Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 135/шш2017/00516

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Хэргийн индекс:135/2017/00479/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Ч.Батчимэг   би,

  Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Шарын ******* сум, задгайд байрлах, “******* ******* *******” ТӨХК /утас: *******/-ын  нэхэмжлэлтэй

 Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын ******* сум, ******* баг, ****** байр, ****** тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД: ********/-т холбогдох

  “3,0827,012 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагад 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “******* ******* *******” ТӨХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

             “... иргэн Б.*******аас цэвэр, бохир ус, дулааны төлбөр 2,551,341 төгрөг, алданги 1,275,671 төгрөг, нийт 3,827,012 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* би нэхэмжлэлийн шаардлага болох 3,827,017 төгрөгийн 892,969.7 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.******* би үлдэгдэл төлбөр болох 2,934,042.3 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцов” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч “******* ******* *******” ТӨХК нь хариуцагч Б.*******аас 3,827,012 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрч нэхэмжлэгч “******* ******* *******” ТӨХК нь нэхэмжлэлийн шаардлагын 892,969.7 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.******* нь үлдэгдэл 2,934,042.3 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул  зохигчийн эвлэрлийг   баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.              

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:          

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр  зүйлийн 74.2-т зааснаар “******* ******* *******” ТӨХК–ийн нэхэмжлэлтэй Б.*******т холбогдох иргэний хэрэгт ... Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* би нэхэмжлэлийн шаардлага болох 3,827,017 төгрөгийн 892,969.7 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.******* би үлдэгдэл төлбөр болох 2,934,042.3 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцов ... гэж зохигчийн эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр  зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2017 оны 04 дүгээр   сарын 19-ний өдөр Төрийн банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 76,183 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн хэсэг болох 2,934,042.3 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 61,895 төгрөгийн 50 хувь болох 30,947.5 төгрөгийг төрийн сангийн орлогоос, хариуцагч Б.*******аас 30,947.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* ******* *******” ТӨХК-д олгосугай.  

 3.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэнд адил албадан гүйцэтгэхийг  мэдэгдсүгэй.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  ШҮҮГЧ                                    Ч.БАТЧИМЭГ