуулж  нэхэмжлэгчид тус тус олгосугай.

3.Энэ захирамж шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

4.Зохигчид энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

        ШҮҮГЧ                                    Ч.ИЧИНХОРЛОО