| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2021/0474/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/517 |
| Огноо | 2021-04-28 |
| Зүйл хэсэг | 12.5.1., |
| Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/517
2021 04 28 2021/ШЦТ/517
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Н.Өнөрбаяр,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Наранхүү,
Шүүгдэгч Э.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Хт холбогдох 2006 00000 2873 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2002 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эцэг, эх, 4 дүүгийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 42 дугаар гудамжны 649 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Т овогт ЭХ /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Э.Х нь 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дээж” гэх зочид буудалд, үргэлжилсэн үйлдлээр тус сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Говь" гэх зочид буудалд насанд хүрээгүй хохирогч Ү.Нарансолонгыг арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Хын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Наранхүүгийн өгсөн: “... тухайн өдөр орох гэж байсан зочид буудлын ресейпшн Нарансолонгыг “насанд хүрээгүй хүүхэд байна оруулахгүй” гэхэд Х Нарансолонгыг насанд хүрээгүй гэдгийг мэдэж байсан байгаа юм. Тэгээд регистрийн дугаараа өөрчлөөд биччих гэж хэлж байсан байдаг. Нарансолонго бол гаднаасаа харахад л 14, 13 настай харагддаг. Насанд хүрээгүй хүүхдийг орон байраар хангаад согтууруулах ундаа хэрэглүүлээд бэлгийн харьцаанд ороод өдөр шөнөгүй дагуулж яваад, мөнгө олох хэрэгсэл болгосон... ер нь бол гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн тогтоол /хх.1-2/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Ү.Нарансолонгын 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: “... 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр анх удаа Э.Хтай уулзаад түүний найз Энхбаяр, Мөнхбат, Аззаяа нарын хамт Амгалан захын хажууд байдаг буудалд орсон... Энэ хугацаанд би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн учир болсон асуудлыг санахгүй байгаа. Гэхдээ би ганцаараа диван дээр унтсан байсан. Харин Х, Энхбаяр, Мөнхбат, Аззаяа нар оронд унтсан байхаар нь би тэр хэдийг сэрээгээд бид нар буудлаас гарсан... Тэгээд бид нар гадуур явж байгаад 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 00 цаг өнгөрч байхад цагдаагийн академийн хажууд байдаг /нэрийг мэдэхгүй/ буудалд Х, Аззаяа, Мөнхбат, Урангоо нартай хамт орсон. Тэнд бид хэд 2 оортой 1 өрөө аваад, 2 ортой өрөөндөө авсан архи пиво уугаад дууссаны дараа Х намайг хоёулаа хажуу талын 1 ортой өрөөнд орж унтана шүү гэхээр нь би түүний хамт тэр өрөөнд орж хамт 1 оронд унтсан. Тэгсэн Х миний хувцсыг тайлах гэж оролдоод миний хувцсыг тайлаад надтай 1 удаа бэлгийн харилцаанд орсон. Энэ үед би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан... Х надтай бэлгийн харилцаанд орохдоо миний хоёр гарыг дарсан, бусдаар хүч хэрэглээгүй...” гэх мэдүүлэг /хх.158-161/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Энхбаярын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “... 1 ортой өрөөнд Х, Нарансолонго нар орсон ба 2 ортой өрөөнд Мөнхбат, Урангоо, Аззаяа бид нар орсон юм. Тэгээд буудалдаа 3 сав пиво, 1 шил архитай орсон ба ороод архи уух хүн байхгүй болохоор нь бүгдээрээ 1 пивоныхоо талыг л хувааж уугаад унтацгаасан. Тэгээд орондоо ороод хэсэг зуур унтчихсан чинь манай найз охин Аззаяа намайг сэрээгээд “Хайраа сонс доо хажуу өрөөний хоёр секс хийгээд байх шиг байна” гэж хэлэхээр нь би сонссон чинь хажуу өрөөний ор чахарч дуугараад байсан ба эмэгтэй хүний хоолойгоор “хүчтэй, дахиад” гэж хэлэх нь мөн сонсогдсон юм...” гэх мэдүүлэг /хх.50-52/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Мөнхбатын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “... Баянзүрх дүүргийн Амгалангийн тэнд байдаг “Дээж” нэртэй зочид буудалд очсон чинь 2 ортой өрөө байсан ба өрөөнд орохоор тохиролцоод 40.000 төгрөгийг Энхбаяр шилжүүлсэн юм. Тэгээд бид нар буудалдаа бүгдээрээ архи согтууруулах ундаа хэрэглээд өрөө өрөөндөө хоносон юм... Тэгээд би хамт байгаа хүмүүсээ дагуулаад шөнийн 01 цагийн үед ДХИС-ийн урд талд байдаг “Говь” нэртэй дэн буудалд өглөө тооцоог нь хийхээр тохиролцоод 2 өрөө аваад орсон юм... Нарансолонго ямар ч байсан Хтай бэлгийн харьцаанд орсон юм. Миний мэдэж байгаагаар ямар ч байсан 3 удаа бэлгийн харьцаанд орсон байх. Харин ямар нэгэн байдлаар хүчиндсэн, хүчээр бэлгийн харьцаанд орсон асуудал байхгүй. Яагаад гэвэл намайг өглөө нь буудлын өрөөнд ороход ямар нэгэн маргалдсан асуудалгүй, тэврэлдчихсэн сууж байдаг юм... Ямар ч байсан Нарансолонго гаднаасаа их л жаахан хүүхэд шиг харагдаад байсан юм...” гэх мэдүүлэг /хх.58-60/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Энхбаярын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр дахин өгсөн “... Х, Нарансолонго хоёрын өрөөний нойл руу 2 удаа ороход тэврэлдээд хэвтэж байсан. Би гарахдаа Нарансолонгыг хаалгаа түгжээрэй гэхэд “хайраа хаалгаа түгжээрэй” гэж хэлсэн... Тэгэхэд Х, Нарансолонго хоёр нүцгэн, Хосоо доогуураа юм ороочихсон, Нарансолонго биеэ хөнжлөөр хаагаад байсан. Намайг орохын өмнө бэлгийн харилцаанд орж байсан гэж Х надад хэлсэн. Тэгэхээр энэ 2 миний мэдэхийн 1 өдөр 2 удаа бэлгийн харилцаанд орсон... Тэр хоёр аймаар дотно хосууд шиг харагдсан. Тэглээ ч Х Нарансолонгыг анх танилцуулахдаа өөрийнхөө найз охин гэж хэлсэн болохоор найз охин нь гэж харсан. Наад зах нь хөтлөлцөөд бид нарын хажууд үнсэлцээд хамт хоол идэх, машинд суухдаа зэрэгцэж суугаад байсан. Хамт нэг оронд унтдаг бэлгийн харилцаанд ордог байсан...” гэх мэдүүлэг /хх.164-167/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Аззаяагийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр дахин өгсөн: “... Тухайн үед Энхбаяр бид хоёр 2 ортой өрөөний 1 оронд нь хамт хэвтчихсэн, хажуу оронд Мөнхбат, Урангоо хоёр хэвтчихсэн байхад Энхбаяр нь надад “Х Нарансолонго хоёр бэлгийн харилцаанд орж байна, сонсогдоод байна гэж надад хэлсэн. Тэгээд би ч тэрийг сонссон ор дугараад байсан. Гэхдээ тэр үед яг тэр хоёрыг гэж мэдээгүй, гэхдээ их ойрхон сонсогдож байсан. Тэр хоёр манай өрөөний хажуу талын өрөөнд хэвтсэн байсан. Би урьд өмнө өгсөн мэдүүлэгт тэр хоёрыг бэлгийн харилцаанд орсон эсэхийг нь хараагүй болохоор мэдэхгүй байна гэж хэлсэн... Х, Нарансолонго хоёр хөтлөлцчихсөн хосууд шиг явж байсан. Тэгээд машин дотор Энхбаяр нь Хтай өчигдөр орой сонсогдсон шүү гэж хэлэхэд Х нь инээгээд, Нарансолонго тэр 2 нэг нэг рүүгээ хараад инээгээд байсан. Машин дотор мөн гар гараасаа барилцсан сууж байсан. Ер нь тэр 2 анх 202 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойш хөтлөлцөөд хосууд шиг явсан. Х бид хэдэд хэлэхдээ найз охиноо очиж авъя гэж хэлээд очиж авч байсан... Анх Дээж зочид буудалд ороход 1 удаа, маргааш буюу 2020 оны 10 сарын 11-ний өдрийн үүрээр 1 удаа бэлгийн харилцаанд орсон талаар нь Энхбаяр болон хамт явсан хүмүүсээс сонссон... Хэн ч харсан хосууд гэж хэлэхээр их дотно байсан. Нэг нэгнийхээ гараас атгаад, хамт хоол идэхдээ хажууд нь суугаад, машинд суухдаа бас хажууд нь суугаад гар гараасаа барилцаад, бид хэдийн хажууд нэг нэгнийхээ уруулд үнсээд байсан...” гэх мэдүүлэг /хх.169-171/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 12734 дугаартай “... Ү.Нарансолонго нь 15 настай байх боломжтой...” гэх дүгнэлт /хх.110-111/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 11928 дугаартай “... Ү.Нарансолонго нь бэлгийн замын халдварт өвчингүй байна...” гэх дүгнэлт /хх.104-105/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч О.Нансалмаагийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 12138 дугаартай “... Магадлуулагч нь бэлгийн харьцаанд орох чадвартай байна...” гэх дүгнэлт /хх.101-102/,
Хохирогч Ү.Нарансолонгын насыг тоолсон мөрдөгч Х.Жанботагийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн насанд хүрээгүй тэмдэглэл /хх.112/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Э.Х нь 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дээж” гэх зочид буудалд, мөн үргэлжилсэн үйлдлээр тус сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Говь" гэх зочид буудалд насанд хүрээгүй хохирогч Ү.Нарансолонгыг 16 насанд хүрээгүйг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн тогтоол /хх.1-2/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Ү.Нарансолонгын 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: “... Х намайг хоёулаа хажуу талын 1 ортой өрөөнд орж унтана шүү гэхээр нь би түүний хамт тэр өрөөнд орж хамт 1 оронд унтсан. Тэгсэн Х миний хувцсыг тайлах гэж оролдоод миний хувцсыг тайлаад надтай 1 удаа бэлгийн харилцаанд орсон. Энэ үед би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан... Х надтай бэлгийн харилцаанд орохдоо миний хоёр гарыг дарсан, бусдаар хүч хэрэглээгүй...” гэх мэдүүлэг /хх.158-161/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Энхбаярын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “... найз охин Аззаяа намайг сэрээгээд “Хайраа сонс доо хажуу өрөөний хоёр секс хийгээд байх шиг байна” гэж хэлэхээр нь би сонссон чинь хажуу өрөөний ор чахарч дуугараад байсан ба эмэгтэй хүний хоолойгоор “хүчтэй, дахиад” гэж хэлэх нь мөн сонсогдсон юм...” гэх мэдүүлэг /хх.50-52/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Мөнхбатын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “... Нарансолонго ямар ч байсан Хтай бэлгийн харьцаанд орсон юм. Миний мэдэж байгаагаар ямар ч байсан 3 удаа бэлгийн харьцаанд орсон байх. Харин ямар нэгэн байдлаар хүчиндсэн, хүчээр бэлгийн харьцаанд орсон асуудал байхгүй. Яагаад гэвэл намайг өглөө нь буудлын өрөөнд ороход ямар нэгэн маргалдсан асуудалгүй, тэврэлдчихсэн сууж байдаг юм... Ямар ч байсан Нарансолонго гаднаасаа их л жаахан хүүхэд шиг харагдаад байсан юм...” гэх мэдүүлэг /хх.58-60/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Энхбаярын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр дахин өгсөн “... Х, Нарансолонго хоёрын өрөөний нойл руу 2 удаа ороход тэврэлдээд хэвтэж байсан. Би гарахдаа Нарансолонгыг хаалгаа түгжээрэй гэхэд “хайраа хаалгаа түгжээрэй” гэж хэлсэн... Тэгэхэд Х, Нарансолонго хоёр нүцгэн, Хосоо доогуураа юм ороочихсон, Нарансолонго биеэ хөнжлөөр хаагаад байсан. Намайг орохын өмнө бэлгийн харилцаанд орж байсан гэж Х надад хэлсэн. Тэгэхээр энэ 2 миний мэдэхийн 1 өдөр 2 удаа бэлгийн харилцаанд орсон... Тэр хоёр аймаар дотно хосууд шиг харагдсан. Тэглээ ч Х Нарансолонгыг анх танилцуулахдаа өөрийнхөө найз охин гэж хэлсэн болохоор найз охин нь гэж харсан. Наад зах нь хөтлөлцөөд бид нарын хажууд үнсэлцээд хамт хоол идэх, машинд суухдаа зэрэгцэж суугаад байсан. Хамт нэг оронд унтдаг бэлгийн харилцаанд ордог байсан...” гэх мэдүүлэг /хх.164-167/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Аззаяагийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр дахин өгсөн: “... Энхбаяр нь надад “Х Нарансолонго хоёр бэлгийн харилцаанд орж байна, сонсогдоод байна гэж надад хэлсэн. Тэгээд би ч тэрийг сонссон ор дугараад байсан. Гэхдээ тэр үед яг тэр хоёрыг гэж мэдээгүй, гэхдээ их ойрхон сонсогдож байсан. Тэр хоёр манай өрөөний хажуу талын өрөөнд хэвтсэн байсан... Х, Нарансолонго хоёр хөтлөлцчихсөн хосууд шиг явж байсан. Тэгээд машин дотор Энхбаяр нь Хтай өчигдөр орой сонсогдсон шүү гэж хэлэхэд Х нь инээгээд, Нарансолонго тэр 2 нэг нэг рүүгээ хараад инээгээд байсан. Машин дотор мөн гар гараасаа барилцсан сууж байсан. Ер нь тэр 2 анх 202 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойш хөтлөлцөөд хосууд шиг явсан. Х бид хэдэд хэлэхдээ найз охиноо очиж авъя гэж хэлээд очиж авч байсан... Анх Дээж зочид буудалд ороход 1 удаа, маргааш буюу 2020 оны 10 сарын 11-ний өдрийн үүрээр 1 удаа бэлгийн харилцаанд орсон талаар нь Энхбаяр болон хамт явсан хүмүүсээс сонссон... Хэн ч харсан хосууд гэж хэлэхээр их дотно байсан. Нэг нэгнийхээ гараас атгаад, хамт хоол идэхдээ хажууд нь суугаад, машинд суухдаа бас хажууд нь суугаад гар гараасаа барилцаад, бид хэдийн хажууд нэг нэгнийхээ уруулд үнсээд байсан...” гэх мэдүүлэг /хх.169-171/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 12734 дугаартай “... Ү.Нарансолонго нь 15 настай байх боломжтой...” гэх дүгнэлт /хх.110-111/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 11928 дугаартай “... Ү.Нарансолонго нь бэлгийн замын халдварт өвчингүй байна...” гэх дүгнэлт /хх.104-105/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч О.Нансалмаагийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 12138 дугаартай “... Магадлуулагч нь бэлгийн харьцаанд орох чадвартай байна...” гэх дүгнэлт /хх.101-102/,
Хохирогч Ү.Нарансолонгын насыг тоолсон мөрдөгч Х.Жанботагийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн насанд хүрээгүй тэмдэглэл /хх.112/,
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Наранхүүгийн өгсөн: “... тухайн өдөр орох гэж байсан зочид буудлын ресейпшн Нарансолонгыг “насанд хүрээгүй хүүхэд байна оруулахгүй” гэхэд Х Нарансолонгыг насанд хүрээгүй гэдгийг мэдэж байсан байгаа юм. Тэгээд регистрийн дугаараа өөрчлөөд биччих гэж хэлж байсан байдаг. Нарансолонго бол гаднаасаа харахад л 14, 13 настай харагддаг. Насанд хүрээгүй хүүхдийг орон байраар хангаад согтууруулах ундаа хэрэглүүлээд бэлгийн харьцаанд ороод өдөр шөнөгүй дагуулж яваад...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Хын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Э.Хын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Хыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Наранхүү нь ял шийтгэлийн талаар гомдол саналгүй, одоогоор нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд тэрээр энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Э.Хаас жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Э.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Э.Хын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээр зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Э.Хт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Э.Хт оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Э.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Т овогт ЭХыг “Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хт 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Э.Хт оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.Хт сануулсугай.
5. Э.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Наранхүү нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Э.Хаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР