| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2021/0076/э |
| Дугаар | 2021/ШЦТ/119 |
| Огноо | 2021-04-16 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | С.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2021/ШЦТ/119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.А даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Х
Улсын яллагч С.Б
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2125000000012 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн,
Орхон аймгийн Прокуророос шүүгдэгч Б.Б-г 2020 оны 12 дугаар сарын 19-ний 20:45 цагийн үед 3170 ОРО улсын дугаартай Тоёота Ийст маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Орхон аймаг Баян- Өндөр сум Даваат багийн Зураагийн 1-18 тоот хашааны урд талын засмал зам дээр явж байсан явган зорчигч Б.Г-ыг мөргөж зам тээврийн осол гаргаж амь насыг нь хохироосон /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-ын мэдүүлсэн “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Энэ гэмт хэргийг үйлдсэндээ маш их харамсаж гэмшиж байна.Маргах зүйл байхгүй. Оршуулгын зардал нэхэмжилснийг төлсөн байгаа” гэх мэдүүлэг,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн ... 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн орой миний нөхөр Б овогтой Г маань Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багийн нутаг дэвсгэрээс өөрийн гэр рүүгээ явах замдаа замын хөдөлгөөнд оролцож явсан тээврийн хэрэгсэлд мөргүүлж осол аваарт орж улмаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эрүүл мэндийн биеийн байдал нь муу байж байгаад 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нас барсан золгүй үйл явдал манай гэр бүлд тохилоо... Би нөхөртэйгээ хамгийн сүүлд 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн орой 20 цаг 45 минутанд чи хаана байна гэж өөрийн утсаараа ярихад нөхөр Г би найз Г-ын гэрт байна, архи ууж байна гэж ярьсан. Тэр үед нөхрийн дуу хоолой нь бага зэрэг архи уусан бололтой согтуу байсан гэхдээ хүнтэй ярих чадвартай байгаа бололтой надтай ярьсан. Тэгээд гэртээ байж байхад 23:00 цагийн үед манай гэрт цагдаа нар ирж миний нөхрийн талаар надад зам тээврийн осолд орсон байна гэж мэдэгдсэн. ...Эмнэлэг дээр ирэхэд нөхөр маань ухаангүй хэвтэж байсан. Эмч нараас эрүүл мэндийн байдлыг нь асуухад тархины хүнд гэмтэлтэй комын байдалтай байна гэсэн оношийг надад хэлсэн. ...Ямар ч байсан энэ хэргийг хуулийн дагуу шалгуулж шийдвэрлүүлэхийг хүсч байна” гэх мэдүүлэг / хх-ийн 22-23-р хуудас/,
-Гэрч Д.М-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Миний хийсэн үзлэг дээр орчинд харьцаагүй байрлал идэвхигүй, ухаангүй өвчтэй манайд ирсэн. Даралт 110-70-тай, пүүлс 104, сатурац нь 80 хувьтай хүн орж ирсэн. Хамар ам, 2 чихнээс цус гарсан байдалтай байсан. Тэгээд уг өвчтөнийг манайх чих хамар амнаас гарч байсан цусыг цэвэрлэж цус тогтоох эмчилгээ хийсэн. Өвчин намдаах болон биед ил харагдах бэртэл гэмтлийг үзсэн. Энэ үед уг өвчтний нүүрний зүүн тал хавдаж хөхөрсөн, зүүн хөлний шилбэний хэсгээр хугарсан байсан. Иймд өвчин намдаах тариаг хийсэн, сэхээ болон гэмтлийн эмчид үзүүлж шаардлагатай шинжилгээ оношилгоонд хамруулж сэхээний тасагт яаралтай хэвтэн эмчлүүлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,
-Гэрч Б.С-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...баруун талаас нэг хүн гарч ирсэн. Тэр үед жолоо барьж байсан Б шууд баруун тийшээ жолооныхоо хүрдийг дарсан боловч тэр хүнийг машиныхаа зүүн талынхаа урд гупер буюу урд хамар копудаараа мөргөсөн юм. Тэгээд тэр мөргүүлсэн хүн шууд газарт унасан ...Тэгээд тэр ахыг сайтар ажиглаж харахад толгойн хэсгийн баруун чамархайн хөмсөгнөөс нь цус гарч байсан. Тэр үед нөхөр Б яаралтай тусламж 103 болон 7035102 утас руу залгаж осол аваар гарсан дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,
-Гэрч П.Г-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн ....манай гэрт талийгаач болон Оёхоо бид гурав л хамт архи дарс ууж хэрэглэсэн, өөр ямар нэг найз нөхөд нэмэгдэж манай гэрт ирээгүй. Бид гурав тэр өдөр л нийт 2 шил 0.75 граммтай архи хувааж уусан. Тэгээд талийгаач ах маань манайхаас гэрч гэррүүгээ харих замдаа зам тээврийн осолд орж гэмтэл аваад биеийн байдал нь муудаж дараа нас барсан байсан.....гэх мэдүүлэг. /хх-ийн 31-33-р хуудас/
Гэрч С.О-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...тэр үед талийгаач үе үе бие засах гэж орж гараад яваад байсан нэг мэдэхэд тэдний гэрийн хашааны хаалга онгойх дуу гарч чимээ сонсогдсон. Тэр үед Г бид хоёр талийгаачийг за ингээд яваад өгдөг юм байна даа, угаасаа ч өөрөө согтохоосоо өмнө гэртээ харьдаг зантай хүн гэж бид хоёр хоорондоо яриад өнгөрсөн...маргааш өглөө нь талийгаачийн дүү болох Ц надруу залгаж талийгаачийг авто осолд орсон биеийн байдал нь тун муу байна гэж хэлж мэдэгдсэн. Тэгээд би энэ муу мэдээг сонсчихоод найз Г-т хэлж мэдэгдсэн юм. Тэр өдрийн үйл явдал бол ийм л зүйл болж өнгөрсөн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,
-Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,
-Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг / хх-ийн 03-10-р хуудас/
-Б.Б-ын согтолтын зэрэг шалгасан хуудас /хх-ийн 11-р хуудас/,
-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-17-р хуудас/,
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-20-р хуудас/,
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №20 дугаартай ...Б.Г-ын биед гавлын хүнхрээ ясны хугарал /зүүн чамархай яс/, тархины эдийн няцрал, комын байдал, зүүн шилбэний шаант ба тахилзуур ясны далд хугарал, цээжний зүүн талын 5 ба 6-р хавирганы хугарал, зүүн нүдний зовхи, зүүн чихний дэлбээ, түүний ар хэсгийн цус хуралт, цох, зүүн чихний дэлбээнд зулгаралт үүсчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гавлын хүнхрээ ясны хугарал /зүүн чамархай яс/, тархины эдийн няцрал, комын байдал нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Гавлын хүнхрээ ясны хугарал /зүүн чамархай яс/, тархины эдийн няцрал, комын байдал нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.3.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Зүүн шилбэний шаант ба тахилзуур ясны далд хугарал, цээжний зүүн талын 5 ба 6-р хавирганы хугарал нь тус бүрдээ эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Зүүн нүдний зовхи, зүүн чихний дэлбээ, түүний ар хэсгийн цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Цох, зүүн чихний дэлбээнд зулгаралт зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй” гэх дүгнэлт / хх-ийн 42-44-р хуудас/,
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №19 дугаартай ...Б.Б-ын биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт / хх-ийн 48-49-р хуудас/,
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №12 дугаартай ...Б.Гн биенээс авсан цусанд этилийн спирт 2.7 промиль процент илэрсэн болно, энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарагдана” гэх дүгнэлт /хх-ийн 56-57-р хуудас/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №13 дугаартай ...Б.Б-н биенээс авсан цусанд этилийн спирт илрээгүй болно гэх дүгнэлт /хх-ийн 60-р хуудас/,
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №33 дугаартай ...Б.Б-ын баруун болон зүүн нүдний хараа 0.6 байна, Б.Б-ын баруун болон зүүн нүдний хараа бууралттай, нүдний харааны бууралт нь нүдний эмчийн үзлэгээр тогтоогдсон бөгөөд харааны шил зүүхэд хараа нь 0.8 болж засарч байна” гэх дүгнэлт /хх-ийн 76-77-р хуудас/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №05 дугаартай ...Талийгаачид задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл гавлын хүнхрээ ясны /зүүн чамархай, зүүн зулай, духны ясны зүүн хэсгийн/ ба суурь ясны /зүүн талын хонхорын/ салаалсан хугарал, тархины хатуу хальсан доорх цусан хураа, аалзан бүрхүүлийн дорх цус харвалт, тархины эдийн няцрал, зүүн хөлийн шилбэний шаант ба тахилзуур ясны далд хугарал, зүүн нүдний зовхи, зүүн чихний дэлбээ, түүний ар хэсгийн цус хуралт, цох, зүүн чихний дэлбээнд зулгаралт тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гавал тархины битүү гэмтэл, гавлын хүнхрээ ясны /зүүн чамархай, зүүн зулай, духны ясны зүүн хэсгийн/ ба суурь ясны /зүүн талын хонхорын/ салаалсан хугарал, тархины хатуу хальсан доорх цусан хураа, аалзан бүрхүүлийн дорх цус харвалт, тархины эдийн няцрал нь үхлийн шалтгаан болжээ. Талийгаачид зүрхний булчингийн томрол архаг хуучин тогтоогдлоо. Энэ нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаачийн биенээс авсан гэх 2020 оны 12-р сарын 22-ны өдөр хийгдсэн цусанд 2.7 промилл процент этилийн спирт илэрсэн байна. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарагдана...гэх дүгнэлт. /хх-ийн 177-180-р хуудас/,
-Амь хохирогч Б.Г-ын өвчний түүхийн хуулбар /хх-ийн 113-136-р хуудас/,
-Орхон аймгийн техникийн хяналтын үзлэгийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 29 дугаартай...“3170 ОРО улсын дугаартай ТОҮОТА 18Т загварын тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг шалгахад, Автомашины ерөнхий байдал, иж бүрдэл, явах анги шаардлага хангахгүй байна. Уг эвдрэл нь зам тээврийн ослын өмнө буюу дараа үүссэнийг тогтоох боломжгүй болно. Дээрхи дурьдагдсан эвдрэлүүдийг засаж, техникийн хяналтын үзлэгт дахин хамрагдаж стандартын дагуу тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангуулсны дараа замын хөдөлгөөнд оролцуулах бүрэн боломжтой гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 67-72-р хуудас/,
-Тээврийн цагдаагийн албаны зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон магадлагаанд... жолооч Б овогтой Б /ОК93101910/ нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т зааснаар “...Жолооч хөдөлгөөний аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна...” гэсэн, 18.3-д зааснаар “...хэрвээ жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно...” гэж заасныг зөрчсөн байх үндэстэй байна... гэх дүгнэлт /хх-ийн 80-81-р хуудас/,
-Шүүгдэгч Б.Б-ын яллагдагчаар мэдүүлсэн “...хүний амь насыг хохироосондоо маш их харамсаж гэмшиж байна. Ямар ч байсан талийгаачийн ар гэрт тохиосон уй гашуй учирсан хохирлыг өөрийн чадлынхаа хэрээр бүрэн төлж барагдуулах болно гэж бодож байна. Өөр надад ямар нэг бодол алга байна. Маш их харамсаж байна гэж хэлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 160-161-р хуудас/,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан оршуулгын зардлын баримтууд, нэхэмжлэлүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо.
Үйл баримт: Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн орчим Орхон аймаг Баян- Өндөр сум Даваат багийн Зураагийн 1-18 тоот хашааны урд талын засмал замаар 3170 ОРО улсын дугаартай Тоёота Ийст маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үед нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай зам хөндлөн гарахаар зам руу орж ирсэн Б.Г-ыг мөргөснөөс гавлын хүнхрээ ясны /зүүн чамархай, зүүн зулай, духны ясны зүүн хэсгийн/ ба суурь ясны /зүүн талын хонхорын/ салаалсан хугарал, тархины хатуу хальсан доорх цусан хураа, аалзан бүрхүүлийн доорхи цус харвалт, тархины эдийн няцрал бүхий хүнд гэмтэл учирч улмаар амь нас нь хохирсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдлын тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хохирол төлсөн баримт, хохирлын баримтууд зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогчдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, эрхийг хязгаарлаагүй байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №05 дугаартай ...Б.Г.... Гавлын хүнхрээ ясны /зүүн чамархай, зүүн зулай, духны ясны зүүн хэсгийн/ ба суурь ясны /зүүн талын хонхорын/ салаалсан хугарал, тархины хатуу хальсан доорх цусан хураа, аалзан бүрхүүлийн дорх цус харвалт, тархины эдийн няцрал гэмтэл нь үхэлд хүргэжээ... Талийгаачийн биенээс авсан гэх 2020 оны 12-р сарын 22-ны өдөр хийгдсэн цусанд 2.7 промилл процент этилийн спирт илэрсэн байна.Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарагдана...” гэсэн дүгнэлт / хх-ийн 177-180-р хуудас/, Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн шалтгааныг тогтоосон магадалгаа,хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-17-р хуудас/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-20-р хуудас/,гэрчүүдийн мхэдүүлэг зэрэг нотлох баримтаар 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн орчим Орхон аймаг Баян- Өндөр сум Даваат багийн Зураагийн 1-18 тоот хашааны урд талын засмал зам дээр болсон ослын үйл баримт эргэлзээгүй нотлогдож тогтоогдсон баримтууд зөрүүгүй байна. Уг ослын улмаас хохирогч Б.Ганболдын биед амь насанд аюултай хүнд гэмтэл учирч эмчлүүлж байгаад 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 22 цаг 20 минутад нас барсан болох нь хэргийн 112-136 дугаар хуудаст авагдсан Орхон аймгийн БОЭТ-ийн өвчний түүх, шинжээчийн дүгнэлтээр нотлогджээ.
Тээврийн цагдаагийн албаны зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон магадлагаанд... жолооч Б овогтой Б /ОК93101910/ нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т зааснаар “...Жолооч хөдөлгөөний аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна...” гэсэн, 18.3-д зааснаар “...хэрвээ жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно...” гэж заасныг зөрчсөн байх үндэстэй байна... гэх дүгнэлт гарсныг шүүгдэгч түүний өмгөөлөгч нар эсэргүүцэж маргаагүйн зэрэгцээ ,уг дүгнэлт нь хэргийн нөхцөл байдлыг тогтоосон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримттай зөрүүгүй, эргэлзээгүй байна.
Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь хохирсон шууд шалтгаант холбоотой байдал ийнхүү нотлогдсон тул шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийн шинжтэй, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуульд заасан “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд ” шүүгдэгч Б.Б нь 2020 оны 12 дугаар сарын 19-ний 20:45 цагийн үед 3170 ОРО улсын дугаартай Тоёота Ийст маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Орхон аймаг Баян- Өндөр сум Даваат багийн Зураагийн 1-18 тоот хашааны урд талын засмал зам дээр явж байсан явган зорчигч Б.Г-ыг мөргөж зам тээврийн осол гаргаж амь насыг нь хохироосон болох нь шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдсон тул шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч нь бусдад төлбөргүй гэж,
-шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц шүүх хуралдаанд “шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчид тэр даруй эмнэлгийн тусламж үзүүлсэн, мөн өөрийгөө илчилсэн болох нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хорих ял биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн харгалзаж өгнө үү гэж мэтгэлцжээ.
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх тул эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хэрэгт авагдсан түүний хувийн байдлын талаархи баримтуудыг шинжлэн судалж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн төлбөрийг бүрэн нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд болон учруулсан хохирлын нийгмийн хор аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч,хуульд заасан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж 2 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх нь хувийн байдалд нь тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн оршуулгын зардал 14.800.000 төгрөгийг шүүгдэгч бүрэн төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн машины нүүр хэсгийн хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Б.Б-н №837738 дугаартай B ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хууль заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж үүргийг зөрчвөл тэнссэн шийдвэрийг прокурорын дүгнэлтээр хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Б-д оногдуулсан эрх хасч, тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн машины нүүр хэсгийн хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Б.Б-ын №837738 дугаартай B ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.А