Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/23

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

Улсын яллагч Б.Оюунцэцэг,

Шүүгдэгч Н.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овогт Н-ын Т-д  холбогдох 2116000380018 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 16-ний өдөр хүлээн авч авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Н.Т нь 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 23 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ***** багийн нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын ******* сургуулийн баруун урд талд хохирогч М.С-ийг “архи авч өгөөгүй гэж хэлснээс болж маргалдан түүний нүүрэн тус газар гараараа цохиж зодон биед нь дээд үүдэн 1 шүдний булгаралт, дээд уруулын дээд хэсэгт зулгаралт, дээд уруулын дотор талд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Н.Т-гийн шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтад  өгсөн “... Гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...2021 оны 02 дугаар сарын 17-ны орой 23 цагийн орчим ганцаараа алхаад явж байтал хамт ажилладаг М.С мөн алхаад явж байсан. М.С торон дотроос 0.5 литрийн “Соёрхол” нэртэй архи гаргаж ирээд хувааж уугаад ****** сургуулийн уурын зуухны тэнд очсон. Тэгээд М.С урамшууллын хэдэн төгрөг авсан тэр мөнгөнөөсөө чи надад архи авч өгөөгүй гэхээр нь би уур хүрээд М.С-ийн үүдний шүд рүү 1 удаа  гараараа цохисон. Тэгэхэд М.С амаа дараад суугаад удалгүй босож ирээд би явах гээд орилоод машин тавьсан байсан гэх газар луугаа очоод машиндаа орох доо шургаж унаад машинаа бариулах гэж байгаа бололтой хүн дуудаад байхаар нь би гэр лүүгээ алхаад яваад өгсөн ” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэл болон ХХ50/,

Хохирогч М.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 02 дугаар сарын 17-ны орой 23 цагийн орчим ганцаараа алхаад явж байтал хамт ажилладаг Н.Т-тэй таарсан. Би торонд 0.5 литрийн “Соёрхол” нэртэй архи гаргаад хувааж уугаад нэгдүгээр сургуулийн уурын зуухны тэнд очсон. Н.Т урамшууллын хэдэн төгрөг авсан байсан. Би тэр мөнгөнөөсөө чи надад архи авч өгөөгүй гэхэд Н.Т уурлаад миний үүдний шүд рүү 1 удаа гараараа цохисон... Н.Т бид хоёр 1 шил “Соёрхол” нэртэй 0.5 литрийн архи хувааж уусан. Бид хоёр согтуу байсан гэхдээ юу болсноо мэдэж байна...Би Н.Т-с эмчилгээний зардал болох 100.000 төгрөг авсан. Одоо надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ23-24/,

Гэрч Г.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гэртээ унтах гээд байж байхад М.С залгаад намайг хүргээд өгөөч би нэгдүгээр сургуулийн баруун талын зогсоол дээр байна согтуу учир машинаа унаж чадахгүй байна гэхээр би гэрээсээ явган очиход Н.Т намайг зодоод шүд унагаачихлаа гээд амаа үзүүлж байсан. Би М.С-ийн машиныг бариад гэрт хүргэж өгчхөөд гэр лүүгээ алхаад явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ29/,

Гэрч Г.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Тэр өдөр 21 цагийн орчим манай нөхөр М.С гэрээсээ гараад шөнийн 01 цаг болох гэж байхад Э гэх залуугаар машинаа бариулаад ирлээ гээд үүдний 2 шүд унасан, дээлний энгэр цус болцон орж ирсэн... Манай нөхөр М.С приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй гэрээсээ унаад гарсан ба  тэр үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин орой ирэхдээ Э гэх хүнээр машинаа бариулан ирсэн. Э архи уугаагүй манай нөхөр М.С согтуу орж ирсэн... Н.Т-д нэгдүгээр сургуулийн дээд талд зодуулсан гэж манай нөхөр М.С ярьсан... Манай нөхөр М.С-ийн унасан гэх 2 шүдний 1 нь хиймэл  шүд нөгөө шүд өөрийн шүд байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ 27/

Шинжээч Д.Даваахүүгийн 2021 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн “...1. Иргэн М.С-ийн биед үүдэн дээд 1 шүдний булгаралт, дээд уруулын дээд хэсэгт зулгаралт, дээд уруулын дотор талд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. М.С-ийн биед учирсан гэмтэл нь цохих үед үүсэх боломжтой гэмтэл болно.

4. Дээрх гэмтэл шинэ гэмтэл байна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд 5% нөлөөлнө

6. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /ХХ35-36/ зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Т нь 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 23 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ****** багийн нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын ****** сургуулийн баруун урд талд хохирогч М.С-ийг “архи авч өгөөгүй” гэж хэлснээс болж түүнтэй маргалдан түүний нүүрэн тус газар гараараа 1 удаа цохиж биед нь дээд үүдэн 1 шүдний булгаралт, дээд уруулын дээд хэсэгт зулгаралт, дээд уруулын дотор талд цус хуралт буюу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтлийг санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газар цохисон үйлдлийнхээ улмаас бусдын биед гэмтэл учирч болно гэдгийг мэдсээр байж хор уршгийг хүсэж үйлдсэн байх тул шүүгдэгчийн үйлдлийг санаатай гэж үзнэ.

Энэ нь хүний биед санаатай халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч  Н.Т нь уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүгдэгч Н.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Н.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг түүний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирол нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Н-ын Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-д 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/ таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-д оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Н.Т-д сануулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй,  хохирол нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг  шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА