Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 149/ШТ/0007

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Э даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                  Б.Г

                        Улсын яллагч                                Н.У

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч                С.С

                        Шүүгдэгч                                          П.Л нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх Н.У-оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн П.Лт холбогдох 2032000000135 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт.

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 11-ний өдөр //**// төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, //**// тоот оршин суух хаягтай. Ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт амьдардаг. Улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй бие эрүүл ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай П.Л /РД://**///

 

Холбогдсон хэргийн талаар:

 

П.Л нь 2020 оны 4 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын Б дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Э 16 насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж, улмаар жирэмсэн болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Л мэдүүлэхдээ:..2020 оны 04 сард өдрөө сайн мэдэхгүй байна. Тухайн өдөр орой 23 цагийн үед Сэлэнгэ аймгийн М сумын Ба-д байдаг Б.Эийн гэрийнх нь гадаа очсон. Би Б.Эээс уулзъя гэж гуйхад ганцаараа гарч ирсэн. Тэгээд бид хоёр миний машинаар гэрийнх нь гаднаас холдож ертөнцийн зүгээс баруун урагшаа яваад зогссон. Бид 2 машиндаа юм ярьж сууж байгаад машины урд талын суудал дээр бэлгийн харьцаанд орсон... гэх мэдүүлэг,

 

  Эрүүгийн  2032000000135 тоот хавтаст хэргээс:

  Хохирогч Б.Э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Л манай сургуулийн дээд ангийн ах юм. 2018 онд намайг 8-р анги байхад Л 12 дугаар анги төгссөн. Танилын хүрээнд мэддэг байсан. E гэсэн миний фэйсбүүк хаяг руу П.Л гэсэн хаягаас надтай мессенжерээр харилцаж эхэлсэн. 2020 оны 04 дүгээр сарын сүүлээр Л надтай үерхье гэж фейсбүүкээр гуйхаар нь би зөвшөөрөөгүй. Тэгээд удалгүй өдөр манай гэрийн гадна Л ирчхээд уулзъя гэхээр нь би гэрээсээ ганцаараа гараад очиход Л хөх ангийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирчихсэн байсан. Би Лын машинд нь суусан. Л юу байна гэж надаас яриа өдөөд надад хайр сэтгэлээ илэрхийлсэн. Тэгээд манай гэрийн хашаанаас урагш 500 метр орчим зайд машинтайгаа очиж зогссон. Тэгээд Л миний гуянд хүрээд тэгээд Лтай машины урд суудал дээр бэлгийн харьцаанд орсон. Тэгээд машинаас буугаад гэр рүү алхаж харьсан...Би 2020 оны 09 дүгээр 28-ны өдөр манай сургууль дээр Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн эмч ирж охидын үзлэг хийхэд анх жирэмсэн гэдгээ мэдсэн...”гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

Гэрч Н.П мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ”... 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Мандал сумын 1 дүгээр сургуулийн эмч миний гар утас руу залгаад манай сургууль дээр эмчийн үзлэг ирсэн танай охин Б.Эийн талаар ярих юм байна гэхээр нь би 1 дүгээр сургууль дээр очиход сургуулийн эмч жирэмсэн эсэхийг шалгадаг тест үзүүлээд танай охин жирэмсэн байна Б.Э Мандал сумын нэгдсэн эмнэлэгт үзүүл гэхээр нь би охиноо дагуулаад Мандал сумын Нэгдсэн эмнэлэг үзүүлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

Гэрч Г.Ө мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  “...2020 оны 10 сарын 07-ны өдөр намайг ажилтай байхад Б.Э нь хожуу хугацаанд таслахаар хэвтээд 2020 оны 10 сарын 09-ний 22 цаг 30 минутад жирэмслэлтийг тасалсан. 2020 оны 10 сарын 12-ны өдөр Б.Э нь Мандал сумын Нэгдсэн эмнэлгээс гарсан....Б.Э төрөх хугацаа нь 2021 оны 01 дүгээр сарын 12-нд байсан. ЭХО шинжилгээгээр Б.Э нь 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр сүүлийн сарын тэмдэг ирээд 2020 оны 04 дүгээр сарын 25-ны хооронд бэлгийн харьцаанд орж жирэмсэн болсон “ гэх мэдүүлэг  /хх-ийн 20 дугаар хуудас/,

 Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн лабораторийн ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ш.Д 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “1. Шинжилгээнд ирүүлсэн П.Л, Б.Э нарын гэх цус, Б.Э гэх ураг шинжилгээнд тэнцэнэ. Эдгээрийн ДНХ –ийн тогтцыг тогтоов. 2. Б.Э нь шинжилгээнд ирүүлсэн ургийн биологийн эх байна. 3. П.Л нь Б.Эийн ургийн биологийн эцэг байх боломжтой, биологийн эцэг байх магадлал 99,9% байна...” гэх шинжээчийн № дугаартай дүгнэлт /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,

           Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ** дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 64 дүгээр хуудас/, Шүүгдэгч П.Лын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /60-61 дүгээр хуудас/, Шүүгдэгчийн авч байсан шагнал урамшуулал, баярын бичиг /ХХ-ийн 65-81 дүгээр хуудас/ зэрэг болно.            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг.Шүүгдэгч П.Лыг гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч П.Л нь 2020 оны 4 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангай 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Э 16 насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж, улмаар жирэмсэн болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:...Хохирогч Б.Э мэдүүлэг /ХХ-ийн 13 дугаар хуудас/, гэрч Н.Пын мэдүүлэг /ХХ-ийн 15 дугаар хуудас/, шүүгдэгч П.Лын гэрчээр өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 21 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн лабораторийн ахлах шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн № дугаартай дүгнэлт /ХХ-ийн 27-29 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч П.Л нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

           

   Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

  Иймд шүүгдэгч П.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар: Насанд хүрээгүй хохирогч Б.Э, түүний хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, хохирол нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

         Гурав.Шүүгдэгч П.Лт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч П.Л нь 2020 оны 4 дүгээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Э 16 насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж, улмаар жирэмсэн болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Иймд шүүгдэгч П.Лт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч П.Лыг хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаатайгаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

            Шүүгдэгч П.Лаваажав нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчоос нэхэмжилсэн хохирол төлбөргүй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

            Шүүгдэгч П.Л энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч П.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орж хохирогчийг жирэмсэн болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч П.Лыг хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

4.Энэ хэрэгт П.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон бичиг баримт хураагдан ирээгүй, битүүмжилсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдсугай.

           5.Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардал, хор уршгийг арилгуулахаар тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

           6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.Лт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

           7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

          8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.Э