| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2021/0058/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/82 |
| Огноо | 2021-04-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/82
2021 04 30 2021/ШЦТ/82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2021/0058/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул,
Улсын яллагч Ж.Баянжаргал,
Хохирогч Д.Д /онлайнаар/,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг,
Шүүгдэгч ******* /онлайнаар/ нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох 20...дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 21 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар баг Цагаан дэвсэгийн 3-10 тоот хашаан дотор тус хаягт оршин суух Д.Дтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж, нэг удаа өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1. Хохирогч Д.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2020 оны 05 дугаар сарын 05-ны орой 21 цагийн үед ажлаа тараад Дэлгэрхаан сумын төвд байх гэртээ Энхтайван, Урангоо, Баярмаа, Өнөрбаясгалан нарын хамт орох гээд хашаан дотроо явж байтал хашааны үүдэнд машин ирж зогсоод хашаагаар ******* орж ирээд Д гэж дуудахаар нь очтол намайг У гэдэг чи их зэвүүн хүүхэн гэж хэлээд миний зүүн талын нүд орчим руу нэг удаа цохиод намайг тонгойх үед нүүрний зүүн талын хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд Энхтайван, Урангоо, Баярмаа, Өнөрбаясгалан нар Уаг холдуулаад намайг гэр рүү аваад орсон. Тэгтэл араас У орж ирээд манай гэрт байсан хүмүүс рүү орилж хашгираад та нар Дгийн юу юм та нар бол бүгдээрээ янхан гэж хэлсэн. Тэгээд намайг чи миний ээж Пүрэвсүрэнгийн ажлыг авсан, намайг Цэцэрлэгийн байрнаас гаргасан, би чамайг ална гэж дайрсан. Тэгтэл Утай хамт орж ирсэн Өнөртуяа, Ариунтуяа хоёр Уянгыг аваад гарсан. Тэгээд удалгүй 10 орчим минутын дараа У, Ариунтуяа, Өнөртуяа нар орж ирээд У нь намайг Дг би гүйцээж ална гэж хэлээд дайраад байсан. Тэгээд Өнөрбаясгалан эгч Уаг хориглоод, зууралдаад загнасан. Тэгээд удалгүй У, Ариунтуяа, Өнөртуяа нар гарч явсан байсан... Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан... Зүүн талын нүдний доод яс цөмөрсөн, зүүн чихэнд цус хуралт үүссэн, зүүн талын шүд зуухад хөндүүр, гайморын хөндийд их хэмжээний цус хуралттай байсан... О.Анхбаяр нь намайг зодож цохисон зүйл байхгүй. 2020 оны 05 дугаар сарын 05-ны 20 цагийн үед намайг ажил дээрээ байж байх үед ирээд харих болоогүй юм уу юу хийж байгаа юм бэ гэж хэлээд Цэцэрлэгийн галч Ч.Мөнхтөрөөр гэртээ хүргүүлсэн... Би гомдолтой байна. Миний эрүүл мэнд, гоо сайхан, нэр хүндэд халдсан тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Гарсан нийт эмчилгээний болон бусад зардлаа гаргуулмаар байна... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-8 тал/
Хохирогч Д.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “... Би 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Дэлгэрхаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн хашаандаа *******д зодуулж биедээ гэмтэл авсан. Тэгээд 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дэлгэрхаан сумын Эрүүл мэндийн төвд үзүүлж анхан шатны эмчилгээ хийлгэсэн ба аймгийн эмнэлэгт үзүүлж тархины зураг авахуулж нарийн мэргэжлийн эмнэлэгт үзүүл гэсний дагуу 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлээд тархины зураг авахуулж, нүд, чих хамар хоолойн эмчид үзүүлсэн. Тэгээд 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод очиж Мөнгөн гүүр эмнэлэгт MRI тархины зураг авахуулсан, ГССҮТ-д тархины тодосгогчтой томографын зураг авахуулсан. Тэгтэл нүдний доод хэсгийн яс цөмөрсөн гэсэн оноштойгоор Улсын 1 дүгээр төв эмнэлэгт хагалгаанд орсон. Эмчилгээний зардал нь ГССҮТ-д авахуулсан толгойн зураг 100.000 /нэг зуун мянга/, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн томограф зураг 90.000 /ерэн мянга/, Мөнгөн гүүр эмнэлэгт толгойн MRI зураг 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг, ЭМЖЖ эмнэлэгт чих хамар хоолойн үзлэгт орсон 35.000 /гучин таван мянга/ төгрөг, UB нэгдсэн лабораторид шинжилгээ 24.000 /хорин дөрвөн мянга/ төгрөг, БОНАВИТА лаборатори шинжилгээ 50.000 /тавин мянга/ төгрөг, Эн Ар Би лаборатори шинжилгээ 115.000 /нэг зуун арван таван мянга/ төгрөг, Улсын 1 дүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн мөнгө 301.840 /гурван зуун нэг мянга найман зуун дөч/ төгрөг, ТЭУ эмнэлгээс худалдан авсан ухархайн яс орлуулан суулгах имплантын үнэ 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөг, эмийн зардал 176.740 /нэг зуун далан зургаан мянга долоон зуун дөч/ төгрөг, шатахуун Улаанбаатар хот руу Дэлгэрхаан сумаас 2 удаа ирж буцсан, Хэнтий аймаг руу 3 удаа ирж буцсан, хот дотор эмнэлэг хооронд явсан нийлээд 505.520 /таван зуун таван мянга таван зуун хорь/ төгрөг, Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэх явцдаа гаргасан хоол хүнс, бусад зарлага 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг, би Хаан банкнаас 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ зээлж уг эмчилгээний зардлаа төлсөн. Тухайн зээлийн хүү болох 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 424.600 /дөрвөн зуун хорин дөрвөн мянга зургаан зуу/ төгрөг, нийт 3.922.700 /гурван сая есөн зуун хорин хоёр мянга долоон зуу/ төгрөг нэхэмжилж байна. ******* нь миний биед гэмтэл учруулсан өдрөөс хойш надад ямар ч мөнгө өгөөгүй. ******* нь миний биед гэмтэл учруулснаас хойш өнөөдрийг хүртэл надад эмчилгээний зардал, сэтгэл санааны дэмжлэг үзүүлээгүй бөгөөд нэр хүндэд халдах гүтгэх доромжлох үйлдлийг хувийн фэйсбүүк чат болон гэр бүлийн хүний чат руу явуулж дарамталсан тул сэтгэл санааны хохирлыг барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-12 тал/
2. Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Би Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын 2039003040256 дугаартай тогтоолыг уншиж танилцлаа. Надад тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна... Би 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын төвд байрлах аварга тосон амралтын газарт байж байхад манай ангийн хүүхэн болох Оюунтуяа нь ойролцоогоор 13-14 цагийн үед над руу утсаар яриад намайг Загдсүрэнгийн гэрт хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье гээд Загдсүрэнгийн гэрт очиход Загдсүрэн, Оюунтуяа нар нь байж байсан. Тэгээд Загдсүрэн, Оюунтуяа бид гурвыг сууж байхад араас бас манай ангийн хүүхэн болох Өнөртуяа нь Загдсүрэнгийн гэрт ирсэн. Тэгээд бид дөрөв 2.5 литрийн 1 том пиво уугаад юм яриад сууцгааж байхад ойролцоогоор 16-17 цагийн үед манай ангийн залуу болох Анхбат нь нэг ширхэг том 0.75-н архи болон чихэр жимстэй ирсэн.Тэгээд бид тав уг архиа хувааж ууцгаагаад юм яриад сууж байхад манай ангийн хүүхэн болох Ариунтуяа нь Загдсүрэнгийн гэрт хүрээд ирсэн. Тэгээд Ариунтуяа нь Анхбатад хандан: би танай эхнэртэй хамт байж байгаад ирлээ, танай эхнэр чинь чамд хорхог өгч явууллаа гээд Анхбатад хорхог өгч байсан. Тэгээд байж байхад нэг мэдэхэд Анхбат нь хаашаа ч юм бэ машинтайгаа яваад өгчихсөн. Тэгэхээр нь Ариунтуяа Анхбатын утас руу нь залгаад хаана байгаа юм бэ гэхэд Анхбат нь гэрт хүрээд ир гэж хэлсэн. Тухайн үед ойролцоогоор 20-21 цагийн үе л байсан. Тэгээд Өнөртуяа, Загдсүрэн, Ариунтуяа, бид дөрөв Анхбатын гэрт нь очих гээд явцгаасан бөгөөд гэрийнх нь гадаа ирээд хашаа руу нь ороход Анхбатын эхнэр Д нь хашаан дотроо уйлаад сууж байсан бөгөөд хажууд нь Урангоо, Баярмаа, Өнөрбаясгалан нар нь байж байсан. Тэгээд Д нь Өнөртуяа, Загдсүрэн, Ариунтуяа бид хэдийг харангуутаа орилоод бид хэд дээр шууд хүрч ирээд бид хэдэд хандан: танай ангийн янхан хотоос ирсэнээс болж танай ангийнхан архидлаа, тэгээд энэнээс чинь болоод Анхбат намайг зодлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад Дгийн хацар руу нь нэг удаа алгадсан. Тэгэхэд Өнөрбаясгалан гэх эмэгтэй Дг өмөөрөөд намайг шууд үсдэж аваад чирээд Дгээс холдуулсан. Тэгээд л бид хэдийн хэрүүл маргаан дуусаад Өнөртуяа, Загдсүрэн, Ариунтуяа бид дөрөв Анхбатын гэрээс нь явцгаасан. Тухайн үед нэг ийм л асуудал болсон. Миний хувьд би Дгийн нүүр рүү нь бол өшиглөөгүй, би Дгийн хацар руу нь нэг удаа л алгадсан. Би өөрөөр Дг зодож цохиогүй. Би Дгийн хацар руу нь алгадсандаа харамсаж байна. Ахиж ийм асуудал гаргахгүй... Тухайн үед Д нь намайг янхан гэж доромжилсон. Тэгэхээр нь би уурандаа Дгийн хацар руу нь нэг удаа алгадчихсан юм. Би өөрөөр Дг цохиж зодоогүй... Би тухайн үед архи пиво уух нь уусан байсан. Гэхдээ ямар ч байсан өөрийгөө бол аваад явчих чадвартай л байсан... Тухайн үед Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ би Дг яг хэр согтолттой байсан болохыг нь бол хэлж мэдэхгүй байна... Бид хоёр урьд өмнө хоорондоо маргалдаж муудалцаж байсан асуудал байхгүй... Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Ахиж ийм асуудал огт гаргахгүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-65 тал/
3. Гэрч О.Анхбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 05 дугаар сарын 06-ны 02 цагийн үед би гэртээ унтаж байгаад сэртэл манай эхнэр болох Д.Д нь бусдад зодуулсан байдалтай хамарнаас нь цус гарсан, нүд нь хөхөрчихсөн хэвтэж байсан. Тухайн үед нь ямар асуудал болсон талаар асуутал танай ангийн Х.Өнөртуяа, У.Ариунтуяа, ******* нар манай хашаан дотор орж ирээд байж байгаад ******* намайг цохиод тонгойтол зүүн талын нүдний хэсэг рүү өшиглөсөн гэж хэлсэн. Тэгээд Д.Д бид хоёр Хэнтий аймгийн төв эмнэлэгт очиж үзүүлж компьютер томограппын зураг авахуулаад Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд зүүн нүдний доод яс 1 см цөмөрсөн, хацарны хэсэгт цус хурсан гэсэн онош гарсан ба бид хоёр эмнэлгээр явж эмчилгээ хийлгэчихээд цагдаагийн байгууллагад хандсан... Би гэртээ унтаж байсан. Би 2020 оны 05 дугаар сарын 05-ны 18 цагийн үед манай ангийн залуучууд Дэлгэрхаан суманд Загдсүрэнгийнд цугласан байна гээд манай ангийн хүүхэд болон ******* залгаж дуудаад байсан. Тэгэхээр нь би нэг шил архи, нэг ундаатай очих үед Загдсүрэн, Өнөртуяа, У, Оюунтуяа нар пиво уугаад сууж байсан. Тэгээд би гэрт нь орж суугаад архи болон пивоноос бага зэрэг уугаад гэгээ тасрах үеэр би гэртээ харих гээд гарсан. Тэгээд гэртээ хариад унтаж байтал шөнө нь ийм асуудал болсон байсан... Урангоо, Баярмаа, Өнөрбаясгалан нар байсан. Өнөртуяа, Ариунтуяа нар нь хаана байсан талаар мэдэхгүй байна. Тэр хоёр Утай хамт орж ирсэн гэж байсан... Би Д.Дг зодож цохиогүй. Бид хоёрын дунд хэрүүл маргааны асуудал байгаагүй... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-18 тал/
4. Гэрч Х.Өнөрбаясгалангийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Намайг гэртээ байж байх үед ЗДТГ байгаль орчны байцаагч Д.Урангоо залгаад хуучин цэцэрлэгийн ард талын өрөөнд байна ирж хорхог ид гэж дуудсан. Тэгээд намайг очиход Урангоо, Тэгшжаргал, барилгын ажил хийж байсан 3 залуу, цэцэрлэгийн галч болох Төрөө нар байсан. Тэгээд би хорхог идэж юм ярьж сууж байгаад гэртээ харих гээд гарж байтал Цэцэрлэгийн үүдэнд Дтэй таарсан. Тэгээд Д манай гэрт очъё гээд Д бид хоёр алхаж яваад араас Урангоо, Баярмаа хоёр алхаж Дгийн хашаагаар орж ирсэн. Тухайн үед 20 цаг болж байсан байх. Араас хашааны хаалга нүдээд Анхбатын ангийнх нь хүүхдүүд орж ирээд Дг У нь Дэлгэрхааны толгойд суусан янханг ална гээд орж ирсэн. Тэгээд Д очтол нүүр хэсэг рүү нь нэг удаа цохитол хамарнаас нь цус гараад хамраа дараад тонгойтол нүүр хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд Уаг цуг явж байсан ангийнх нь хоёр хүүхэд салгатал дахиад дайраад байсан. Тэгээд би боль хүний газарт явж байж гэж хэлсэн. Тэгтэл намайг чи дуугүй бай янхан минь гэж хэлэхээр нь би үснээс нь зулгаагаад дарчихсан. Тэгээд би тавьтал У, Ариунтуяа, Өнөртуяа нар гараад явсан. Удалгүй Дгийн хамарнаас нь цус гараад нүүр нь хавдаад эхэлсэн. Тэгээд бид Дгийн гэрт нь байж байтал У, Ариунтуяа, Өнөртуяа нар хамт орж ирээд дахиад дайраад байсан. Тэгтэл Ариунтуяа, Өнөртуяа нар нь чи болиоч ээ уучлалт гуйна гэж орж ирчээд дайраад байх юм гэж хэлээд аваад гарсан... Ариунтуяа, Өнөртуяа нар нь зодож цохиогүй. У ганцаараа зодсон... Уд зодуулахаас өмнө хүнд зодуулж цохиулаагүй байсан... О.Анхбат нь цэцэрлэг дээр байх үед ирээгүй... Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан... Би үснээс нь зулгааж дарсан нь үнэн. Уаг орилоод байхаар нь амыг нь дарж чимээгүй болгосон. Зодож цохисон зүйл байхгүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-21 тал/
5. Гэрч Э.Баярмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2020 оны 05 дугаар сарын 05-ны өглөө Ганбаатар ахын гэрт ороход Ганбат, Урангоо, Д нар байсан. Тэгээд намайг үдээс хойш ямаа хорхоглоно ирж идээрэй гэж хэлсэн. Тэгээд би ажил дээрээ байж байгаад ажил тараад гарах үед Ганбат ах яриад мах болчихлоо ирж ид гэж ярьсан. Тэгэхээр нь Өнөрбаясгалан, Урангоо, Ариунтуяа бид дөрөв хуучин цэцэрлэг дэээр очсон. Очих үед Номин, Ганбат, Тэгшжаргал, Д нар болон цэцэрлэг дээр ажиллаж байсан хоёр ажилтан байсан. Нэрийг нь мэдэхгүй байна. Тэгээд бид нар хорхогоо идээд дуусаж байтал Анхбат орж ирээд Дтэй уулзчихаад Мөнхтөрөөр гэртээ хүргүүлэх гээд гараад явсан. Тэгээд 20 цагийн үед Дг хүргэж өгөх зорилгоор Урангоо, Өнөрбаясгалан бид гурав явсан. Тэгээд Дгийн гэрийн үүдэнд очтол өөдөөс нэг машин ирээд зогссон. Тэгээд машин дотроос Өнөртуяа, Ариунтуяа, У нар бууж ирээд У Дг янхан минь гэх доромжлоод байсан. Тэгээд У нь Дгийн нүүрэнд нь нэг удаа цохихлоор нь би гэр рүү нь гүйж ороод Анхбатыг сэрээх гээд ортол Анхбат унтаад сэрэхгүй байсан. Тэгээд буцаад гараад иртэл Д доошоо тонгойчихсон хамарнаас нь цус гарчихсан байж байсан. Тэгээд У, Ариунтуяа, Өнөртуяа нар гараад явсан. Тэгээд Урангоо гэртээ харих гээд яваад Өнөрбаясгалан бид хоёр Дтэй хамт гэрт нь байж байтал 30 орчим минутын дараа Ариунтуяа, Өнөртуяа, У гурав дахиад хүрч ирээд У Дг гараад ир, чамайг гүйцээнээ гэж хэлээд хэрүүл хийж байгаад гараад явсан... Нүүр рүү нь нэг удаа цохихыг нь би харсан. Тэгээд Дгийн гэрт орчихоод гараад ирэх үед юу болсон талаар мэдэхгүй... У нь Өнөрбаясгалан эгч бид хоёр руу дайраад байх үед Өнөрбаясгалан эгч түлхэж байсан. Тухайн үед У нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан ба хөл дээрээ тогтож чадахгүй байсан... Уад зодуулсанаас болж нүүрэндээ гэмтэл авсан байсан... ” гэсэн мэдүлэг /хх-ийн 22-24 тал/
6. Гэрч Д.Урангоогийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 05 дугаар сарын 05-ны өглөө Цэцэрлэг барьсан компанийн ажилчид болон Д надтай уулзаад Цэцэрлэгийн гадаа мод тарих газраа үзүүлсэн. Тэгээд 18 цагийн үед хорхог хийж байна ирж ид гээд Д дуудсан. Тэгээд Өнөрбаясгалан эгч, Баярмаа, Ариунтуяа бид дөрөв мах идэж байгаад Ариунтуяа түрүүлээд ангийнхан уулзаж байгаа би очлоо гээд яваад өгсөн. Тэгээд Өнөрбаясгалан эгч , Баярмаа, Д бид нар Дгийн гэр рүү явсан. Хашаанд нь орж байтал У, Ариунтуяа, Өнөртуяа гурав ирээд У нь Дг хэл амаар доромжлоод нүүр хэсэг рүү нь нэг удаа цохиод дахиад нүүр хэсэг рүү нь нэг удаа өшиглөтөл Дгийн хамарнаас цус гойжоод тогтохгүй байсан. Тэгээд бид Дгийн гэрт орж байж байгаад би удалгүй яваад өгсөн... Намайг байх үед тийм зүйл болоогүй. Намайг явсны дараа У дахиад Дгийн гэрт очсон байсан... Бид нарыг цэцэрлэг дээр байх үед Анхбат ирээд мах идчихээд яваад өгсөн. Дтэй муудалцаж, зодож цохисон зүйл болоогүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/
7. Гэрч У.Ариунтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ажил дээрээ байж байтал Д ирж мах ид гээд би цэцэрлэг дээр очсон. Тэгээд байж байтал Анхбат залгаад намайг хүрээд ир манай ангийнхан Загдсүрэнгийн гэрт байна гэж дуудсан. Тэгэхлээр нь би Загдсүрэнгийнд очсон. Загдсүрэнгийнд очих үед У, Анхбат, Загдсүрэн, Өнөртуяа нар байсан. Тэгээд У утсаар яриад гараад явчихсан. Удалгүй Анхбат араас нь гараад явсан. Тэгээд 21 цагийн үед Утай утсаар ярьтал худаг дээр байна ирээд авчих гэхээр нь очиж аваад Анхбатын хашааны гадаа очоод зогстол Д, Урангоо, Баярмаа, Өнөрбаясгалан нар ирээд үүдэнд нь таарсан. Тэгээд Анхбат хаана байгаа юм гэж асуухад гэртээ байгаа гэж хэлсэн. Тэгээд би гэрт нь ороод хамт явсан хэд гадаа үлдсэн. Тэгээд гадаа хүмүүс орилоод байхаар нь би гартал Дгийн хамарнаас нь цус гарчихсан хамраа дарчихсан байсан. Тухайн асуудал намайг байшин дотор орсон үед болсон болохоор хэн нь хэнийгээ зодсон талаар би мэдэхгүй. Тэгээд Өнөрбаясгалан, У бид гурав манай гэрт очиж байж байгаад У уучлалт гуйя гээд Дгийн гэрт ортол Өнөрбаясгалан, Д, Баярмаа нар гал тогооны өрөөндөө сууж байсан. Тэгтэл У би чамайг гүйцээнэ ээ гээд дахиад Д рүү дайрсан. Тэгээд Өнөрбаясгалан эгч тэр хоёрын дундуур ороод Утай хэрэлдсэн. У өөрөө Өнөрбаясгалан эгчийг хэл амаар доромжилж дайрч давшлаад байсан... Анхбат Дг зодож цохисон талаар би мэдэхгүй... Ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй... Харанхуй байсан болохоор би анзаарч хараагүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-29 тал/
8. Гэрч Ц.Батцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Манай гэр Дэлгэрхаан сумын хуучин хүүхдийн Цэцэрлэгийн хашаан дотор байдаг юм. Би 2020 оны 05 дугаар сарын 05-ны 18 цагийн үед Цэцэрлэг рүү ортол Д, Улам-Өрнөх нар боорцог хийгээд гурил бэлдээд байж байсан. Тэгээд 20 цагийн үед Анхбат дарга манай гэрээр орж ирээд цай уучихаад гэр рүүгээ явсан... Дд ил харагдах гэмтэл шарх байгаагүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/
9. Гэрч Б.Нандинтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би ******* гэх хүнийг танина. Бид хоёр 10-н жилдээ нэг ангид байсан ба 1 дүгээр ангиасаа найзалж нөхөрлөж ирсэн... ******* нь төлөв даруу, бусдад тусархуу, нийтэч, бусдын дунд нэр хүнд сайтай ба архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Спортын тал дээр сагс, гар бөмбөг их сайн тоглодог... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/
10. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №394 дугаартай: “...
1. Д.Дгийн биед зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны салстад цус харвалт, дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 44-46 тал/
11. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №1084 дугаартай: “...
1. Д.Дгийн биед тухайн үед зүүн нүдний ухархайн доод, дотор ханын цөмөрсөн хугарал, нүдний алимны доргилт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Урьд гаргасан 394 дугаартай дүгнэлттэй санал нэг байна... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 51-54 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1. Гэм буруугийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлтээр илрэн гардаг.
Шүүгдэгч ******* нь 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 21 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар баг Цагаан дэвсэгийн 3-10 тоот хашаан дотор тус хаягт оршин суух Д.Дтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүрэн тус газарт нь цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Д.Дгийн: “... Би 2020 оны 05 дугаар сарын 05-ны орой 21 цагийн үед Энхтайван, Урангоо, Баярмаа, Өнөрбаясгалан нарын хамт хашаан дотроо явж байтал хашааны үүдэнд машин ирж зогсоод хашаагаар ******* орж ирээд Д гэж дуудахаар нь очтол намайг У гэдэг чи их зэвүүн хүүхэн гэж хэлээд миний зүүн талын нүд орчим руу нэг удаа цохиод намайг тонгойх үед нүүрний зүүн талын хэсэг рүү өшиглөсөн... Зүүн талын нүдний доод яс цөмөрсөн, зүүн чихэнд цус хуралт үүссэн, зүүн талын шүд зуухад хөндүүр, гайморын хөндийд их хэмжээний цус хуралттай байсан... Би гомдолтой байна.../хх-ийн 6-8 тал/,
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр... 20-21 цагийн үед Өнөртуяа, Загдсүрэн, Ариунтуяа бид дөрөв Анхбатын... хашаа руу нь ороход Д: танай ангийн янхан хотоос ирсэнээс болж танай ангийнхан архидлаа, тэгээд ...Анхбат намайг зодлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад Дгийн хацар руу нь нэг удаа алгадсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 тал/
Гэрч О.Анхбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 05 дугаар сарын 06-ны 02 цагийн үед би гэртээ унтаж байгаад сэртэл манай эхнэр болох Д.Д нь бусдад зодуулсан байдалтай хамарнаас нь цус гарсан, нүд нь хөхөрчихсөн хэвтэж байсан. Тухайн үед нь ямар асуудал болсон талаар асуутал танай ангийн ...******* намайг цохиод тонгойтол зүүн талын нүдний хэсэг рүү өшиглөсөн гэж хэлсэн... Би Д.Дг зодож цохиогүй. Бид хоёрын дунд хэрүүл маргааны асуудал байгаагүй... “ гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 тал/
Гэрч Х.Өнөрбаясгалангийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Дг У нь Дэлгэрхааны толгойд суусан янханг ална гээд орж ирсэн. Тэгээд Д очтол нүүр хэсэг рүү нь нэг удаа цохитол хамарнаас нь цус гараад хамраа дараад тонгойтол нүүр хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд Уаг цуг явж байсан ангийнх нь хоёр хүүхэд салгатал дахиад дайраад байсан... Удалгүй Дгийн хамарнаас нь цус гараад нүүр нь хавдаад эхэлсэн... Уд зодуулахаас өмнө хүнд зодуулж цохиулаагүй байсан... О.Анхбат нь цэцэрлэг дээр байх үед ирээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 тал/
Гэрч Э.Баярмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...У нь Дгийн нүүрэнд нь нэг удаа цохихоор нь би гэр рүү нь гүйж ороод Анхбатыг сэрээх гээд ортол Анхбат унтаад сэрэхгүй байсан. Тэгээд буцаад гараад иртэл Д доошоо тонгойчихсон хамарнаас нь цус гарчихсан байж байсан... Тухайн үед У нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан ба хөл дээрээ тогтож чадахгүй байсан...” гэх мэдүлэг /хх-ийн 22-24 тал/
Гэрч Д.Урангоогийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...У нь Дг хэл амаар доромжлоод нүүр хэсэг рүү нь нэг удаа цохиод дахиад нүүр хэсэг рүү нь нэг удаа өшиглөтөл Дгийн хамарнаас цус гойжоод тогтохгүй байсан... Бид нарыг цэцэрлэг дээр байх үед Анхбат ирээд мах идчихээд яваад өгсөн. Дтэй муудалцаж, зодож цохисон зүйл болоогүй... ” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №1084 дугаартай: “...Д.Дгийн биед тухайн үед зүүн нүдний ухархайн доод, дотор ханын цөмөрсөн хугарал, нүдний алимны доргилт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо... Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 51-54 тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
2. Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Дгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдаанд “...2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод очиж Мөнгөн гүүр эмнэлэгт MRI тархины зураг авахуулсан, ГССҮТ-д тархины тодосгогчтой томографын зураг авахуулсан. Тэгтэл нүдний доод хэсгийн яс цөмөрсөн гэсэн оноштойгоор Улсын 1 дүгээр төв эмнэлэгт хагалгаанд орсон. Эмчилгээний зардал нь ГССҮТ-д авахуулсан толгойн зураг 100.000 /нэг зуун мянга/, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн томограф зураг 90.000 /ерэн мянга/, Мөнгөн гүүр эмнэлэгт толгойн MRI зураг 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг, ЭМЖЖ эмнэлэгт чих хамар хоолойн үзлэгт орсон 35.000 /гучин таван мянга/ төгрөг, UB нэгдсэн лабораторид шинжилгээ 24.000 /хорин дөрвөн мянга/ төгрөг, БОНАВИТА лаборатори шинжилгээ 50.000 /тавин мянга/ төгрөг, Эн Ар Би лаборатори шинжилгээ 115.000 /нэг зуун арван таван мянга/ төгрөг, Улсын 1 дүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн мөнгө 301.840 /гурван зуун нэг мянга найман зуун дөч/ төгрөг, ТЭУ эмнэлгээс худалдан авсан ухархайн яс орлуулан суулгах имплантын үнэ 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөг, эмийн зардал 176.740 /нэг зуун далан зургаан мянга долоон зуун дөч/ төгрөг, шатахуун Улаанбаатар хот руу Дэлгэрхаан сумаас 2 удаа ирж буцсан, Хэнтий аймаг руу 3 удаа ирж буцсан, хот дотор эмнэлэг хооронд явсан нийлээд 505.520 /таван зуун таван мянга таван зуун хорь/ төгрөг, Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэх явцдаа гаргасан хоол хүнс, бусад зарлага 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг, би Хаан банкнаас 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ зээлж уг эмчилгээний зардлаа төлсөн. Тухайн зээлийн хүү болох 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 424.600 /дөрвөн зуун хорин дөрвөн мянга зургаан зуу/ төгрөг, нийт 3.922.700 /гурван сая есөн зуун хорин хоёр мянга долоон зуу/ төгрөг нэхэмжилж байна...” гэж мэдүүлж /хх-ийн 10-12 тал/ нэхэмжилсэн байна.
Шүүх хэрэгт цугларсан эмчилгээний болон бусад зардалтай холбоотой бүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад: хавтаст хэргийн 84 талаас 1.100.000 төгрөгийн, 85 талаас 400.000 төгрөгийн, 115.000 төгрөгийн, 86 талаас 90.000, 28.200, 100.000 төгрөгийн, 87 талаас 27350, 47000, 76000, 86000, 4350, 11500, 5100, 1400 төгрөгийн, 88 талаас 8500, 10500, 4000, 11000, 89 талаас 13040, 10.400, 28.350, 301840, 50.000, 90 талаас 12000, 35000, 35000, 35100, 45500 төгрөгийн баримтууд буюу нийт 2.692.130 /хоёр сая зургаан зуун ерэн хоёр мянга нэг зуун гуч/ төгрөгийн мөнгөн дүн бүхий баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаж байна гэж үзсэн тул уг хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох үндэслэлтэй байна. Харин бусад хохирол, зардал нь хэрэгт хавсаргагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдоогүй, нотлох баримт нэмж бүрдүүлэх шаардлагатай байгаа тул энэ удаа хэлэлцэхгүй орхиж байгаа ба хохирогч нь холбогдох нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая / төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан байх тул шүүхээс шүүгдэгч *******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 5 сарын дотор төлж дуусгахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 5 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ас 2.692.130 /хоёр сая зургаан зуун ерэн хоёр мянга нэг зуун гуч/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Дд олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба хохирогч нь бусад хохирол, зардлаа нь нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ