| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2016/02215/И |
| Дугаар | 181/ШШ2017/00811 |
| Огноо | 2017-03-20 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 181/ШШ2017/00811
| 2017 оны 03 сарын 20 өдөр | Дугаар 181/ШШ2017/00811 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо би,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Бүрд сумын Донгитын 3 дугаар баг, Бэйл овогт Гончигсүрэнгийн Хорлоогийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 3 дугаар байрны 55/60 тоот, Цахир массаж төвд холбогдох
84000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:
Миний бие Г.Хорлоо нь 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс тус төвд 7 хоног үйлчлэгчээр ажилласан. Энэ өдөр анкет бөглөснөөс өөр гэрээ хийгдээгүй. Надад хэлэхдээ өдрийн цалин 12000 төгрөг, хоолны мөнгө 2000 төгрөг гэж танилцуулсан 7 хоног ажиллаад цалингаа авъя гэхэд 23-нд ирж ав гэсэн. Үүнийг нь би зөвшөөрөөгүй тул намайг элдвээр доромжилж намайг хохироосон. Иймд миний хөдөлмөрийн хөлс болох 84000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. Одоо шүүхэд хандах шаардлагагүй болсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Хорлоо нь хариуцагч Цахир массаж төвд холбогдуулан 84000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Хорлоо нь хариуцагч Цахир массаж төвд холбогдуулан гаргасан 84000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөхгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг батлах үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч Г.Хорлоо нь хариуцагч Цахир массаж төвд холбогдох 84000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийн тал хувь 2275 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 1165105733 данснаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Энэ захирамж шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай .
4.Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ИЧИНХОРЛОО