Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 149/ШТ/0008

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эдаргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                  С.Тө

             Улсын яллагч                                 Н.У

             Хохирогч                                         Э.О, А.П,

                                                                      Б.О

             Шүүгдэгчийн өмгөөлөгч                 С.С      

             Хохирогчийн өмгөөлөгч                 Ч.М, Ж.Э

                         Шүүгдэгч                                              Э.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Н.У-оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Э.Өд холбогдох 19320012200190 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

             Монгол улсын иргэн, халх, //*// төрсөн,  30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрчим хүчний инженер мэргэжилтэй, "Ө" ХХК-ний захирал ажилтай, //*// тоотод оршин суух, Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, АА овогт Энх-А-ийн Өл /РД://**///,

     

          Холбогдсон хэргийн талаар: Э.Ө нь 2015 онд Э.Отай Сэлэнгэ аймгийн Мандал суманд авто ломбардын үйл ажиллагаа явуулах талаар харилцан тохирч 122528350 төгрөгийг авч, улмаар эргүүлэн төлөлгүй завшсан. 2015 онд хохирогч Э.Отай харилцан тохирч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүний шилжүүлсэн 50000000 төгрөгөөр ***  зэрэг 2 объектыг худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан улмаар А.П, Б.О нарт худалдаж, залилсан" гэх гэмт хэргүүдийг тус тус үйлдсэнд холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Ө шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:…Сая прокурорын уншсан, хэрэгт авагдсан мэдүүлгүүд үнэн байна. Энэнээс зөрөөд байх юм байхгүй. О эгчтэй бид хоёр харилцан тохиролцоод л авто ломбард нээе гэж тохироод 2015 оны 2 сараас эхэлж авто ломбард нээж ажиллуулсан. Би гардаж “Өөдлөн дэвжих Мандал” компанийг анхлан байгуулж үйл ажиллагааг Мандал суманд явуулсан. Одоо нэхэмжилж байгаа 172 сая төгрөгийг би нэг өдөр нэг удаагийн байдлаар аваагүй. Хамтарч энэ ажлыг явуулъя гэдэг үүднээс л авсан. Миний алдаа нь санхүүгийн мэдлэгээс шалтгаалсан. Тэгээд олон хүмүүс машинуудаа  тавьж зээл авсан нь нотлогдож байгаа. Энэ компани өнөөдрийн байдлаар татвар нийгмийн даатгал хүн амын орлогын албан татвар гээд энэ болгонд Монгол улсад ямар нэгэн өр төлбөр байхгүй. “Х” тайлан байхгүй. Одоо хүртэл явагдаж л байгаа. Бүх бичиг баримт нь ямар нэгэн асуудал байхгүй. Хохирогч О,П гэдэг хүмүүст би О эгчийнхээ нэр дээр байсан ямар нэгэн юмыг борлуулаагүй. Яг л хууль журмынх нь дагуу тэр үл хөдлөх хөрөнгийг бичиг баримтыг нь бүрдүүлж өгч гаргаж авсан. Энэ хоёр хүнд би ямар нэгэн өр төлбөр байхгүй. Би зүйлчлэлээр зааж байгаа шиг залилсан гэдгээр эгчийгээ залилаад өдий зэрэгтээ явсан гэж бодохгүй байгаа. Бас аж ахуйн нэгж, авто ломбард мөнгөтэй холбоотой юм явуулна гэдэг их олон талаас нь олон хүнтэй уулзах ч болдог юм байна лээ. Өгдөг авдаг юмыг нь ч өгөх болдог. Энэ олон юмаар л явснаас зөвхөн залилахын тулд энэ мөнгийг үрж дуусгаагүй. Шүүхийн байгууллагаар авто ломбардынхаа талаар ч орж байсан. Эвлэрүүлэн зуучлахад миний материал архивлагдаад байж байгаа байх. Мэдээж хүмүүс машинаа алдахдаа шинэ байдлаар нь өгдөггүй байх. Буцаагаад олон эд анги эвдрэлтэй болгоод л өгдөг. Тэрийг нь буцаагаад янзалж сэлбэж зарах гээд нэг талаасаа биш олон талаасаа ийм зүйл болсон. Мөн миний өөрийн алдаагаас болж, одоо машин техник гэхгүйгээр зөвхөн нотариатын гэрээгээр нэг бол итгэлцлээр зээлд гаргасан мөнгө ч байгаа. Одоо болтол тэр болгоныг авч чадаагүй хүмүүс зөндөө байгаа. Тэгэхээр улсын яллагчийн уншсан гэрчийн мэдүүлгүүд, О эгчийн мэдүүлэг, эхнэрийн мэдүүлэг, миний мэдүүлэг гээд бүгд байгаа. Үнэхээр энэ дээр болсон процессууд үнэхээр болсон. Энэ дээр энэ биш энэ буруу гэж маргах юм алга. Энэ ажлыг болгоё гэж явснаас О эгчийг хохирооё гэж яваагүй. Ямар ч ажлыг ашгийн төлөө л хийдэг байх. Алдчихна гэж айхгүйгээр хийдэг байх. Гэхдээ би алдсан. Сэлэнгэ аймагт авто ломбард байхгүй байхад болгохын тулд явсан. Гэхдээ О эгч намайг нэг талаас нь битгий бодоорой. Зөвхөн энэ мөнгийг юу ч болгоогүй үрсэн юм байгаагүй шүү. Олон юмыг болгох гэж явдаг юм байна лээ. Их олон хүнийг аргалах болдог юм байна лээ. Их олон хүнийг гуйх болдог. Тэр болгоныг би таньж чадахгүй. Давхар олон хүнээр ярьж гуйж ирсэн...гэжээ

Хохирогч Э.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:... энэ асуудал 2015 оны 01 дүгээр сард болсон. Объектыг анх бид нар бэлэн мөнгө төлж аваагүй болохоор гэрээ хийсэн л дээ. Компаниас зээл авч байгаа учраас үйл ажиллагаа явуулах гэж байгаа. Гэрээгээ хийхдээ би нэрээрээ хийсэн юм. Ч гэдэг хүнтэй нэг ч уулзаагүй. Тэр хүний охинтой гэрээ хийгээд би бичиг баримтаа канондож үлдээгээд зээл төлөгдөөд үл хөдлөхийн гэрчилгээ гарах болохоор би очиж тэрийг гаргуулж авах байсан боловч Ө авч, Ө надад хэлээгүй. Намайг бүх юмыг мэдэж байгаа гэж яриад байх юм. Тэр үл хөдлөх хөрөнгө зарсныг хэлээгүй шүү дээ. Хэзээ хойно нь Ө “эгчээ би нэр дээрээ гаргуулаад авчихлаа” гэж хэлсэн шүү дээ. Миний эрүүл мэндийн байдлыг мэдэж байгаа тэрийг л ашигласан л даа. “Таныг нааш цааш явуулж явдал болоод явах вэ би нэр дээрээ гаргуулаад авсан шүү” гэж хэлсэн. Жил гарангын өмнө зарчхаад чи “зарагдахгүй байна” л гээд байсан шүү дээ. Тэрийг 2019 онд л мэдсэн шүү дээ. Тэр үед долларын ханш 1840 төгрөг байсан. Одоо  3000 шахаж байна. Одоо намайг энэ их мөнгөний зээлийг яаж төл гэж ийм уужим тайван явдаг юм бэ. Чамд боломжоороо бага багаар нь төлөөч гэж анхнаасаа хэлэхэд за гэчхээд нэг ч төлөхгүй явсан. Сая шүүх хурлын өмнө 2 удаа 3 сая төгрөг шилжүүлсэн. Энэнээс өөр чи ямар ч төлөлт хийгээгүй. Чамайг ялтан болгох зорилго надад байхгүй. Төлнө гэж гэж дандаа худлаа ярьж явж байгаа. Чи одоо төлнө гээд байх юм. Төлж байсан бол надад бага ч гэсэн итгэл төрнө шүү дээ. Би одоо чамд ерөөсөө итгэхгүй байгаа. Хүний амьдралыг орвонгоор нь эргүүлж намайг хадмуудынхнаа өмнө нүүр хийх газаргүй болгосон, энэ мөнгөний асуудал, намайг яаж хэцүү байдалд хүргэснээ өөрөө бодмоор юм даа. Яаж бүтэн нойртой хоноод байдаг юм. Надад бол аймаар хэцүү байна. Одоо ердөө л буцааж өгсөн мөнгө бол 8430000 төгрөг төлсөн гээд байгаа нь ердөө л хүүний л мөнгө шүү дээ. Сард 500 доллар хүүндээ төлдөг. Төлөөгүй сар болгондоо 125 долларын торгууль төлдөг, 100000 долларынхаа. Ийм хатуу чанга зээлтэй байхад чи намайг зүгээр л хаясан. Миний амьдрал үрэн таран болно уу, би яана уу ийн уу хамаагүй. Чи бол амьдардгаараа амьдраад мөнгө олоод явж байгаа шүү дээ. Чи надад санаа зовж байсан бол чиний гараар үгүй хийсэн мөнгө шүү дээ. Ө чи гэм буруугүй юм шиг өөрийгөө өмөөрөөд байх юм. Би бол гайхаж байна чамайг. Одоо торгууль гээд тэнд баахан доллар хуримтлагдчихсан. Дахиад л нөгөө хүү нь хуримтлагдсан. Тэнд бас зовоогоод эндээс бид хоёр өөрсдөө бас үр хүүхдэдээ, эмчилгээнд зориулах мөнгөө өр зээлд  зориулаад үнэхээр хэцүү байна. Амьдрал улам л хэцүү болж байна. Доошоо орж байна. Тэгэхэд чиний санаа яагаад зовдоггүй юм бэ. Энэ олон жил төлөөгүй байж яаж төлөх юм бэ. Тэр үед 93765 доллар нь Өд очсон. Америкт бодогдож байгаа тооцоо нь аймаар юм гарч байгаа. Торгуульд 8000 доллар, хүү нь 24900 доллар гээд л аймаар юм харуулж байгаа юм. Одоо ядаж л энэ 172 сая гээд байгааг бодоход 93765 доллар болж байгаа. Одоо хуримтлагдсан мөнгө дээрээ торгууль нь хүүтэйгээ нийлээд 126000 доллар болчхоод байгаа. Тэгэхээр энэ нь 360-аад сая болчхоод байгаа одоогийн ханшаар. Тэр үеийн ханшаар 233 сая болчхоод байгаа. Энэ долларын ханшийн зөрүүнээс болж би лав өрнөөс гарахгүй юм шиг их дүн гарч байгаа. Энэ мөнгийг төлнө гэж би итгэхгүй байна...гэжээ.

 Хохирогч А.П шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...2018 онд зарын дагуу тус объектыг Өаас худалдаж авсан. Захын үзелээр зарна гээд зар явж байхад нь сонсоод утас руу нь залгаж асуугаад объектыг үзье гээд очоод бичиг баримтаа Ө надад үзүүлсэн. Өөрийнх нь нэр дээр байсан. Тэгээд машин тэрэг оролцуулах уу гэхэд болно шүү дээ, үзэж харъя гээд гэсэн машинаа 26500000 төгрөгт бодож Өд өгсөн. дугаартай Приус 20 машинаа  13500000 төгрөгт бодож өгөөд 6 сая төгрөгийг нь дансаар шилжүүлсэн. Би наймаа тохиролцсоны үндсэнд бичиг баримтаа шилжүүлээд 46 сая төгрөгт тэр объектыг бодож худалдаж авсан. Үл хөдлөхийн гэрчилгээгээ нотариатаар орж байхдаа Ө надад хүсэлт тавьсан. Татвараа 26000000 төгрөгөөр өгөөч гэсэн. Тэгээд би энэ объектыг үл хөдлөхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авсан...гэжээ.

Хохирогч Б.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:... 2020 оны 06 сард би вагонд явж байхад анх цагдаагаас А гэдэг хүн утсаар залгаад “таныг хохирогчоор дуудаж байна” гэсэн. Тэгэхээр нь би “вагонд явж байна боломжгүй байна, маргааш очъё” гээд очиход А “Өы хэрэгт таныг хохирогчоор татлаа” гэхээр нь тодруулахад “та Өаас авто машины граж худалдаж авсан байна” гэсэн. “Энийг шалгаж байгаа, мөрдөн байцаалтын хэмжээнд явж байгаа. Та энд гарын үсгээ зур” гэхээр нь би “зурахгүй, би одоогоор хохирогч болоогүй. Тэр үл хөдлөх хөрөнгө чинь яг ёс журмаараа явагдаад миний нэр дээр ирсэн байгаа. Яагаад би хохирогч болдог юм бэ. Өы зарын дагуу би авсан. Би өөрөө Тост-Өргөө хотхонд амьдардаг болохоор зар яваад л байхаар нь байртай ойрхон юм байна гээд Ө руу утасдаад, журмын дагуу худалдаж авсан”. Ө надад хэлэхдээ “би павилон аваад буцаасан чинь зөрүү мөнгөнд нь зогсоолыг авсан. Энийг зарах гэж байна” гэсэн. Тэгэхээр нь бид хоёр тохироод нотариатаар орж гэрээ хийгээд авсан, хэрвээ үнэхээр энэ Өых биш байсан бол энэ хууль ёсны эзэмшигч нь биш байна гээд миний нэр дээр шилжихгүй шүү дээ. Ингээд намайг хохирогчоор дуудахаар нь гайхаад л байгаа. Тэр мөрдөн байцаагч битүүмжилнэ гэж яриагүй. Зүгээр “шалгалтын явцад явж байна, та гарын үсэг зур” гэхээр нь би “зурмааргүй байна ямар учиртай юм бэ би өмгөөлөгч авч болно биз дээ” гэхэд “зүгээр шалгалтын явцад явж байгаа та зурах ёстой гээд хүчээр бараг шахуу зуруулсан”. Тэгээд би “за яах вэ энэ нь миний нэр дээр байгаа юм чинь айх зүйлгүй” гээд л байж байсан. Нэг хүний хохирлыг барагдуулахын төлөө нөгөө хүнийг хохироохгүй байх гэж бодож байна. Надад бол хохирсон зүйл байхгүй...гэжээ.

 

Эрүүгийн  19320012200190 тоот хавтаст хэргээс:

Хохирогч Э.О мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:"...Манай нөхрийг Г-н Ба гэдэг. Бид хоёр 2002 онд гэрлэж, эхнэр, нөхөр болсон юм. Манай нөхрийн төрсөн эгчийг Г гэдэг. Г.Д эгч одоогоос 20 жилийн өмнөөс эхлэн Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдардаг иргэншилтэй болчихсон. Г.Д эгчийн Америк нэр нь АА гэдэг.

Тэгээд манай нөхөр Г.Б бид хоёр 2015 оны 01 дүгээр сард Г.Д эгчээр дамжуулан Америкийн нэгдсэн улсын Денвер Со банкнаас 110000 долларыг нэг жилийн 5 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Тухайн мөнгийг Г.Д эгч надад 2015 оны 01-р сарын 13-ны өдөр Монгол Улсын Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан шилжүүлсэн. Тэгтэл манай төрсөн эгч охин Д.Ш болон түүний нөхөр Э.Ө нар Улаанбаатар хотод манай гэрт ирэх үед нь би "Манай гэр бүл байр худалдаж авахаар болсон. Байрны мөнгөө Америкийн нэгдсэн улсын банкнаас зээлсэн" гэж хэлсэн чинь манай хүргэн Э.Ө надад хандаж "Танайх бөөн мөнгө ингэж түгжиж байр авч байхаар авто ломбард ажиллуулж байгаад ашгаар нь байр авчих, авто ломбардыг Зүүнхараад би ажиллуулж ашиг, мөнгийг нь би та нарт өгч байя, эхлээд авто ломбард ажиллуулах объект авах, хэрэгтэй, объектынхоо өрийг, Америкаас авсан мөнгөөр өрөө дарна" гэж нүдэнд харагдтал итгэл төртөл ярьсан.

Ингээд 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Э.Өы Хаан банк дахь **// дугаартай данс руу 50000000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгөөр авто ломбардын объект худалдаж авах үнэ байсан юм.

2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Э.Өы байгуулсан "ХХ" ХХК-ний тамга, тэмдэг авах, бичиг цаасны үнэ, хаяг реклам, сандал, ширээ, хяналтын камер, сейф зэрэг эд зүйлд 5702900 төгрөгийг зарцуулсан.

2015 оны 01-р сарын 22-ны өдөр Э.Өы Хаан банк дахь 2015 оны 02-р сарын 02-ны өдөр Э.Өы Хаан банк дахь **// дугаартай данс руу 50000000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгийг Э.Ө авто ломбардын зээлийн мөнгө болгож ашиглана гэж хэлж надаас авсан.

2015 оны 02-р сарын 14-ний өдөр Э.Өд Хаан банк дахь **// дугаартай дансаар нь дамжуулж 3000000 төгрөг шилжүүлсэн.

2015 оны 02-р сарын 16-ны өдөр Э.Өд 10500000 төгрөг шилжүүлсэн.

2015 оны 02-р сарын 28-ны өдөр Э.Өд 3000000 төгрөг шилжүүлсэн.

2015 оны 03-р сарын 01-ний өдөр Э.Өд 3000000 төгрөг шилжүүлсэн.

2015 оны 03-р сарын 02-ны өдөр 3000000 төгрөг шилжүүлсэн.

2015 оны 03-р сарын 03-ны өдөр Э.Өд 3000000 төгрөг шилжүүлсэн.

2015 оны 03-р сарын 04-ний өдөр Э.Өд 3000000 төгрөг шилжүүлсэн.

2015 оны 03-р сарын 04-ний өдөр Э.Өд 10000000 төгрөг,

2015 оны 03-р сарын 15-ны өдөр Э.Өд 5000000 төгрөг,

2015 оны 03-р сарын 30-ны өдөр Э.Өд 3000000 төгрөг,

2015 оны 04-р сарын 08-ны өдөр Э.Өд 2000000 төгрөг,

2015 оны 04-р сарын 10-ны өдөр Э.Өд 1300000 төгрөг ингээд нийт 2015 оны 01-р сарын 19-ний өдрөөс 2015 оны 04-р сарын 10-ны өдрийг хүртэл Э.Ө нь надаас 158502900 төгрөгийг авсан.

Тэгээд 2015 оны 04 дүгээр сард Э.Өд надтай Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд манай төрсөн эцгийн гэрт уулзаж, "Эгчээ би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд дахид авто ломбард ажиллуулж салбар нээмээр байна. Та надад мөнгө өгөөч" гэж хэлэхээр нь би 2015 оны 04-р сарын 24-ний өдөр Э.Өд 12000000 төгрөг шилжүүлсэн.

2015 оны 04 дүгээр сарын сүүлээр Э.Өы ажиллуулна гэж хэлсэн авто ломбардын хэрэгсэл болох сейф, сандал, ширээ, нөтбүүк, принтер зэрэг эд зүйлийг 2025450 төгрөгөөр худалдаж аваад Сэлэнгэ аймаг руу явах машинд өгч явуулсан. Ингээд Э.Ө надаас баримттайгаар буюу нийт 18 удаагийн үйлдлээр 172528350 төгрөгийг залилж авсан. Би Э.Өд дээрх 18 удаагийн үйлдлээс гадна хэд хэдэн удаагийн үйлдлээр мөнгө шилжүүлж байсан. Тэр нь Э.Өы дансны хуулгыг авах юм бол гарч ирэх байх.

Э.Ө надад 2015 оны 06-р сарын 06-ны өдрөөс 2015 оны 10-р сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 7 удаагийн гүйлгээгээр Америкийн нэгдсэн улс руу явуулах банкны хүүгийн мөнгийг явуулсан.

1. 2015 оны 06-р сарын 06-ны өдөр Э.Өаас миний Хаан банк дахь **** дугаартай данс руу 900000 төгрөг шилжүүлсэн.

2. 2015 оны 06-р сарын 25-ны өдөр 1500000 төгрөг над руу шилжүүлсэн.

3. 2015 оны 07-р сарын 18-ны өдөр 1600000 төгрөг над руу шилжүүлсэн.

4. 2015 оны 08-р сарын 25-ны өдөр 1600000 төгрөг шилжүүлсэн.

5. 2015 оны 09-р сарын 15-ны өдөр 1100000 төгрөг шилжүүлсэн.

6. 2015 оны 09-р сарын 19-ний өдөр 180000 төгрөг над руу шилжүүлсэн

7. 2015 оны 10-р сарын 16-ны өдөр 1550000 төгрөг над руу шилжүүлсэн. Нийт 8430000 төгрөг л шилжүүлсэн. Энэ мөнгө болохоор Америкийн нэгдсэн улсаас авсан зээлийн хүүгийн мөнгө болохыг Э.Ө ч мэдэж байгаа.

Тэгтэл Э.Ө 2015 оны 11 дүгээр сард над руу утсаар ярьж "Өө аниа би Америк руу ч мөнгө явуулаад, энд авто ломбардын объектын зээл төлөөд ашиг ерөөсөө олохгүй байна. Та Америкт байгаа эгч рүүгээ яриад хэдэн сар банкны хүүгийн мөнгө явуулахгүй байж ашгаа хуримтлуулъя гэж хэлээд өгөөч" гэж гуйхаар нь би Америк руу эгч рүүгээ утасдаж Э.Ө хэлснийг хэлж хэдэн сар хүү төлөөгүй. Ингээд Э.Ө 2016 он гараад л сураггүй алга болчихсон. Э.Ө надад мөнгө ч шилжүүлэхээ больсон. Авто ломбардын тайлангаа ч явуулахаа больсон. Америкийн нэгдсэн улсад банкнаас авсан зээлийг манай эгч Г.Д л төлөөд яваад байгаа. Э.Ө 2015 оны 02 дугаар сард **/// байруудыг нийт 98900000 төгрөгөөр худалдаж авч авто ломбардын объект хийнэ гэж надаас санхүүжилт авсан. Тэгээд байрны урьдчилгаанд 50000000 төгрөг бэлнээр өгч үлдэгдэл 49000000 төгрөгийг авто ломбардын орлогоосоо сар болгон 4900000 төгрөгийг 10 сар төлж дуусгаад хоёр объектын гэрчилгээ нь миний нэр дээр гарахаар ярилцаж тохирсон юм. Тэгтэл Э.Ө авто ломбардын объектын үл хөдлөхийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулан авсан. Дараа нь миний худалдаж авсан үл хөдлөх хөрөнгийг өөрөө дур мэдэн бидэнд хэлэлгүйгээр зарж мөнгийг нь хувьдаа завшсан байна. Э.Өаас мөнгө яасан бэ гэж асуухаар "Өө авто ломбардын объектоо зараад мөнгийг чинь өгнө" гэж яриад байдаг. Гэтэл объектоо аль хэдийнээ зараад мөнгийг нь өөрөө авсан байна. Ийм л зүйл болсон. Би Э.Өаас одоогийн байдлаар 172528350 төгрөгийг нэхэмжилж байна. Э.Өы дансыг шүүж үзээд миний бүртгэлээр байхгүй мөртлөө миний шилжүүлсэн мөнгө байгаа бол нэхэмжилнэ. Би Э.Өд 172528350 төгрөгийг өгөхдөө Э.Ө өөрөө авто ломбард нээж ажиллуулна. Харин олсон ашгаасаа худалдаж авсан объектынхоо зээлийг тушааж, Америкийн банднаас авсан мөнгөний хүүг төлнө гэж ярилцаж өгсөн. Би хоёр гурван удаа ирж үзсэн. Автомашиныг барьцаалж өөрөө явах нөхцөлтэйгөөр барьцаалан зээлдэг байсан" гэх мэдүүлэг /1хх-ийн 35-36 хуудас/,

Гэрч Г.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:..."Миний төрсөн эгч Г.Д нь 1996 оноос хойш Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдарч байгаа. Америкийн нэгдсэн улсын иргэншилтэй болчихсон хүн байдаг юм. Манай эхнэр Э.О бид хоёр 2015 онд байр орон сууц худалдаж авахаар болж Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдардаг Г.Д эгчээр дамжуулан Америкийн нэгдсэн улсын Денвер Со банкнаас 110000 долларыг нэг жилийн 5 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Тэгээд дээрх 110000 долларыг Г.Д эгч 2015 оны 01-р сарын 13-ны өдөр манай эхнэр Э.О руу Монгол Улсын худалдаа хөгжлийн банкаар дамжуулан шилжүүлсэн. Манай эхнэр Э.О надад 2015 оны 01 дүгээр сард "Ө авто ломбард ажиллуулаад мөнгийг эргэлдүүлье" гэсэн гэхээр нь би "өө яах вэ дээ болж бүтэж байвал өөрсдөө мэдэхгүй юу даа" гэж хэлээд өнгөрсөн. Тэгээд манай эхнэр Э.О л Өтай л харьцаад яваад байдаг. Би бол нарийн ширийн асуудлыг нь мэдэхгүй. Ө нь хоёр объектыг үзүүлж "Энэ хоёр объектыг худалдаж аваад авто ломбард ажиллуулна" гэж ойлгуулсан. Би хааяа эхнэр Э.Оаас "Юу болж байна. Мөнгөн төгрөг өгч байна уу гэж асуухад" "За болж байгаа" гэж хэлдэг байсан. Тэгтэл 2019 оны 01 дүгээр сараас эхлэн би Ө нь манай эхнэр Э.Од мөнгө шилжүүлэхгүй байгааг мэдсэн. Би өөрөө Сэлэнгэ аймгийн Мандал суманд ирээд авто ломбардын объектыг нь үзэж шалгахад авто ломбардын үйл ажиллагаа явуулж байгаа зүйл байхгүй, шатрын клуб байгуулчихсан байсан. Үл хөдлөх хөрөнгийн газраас лавлаж асуухад "Тост Өргөө байрны объектыг аль 2016 онд зарчихсан байсан. Тос өргөө байрны захиралтай уулзахад объектоо зарчихсан, манайхаас авто машины 2 граж худалдаж аваад тэр гражаа дөрвөн өөр хүнд худалдаад залилчихсан байна гэж ярьж Өаас мөнгө нэхэхэд юу ч дуугарахгүй байсан" гэх мэдүүлэг /1хх-ийн 45 хуудас/,

Гэрч Д.Ш мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:..."Манай нөхөр Э.Ө нь 2015 онд Э.Отай эгчтэй хамтран Авто ломбард ажиллуулах зорилгоор мөнгө авсан. Яг хэдэн төгрөг авсан талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Мөнгө авахдаа дандаа дансаар хоорондоо шилжүүлж авсан байх ёстой. Тэгээд бас Э.О эгч манай нөхөр Э.Ө хоёр Сити төвд авто ломбард ажиллуулах объект худалдаж авах гэрээ хийж авсан байх би сайн мэдэхгүй байна....Авто ломбард ажиллуулж байсан байрыг манай нөхөр Э.Ө Зүүнхараагийн нэг хүнд хоёр авто машинаар худалдсан. Авто машиныг нь Улаанбаатар хотод авто машин худалдан борлуулдаг ченжээр дамжиж зарагдсан" гэх мэдүүлэг /1хх- ийн 46-47 хуудас/,

Э.Өы **// дугаартай Хаан банкны дансанд Э.Оаас мөнгө шилжүүлсэн талаарх орлогын мэдүүлгийн хуулбарууд / 1хх-ийн 8-10 хуудас/,

Э.Оын Хаан банкны 5720176887 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулбар / 1хх-ийн 12-16 хуудас/,

2020 оны 02-р сарын 11-ний өдрийн Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл "Үзлэгээр илэрсэн нь: Хавтаст хэрэгт авагдсан материалаар Э.Ө эрхлэн явуулсан "Өөдлөн дэвших Мандал" авто ломбардын 2 хавтас бүхий зээлийн гэрээнд 2015 оны 05 дугаар сараас хойш нийт нэр бүхий 62 хүнд 91105000 төгрөгийг 7-8 хувийн хүүтэй 1-4 сарын хугацаатай зээлүүлсэн байна. Дээрх 62 хүнд холбогдох зээлийн гэрээнээс 4 хүний 6100000 төгрөгийг буцааж төлүүлээгүй, зээлийн гэрээн дээр хаасан тухай тэмдэглэл тусгагдаагүй, үлдсэн 58 хүний 85005000 төгрөгийн зээл бүрэн төлөгдсөн байв" гэх тэмдэглэл /1хх-ийн 126 хуудас/,

Гэрч Ц.Ч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:.. "Би Э.Ө гэдэг залууг танина. 2015 онд Э.Ө нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багт байрлалтай манай Тост- Өргөө ХХК-ний барьсан барилгаас худалдан авалт хийж байсан. Э.Ө нь ****7 тоот 2 ширхэг объектыг худалдаж авахаар гэрээг хийж урьдчилгаа төлбөр төлсөн. Э.Ө нь *** тоот объектыг худалдаж авахаар 26281500 төгрөгийн урьдчилгаа төлбөр авч сар болгон 3000000 төгрөг төлөхөөр тохирсон. **** тоот объектод 13794500 төгрөгийн урьдчилгаа төлбөр төлж үлдэгдэл төлбөрийг сар болгон 1900000 төгрөг төлөхөөр график гаргасан. Хоёр объектын зээлийн эргэн төлөлтийг 4900000 төгрөгийг нийт 5 удаа буюу 24500000 төгрөгийг төлсөн. Э.Ө нь объектын төлбөрөө төлөхөө больчихоор нь төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсаны дагуу 2017 оны 01-р сарын 25-ны өдөр Э.Ө ирж уулзаад тооцоо нийлээд үзэхэд 64576000 төгрөгийг төлсөн байсан. Э.Ө нь объектын төлбөрийг төлөх боломжгүй байна гэж хэлээд *** тоотыг худалдан авахаа больж нийт төлсөн 64576000 төгрөгтөө В блокны 1- 1 тоот объектыг 56281500 төгрөгөөр худалдаж авсан. Үлдэгдэл буюу 8294500 төгрөгтөө Э.Ө нь надаас Тост-Өргөө хотхоны 3 дугаар байрны доор 2 машины граж худалдаж авсан . Э.Ө надад өр төлбөр байхгүй....Э.Ө Э.О хоёр анх гэрээ хийхдээ хамт ирж надтай уулзсан. Э.О нь надад "энэ Ө нь бүх зүйлийг хариуцна" гэж хэлж байсан санагдаж байна" гэх мэдүүлэг /1хх-ийн 48-50 хуудас/,

Хохирогч Б.О мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:... " Би 2018 оны 03 дугаар сард зарын дагуу Э.Ө гэх хүнээс тухайн авто зогсоолын зориулалттай 36 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 8 сая төгрөгөөр худалдаж авсан...Тухайн үед нотариатаар ороод худалдах худалдан авах гэрээ байгуулаад бичиг баримт нь миний нэр дээр гарч ирсэн. Анх Ө гэх хүн надад "Си төвд павильон худалдаж аваад буцаасан чинь зөрүү өгөх мөнгө байхгүй гэхээр нь энэ машины зогсоолыг зөрүүнд нь бодож авсан юм л гэж хэлсэн" гэх мэдүүлэг /2 хх-ийн 16 хуудас/,

Гэрч А.П мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:... "2017 оны 04 дүгээр сард билүү 5 сард "Си" худалдааны төвд павильон зарна гэсэн зар захын узелээр явж байхаар нь би утсаар нь холбогдоход Ө байсан. Тэгээд бид 2 ярилцаад "Сити" худалдааны төвийн 1 давхарт 34 м2 талбай бүхий 1 өрөөг 46 сая төгрөг гээд байхаар нь 44600000 төгрөгөөр тохирч худалдан авсан. Уг талбайг худалдан авахдаа машин оролцуулж болох уу гэхэд үзье гээд манай машинуудыг үзээд машин оролцуулж зарахаар болсон. Лексус-470 маркийн ****, Т.Пруис-20 маркийн *** улсын дугаартай 2 тээврийн хэрэгслийг өгөөд зөрүүд нь 6 сая төгрөгийг манай нөхөр И.Н дансаар шилжүүлж өөрт нь өгсөн...Ө миний өмч гэж хэлсэн. Тэгээд бичиг баримт нь Өы нэр дээр байсан тул би худалдан авсны дараа би өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн байгаа. Сүүлд дам сураг хүмүүсээс сонсоход уг газарт Ө эгчийнхээ авто ломбардыг ажиллуулдаг байсан гэсэн" гэх мэдүүлэг /1хх-ийн 116 хуудас/,

Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1211 дугаартай албан бичгийн хавсралт /Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх захиалан бариулах тоот гэрээг үндэслэн 2016 оны 09-р сарын 12-ны өдөр хууль ёсны анхны өмчлөгчөөр Э.Ө бүртгэгдсэн байх бөгөөд 2018 оны 05-р сарын 10-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр өмчлөгч А.П /**////-ийн нэр дээр шилжсэн тухай бүртгэл хийгдсэн байна /1хх-ийн 83 хуудас/,

Монгол Улсын иргэн Б овгийн А.П //*// Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг, Ширхэнцэг Тост өргөө 7 дугаар байр, В блокны 1-1 тоот 34.11 м.кв талбайтай, Үйлчилгээ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн //*/// дугаарт бүртгэж гэрчилгээ олгов" гэх Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 86 хуудас/,

Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний хуулбар / 1хх-ийн 84-85 хуудас/,

            2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар /1 хх-ийн 86 хуудас/,

            2015 оны 01дүгээр сарын 19-ний өдрийн худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын №2015/06 дугаартай гэрээний хуулбар / 1хх-ийн 91-92 хуудас/, Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд болох Шүүгдэгч Э.Өы иргэний үнэмлэхийн хуулбар, жолооны үнэмлэхийн хуулбар /хх-ийн 60 дугаар хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 61 дүгээр хуудас/, ял шийтгэлийн хуудас зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.          

            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Нэг.Шүүгдэгч Э.Өыг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч Э.Ө нь 2015 онд Э.Отай Сэлэнгэ аймгийн Мандал суманд авто ломбардын үйл ажиллагаа явуулах талаар харилцан тохирч 122528350 төгрөгийг авч, улмаар эргүүлэн төлөлгүй завшсан.

2015 онд хохирогч, Э.Отай харилцан тохирч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүний шилжүүлсэн 50000000 төгрөгөөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Тост өргөө байрны В блокны 1 -1, Тост өргөө 3 дугаар байрны В зоорины давхрын З6 м2 талбайтай авто зогсоол зэрэг 2 объектыг худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан улмаар А.П, Б.О нарт худалдаж, хохирогч Э.Оыг залилсан" гэх гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь: ...Хохирогч Э.Оын Худалдаа хөгжлийн банкны №450008412 дугаартай USD дансны хуулбар “100000 доллар шилжүүлсэн баримт” /1хх-ийн 11 дүгээр хуудас/, Э.Оын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 14 дүгээр хуудас/, хохирогч Э.Оын мэдүүлэг /1хх-ийн 35-36 дугаар хуудас/, гэрч Г.Бийн мэдүүлэг /1хх-ийн 45 дугаар хуудас/, гэрч Д.Шийн мэдүүлэг /1хх-ийн 46-47 дугаар хуудас/, Э.Өы **// дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 12-16 дугаар хуудас/,  Гэрч Ц.Чагдагабалын мэдүүлэг /1хх-ийн 48-50 дугаар хуудас/, хохирогч Б.Оийн /1хх-ийн 116 дугаар хуудас/, 2020 оны 02-р сарын 11-ний өдрийн Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 126 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1211 дугаартай албан бичгийн хавсралт /1хх-ийн 83 дугаар хуудас/, Монгол улсын иргэн А.П үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 86 дугаар хуудас/, Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний хуулбар /1хх-ийн 84-85 дугаар хуудас/, 2018 оны 05 сарын 10-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар /1хх-ийн 86 дугаар хуудас/, 2015 оны 01 сарын 19-ний өдрийн худалдаа, үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын №дугаартай гэрээний хуулбар /1хх-ийн 91-92 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, мөн шүүгдэгч Э.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос мөнгө хүлээн авсан болон одоо үлдэгдэл хохирол төлбөрийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол...” 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “ Энэ гэмт хэргийг”, 2.2-д “бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол...” , мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол...” 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг” 2.2-д “ бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол...” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 3-д “ Энэ хуульд заасан “ноцтой хохирол, хор уршиг” гэж хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эд хөрөнгийн эрхэд, эсхүл улс орон, хүн амын аюулгүй байдалд ач холбогдол бүхий эрхэд хохирол, хор уршиг учирсныг ойлгоно” 4.1-д “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно” гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгч Э.Ө 2015 онд Э.Отай Сэлэнгэ аймгийн Мандал суманд авто ломбардын үйл ажиллагаа явуулах талаар харилцан тохирч хохирогч Э.Оаас 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2015 оны 04-р сарын 10-ны өдрийг хүртэл нийт 158502900 төгрөг, мөн 2015 оны 04 дүгээр сард хохирогч Э.Отай уулзаж "Эгчээ би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд дахид авто ломбард ажиллуулж салбар нээмээр байна. Та надад мөнгө өгөөч" гэж хэлэн 2015 оны 04-р сарын 24-ний өдөр 12000000 төгрөг тус тус авсан ба Э.Ө "Ө" авто ломбардын үйл ажиллагаа явуулж 2015 оны 05 дугаар сараас хойш нийт нэр бүхий 62 хүнд 91105000 төгрөгийг 7-8 хувийн хүүтэй 1-4 сарын хугацаатай зээлүүлсэн бөгөөд дээрх 62 хүнд холбогдох зээлийн гэрээнээс 4 хүний 6100000 төгрөгийг буцааж төлүүлээгүй, үлдсэн 58 хүний 85005000 төгрөгийн зээл бүрэн төлөгдсөн боловч хохирогч Э.Од 2015 оны 06-р сарын 06-ны өдөр 900000 төгрөг, 2015 оны 06-р сарын 25-ны өдөр 1500000 төгрөг, 2015 оны 07-р сарын 18-ны өдөр 1600000 төгрөг, 2015 оны 08-р сарын 25-ны өдөр 1600000 төгрөг, 2015 оны 09-р сарын 15-ны өдөр 1100000 төгрөг, 2015 оны 09-р сарын 19-ний өдөр 180000 төгрөг, 2015 оны 10-р сарын 16-ны өдөр 1550000 төгрөг, нийт 8430000 төгрөг төлсөн бөгөөд үлдсэн мөнгийг хэрхэн зарцуулсан талаар баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч мэдүүлэхдээ “Би зүйлчлэлээр зааж байгаа шиг залилсан гэдгээр эгчийгээ залилаад өдий зэрэгтээ явсан гэж бодохгүй байгаа. Бас аж ахуйн нэгж, авто ломбард мөнгөтэй холбоотой бизнес явуулна гэдэг их олон талаас нь олон хүнтэй уулзах ч болдог юм байна лээ. Өгдөг авдаг юмыг нь ч өгөх болдог. Энэ олон юмаар л явснаас зөвхөн залилахын тулд энэ мөнгийг үрж дуусгаагүй. Шүүхийн байгууллагаар авто ломбардынхаа талаар ч орж байсан. Эвлэрүүлэн зуучлахад миний материал архивлагдаад байж байгаа байх. Мэдээж хүмүүс машинаа алдахдаа шинэ байдлаар нь өгдөггүй байх. Буцаагаад олон эд анги эвдрэлтэй болгоод л өгдөг. Тэрийг нь буцаагаад янзалж сэлбэж зарах гээд нэг талаасаа биш олон талаасаа ийм зүйл болсон. Мөн миний өөрийн алдаанаас болж, одоо машин техник гэхгүйгээр зөвхөн нотариатын гэрээгээр нэг бол итгэлцлээр зээлд гаргасан мөнгө ч байгаа. Одоо болтол тэр болгоныг авч чадаагүй хүмүүс зөндөө байгаа...мөн цалин хөлс, тавилга худалдаж авах гэх мэт зардал гарсан...” гэж мэдүүлдэг боловч энэ талаар эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан хангалттай нотлох баримт байхгүй, шүүгдэгчийг мэдүүлэг няцаагдаж байх тул хохирогч Э.Оын  шүүгдэгч Э.Өд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу нийт 122528350 төгрөгийг шүүгдэгч улмаар эргүүлэн төлөлгүй завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, мөн шүүгдэгч Э.Ө 2015 онд хохирогч Э.Отай харилцан тохирч, 2015 оны 02 дугаар сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг //*//  тоот байруудыг нийт 98900000 төгрөгөөр худалдаж авч авто ломбардын объект хийхээр тохирч  санхүүжилт буюу байрны урьдчилгаанд 50000000 төгрөг бэлнээр авч үлдэгдэл 49000000 төгрөгийг авто ломбардын орлогоосоо сар болгон 4900000 төгрөгийг 10 сарын хугацаатай гэрч Ц.Чд төлж дуусгаад, уг хоёр объектын үл хөдлөх  эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нь хохирогч Э.Оын нэр дээр гарахаар ярилцан тохирсон боловч шүүгдэгч Э.Ө нь авто ломбардын объектын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулан авч өөрөө дур мэдэн хохирогч Э.Од мэдэгдэлгүйгээр зарж борлуулсан буюу бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Э.Оын шилжүүлсэн 50000000 төгрөгөөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Тост өргөө байрны В блокны 1 -1, Тост өргөө 3 дугаар байрны В зоорины давхрын З6 м2 талбайтай авто зогсоол зэрэг 2 объектыг худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан улмаар А.П, Б.О нарт худалдаж, хохирогч Э.Оыг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж тус тус дүгнэв.  

           

            Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

 

  Иймд шүүгдэгч Э.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2015 онд Э.Отай Сэлэнгэ аймгийн Мандал суманд авто ломбардын үйл ажиллагаа явуулах талаар харилцан тохирч 122528350 төгрөгийг авч, улмаар эргүүлэн төлөлгүй завшсан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2015 онд хохирогч, Э.Отай харилцан тохирч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүний шилжүүлсэн 50000000 төгрөгөөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Тост өргөө байрны В блокны 1 -1, Тост өргөө 3 дугаар байрны В зоорины давхрын З6м2 талбайтай авто зогсоол зэрэг 2 объектыг худалдан авч, үл хөдлөхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан улмаар А.П, Б.О нарт худалдаж, хохирогч Э.Оыг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзсэн болно.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Э.Өд шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааны шатанд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хохирол болох 172528350 /нэг зуун далан хоёр сая таван зуун хорин найман мянга гурван зуун тавин/ төгрөгөөс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 6000000 /зургаан сая/ төгрөгийг хохирогч Э.Од дансаар шилжүүлсэн төлсөн байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар үлдэгдэл хохирол төлбөр буюу шүүгдэгч Э.Өаас 166528350 /нэг зуун жаран зургаан сая таван зуун хорин найман мянга гурван зуун тавин/ төгрөг гаргуулж, хохирогч Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 16-р хороо 16-р хорооллын 16-05 тоотод оршин суух, /РД:МА84061108, утас:99086227/ Харчу овогт Эрдэнээгийн Од олгуулах нь зүйтэй байна.

 

Гурав.Шүүгдэгч Э.Өд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.Ө 2015 онд Э.Отай Сэлэнгэ аймгийн Мандал суманд авто ломбардын үйл ажиллагаа явуулах талаар харилцан тохирч 122528350 төгрөгийг авч, улмаар эргүүлэн төлөлгүй завшсан. 2015 онд хохирогч, Э.Отай харилцан тохирч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүний шилжүүлсэн 50000000 төгрөгөөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Тост өргөө байрны В блокийн 1-1, Тост өргөө 3 дугаар байрны В зоорины давхрын З6м2 талбайтай авто зогсоол зэрэг 2 объектыг худалдан авч, үл хөдлөхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан улмаар А.П, Б.О нарт худалдаж, хохирогч Э.Оыг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Э.Өы үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

            Тиймээс шүүх шүүгдэгч Э.Өд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол хор уршиг, хохирол төлбөрт 6000000 /зургаан сая/ төгрөгийг төлсөн, үлдэгдэл хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Э.Өыг 10000 /арван мянга/ нэгж буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.2-т зааснаар 10000 /арван мянга/ нэгж буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх үзэв.           

            Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд “Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ” 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”. 7.5 дугаар зүйлийн 5-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж тус тус заасан бөгөөд  Б.О нь Ү-1307007795 дугаартай Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Ширхэнцэг Тост-өргөө 3 дугаар байр В зоорины давхарт 36м2 талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, А.П ** дугаартай бүртгэлийн гэрчилгээтэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Ширхэнцэг Тост-өргөө 7 дугаар байр В блокийн 1-1 тоотод байх 34.11 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдоогүй тул шүүх уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирогч Э.Оын хохирлыг нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэлгүй байх тул энэ хэрэгт 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 28 дугаартай прокурорын тогтоолоор битүүмжилсэн хөрөнгө болох Даваасүрэнгийн Шинэчимэгийн эзэмшлийн *** дугаартай Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр баг Сүүл толгойн 10-1001 тоотод байх 104 м2, 36 м2 талбайтай хувийн сууц, гражийн зориулалттай эд хөрөнгө, 2020 оны 08 дугаар сарын 10-ны 32 дугаартай прокурорын тогтоолоор Б.Оийн эзэмшлийн **** дугаартай Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Ширхэнцэг Тост-өргөө 3 дугаар байр В зоорины давхарт 32м2 талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 2020 оны 07 дугаар сарын 30-ны 30 дугаартай прокурорын тогтоолоор А.Пын эзэмшлийн **** дугаартай бүртгэлийн гэрчилгээтэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Ширхэнцэг Тост-өргөө 7 дугаар байр В блокийн 1-1 тоотод байх 34.11 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгох зүйтэй байна.

            Шүүгдэгч Э.Ө энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Анчин аав овогт Энх-Амгалангийн Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “хуурч, эсхүл бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Э.Өыг 10000 /арван мянга/ нэгж буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Э.Өыг 10000 /арван мянга/ нэгж буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 10000000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т  зааснаар оногдуулсан 10000000 төгрөгөөр торгох ялыг нэмж, нэгтгэн нийт 20000000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан Э.Өыг уг торгох ялыг 36 /гучин зургаа/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Өаас 166528350 /нэг зуун жаран зургаан сая таван зуун хорин найман мянга гурван зуун тавин/ төгрөг гаргуулж, хохирогч //*// тоотод оршин суух, РД:****, / Ха овогт Э-ийн Од олгосугай.

 

6.Энэ хэрэгт Э.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримт болон бичиг баримт хураагдан ирээгүйг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 28 дугаартай прокурорын тогтоолоор битүүмжилсэн хөрөнгө болох Д. Ши-ийн эзэмшлийн //*/// Б.Оийн эзэмшлийн /**/// авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 2020 оны 07 дугаар сарын 30-ны 30 дугаартай прокурорын тогтоолоор А.Пын эзэмшлийн //*/// талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгосугай.

 

                8.Шүүгдэгч Э.Өд өмнө авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

                10.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ        Ж.Э