Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 149/ШТ/0029

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                     С.Т

             Улсын яллагч                                   Я.А

             Шүүгдэгч                                                Ц.А нарыг оролцуулан оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Я.А-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ц.Ад холбогдох 2132000260024 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 02-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *** хот *** дүүрэг *** дүгээр хороо ***  гудамжны ** тоотод оршин суух хаягтай. Ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ц.А /РД:**********/

 

Холбогдсон хэргийн талаар: Ц.А нь 2021 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Рашаантын 08 тоотод Д.Б-н биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.А нь шүүх хуралдаан мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа  тул шүүх хуралдаанд дахин мэдүүлэг өгөхгүй... гэжээ.

 

Эрүүгийн  2032000260024 тоот хавтаст хэргээс:

Хохирогч Д.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “... намайг зодсон хүнийг А гэдэг би тухайн үед болсон явдлыг сайн санаж байна. Өөрийгөө авч явах чадвартай байсан. Манай гэрт эвдэрсэн зүйл байхгүй учир үнэлүүлэх шаардлагагүй. Ц.А нь миний эмчилгээний зардал болох 260000 төгрөгийг “ХААН” банкны *** тоот данс руу хийж зардлыг төлж барагдуулсан, ...надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /ХХ-ийн 22,25 дугаар хуудас/,

           Гэрч Ч.Ц мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Ххүүхэнтэй хамт архи аваад ирье гээд гараад явсан. Д.Быг нөгөө залуу газар унагачихсан дээрээс нь өшиглөж байсан. Тэгээд би нөгөө залууг барьж аваад салгасан. Залуу өөрийгөө танилцуулахдаа *** аймгийн *** сумынх гэсэн...." гэх мэдүүлэг /ХХ-ийн 30-31 дүгээр хуудас/,

           Гэрч Г.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Ц.А бид хоёр  тэр ахыг дагаад Рашаантын 8 тоотод очсон. Ц.А намайг архи аваад ир гээд виза картаа өгсөн чинь Х гэх ах надтай хамт дэлгүүр явсан. Бид хоёр дэлгүүрээс гарахад тэнд ямар ч хэрүүл маргаан болоогүй зүгээр юм яриад сууж байсан. Дэлгүүр явчхаад нээх удалгүй ороод ирсэн чинь Ц.А, Д.Б ах хоёр зодолдоод байсан....гэх мэдүүлэг /ХХ-ийн 34-35 дугаар хуудас/,

            Яллагдагч Ц.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Д.Б юм яриад сууж байхад миний нүүр хэсэгт цохисон. Тэгэхээр нь миний уур хүрч би Д.Бын нүүр хэсэгт 3 удаа гараараа цохисон, цээж хэсэгт нь 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн өөр ямар нэгэн зүйлээр цохиж зодсон асуудал байхгүй. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй тул шүүх шинжилгээний байгууллагад үзүүлэх шаардлагагүй...гэх мэдүүлэг /ХХ-ийн 49-50 дугаар хуудас/,

            Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1332 дугаартай “1.Д.Б-ын биед баруун талын 7,8 дугаар хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун чихэнд цус хуралт, 1 шүдний булгарал, уруулын доод салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 38-39 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: *** дүүрэг **** дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 51 дүгээр хуудас/, Шүүгдэгч Ц.А-гын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /55 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг.Шүүгдэгч Ц.А нь 2021 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө *** аймгийн *** сумын ** дугаар баг, *** тоотод Д.Б-ын биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Хохирогч Д.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 22,25 дугаар хуудас/, 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Шинжээчийн №1332 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 38-39 дүгээр хуудас/, Гэрч Ч.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 30-31 дүгээр хуудас/, Гэрч Г.Бийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 34-35 дугаар хуудас/, болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.  

            Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

  Иймд шүүгдэгч Ц.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар: Хохирогч Д.Бд шинжилгээний зардалд 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 260000 төгрөгийг шүүгдэгч Ц.А дансаар шилжүүлсэн бөгөөд хохирогч Д.Б нь хохирол, хор уршиг, эмчилгээний зардал нэхэмжлээгүй тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

  Гурав. Шүүгдэгч Ц.Ад оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ц.А нь 2021 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө *** аймгийн *** сумын *** дугаар баг, ** тоотод Д.Бын биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

  Шүүгдэгч Ц.А тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

            Иймд шүүгдэгч Ц.Ад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 500 нэгж буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 09 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

  Энэ хэргийн улмаас Ц.А цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Ц-ын А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-ийг 500 /таван зуу/ нэгж буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан Ц.А-ийн торгох ялыг 09 /ес/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Энэ гэмт хэргийн улмаас Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

           8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ж.ЭРДЭНЭБАТ