Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2017/00786

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 17 өдөр   

Дугаар 181/ШШ2017/00786       

       Улаанбаатар хот

 

 

                                             Зохигчийн эвлэрлийг баталж

                                          хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Цагдаагийн гудамж 47 тоотод байрлах, Вольф групп ХХК \РД:5235804\-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, Сүхбаатарын гудамж, Метро бизнес төв 802 тоотод байрлах Нэкст Натур Дизайн ХХК \РД28900275\-д холбогдох

414.969.851 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Зул, хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагвацэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани Нэкст Натур Дизайн ХХК-тай 2011 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр “Кемпински зочид буудлын засварын ажил гүйцэтгэх болон материал нийлүүлэх гэрээ”-г байгуулсан. Бид гэрээний дагуу 109278,11 ам долларыг шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар 57609,20 ам долларын бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн, үлдэгдэл 51668,99 ам долларт ямар нэгэн бараа материал нийлүүлээгүй болно.Иймд гэрээний дагуу шилжүүлсэн санхүүжилтын үлдэгдэл төлбөр болох  51668,99 ам доллар буюу 102.005.953 төгрөгийг гаргуулан өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 312.963.898 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 414.969.851 төгрөгийг нэхэмжилсэн боловч одоо нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж бид эвлэрч байна. Талууд хоорондоо тооцоо нийлэхэд 51668,99 ам доллар биш 50242,88 ам долларын үлдэгдэл байгаа нь тогтоогдсон тул 50242,88 ам долларын тавилга авахаар болсон.

Бид харилцан тохиролцож хариуцагч Нэкст Натур Дизайн ХХК нь гэрээний хавсралтад заасан тоо хэмжээ бүхий бараа материалуудаас 50242,88 ам долларын үнэ бүхий тавилгыг нэхэмжлэгч Вольф групп ХХК-д 2017 оны 5 дугаар сарын 15-ны дотор хүлээлгэж өгөх, хүлээлгэн өгөх тавилгын тоо хэмжээ, тооцоо нийлсэн актад зааснаас зөрсөн, дутсан тохиолдолд Нэкст Натур Дизайн ХХК нь

                                                            -1-

 

дутсан тавилгыг талуудын хооронд 2011 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан “Кемпински зочид буудлын засварын ажил гүйцэтгэх болон материал нийлүүлэх гэрээ”-нд заасан үнээр тооцож нэхэмжлэгч Вольф групп ХХК-д мөнгөөр төлөхөөр эвлэрсэн болно.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Манай компани Вольф групп ХХК-тай 2011 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр “Кемпински зочид буудлын засварын ажил гүйцэтгэх болон материал нийлүүлэх гэрээ”-г байгуулж ажилласан. Манай компанид гэрээний дагуу 109278,11 ам долларыг шилжүүлсэн. Бид 57609,20 ам долларын бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн, үлдэгдэл 51668,99 ам долларт ямар нэгэн бараа материал нийлүүлээгүй байгаа бөгөөд  Бээжингээс оруулж  ирж амжаагүй байсаар өнөөдрийг хүрсэн. Хоёр талын нягтлангууд болон эрх бүхий хүмүүс харилцан тохиролцож тооцоо нийлэн бид эвлэрсэн. Талууд хоорондоо тооцоо нийлэхэд 51668,99 ам доллар биш 50242,88 ам долларын үлдэгдэл байгаа нь тогтоогдсон тул 50242,88 ам долларын тавилга өгөхөөр болсон.

 Нэхэмжлэгчээс 29086,97 ам доллар буюу 72.469.604 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Бид харилцан тохиролцож хариуцагч Нэкст Натур Дизайн ХХК нь гэрээний хавсралтад заасан тоо хэмжээ бүхий бараа материалуудаас 50242,88 ам долларын үнэ бүхий тавилгыг нэхэмжлэгч Вольф групп ХХК-д 2017 оны 5 дугаар сарын 15-ны дотор хүлээлгэж өгөх, хүлээлгэн өгөх тавилгын тоо хэмжээ, тооцоо нийлсэн актад зааснаас зөрсөн, дутсан тохиолдолд Нэкст Натур Дизайн ХХК нь дутсан тавилгыг талуудын хооронд 2011 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан “Кемпински зочид буудлын засварын ажил гүйцэтгэх болон материал нийлүүлэх гэрээ”-нд заасан үнээр тооцож нэхэмжлэгч Вольф групп ХХК-д мөнгөөр төлөхөөр эвлэрсэн болно гэв.

                                                                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Вольф групп ХХК нь хариуцагч Нэкст Натур Дизайн ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 414.969.851 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг,  хариуцагч Нэкст Натур Дизайн ХХК- нь нэхэмжлэгч Вольф групп ХХК-д холбогдуулан 72.469.604 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 312.963.898 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа, хариуцагч нь 72.469.604 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзаж, хариуцагч Нэкст Натур Дизайн ХХК нь гэрээний хавсралтад заасан тоо хэмжээ бүхий бараа материалуудаас 50242,88 ам долларын үнэ бүхий тавилгыг нэхэмжлэгч Вольф групп ХХК-д 2017 оны 5 дугаар сарын 15-ны дотор хүлээлгэж өгөх, хүлээлгэн өгөх тавилгын тоо хэмжээ, тооцоо нийлсэн актад зааснаас зөрсөн, дутсан тохиолдолд Нэкст Натур Дизайн ХХК нь дутсан тавилгыг талуудын хооронд 2011 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан “Кемпински зочид буудлын засварын ажил гүйцэтгэх болон материал нийлүүлэх гэрээ”-нд заасан үнээр тооцож нэхэмжлэгч Вольф групп ХХК-д мөнгөөр төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ хийжээ.

Зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн нь тэдгээрийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

                                                       -2-

Энэ нь Иргэний хууль болон бусдын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул  зохигчийн эвлэрлийг батлах үндэстэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.5,  123 дугаар зүйлийн 123.1-т   заасныг удирдлага болгон 

                                                                                                            ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Хариуцагч Нэкст Натур Дизайн ХХК нь 72.469.604 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа, нэхэмжлэгч Вольф групп ХХК нь 312.963.898 төгрөгийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа тус тус татгалзаж, хариуцагч нь гэрээний хавсралтад заасан тоо хэмжээ бүхий бараа материалуудаас 50242,88 ам долларын үнэ бүхий тавилгыг нэхэмжлэгч Вольф групп ХХК-д 2017 оны 5 дугаар сарын 15-ны дотор хүлээлгэж өгөх, хүлээлгэн өгөх тавилгын тоо хэмжээ, тооцоо нийлсэн актад зааснаас зөрсөн, дутсан тохиолдолд Нэкст Натур Дизайн ХХК нь дутсан тавилгыг талуудын хооронд 2011 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан “Кемпински зочид буудлын засварын ажил гүйцэтгэх болон материал нийлүүлэх гэрээ”-нд заасан үнээр тооцож нэхэмжлэгч Вольф групп ХХК-д мөнгөөр төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4,106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.390.750  төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 520.000 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 667.980 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

                                  ШҮҮГЧ                               Ч.ИЧИНХОРЛОО

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                            -3-