| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2021/0193/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/228 |
| Огноо | 2021-04-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/228
2021 04 05 2021/ШЦТ/228
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,
улсын яллагч А.Нямсүрэн,
шүүгдэгч О.Т /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт О.Тд холбогдох эрүүгийн 2111 00014 0040 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол улсын иргэн, Боржигин овогт О.Т, 1983 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Дархан-Уул аймгийн Дархан 16 дугаар баг, 1 дүгээр хороолол 12 дугаар байрны 20 тоотод оршин суух хаягтай боловч одоо Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 2-14 тоотод оршин сууж байгаа гэх,
Урьд: 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 473 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж уг ялыг биелүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар .....................................
/яллах дүгнэлтэнд дурдснаар/
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Төөс мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна ... Батбаяр намайг чи эхнэртээ агсам тавиад байгаа юм уу гэж хэлэхээр нь би ер нь чамд хамаатай юм гэтэл чи муу ингэдэг биз дээ гээд миний баруун хацар луу цохисон. Тэгээд миний уур хүрээд багажнууд дунд хутга байхаар нь аваад коридорт гарсан чинь Батбаяр тамхи татаад зогсож байсан. Тэгсэн чинь Батбаяр наад хутгаараа хүн айлгах гээд байгаа юм уу гээд миний дух руу баруун гараараа цохихоор нь би газар унасан юм. Тэгэхээр нь миний уур хүрээд шар иштэй хутгаар Батбаярын зүүн дал, ташаа руу нь 2 удаа хутгалчихсан юм ...” гэх мэдүүлэг /хх-46-47х/,
Шүүгдэгч О.Төөс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Тухайн өдөр манай гэрт юм янзлах гэж нэг хүн ирсэн. Тэгээд юмаа янзалж байгаад тэр хүн архи гаргаж ирсэн. Би түүнээс нь бараг уугаагүй байж байтал Батбаяр орж ирээд надаас мөнгө гуйж авчихаад гараад явсан. Тэгээд эхнэрийгээ би өөр хүмүүстэй битгий архи, согтууруулах ундааны зүйлс хэрэглээд бай гэж хэлээд бид хоёр маргалдаж байтал Батбаяр орж ирээд “эхнэртэйгээ битгий маргалдаад бай” гэхээр нь би “гэр бүлийн хэрэгт битгий оролц” гэж хэлэхэд намайг цохисон. Тэгээд би миний гэр оронд орж ирээд намайг цохисонд уурлаж хажуудаа байсан хутгыг гартаа аваад “одоо манай гэрээс яв” гэхэд Батбаяр “Чи намайг наадхаараа айлгах гээд байгаа юм уу?” гээд намайг дахиад цохисон. Тэгээд бид хоёр маргалдаад ноцолдож унахдаа хутгалчихсан” гэв.
Хохирогч Т.Батбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 13 цагийн үед найз Түвшинтөгсийн гэрт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 2-14 тоотод Түвшинтөгс нэг найзтайгаа архи уугаад сууж байсан намайг ороод ирлээ гээд дахиад нэг шил архи задалтал нөгөө найз нь гараад яваад өгсөн. Тэгээд Түвшинтөгс, Энхмандах бид гурав байтал Түвшинтөгс эхнэртээ агсам тавиад байхаар нь би болиочээ гэтэл эхнэрийнхээ эрүү рүү нэг удаа цохихоор нь би эмэгтэй хүн цохиод яаж байгаа юм гээд нэг удаа Түвшинтөгсийн нүүр лүү нь цохитол чи намайг цохилоо одоо чамайг ална гэхээр нь би тоогоогүй юм тэгээд гараад үүдэнд тамхи татаад зогсож байтал гарч ирээд шар иштэй хутгаар миний зүүн дал руу хутгалчихсан тэгээд би цагдаа дуудлага өгөөд эмнэлэг дээр ирсэн чинь миний хоёр газар хутгалсан байсан ...” гэх мэдүүлэг /хх-21-22х/,
Гэрч Ц.Энхмандахаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...манай нөхөр Түвшинтөгс Батбаяр 2 маргалдаад Түвшинтөгс намайг Батбаяртай хардаад 00 орчихоод иртэл байшингийн үүдний коридорт Батбаярын зүүн далны доод хэсэгт хутгалчихсан байсан ...” гэх мэдүүлэг /хх-27х/,
“1.Т.Батбаярын биед зүүн дал, зүүн ташаан толгойд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-29-30х/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-49х/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-56х/,
Шийтгэх тогтоолын хуулбар /хх-59-63х/,
Хохирогчийн хүсэлт /хх-65х/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-10х, 11-13х/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-15х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.
Шүүгдэгч О.Т нь 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 2-14 тоотод Т.Батбаяртай маргалдаж, зүүн дал, зүүн ташаан толгой хэсэгт нь хутгалж, эрүүл мэндэд нь “зүүн дал, зүүн ташаан толгойд зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүгдэгч О.Төөс мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна ... Батбаяр намайг чи эхнэртээ агсам тавиад байгаа юм уу гэж хэлэхээр нь би ер нь чамд хамаатай юм гэтэл чи муу ингэдэг биз дээ гээд миний баруун хацар луу цохисон. Тэгээд миний уур хүрээд багажнууд дунд хутга байхаар нь аваад коридорт гарсан чинь Батбаяр тамхи татаад зогсож байсан. Тэгсэн чинь Батбаяр наад хутгаараа хүн айлгах гээд байгаа юм уу гээд миний дух руу баруун гараараа цохихоор нь би газар унасан юм. Тэгэхээр нь миний уур хүрээд шар иштэй хутгаар Батбаярын зүүн дал, ташаа руу нь 2 удаа хутгалчихсан юм ...” гэх мэдүүлэг /хх-46-47х/,
шүүгдэгч О.Төөс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Тухайн өдөр манай гэрт юм янзлах гэж нэг хүн ирсэн. Тэгээд юмаа янзалж байгаад тэр хүн архи гаргаж ирсэн. Би түүнээс нь бараг уугаагүй байж байтал Батбаяр орж ирээд надаас мөнгө гуйж авчихаад гараад явсан. Тэгээд эхнэрийгээ би өөр хүмүүстэй битгий архи, согтууруулах ундааны зүйлс хэрэглээд бай гэж хэлээд бид хоёр маргалдаж байтал Батбаяр орж ирээд “эхнэртэйгээ битгий маргалдаад бай” гэхээр нь би “гэр бүлийн хэрэгт битгий оролц” гэж хэлэхэд намайг цохисон. Тэгээд би миний гэр оронд орж ирээд намайг цохисонд уурлаж хажуудаа байсан хутгыг гартаа аваад “одоо манай гэрээс яв” гэхэд Батбаяр “Чи намайг наадхаараа айлгах гээд байгаа юм уу?” гээд намайг дахиад цохисон. Тэгээд бид хоёр маргалдаад ноцолдож унахдаа хутгалчихсан” гэв.
хохирогч Т.Батбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 13 цагийн үед найз Түвшинтөгсийн гэрт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 2-14 тоотод Түвшинтөгс нэг найзтайгаа архи уугаад сууж байсан намайг ороод ирлээ гээд дахиад нэг шил архи задалтал нөгөө найз нь гараад яваад өгсөн. Тэгээд Түвшинтөгс, Энхмандах бид гурав байтал Түвшинтөгс эхнэртээ агсам тавиад байхаар нь би болиочээ гэтэл эхнэрийнхээ эрүү рүү нэг удаа цохихоор нь би эмэгтэй хүн цохиод яаж байгаа юм гээд нэг удаа Түвшинтөгсийн нүүр лүү нь цохитол чи намайг цохилоо одоо чамайг ална гэхээр нь би тоогоогүй юм тэгээд гараад үүдэнд тамхи татаад зогсож байтал гарч ирээд шар иштэй хутгаар миний зүүн дал руу хутгалчихсан тэгээд би цагдаа дуудлага өгөөд эмнэлэг дээр ирсэн чинь миний хоёр газар хутгалсан байсан ...” гэх мэдүүлэг /хх-21-22х/,
гэрч Ц.Энхмандахаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...манай нөхөр Түвшинтөгс Батбаяр 2 маргалдаад Түвшинтөгс намайг Батбаяртай хардаад 00 орчихоод иртэл байшингийн үүдний коридорт Батбаярын зүүн далны доод хэсэгт хутгалчихсан байсан ...” /хх-27х/ гэх мэдүүлгүүд,
Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №13434 тоот дүгнэлт /хх-29-30х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-49х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-56х/, Шийтгэх тогтоолын хуулбар /хх-59-63х/, Хохирогчийн хүсэлт /хх-65х/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-10х, 11-13х/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-15х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч О.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Т.Батбаяраас: “...надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй ...” /хх-19-20х/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч О.Тийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч О.Төд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсан болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн нийт урт нь 19.5 см урттай үүнээс ажлын хэсэг нь 9.5 см, шар өнгийн бариултай 10 см урттай 1 ширхэг хутгийг устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт О.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Төд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн нийт урт нь 19.5 см урттай үүнээс ажлын хэсэг нь 9.5 см, шар өнгийн бариултай 10 см урттай 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, энэ хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба О.Төд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.Төд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН