Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/248

 

 

 

 

 

 

 

 

2021           4            08                                        248           

 

 

                                      

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС    

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга Н.Нарансолонго,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батнасан,

 

хохирогч: Г.Б,

 

шүүгдэгч: Б.Х,

шүүгдэгч: Н.А,

шүүгдэгч: У.Э,

шүүгдэгч: А.Т, тэдгээрийн өмгөөлөгч Б.Мандухай /0102/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Э, А нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар,

Хд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар,

Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2005025660097 дугаар, 1 хавтас хэргийг 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

           Монгол Улсын иргэн, 2001 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Э,

 

           Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “А,

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа барилга дээр ажилладаг, Х,

 

            Монгол Улсын иргэн, 1996 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын мужааны ажил эрхэлдэг, Т.

 

            Шүүгдэгч У.Э, Н.А, Б.Х нар нь 2020 оны 8 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЖМ” ХХК-ийн ойролцоо нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан,

            Б.Х нь иргэн Г.Бын өмчлөлийн 190 000 төгрөгийн үнэлгээ бүхий LG Q6 /Эл Жи Кү-6/ маркийн гар утас, арьсан түрийвч, үүргэвч зэрэг эд хөрөнгийг дээрэмдсэн,

            мөн тухайн үед У.Э, Н.А, Б.Х нар нь иргэн Г.Быг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь зүүн хацар ясны нум, зүүн ухархайн доод хана, зүүн хоншоорын хөндийн урд ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, шанаа, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүдний гадна буланд шарх, нүдний алимны салстад цус харвалт, баруун тохойнд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

           шүүгдэгч А.Т нь LG Q6 /Эл Жи Кү-6/ маркийн гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 80 000 төгрөгөөр барьцаанд тавьж, 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 86 400 төгрөг төлж барьцааг чөлөөлж авсан, дахин 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 80 000 төгрөгөөр барьцаанд тавьж, 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 86 500 төгрөгийн барьцааг төлж авсан, улмаар уг гар утсыг эзэмшсэн, ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- У.Э мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул прокурорын яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 8 дугаар сарын 09-ний өдөр манай найзын төрсөн өдөр болж, бид Модны 2-т тэмдэглэсэн юм.  Хохирогч ах, манай найзын ажлын газрын хүн байсан тул найз маань түүнтэй мэндлээд салсан. Тэгээд тэр орой бид 2 дах удаагаа тааралдсан. Бид “ах нар гэртээ харихгүй юу” гэж хэлснээс болж маргалдсан. Тэгтэл том биетэй залуу нь намайг бооход, хажуугаас нэг найз нь цохисон. Тэгээд зодоон эхэлсэн. Би олон нийтийн амгалан байдал алдагдуулж, бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчтой уулзаж, уучлалт гуйсан. Хохирогчийн нэхэмжилж байгаа 326 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, бид 4 хамтран, тэнцүү хэмжээгээр төлсөн. Цаашид гарах эмчилгээний төлбөрийг төлнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, дахиж хэрэг хийхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- Б.Х мэдүүлэхдээ:

Би хохирогчийн нүүр лүү цохисон. Би тухайн үед согтуу байсан, ноцолдож байхдаа хохирогчийн үүргэвчийг авсан байсан. Би санаатай аваагүй, зодоон дунд зууралдаж байхад үүргэвч тасраад унахаар нь авсан юм. Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах явцдаа бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн, бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос уучлалт гуйж байна.  Хохирогчийн нэхэмжилж байгаа 326 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, бид 4 хамтран, тэнцүү хэмжээгээр төлсөн. Цаашид гарах эмчилгээний төлбөрийг төлнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- Н.А мэдүүлэхдээ:

Би хохирогчийн нүүр болон нуруу хэсэгт цохисон. Маргаан үүссэний дараа бид салаад явсан. Гэтэл хохирогч бидний араас чулуу авч шидэхээр бид зугтсан. Тэр араас орилоод байсан. Тэгээд манай найзыг барьж, боогоод байсан. Мөн чулуу бариад дайраад байсан. Тэгээд бид нар буцаж очсон. Хохирогчтой уулзаж, уучлалт гуйсан. Хохирогчийн нэхэмжилж байгаа 326 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, бид 4 хамтран, тэнцүү хэмжээгээр төлсөн. Цаашид гарах эмчилгээний төлбөрийг төлнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- А.Т мэдүүлэхдээ:

Би тухайн үед гар утасгүй байсан тул хохирогчийн гар утсыг хэрэглэж байсан. Хохирогчийн утас гэдгийг мэдэж байсан. Харин би тухайн өдөр зодоонд оролцоогүй. Би зодоон болж байхад найзуудынхаа хувцаснуудыг бариад зогсож байсан. Хохирогчийн нэхэмжилж байгаа 326 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, бид 4 хамтран, тэнцүү хэмжээгээр төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч- Г.Б мэдүүлэхдээ:

2020 оны 8 дугаар сарын 09-ны өдөр найзуудтайгаа караоке ороод, гараад явж байхдаа энэ залуучуудтай таараад салаад явсан. Дараа нь орой 11 цагийн үед дахиж тааралдан, муудалцаж, зодоон эхэлсэн. Намайг энэ залуучуудын 3 нь зодсон. Би тэдэнд зодуулах юм хийгээгүй. Намайг нүүр, нүдгүй зодож, хэн нь цохиод байгаа нь мэдэгдэхгүй байсан. Шинжээчийн дүгнэлтэд зааснаар толгойдоо гэмтэл авсан. Би мөнгөгүй, төлбөрийн чадваргүйгээс эмнэлэгт үзүүлж чадахгүй байсан. Цаашид эмчилгээ хийлгэх, үзүүлэх шаардлагатай, одоо гомдолтой байна. Энэ гэмт хэрэг гарахад надаас шалтгаалсан зүйл байхгүй. Шүүгдэгч А.Тийн хувьд зодоонд оролцоогүй, цаанаа зогсож байсан. Харин А.Төөс бусад нь намайг зодсон. Хурал дээр энэ хүмүүсээс 330 000 төгрөг авч, миний баримтаар нэхэмжилсэн хохирол төлөгдсөн. Одоо биеийн байдал гайгүй болж, эдгэрч байгаа ч хааяа зовуурьтай байдаг. 1 дүгээр эмнэлэгт үзүүлэхэд хагалгаа хийх шаардлагатай гэсэн. Би шүүгдэгч нараас 2 800 000 төгрөг нэхэмжилнэ. Гэхдээ эмчилгээ хийлгэж, төлбөр төлсөн баримт одоо байхгүй гэв.

 

           Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЖМ” ХХК-ийн гадна талын хяналтын камерын бичлэгт 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэлд:

            2020 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЖМ” ХХК-ийн гадна талын хяналтын камерын бичлэгт хохирогч Г.Б нь сэжигтэй этгээдүүдтэй маргалдаж буй дүрсийг харуулав. 23 цаг 31 минут 48 секундэд болсон дүрсийг хохирогч Г.Бт үзүүлэхэд “улаан ялгах тэмдгээр тэмдэглэсэн эрэгтэй хүн нь би байна, би тус дүрс дээр 2 эрэгтэйд зодуулж байна” гэж хэлснийг тэмдэглэл болгон үйлдэв. Гэрч Эд үзүүлэхэд “тухайн үл таних эрэгтэйг зодож байгаа хүмүүс бол цагаан футболктой нь би, нөгөө эрэгтэй нь А байна” гэж хэлснийг тэмдэглэл болгон үйлдэв. 23 цаг 31 минут 57 секундэд болсон дүрсийг гэрч Эд үзүүлэхэд “тухайн үл таних эрэгтэйг зодож байгаа хүмүүс бол А, бид хоёр байна” гэж хэлснийг тэмдэглэл болгон үйлдэв. Дараах дүрс бүхий бичлэгийг гэрч Эд үзүүлэхэд “А, бид хоёр тухайн үл таних эрэгтэйг газарт унагаан үргэлжлүүлэн зодож байна” гэж хэлснийг тэмдэглэл болгон үйлдэв. Дараах дүрс бүхий бичлэгийг гэрч Эд үзүүлэхэд “А нь дахин очиж тухайн эрэгтэйг цохиж байна” гэж хэлснийг тэмдэглэл болгон үйлдэв. Дараах дүрс хэсэг бүхий бичлэгийг гэрч У.Эд үзүүлэхэд “тухайн үл таних эрэгтэйг Х цохиж газарт унагаж байна” гэж хэлснийг тэмдэглэл болгон үйлдэв. Хохирогч Г.Бт үзүүлэхэд цохиулж газарт унаж байгаа хүн би байна” гэж хэлснийг тэмдэглэл болгон үйлдэв. Дараах дүрс хэсэг бүхий бичлэгийг гэрч У.Эд үзүүлэхэд “А нь цохиж байна, тэгэхэд Х хүзүүнд нь байсан үүргэвчийг татаж авч байна” гэж хэлснийг тэмдэглэл болгон үйлдэв гэжээ. (хэргийн 26-33 дугаар хуудас)

 

            Мөрдөн байцаалтад гэрч- Ө.Өнөболд мэдүүлэхдээ:

            2020 оны 8 дугаар сарын 09-ний орой 23 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо нийтийн караокед 1 цаг гаран дуулаад 3 найзын хамт нэг хүний 2 шил пиво уугаад караоке хаалаа гэхээр нь нөгөө хэдээсээ түрүүлээд гараад явсан. Тэгээд харих гээд явж байсан чинь араас манай найз Б залгаад зодуулчихлаа гээд дуудахаар нь хүрээд ирсэн чинь манай найзуудыг зодож байсан 4 залуу байсан. Тэгээд намайг бас зодно гэхээр нь би болио гээд зугтаасан. Манай найзын цүнхийг аваад явсан байсан. Эхлээд караоке орохоос өмнө гудамжинд явж байхад бид нартай 5 залуу зөрсөн, тэдний нэг нь манай Өгөөжид ачигч байсан залуу байсан. Тэгээд манай найзуудыг зодох үед тэр залуу байгаагүй, хамт явж байсан 4 нь байсан гэжээ. (хэргийн 46 дугаар хуудас)

 

             Мөрдөн байцаалтад гэрч- Г.Б мэдүүлэхдээ:

             2020 оны 8 дугаар сарын 09-ний өдөр би хорооллын Парадоксын автобусны буудал дээр зүс таних Х, Т хоёртой тааралдсан. Х, Т хоёр нь үл таних 3 эрэгтэй хүнтэй явж байсан. Тэгээд тэд нартай цуг Модны хоёр луу явсан. Тэгээд би дэлгүүр орж, Х, Т хоёрт пиво авч өгсөн. Би гэр лүүгээ харих гээд Гандан руу алхсан. Би утсаараа яриад явж байгаад хойшоо эргээд хартал тэд нар хэдэн үл таних эрэгтэй, настайвтар хүмүүстэй зодолдоод байсан. Би холоос сайн харж чадаагүй, Т хувцас барьсан байдалтай гүйж ирээд “тэд нар зодолдоод, энэ хувцаснуудыг барьж бай” гэж надад хувцаснууд өгсөн гэжээ. (хэргийн 54 дүгээр хуудас)

 

            Мөрдөн байцаалтад гэрч-Д.Х мэдүүлэхдээ:

            Манай ломбардад УК 96032559 регистрийн дугаартай, Т гэх хүн “Эл Жи Кү-6” маркийн гар утсыг 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 80 000 төгрөгөөр барьцаанд тавьж, 8 дугаар сарын 21-ний өдөр 86 400 төгрөг төлж барьцааг чөлөөлж, утсаа авсан байна. Тэгээд 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 80 000 төгрөгөөр дахин барьцаанд тавьж, 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 86 500 төгрөгийн барьцааг төлж утсаа авсан бүртгэлтэй байна гэжээ. (хэргийн 57 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 9207 тоот дүгнэлтэд:

1. Г.Бын биед зүүн хацар ясны нум, зүүн ухархайн доод хана, зүүн хоншоорын хөндийн урд ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, шанаа, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүдний гадна буланд шарх, нүдний алимны салстад цус харвалт, баруун тохойнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. (хэргийн 80 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

А.Т нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 146 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Н.А нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 147 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Б.Х нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 148 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

У.Э нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 149 дүгээр хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

         Шүүгдэгч У.Э, Н.А, Б.Х нар 2020 оны 8 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЖМ” ХХК-ийн ойролцоо гудамжинд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн ба Б.Х нь дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Г.Бын 190 000 төгрөгийн үнэтэй LG Q6 /Эл Жи Кү-6/ маркийн гар утас, арьсан түрийвч, үүргэвч зэрэг эд хөрөнгийг дээрэмдсэн,

            мөн тухайн үед У.Э, Н.А, Б.Х нар хохирогч Г.Быг бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь зүүн хацар ясны нум, зүүн ухархайн доод хана, зүүн хоншоорын хөндийн урд ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, шанаа, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүдний гадна буланд шарх, нүдний алимны салстад цус харвалт, баруун тохойнд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 

шүүгдэгч А.Т нь LG Q6 /Эл Жи Кү-6/ маркийн гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч, 2020 оны 8 дугаар сарын 11, 27-ны өдүүдэд барьцаанд тавьж эзэмшин, ашигласан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Б, гэрч Ө.Өнөболд, Г.Б, Д.Х нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 9207 тоот дүгнэлт, камерын бичлэгт дахин үзлэг хийсэн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн тэмдэглэл, “Кости эстимэйт” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас У.Э, Н.А нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 

Б.Хд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,

А.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн үйл баримттай тохирч байна.

 

Шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй байна.

 

Хохирогч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрт учирсан хүндэвтэр хохирлыг эмчлүүлсэн талаар 286 000 төгрөгийн нотлох баримт гаргаж, арьсан түрийвч, үүргэвчийн хохирол 40 000 төгрөг, эмчилгээний зардалд нийт 326 000 төгрөгийг У.Э, Н.А, Б.Х, А.Т  нараас нэхэмжилснийг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрч, шүүхийн хэлэлцүүлгийн явцад 330 000 төгрөгийг хохирогчид төлсөн, шүүгдэгч А.Т нь хохирогчийн гар утсыг биет байдлаар буцааж өгсөн тул У.Э, Н.А, Б.Х, А.Т нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хохирогч миний бие зовуурьтай байгаа, 1 дүгээр эмнэлэгт хагалгаа хийлгэх шаардлагатай, шүүгдэгч нараас 2 800 000 төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлж байгаа боловч нотлох баримтгүй тул шүүгдэгч нараас гаргуулах боломжгүй байна.  Харин энэ талаарх зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болно. 

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчид цаашид гарах эмчилгээний зардал төлөхөө илэрхийлсэн, тэдний хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасны дагуу энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, хэргийн зүйлчлэлийг харгалзан шүүгдэгч нарт ялгамжтай ял оногдуулав.

 

            Шүүгдэгч Б.Х гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч У.Э, Н.А нарыг бүлэглэн хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

шүүгдэгч Б.Хг бусадтай бүлэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдэхдээ бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн,

бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 

шүүгдэгч А.Тийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашиглаж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

            шүүгдэгч Б.Хг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2 700 000 төгрөгөөр торгох,

 

           шүүгдэгч У.Э, Н.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар тус бүр 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус бүр 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2 700 000 төгрөгөөр торгох,

шүүгдэгч А.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар У.Э, Н.А нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2 700 000 төгрөгөөр торгох,

            Б.Хд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2 700 000 төгрөгөөр торгох ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоов. 

           

            Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан си ди 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, У.Э, Н.А, Б.Х, А.Т нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин Т болтол шүүгдэгч Б.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, У.Э, Н.А, А.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Эг бусадтай бүлэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

 

шүүгдэгч Аыг бусадтай бүлэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

 

шүүгдэгч Хг бусадтай бүлэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдэхдээ бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн,

бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

 

шүүгдэгч Тийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашиглаж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Шүүгдэгч У.Эг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2 700 000 төгрөгөөр торгох,

           

шүүгдэгч Н.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2 700 000 төгрөгөөр торгох,

           

шүүгдэгч Б.Хг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2 700 000 төгрөгөөр торгох,

           

шүүгдэгч А.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 9 /есөн/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.       

           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч У.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2 700 000 төгрөгөөр торгох,

            шүүгдэгч Н.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2 700 000 төгрөгөөр торгох,

            шүүгдэгч Б.Хд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2 700 000 төгрөгөөр торгох ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Хд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 1 жил 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг У.Э, А, Б.Х нарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар У.Э, Н.А, Б.Х нар нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар У.Э, Н.А, А.Т нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтоосон журмаар зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар У.Э, Н.А, А.Т нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

9. Хохирогч өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

10. У.Э, Н.А, А.Т нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

11. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, У.Э, Н.А, Б.Х, А.Т нар төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин Т болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 1 ширхгийг энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай.

 

13. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин Т болтол шүүгдэгч Б.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс тоолж,

У.Э, Н.А, А.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр тус тус үргэлжлүүлсүгэй.

 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин Т болтол Б.Хд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ,

У.Э, Н.А, А.Т нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН