Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 39

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Минжийнхангай сансар 16 тоотод оршин суух, 54 настай, эмэгтэй, одоо “Цогт манлай” ХХК-ийн захирал Мухулайд овогт Инжааны Нарантуяагийн /МЮ-62070461/ нэхэмжлэлтэй:

 “Ажилласан байдал тогтоолгох тухай“  иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч И.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч И.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 1980 онд 10 жилийн сургуулиа төгсөн ЗХУ-ын Хабаровск хотын “Технологийн техникум” 1984 оны 4 дүгээр сард төгсөн ирж НААҮ-ний яамны томилолтоор Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын НААҮ-ний комбинатад химийн технологичоор ажиллаж байгаад 1984 оны 11 дүгээр сард аймгийн НААҮУГ-ын шийдвэрээр аймгийн НААҮГ-ын оёдлын мастераар 1989 оны 05 дугаар сар хүртэл ажиллаж байгаад Мандал сумын НААҮ-ний ажилд сайжруулахаар очиж 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Энэ оны 07 дугаар сард тэтгэвэрт гарах учраас хэдийгээр ажилласан байдлын талаар “Хөдөлмөрийн дэвтэрт бичилт бүрэн хэмжээгээр хийгдсэн боловч заавал ажилд орсон, чөлөөлөгдсөн тушаал хэрэгтэй болно гэсэн учраас шүүхэд ажилласан жил тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг Сэлэнгэ аймгийн Мандал сумын НААҮ-ний комбинат, аймгийн НААҮГазарт  1984 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл химийн технологич, оёдлын мастераар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэх.    

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И.Нарантуяа нь “...намайг Сэлэнгэ аймгийн Мандал сумын НААҮ-ний комбинат, аймгийн НААҮГазарт  1984 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл химийн технологич, оёдлын мастераар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэсэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

 И.Нарантуяа нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын НААҮ-ний комбинат, аймгийн НААҮГазарт  1984 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл химийн технологич, оёдлын мастераар тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

1984 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нээлгэсэн “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн 4-9-талд авагдсан “Ажлын тухай мэдээ”-нд 1984 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 1984 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын НААҮ-ний комбинатад химийн технологичоор, 1984 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн НААҮУГ-ын харъяа оёдлын тасагт оёдлын мастераар,  1989 оны  05 дугаар сарын 12-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Мандал сумын Ахуй үйлчилгээнйи төвийн мастераар тус тус ажилласан талаарх бичилтүүд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын ахуй үйлчилгээний комбинатын даргын 1985 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 202 дугаартай “Цалинтай чөлөө олгох тухай” Сэлэнгэ аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1986 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 53 дугаартай “Ажилд түр томилох тухай”, мөн даргын 1986 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 173 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай”, 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 64 дугаартай “Курст суралцуулах тухай” тушаалуудын хуулбарууд, 1984 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нээлгэсэн №573127 дугаартай “Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх”-ийн хуулбар, №89 дугаартай оёдлын мастераар ажиллаж байсан үнэмлэх, 1984 оны 10 дугаар сарын 12-ны өдөр, 1984 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тус тус олгосон “Баярын бичиг”, гэрч А.Туяа, Ц.Байгалмаа, Г.Оюунцэцэг нарын шүүхэд И.Нарантуяагийн ажилласан байдлын талаар гаргасан тодорхойлолт, шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар  нотлогдож байна.

Иймд И.Нарантуяаг 1984 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 1984 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын НААҮ-ний комбинатад химийн технологичоор, 1984 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн НААҮУГ-ын харъяа оёдлын тасагт оёдлын мастераар,  1989 оны  05 дугаар сарын 12-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Мандал сумын Ахуй үйлчилгээнйи төвийн мастераар тус тус ажилласан байдлыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Инжааны Нарантуяаг 1984 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 1984 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын НААҮ-ний комбинатад химийн технологичоор, 1984 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн НААҮУГ-ын харъяа оёдлын тасагт оёдлын мастераар,  1989 оны  05 дугаар сарын 12-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Мандал сумын Ахуй үйлчилгээний төвийн мастераар тус тус  ажилласан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.СОЁЛМАА