| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2017/01151/И |
| Дугаар | 181/ШШ2017/01152 |
| Огноо | 2017-04-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 181/ШШ2017/01152
| 2017 оны 04 сарын 21 өдөр | Дугаар 181/ШШ2017/01152 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9, Жи мобайл ХХК /РД:5055873/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 17-684 тоотод оршин суух Мянгад овогт Дугарагийн Наранцэцэг/РД: ПВ77070209/-д холбогдох
330 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
Хариуцагч ДНаранцэцэг нь манай байгууллагатай 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 1130191 тоот Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Д.Наранцэцэг нь гэрээний үүргээ биелүүлэхгүй 220 000 төгрөгийг төлөөгүй байна.
Иймд төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 220 000 төгрөг, алданги 110 000 төгрөг, нийт 330 000 төгрөгийг Д.Наранцэцэгээс гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан боловч бид дараах байдлаар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:
хариуцагч Д.Наранцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 330 000 төгрөгөөс 275 000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгч нь үлдэх 55 000 төгрөгөөс татгалзаж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Хариуцагч Д.Наранцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 330 000 төгрөгөөс 275 000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгч нь үлдэх 55 000 төгрөгөөс татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь хариуцагч Д.Наранцэцэгээс 330 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 55 000 төгрөгөөр багасгаж, үлдэх 275 000 төгрөгийг хариуцагч Д.Наранцэцэг нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ хийсэн нь иргэний хууль болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 330 000 төгрөгийн 55 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 275 000 төгрөгийг хариуцагч Д.Наранцэцэг нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10550 төгрөгийн тал хувь болох 5275 төгрөгийг Сүхбаатар дүүргийн улсын тэмдэгтийн хураамж орон нутгийн төсвийн 2611192214 тоот данснаас буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 5275 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.
3.Энэ захирамж шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Зохигчид энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ИЧИНХОРЛОО