| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2021/0002/Э |
| Дугаар | 149/ШТ/0002 |
| Огноо | 2020-12-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 149/ШТ/0002
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Э даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Т
Улсын яллагч Д.Ш
Шүүгдэгч Ф.А нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Ш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Л.Б холбогдох 2032001970010 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, //**// төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, //**// тоотод оршин суух хаягтай. Ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Улсаас авсан гавьяа шагналгүй, 2 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, Э овогт Ц-ын Ар /РД://**///
Холбогдсон хэргийн талаар:
Ф.А нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 22 цагийн орчимд тус сумын 3 дугаар сургуулийн урд байх засмал зам дээр “явж байсан машинаас буулаа” гэсэн шалтгаанаар уурлаж эхнэр Б.Н нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б мэдүүлэхдээ:...Манай охин хадмынд байдаг юм. Би тухайн үед хэвтэрт байсан. Тэгээд эхнэр хүүхдээ аваад хадмынх руу явсан би гэртээ ганцаараа үлдсэн. Орой 17 цагийн үед “манай охин ирсэн үү” гэхэд “ирээгүй” гэсэн. 17 цаг болоод “үгэнд орохгүй байна гэртээ орохгүй байна” гээд орой 19 болж байхад ууртай орж ирсэн. Орж ирэхгүй гадаа суугаад байсан. “Охиноо оруулахгүй юм уу даарлаа” гэхэд намайг гар гээд би гэрээс гараад “миний охин даарна ор ор” гэхэд намайг “алаад өг” гэхэд нь “дуугай ор” гэхэд түлхээд оруулаад би нэг удаа охиноо алгадсан. Яг орох гээд байж байхад тэр хооронд охин уурлаад намайг түлхээд унагасан. Тэгэхээр нь би охиноо барьж авахад уйлаад дуугүй болоод хувцсаа тайлаад ээж нь “дуугүй бол” гэхэд дуугүй болсон. “Хичээлээ хий” гэхэд хичээлээ хийсэн. Тэгээд орондоо ороод хэвтсэн. Би хувиараа барилгын ажил хийж ногоо тарих гээд хүүхдийнхээ төлөө явж байгаад л хөлөө хугалсан. Авгай бие муутай... гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2032001970010 тоот хавтаст хэргээс:
Хохирогч Б.Н мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр би 19 цагийн үед ажлынхаа эгч О хамт гадагшаа гарч ойрд хамт сууж юм яриагүй гээд эхлээд Старс бааранд орж тэнд хээг сууж байгаад дараа нь Айриш бааранд орж суусан. Баар хаах дөхөж байтал манай нөхөр А над руу утасдаад хаана байна гэхээр нь “Ай” бааранд байна гэхэд удалгүй баарны гадаа ирээд намайг гараад ир гэсэн. Намайг баарнаас гарч ирэхэд манай нөхөр машинтайгаа ирчихсэн байсан. Тэгээд намайг харъя гэхээр нь би ажлынхаа эгчтэй жаал сууя гээд чи харьж бай гэхэд уурлаад байсан. Тухайн үед би нэлээн пиво уугаад халсан байсан тул ажлынхаа эгчтэй тэднийд очиж дахиж пиво уух гэж байсан юм. Тэгээд намайг авч харина машинаа асаагаад явсан. Эмнэлэг өнгөрөөд 3 дугаар сургуулийн урд явж байхад нь би машиныхаа хаалгыг нээгээд үсрээд буусан чинь А машинаа зогсоогоод бууж ирснээ чи үхэх гээ юу, үр хүүхдээ яасан боддоггүй юм бэ, намайг хэрэгт хийх нь үү гэж уурлаад миний нүүр лүү цохисон. Тухайн үед миний хамраас цус гарахаар нь цусаа цэвэрлэж буцаж машиндаа суугаад харьсан. Маргаашаас нь миний хамар өвчин орж хөндүүрлэж эхэлсэн. Эмнэлэгт үзүүлэхэд хамрын ясны хагарал байна гэсэн. Хот руу явж харуул гэсэн боловч би явж үзүүлж чадаагүй. Уг асуудлаас хойш 2020 оны 11 сарын сүүлээр дахин найз нөхдийнхөө хамт гарч нэг газар хэсэг сууж байгаад ирье гэснээс болж нөхөр бид 2 маргалдсан. Тэгэхэд би уурлаж гарч яваад 2 хоногийн дараа гэртээ орох гэтэл манай нөхөр намайг хөөгөөд гэрт оруулахгүй гээд байхаар нь би цагдаад нөхөр Аыг миний хамрыг хугалсан талаар гомдол мэдүүлсэн. Намайг авч харина гээд байхаар нь би машины явдал дунд арын суудалд сууж явахдаа үсрээд буусан чинь уурлаад миний нүүр лүү цохисон. Биеийн байдал зүгээр. Хамар хааяа амьсгалж болохгүй битүүрээд байдаг. Нэхэмжлэх зүйл байхгүй. Гэхдээ хамар луугаа цохиулсандаа гомдолтой байна. Ер нь миний буруутай үйлдлийн улмаас үүссэн. Гэхдээ надад гэмтэл учруулдаг нь манай нөхрийн буруу гэж бодож байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 09-11 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Д.Э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Тэр өдөр ээж ажлынхаа хүмүүстэй гадагшаа гарсан. Нэлээн орой болтол ээж ирээгүй тул аав ээжийг авчрах гээд явсан. Тухайн үед ээж архи уугаад нэлээн согтоод аавын үгэнд орохгүй, харихгүй гээд маргалдсан тул нүүр лүү нь цохиж гэмтээсэн байсан. Маргааш өглөө нь босоод харахад ээжийн хамар бага зэрэг гэмтсэн байсан. Аав ээжийг хэрхэн яаж зодож, цохисныг би хараагүй. Ээжийн хамар хаагуураа яаж хугарсныг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан хамар нь бага зэрэг далийсан байсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 13 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Г 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “ 1. Б.Н биед баруун нүдний дээд доод зовхи, зүүн суганы ар хэсэг, зүүн гуя өвдгөнд цус хуралт, хацарт зулгаралт, баруун нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн № дугаартай дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Гэрч Д.Д мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:..2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр намайг ажил дээрээ байхад 9 дүгээр баг, ахуйн үйлчилгээний 6 тоотод оршин суух Б.Н гэх эмэгтэй ирж үзүүлсэн. Уг хүн нь нөхөртөө зодуулсны улмаас хамар гэмтсэн гэж ирсэн. Үзлэгээр ил харагдах гэмтэл байгаагүй. Тухайн үед би гэмтэл авсан даруй ирж үзүүлэхгүй яасан юм бэ? Өөрийн чинь хэлсэн зовуурь өгүүлэмжээр хамрын ясны хугарал гэсэн урьдчилгаа онош тавилаа. Уг урьдчилгаа оношийг баталгаажуулахын тулд Улаанбаатар хот явж тархины томографт харуулж шинжилгээ өгөх хэрэгтэй, мөн Улсын 1-р төв эмнэлэгт очиж нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй гээд амбулаторийн үзлэгийн картад нь тэмдэглэл хийсэн..” гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-16 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч Эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Г 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “1.Б.Н биед хамрын ясны хугарал гэмтэл тогтоогдсон, 2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн № дугаартай дүгнэлт /ХХ-ийн 18-19 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд авагджээ.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 38 дугаар хуудас/, Шүүгдэгч Ф.Аын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /55-56 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг.Шүүгдэгч Ф.Аыг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч Ф.А нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 22 цагийн орчимд тус сумын 3 дугаар сургуулийн урд байх засмал зам дээр “явж байсан машинаас буулаа” гэсэн шалтгаанаар уурлаж эхнэр Б.Н нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:... Хохирогч Б.Н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 09-11 дүгээр хуудас/, 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Шинжээчийн №220 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 18-19 дүгээр хуудас/, Насанд хүрээгүй гэрч Д.Э мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 13 дугаар хуудас/, Гэрч Д.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 15-16 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Ф.А нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ф.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ф.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:Насанд хүрээгүй хохирогч Б.Н нь гомдол саналгүй, хохирол нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Гурав.Шүүгдэгч Ф.Ат оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ф.А нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 22 цагийн орчимд тус сумын 3 дугаар сургуулийн урд байх засмал зам дээр “явж байсан машинаас буулаа” гэсэн шалтгаанаар уурлаж эхнэр Б.Н нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Ф.Ат эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 9 /ес/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ф.А энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э овогт Цэ-ын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ф.Аыг 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ф.Аын торгох ялыг 09 /ес/ сар хүртэлх хугацаанд 09 /ес/ хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Ф.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ф.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ШҮҮГЧ, ДАРГАЛАГЧ Ж.Э