Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 135/шш2017/00515

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Хэргийн индекс:135/2017/00478/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Ч.Батчимэг   би,

  Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Шарын ******* сум, задгайд байрлах, “******* ******* *******” ТӨХК /утас: 9909 2627/-ын  нэхэмжлэлтэй

 Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын ******* сум, ******* баг, ******* байр, ****** тоотод оршин суух ******* овгийн******* ******* /РД: ******/-т холбогдох

  “688,275 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагад 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “******* ******* *******” ТӨХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

             “... иргэн Б.*******аас цэвэр, бохир ус, дулааны төлбөр 458,850 төгрөг, алданги 229,425 төгрөг, нийт 688,275 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “Нэхэмжлэгчийн итгэмжлэдсэн төлөөлөгч *******, хариуцагч Б.******* бид нар нэхэмжлэлийн шаардлага болох 688,275 төгрөгийг дараах байдлаар төлөхөөр харилцан тохиролцов. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлага болох 688,275 төгрөгийн 114,712.5 төгрөгөөс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* би татгалзаж, үлдэгдэл болох 573,562.5 төгрөгийг хариуцагч Б.******* би төлөхийг  хүлээн зөвшөөрч байна. Дээрх 573,562.5 төгрөгийг хариуцагч Б.******* би дараах байдлаар хуваан төлнө. 2017 оны 05 дугаар сарын 30-ны дотор 191,187.5 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 30-ны дотор 191,187.5 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 30-ны дотор 191,187.5 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцов” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч “******* ******* *******” ТӨХК нь хариуцагч Б.*******аас 688,275 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрч нэхэмжлэгч “******* ******* *******” ТӨХК нь нэхэмжлэлийн шаардлагын 114,712.5 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.******* нь үлдэгдэл 573,562.5 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул  зохигчийн эвлэрлийг   баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.              

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:          

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр  зүйлийн 74.2-т зааснаар “******* ******* *******” ТӨХК–ийн нэхэмжлэлтэй Б.*******т холбогдох иргэний хэрэгт ... Нэхэмжлэгчийн итгэмжлэдсэн төлөөлөгч *******, хариуцагч Б.******* бид нар нэхэмжлэлийн шаардлага болох 688,275 төгрөгийг дараах байдлаар төлөхөөр харилцан тохиролцов. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлага болох 688,275 төгрөгийн 114,712.5 төгрөгөөс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* би татгалзаж, үлдэгдэл болох 573,562.5 төгрөгийг хариуцагч Б.******* би төлөхийг  хүлээн зөвшөөрч байна. Дээрх 573,562.5 төгрөгийг хариуцагч Б.******* би дараах байдлаар хуваан төлнө. 2017 оны 05 дугаар сарын 30-ны дотор 191,187.5 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 30-ны дотор 191,187.5 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 30-ны дотор 191,187.5 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцов ... гэж зохигчийн эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр  зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2017 оны 04 дүгээр   сарын 24-ний өдөр Төрийн банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 21,070  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн хэсэг болох 573,562.5 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 17,857 төгрөгийн 50 хувь болох 8,928.5 төгрөгийг төрийн сангийн орлогоос, хариуцагч Б.*******аас 8,928.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* ******* *******” ТӨХК-д олгосугай.  

 3.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэнд адил албадан гүйцэтгэхийг  мэдэгдсүгэй.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  ШҮҮГЧ                                    Ч.БАТЧИМЭГ