Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 27

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би Вишнфанд ББСБ-ын нэхэмжлэлтэй Л.Энхжаргалд холбогдох Зээл, зээлийн хүү 115.690 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Вишнфанд ББСБ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Лхагвасүрэн овогтой Энхжаргал нь 2015 оны 12-р сарын 04-ний өдөр Вишнфанд ББСБ- ын Сэлэнгэ салбараас 10703066 тоот зээлийн гэрээ байгуулан 1.000.000 төгрөгийн зээлийг Эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 12 сарын хугацаатай сарын 2.8 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлдэгч Л.Энхжаргал нь үндсэн зээл 73.890 төгрөг, хүү 32.600 төгрөг, нотариатын хөлс 9200 төгрөг нийт 115.960 төгрөгний төлбөртэй байна. Зээлийн гэрээний хугацаа дууссан тул яаралтай зээлийг төлүүлж, хоиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 5-р баг 4-р хэсэг 098 тоотод оршин суух Боржтгон овогт Лхагвасүрэнгийн Энхжаргал /ТЗ-72112165/ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Лхагвасүрэн овогтой Энхжаргал миний бие нь Вишнфанд ББСБ-аас авсан зээлийн үлдэгдэл болох 115.690 төгрөгийг 1 сарын дотор төлж барагдууна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Вишнфанд ББСБ нь хариуцагч Л.Энхжаргалд холбогдуулан гаргасан Зээл, зээлийн хүү 115.690 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 2275 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 2275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Вишнфанд ББСБ-ын нэхэмжлэлтэй Л.Энхжаргалд холбогдох Зээл, зээлийн хүү 115.690 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 2275 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 2275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.

 

ШҮҮГЧ                                      Л.СОЁЛМАА