Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2018/ДШМ/41

 

 

 

 

 

 

 

 

******* холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                       Даргалагч,

                          Ерөнхий шүүгч                         Б.Батзориг

                          Шүүгчид                                   Я.Туул                                       

                                                                         Д.Буянжаргал

                       Оролцогчид:

                        Прокурор                                  М.Энхбаатар

                           Хохирогч                                      *******, *******

                           Хохирогчийн өмгөөлөгч           Л.Доржпүрэв

                           Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч  Г.Амартүвшин

                           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 ******* сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 80 *******тай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт овогт анд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* *******тай, 175/2018/0063/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2018 оны 05 ******* сарын 09-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Цагаатгагдсан этгээд: Монгол Улсын иргэн, ******* оны ******* ******* сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, ******* *******, ******* ******* , тоот хашаа байшинд оршин суух хаягтай, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, 2009 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 ******* зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар, 2014 оны 04 дүгээр сарын 15-ны Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 ******* зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж байсан, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа эрүүл, овогт ан / Регистрийн *******: МЮ85*******2976/

 

Холбогдсон хэргийн талаар: Б.ан нь Сэлэнгэ аймгийн Спорт ордны дээвэр янзлах тендерийн ажлыг гүйцэтгэж байгаа, уг тендерийн ажлын мөнгө орж ирэхээр мөнгийг нь өгнө гэж хэлээд иргэн *******д итгэл төрүүлэх замаар 2017 оны 06 ******* сарын 27-ны өдөр түүний Приус-20 маркийн 40-59 СЭА улсын *******тай тээврийн хэрэгсэлийг 4.000.000 төгрөгийн, 2017 оны 07 ******* сарын 03-ны өдөр өдөр Пронтер маркийн СБА улсын *******тай тээврийн хэрэгсэлийг 2.000.000 төгрөгийн, 2017 оны 07 ******* сарын 27-ны өдөр Пробокс маркийн СЭҮ улсын *******тай тээврийн хэрэгсэлийг 2.500.000 төгрөгийн барьцаанд “ ” ХХК-нд тавиулж нийт 8.500.000 төгрөгийг залилан авсан, мөн 2017 оны 09 дүгээр сарын 07-ний өдөр иргэн *******ээс 10.5 метр куб буюу 2.100.000 төгрөгийн үнэ бүхий банз модыг мөнгийг нь өгнө гэж хууран авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 ******* зүйлийн 1-д заасан “Залилах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх ******* холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 03 ******* сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд 80 *******тай цагаатгах тогтоолоор  Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн анд холбогдох ******* *******тай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж  шийдвэрлэсэн байна.  

 

Хяналтын прокурор М.Энхбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан прокурорын №05 *******тай эсэргүүцэлдээ:

...Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Б.аныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж 2018 оны 02 ******* сарын 22-ны өдөр 51 *******тай яллах дүгнэлт үйлдэн хэргийг ердийн журмаар анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 03 ******* сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд ...шүүгдэгч ******* холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь гэрч , гэрч , иргэний нэхэмжлэгч Д.Оюунчулуун, Хохирогч *******, гэрч , гэрч Э.Өсөхбаяр нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

...Б.ан нь урьд нь *******тэй найзлаж байсан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүнийг өөрийн ажилдаа татан оруулаад зогсохгүй, *******гээр түүний 2 ахыг нь ятгуулж байгаад машиныг нь барьцаанд тавиулж мөнгийг нь өөрөө захиран зарцуулж бусдыг залилсан ба тухайн мөнгөө хэрхэн, юунд зарцуулсан талаар өөрөө ярьдаг боловч, энэ талаарх бичгийн баримт хэрэгт байхгүй байхад шүүхээс түүнийг 8.500.000 төгрөгийг хувьдаа авч ашиглаагүй, барилгын засварын ажлын хөрөнгө оруулалтанд зарцуулсан гэж дүгнэлт хийсэн хэрэгт авагдсан дээрхи баримтуудаар тогтоогдохгүй байна. Хохирогч *******ийн хувьд зээлсэн банзны үнэ болох 2.100.000 төгрөгөө төлүүлж авсан, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд бичгээр гаргаж өгснийг үндэслэн залилах гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж шүүх дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй

байна. Өөрөөр хэлбэл хохирогч *******ээс цагдаагийн байгууллагад ******* залилуулсан талаар гомдол гаргасан, гомдлыг үндэслэн Б.аны үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, түүнд эрүүгийн хуулинд заасан хариуцлагыг оногдуулахаар хэргийг шүүхэд шилжүүлсэн.

...Б.ан гэгч нь өөрсдийг нь залилсан талаар хохирогч, гэрч нар нотлоод байхад шүүхээс уг үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хохирол төлбөр төлж барагдуулсан нь гэмт хэргийн бүрэлхүүнгүй гэж шууд дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 ******* зүйлийн 1.2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” бол эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэхэд харгалзан үзэх нөхцөл байдалд тооцохоор заасан, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 ******* зүйл, 34.19 дүгээр зүйлүүдэд гэмт хэргийн хохиролыг барагдуулсан тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ гэсэн зохицуулалт байхгүй байхад шууд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хуульд байхгүй нэр томьёо, зохицуулалтыг хэрэглэж хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь хууль зөрчсөн байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх, нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан байхад шүүхээс Б.ан нь өмнө нь 2 удаа буюу 2009 он, 2014 онд 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 ******* зүйлийн 148.2 дахь хэсэг буюу “бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах” гэмт хэргээр 2 удаа шийтгүүлж ял авч байсан талаарх ял шалгах хуудасны лавлагаа, мөн Б.ан нь 2017 оны ******* ******* сарын 06-ны өдөр сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө “Би *******, ******* нартай бичгээр гэрээ хийсэн. Гэрээнд заасныхаа дагуу ******* ******* сарын 20-ны өдөр хохиролыг төлж барагдуулна” гэсэн мэдүүлэг, яллагдагч, хохирогч нарт хавтаст хэрэг, материал танилцуулсан тухай тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар түүний хувийн байдал буюу бусдыг хуурч, залилан мэхэлдэг талаарх баримтууд авагдсан байхад эдгээр баримтуудад үнэлэлт, дүгнэлт хийлгүйгээр, хэргийг нэг талын нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж үндэслэлтэй байна. Иймд ******* холбогдох Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 ******* сарын 27-ны өдрийн 80 *******тай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Хохирогч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.ан нь ******* ******* сарын 05-ны өдөр мөнгийг төлнө, төлж чадахгүй бол 5 хувийн хүүтэй буцаан өгнө гэж хэлсэн. Шүүх хуралдааны өмнө мөн мөнгийг өнгө гэж хэлсэн боловч одоог хүртэл утсаа авахгүй, мөнгийг эргүүлж өгөөгүй байна гэв.

Хохирогч *******  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хуралдаан болохын өмнө Б.ан нь над дээр ирээд шд орох гээд байна, мөнгийг нь удахгүй өгнө, хохирол төлбөр барагдуулсан, гомдолгүй тухай бичиг хийгээд өгөөч гэхээр нь ямар ч мөнгө аваагүйгээр тийм бичиг хийж өгсөн. Б.ан нь 04 дүгээр сарын 15-ны дотор дээврийн ажлыг хийж гүйцэтгэнэ гэсэн нотариатаар батлуулсан бичиг авчирч үзүүлээд ахиж холбоо барьж чадахгүй байна гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг авч үзэхэд гэмт хэргийн шинжгүй гэсэн дүнэлт гаргасан. Үндэслэлээ нарийвчлан тайлбарлаагүй. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд дурдахдаа хохирогч ******* залилуулсан гэх дээрх мөнгийг ******* зээлсэн үү, эсвэл барилгын дээвэр хийх үйл ажиллагаанд хөрөнгө оруулсан уу эсвэл залилан мэхлүүлсэн үү гэдэг дээр тодорхойлж өгөөгүй байна. Мөн Б.аныг тухайн мөнгийг хувьдаа ашиглаагүй байна гэж үзсэн байна. Гэтэл тендерийн санхүүжилтийг Б.ан нь авч ашигласан нь харагдаж байна. Учир нь *******гээс зээлсэн мөнгийг санхүүжилт орж ирмэгц буцааж өгөх ёстой байсан. Гэтэл *******д буцааж өгөлгүйгээр хохироож байгаа нь цагаатгах тогтоолыг үндэслэлгүй гарсан гэсэн нэг үндэслэл болж байна гэв.

 

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Г.Амартүвшин давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч нараас гаргасан гомдолд ямар нэгэн залилуулсан тухай дурдаагүй байсан. Прокурор нь Б.аныг өмнө нь 2 удаагийн залилангийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан байдлыг харгалзан үзэж яллах дүгнэлт үйлдсэн байна. Дээрх маргаан дээр Б.ан гэх хүн тендерийг аваагүй, “Ахмед интернешнл” ХХК нь тендерийн  зөвшөөрөл авсан. Харин “Ахмед интернешнл” ХХК, Б.ан нарын ход хамтран ажиллах гэрээ хийгдсэн. Хамтран ажиллах гэрээний дагуу *******гээс мөнгө зээлж үүргээ гүйцэтгэсэн үйлдэл харагдаж байна. Хохирогч ******* нь анхан шатны шүүх хуралдаанд хэлэхдээ ******* зээлсэн 8.500.000 төгрөгийг дээврийн ажилд зарцуулж, эд зүйл худалдаж авсан, ажлын явцад бороо ороод 6-7 сая төгрөгийн илүү зардал гарсан тухай мэдүүлдэг. Ийм асуудлаас болоод дээрх маргаан гарч байгаа болохоос итгэл эвдэж, хууран мэхлэх сэдэлтэйгээр үйлдэгдсэн гэж үзэхгүй байна. Дээрх маргааныг иргэний эрх зүйн харилцаа гэж үзэж байна гэв.

.  

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд ******* холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзээд цагаатгах тогтоол гаргасан. Шийдвэрийг эс зөвшөөрч эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр эсэргүүцэл бичсэн. ... Тиймээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэнэ үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Б.ан нь Сэлэнгэ аймгийн Спорт ордны дээвэр янзлах тендерийн ажлыг гүйцэтгэж байгаа, уг тендерийн ажлын мөнгө орж ирэхээр мөнгийг нь өгнө гэж хэлээд иргэн *******д итгэл төрүүлэх замаар 2017 оны 06 ******* сарын 27-ны өдөр түүний Приус-20 маркийн 40-59 СЭА улсын *******тай тээврийн хэрэгсэлийг 4.000.000 төгрөгийн, 2017 оны 07 ******* сарын 03-ны өдөр Пронтер маркийн СБА улсын *******тай тээврийн хэрэгсэлийг 2.000.000 төгрөгийн, 2017 оны 07 ******* сарын 27-ны өдөр Пробокс маркийн СЭҮ улсын *******тай тээврийн хэрэгсэлийг 2.500.000 төгрөгийн барьцаанд “ ” ХХК-нд тавиулж нийт 8.500.000 төгрөгийг залилан авсан, мөн 2017 оны 09 дүгээр сарын 07-ний өдөр иргэн *******ээс 10.5 метр куб буюу 2.100.000 төгрөгийн үнэ бүхий банз модыг мөнгийг нь өгнө гэж хууран авч залилсан гэмт хэрэгт үйлдсэнд Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 ******* зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч *******  холбогдох ******* *******тай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 05 ******* сарын 08-ны өдрийн №05 тоот эсэргүүцлийн дагуу ******* холбогдох эрүүгийн ******* *******тай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас  яллагдагч Б.ан нь *******гийн итгэлийг олох замаар 2017 оны 06 ******* сарын 27-ны өдөр түүний Приус-20 маркийн 40-59 СЭА улсын *******тай тээврийн хэрэгсэлийг 4.000.000 төгрөгийн, 2017 оны 07 ******* сарын 03-ны өдөр өдөр Пронтер маркийн СБА улсын *******тай тээврийн хэрэгсэлийг 2.000.000 төгрөгийн, 2017 оны 07 ******* сарын 27-ны өдөр Пробокс маркийн СЭҮ улсын *******тай тээврийн хэрэгсэлийг 2.500.000 төгрөгийн барьцаанд “ ” ХХК-нд тавиулж нийт 8.500.000 төгрөгийг залилан авсан, мөн 2017 оны 09 дүгээр сарын 07-ний өдөр иргэн *******ээс 10.5 метр куб буюу 2.100.000 төгрөгийн үнэ бүхий банз модыг мөнгийг нь өгнө гэж хууран авч залилсан гэсэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.аны залилах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдоогүй, залилах гэмт хэргийн шинжгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болох хохирогч ******* /хх-ийн 11-*******-р ху/, гэрч /хх-ийн 27-28-р ху/, гэрч /хх-ийн 17-18-р ху/,  гэрч /хх-ийн 81-82-р ху/ нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, 2017 оны 05 ******* сарын 29-ний өдрийн №СЭ-ОНӨГ-11/2017 *******тай Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга , “Ахмед ” ХХК түүнийг төлөөлж захирал нарын ход байгуулсан Сэлэнгэ аймгийн спорт ордны дээвэр засварын ажлыг гүйцэтгэх гэрээ /хх-ийн 37-40-р ху/, 2017 оны 05 ******* сарын 24-ний өдрийн №2017-01 *******тай “Ахмед ” ХХК түүнийг төлөөлж захирал болон иргэн Б.ан нарын ход байгуулсан Сэлэнгэ Сүхбаатар сум, бие тамир, спортын газрын спорт ордны дээврийн засварын ажлын санхүүжилтыг дамжуулах санхүүжүүлэх гэрээ /хх-ийн 41-42-р ху/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар Б.ан нь Сэлэнгэ аймгийн спортын ордны дээврийн засварын ажлыг хариуцан ажиллаж байсан, тодорхой шалтгааны улмаас ажил удаашран эрсдэлд орж ажлыг гүйцэтгэх боломжгүй болж, улмаар уг ажлыг гүйцэтгэгч байгууллага нь үргэлжлүүлэн дуусгаж эцсийн санхүүжилтийг авсан болох нь нотлогдож байна.

Шүүгдэгч Б.ан нь энэхүү ажлыг гүйцэтгэхдээ өөрийн багын найз *******тэй хамтран гүйцэтгэж, олсон ашгийг хуваахаар тохирсон, эхний болон явцын санхүүжилтийг хийхийн тулд өөрийн машиныг зарсан мөнгө, бусдаас хүүтэй зээлсэн мөнгө болон *******гийн эзэмшлийн машин, түүний ах нар болох , Э.Өсөхбаяр нарын машиныг барьцаалан бусдаас хүүтэй мөнгө зээлж хөрөнгө оруулалт хийн санхүүжүүлсэн, уг зээлсэн мөнгөө барилгын дээврийн засварт зарцуулж байсан, зээлийн төлбөрийн эхний сарын төлбөрүүдийг Б.ан төлж байсан болох нь хохирогч ******* болон гэрч , Э.Өсөхбаяр нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгч байсан мэдүүлгүүд болон хүүтэй мөнгө зээлж байсан бусад гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэлт хийсэн, талуудын ход иргэний эрх зүйн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй байх бөгөөд бусдаас зээлсэн мөнгөө эргэж төлөөгүй гэх үндэслэлээр түүнийг бусдыг залилсан гэж үзэх боломжгүй, Б.аны үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.3 ******* зүйлд заасан “залилах” гэмт хэргийн шинж байхгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Өөрөөр хэлбэл прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанчлан Б.ан нь Сэлэнгэ аймгийн Спорт ордны дээвэр янзлах тендерийн ажлыг гүйцэтгэж байгаа, уг тендерийн ажлын мөнгө орж ирэхээр мөнгийг нь өгнө гэж хэлээд иргэн *******д итгэл төрүүлэх замаар түүний эзэмшлийн болон ах нарын тээврийн хэрэгслийг “ ” ХХК-нд барьцаанд тавиулж нийт 8.500.000 төгрөгийг залилан авсан гэх үйлдэл нь дээр дурьдсан нөхцөл байдлуудаар үгүйсгэгдэж байгаа, шүүгдэгчийг буруутгаж буй Эрүүгийн хуулийн 17.3 ******* зүйлийн 1-д тодорхойлсон  “залилах “ гэмт хэргийн шинжид “бусдад итгэл төрүүлэх замаар бусдын хөрөнгө, хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэх шинж тусгагдаагүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг тооцно” гэж, мөн зүйлийн 3-д “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасныг мөн дурьдах нь зүйтэй.

 

Прокурорын эсэргүүцэлд үндэслэл болгосон ...Б.ан уг ажлыг хийж гүйцэтгэх ажлын туршлага байхгүй, ажлаа зөв төлөвлөж зохион байгуулаагүйгээс болсон, ...гэх үндэслэл нь залилах гэмт хэргийн шинжид хамааралгүй, бизнесийн үйл ажиллагаатай хамааралтай асуудал байх тул эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

Харин анхан шатны шүүх хохирогч *******ийг залилсан гэх үйлдлийг хохирол төлсөн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй боловч шүүгдэгчийн хохирогч *******ээс 2.100.000 төгрөгийн үнэ бүхий банзыг мөнгийг өгнө гэж хуурч залилсан гэх үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжгүй, иргэд ходоо тохиролцон амаар зээлээр худалдах, худалдан авах  гэрээ сайн дурын үндсэн дээр байгуулан банзыг нэгэндээ зарсан, худалдан авсан болох нь шүүгдэгч болон хохирогч *******ийн мэдүүлэгүүд, гэрч П.Мөнхийн мөрдөн байцааалтын явцад өгсөн “...ажил хийх гэсэн дээврийн банзгүй болчихоод байна. Хамаг ажил зогсчихоод байна. Банзаа зээлээр өгч тус болооч гэхээр нь ...банз 100 ширхэгийг өгч явуулсан. 2.100.000 төгрөгөнд бодож өгсөн...” гэх мэдүүлгээр /хх-15х/ нотлогдсон, мөнгөө эргэн төлөөгүй байдлыг нь шууд бусдыг залилсан гэж үзэх үндэслэлгүй, гэмт хэргийн шинжгүй байх тул  энэ  талаар бичсэн эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхээс Б.аны үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 ******* сарын 27-ны өдрийн 80 *******тай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                   

1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 ******* сарын 27-ны өдрийн 80 *******тай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                        Я.ТУУЛ

                                                                                         Д.БУЯНЖАРГАЛ