Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/199

 

 

                                                           

           

 

 

 

 

  2021          03       25                                   2021/ШЦТ/199                

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,

Улсын яллагч Г.Анармөнх,

Шүүгдэгч Ц.Э /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ц.Эт холбогдох эрүүгийн 2111 00022 0043 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 02ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Боржигон овогт Ц.Э, 1990 оны 07 дугаар сарын 06ы өдөр Төв аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, хамтран амьдрагчийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжин 23 дугаар гудамжны 500 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 16 дугаар хорооллын 39а-21 тоотод түр оршин сууж байгаа гэх, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар .............................................

 /холбогдсон хэргийн талаар/

Шүүгдэгч Ц.Э нь 2020 оны 12 дугаар сарын 02-03-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 486а тоотод иргэн М.Мягмарсүрэнтэй “бусадтай хэрүүл хийлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Эоос мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...ууж байгаад манай эхнэр Мягмарсүрэн айлын эхнэртэй маргалдсан. Ингээд би салгах гэж очсон бөгөөд намайг түлхээд орилоод байсан. Ингээд би Мягмарсүрэнг 2-3 удаа алгадсан. 2, 3 удаа цохисон. Түлхэж унагасан. Ингээд тайвшруулаад унтуулсан ...” гэх мэдүүлэг /хх-36х/, 

 Шүүгдэгч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Айлд очиход бид хоёр маргалдаад ийм зүйл болчихлоо” гэв.

Хохирогч М.Мягмарсүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...ууж дуусаад би өөрийн найзуудтай маргасан бөгөөд айлын эхнэр нөхөр 2 намайг үг хэлээр доромжилсноос болоод би эхнэртэй нь хэрэлдсэн юм. Тэгтэл Эрдэнэ-Очир над руу уурласан, айлд ирчихээд яагаад байгаа юм гэж хэлсэн ...Тэгээд Эрдэнэ-Очир намайг барьж аваад миний нүүр рүү 2, 3 удаа гараа атгаж байгаад цохисон. Энэ үед нь газарт унасан. Босох гэтэл дахиад миний нүүр рүү 2 удаа цохисон бөгөөд миний хамарнаас цус гарсан. Дахиад босох гэтэл дахиад миний нүүр рүү цохисон ...Өглөө сэрээд Эрдэнэ-Очир бид хоёр дахиад маргалдсан. Тэгээд дахиад миний нүүр рүү 2 удаа цохисон. Мөн 1 удаа алгадсан ...” гэх мэдүүлэг /хх-15-16х/,

Гэрч Б.Бат-Отгоноос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Мягмарсүрэн нь орилж чарлаад байхаар нь түүний нүүр рүү 2-3 удаа алгадаж шалан дээр унагаагаад дээрээс нь нэмж 2-3 удаа алгадаад байсан ... тухайн үедээ сайн анзаараагүй. Хамарнаас нь цус гарч байгаа харагдсан. Харин маргааш өглөө нь харахад Мягмарсүрэнгийн зүүн шанаа бага зэрэг хавдсан харагдаж байсан ...” гэх мэдүүлэг /хх-19-20х/,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №13361 тоот дүгнэлтэд: “...М.Мягмарсүрэнгийн биед духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, уруулд цус хуралт, баруун талын завьжинд цус хуралт, язрал, зүүн бугалга, баруун гарын сарвуу, бугуйнд цус хуралт, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо ...эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...”  гэжээ /хх-29-30х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-66х/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-67х/,

Хохирогчийн гаргасан хүсэлт /хх-68х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

Шүүгдэгч Цэрэнсамбуугийн Эрдэнэ-Очир нь 2020 оны 12 дугаар сарын 02-03-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 486а тоотод иргэн М.Мягмарсүрэнтэй “бусадтай хэрүүл хийлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүгдэгч Ц.Эоос мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...ууж байгаад манай эхнэр Мягмарсүрэн айлын эхнэртэй маргалдсан. Ингээд би салгах гэж очсон бөгөөд намайг түлхээд орилоод байсан. Ингээд би Мягмарсүрэнг 2-3 удаа алгадсан. 2, 3 удаа цохисон. Түлхэж унагасан. Ингээд тайвшруулаад унтуулсан ...” гэх мэдүүлэг /хх-36х/, 

 шүүгдэгч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Айлд очиход бид хоёр маргалдаад ийм зүйл болчихлоо” гэх мэдүүлэг,

хохирогч М.Мягмарсүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...ууж дуусаад би өөрийн найзуудтай маргасан бөгөөд айлын эхнэр нөхөр 2 намайг үг хэлээр доромжилсноос болоод би эхнэртэй нь хэрэлдсэн юм. Тэгтэл Эрдэнэ-Очир над руу уурласан, айлд ирчихээд яагаад байгаа юм гэж хэлсэн ...Тэгээд Эрдэнэ-Очир намайг барьж аваад миний нүүр рүү 2, 3 удаа гараа атгаж байгаад цохисон. Энэ үед нь газарт унасан. Босох гэтэл дахиад миний нүүр рүү 2 удаа цохисон бөгөөд миний хамарнаас цус гарсан. Дахиад босох гэтэл дахиад миний нүүр рүү цохисон ...Өглөө сэрээд Эрдэнэ-Очир бид хоёр дахиад маргалдсан. Тэгээд дахиад миний нүүр рүү 2 удаа цохисон. Мөн 1 удаа алгадсан ...” гэх мэдүүлэг /хх-15-16х/,

гэрч Б.Бат-Отгоноос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Мягмарсүрэн нь орилж чарлаад байхаар нь түүний нүүр рүү 2-3 удаа алгадаж шалан дээр унагаагаад дээрээс нь нэмж 2-3 удаа алгадаад байсан ... тухайн үедээ сайн анзаараагүй. Хамарнаас нь цус гарч байгаа харагдсан. Харин маргааш өглөө нь харахад Мягмарсүрэнгийн зүүн шанаа бага зэрэг хавдсан харагдаж байсан ...” хх-19-20х/ гэх мэдүүлгүүд,

Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №13361 тоот дүгнэлт /хх-29-30х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-66х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-67х/, Хохирогчийн гаргасан хүсэлт /хх-68х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч М.Мягмарсүрэн нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-68х/ гэсэн хүсэлтээ бичгээр гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч Ц.Эыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал зэргийг тус тус харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ц.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ё.ЦОГТЗАНДАН