| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 135/2017/00476/и |
| Дугаар | 135/шш2017/00514 |
| Огноо | 2017-05-03 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 135/шш2017/00514
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Хэргийн индекс:135/2017/00476/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Ч.Батчимэг би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Шарын ******* сум, задгайд байрлах, “******* ******* *******” ТӨХК /утас: 9909 2627/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын ******* сум, ******* баг, ******* байр, ******* тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД: *******/-т холбогдох
“1,844,975 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагад 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “******* ******* *******” ТӨХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“... иргэн Н.*******аас цэвэр, бохир ус, дулааны төлбөр 1,229,983 төгрөг, алданги 614,992 төгрөг, нийт 1,844,975 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* би Н.*******тай эвлэрлийн гэрээ байгуулж байна. Н.******* нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 1,229,983 төгрөгийг төлж барагдуулна. Алданги болох 614,992 төгрөгөөс чөлөөлж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* *******” ТӨХК нь хариуцагч Н.*******аас 1,844,975 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрч нэхэмжлэгч “******* ******* *******” ТӨХК нь нэхэмжлэлийн шаардлагын 614,992 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Н.******* нь үлдэгдэл 1,229,983 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар “******* ******* *******” ТӨХК–ийн нэхэмжлэлтэй Н.******* холбогдох иргэний хэрэгт ... Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* би Н.*******тай эвлэрлийн гэрээ байгуулж байна. Н.******* нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 1,229,983 төгрөгийг төлж барагдуулна. Алданги болох 614,992 төгрөгөөс чөлөөлж байна ... гэж зохигчийн эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Төрийн банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 44,470 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн хэсэг болох 1,229,983 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 34,070 төгрөгийн 50 хувь болох 17,035 төгрөгийг төрийн сангийн орлогоос, хариуцагч Н.*******аас 17,035 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* ******* *******” ТӨХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэнд адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ