Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 33

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би Вишнфанд ББСБ-ын нэхэмжлэлтэй Н.Тогоссайхан холбогдох Зээл, зээлийн хүү 93.550 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Вишнфанд банк бус санхүүгийн байгууллага нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Н.Тогоссайхан нь 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Вишнфанд ББСБ-ын Сэлэнгэ салбараас 10702960 тоот зээлийн гэрээ байгуулан 2.500.000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зохиулалтаар 18 сарын хугацаатай сарын 2.9 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлдэгч Н.Тогоссайхан нь үндсэн зээл 81.600 төгрөг, хүү 1850 төгрөг, торгуулийн хүү 900, нотариатын хөлс 9.200 төгрөг нийт 93.550 төгрөгний төлбөртэй байна. Зээлийн гэрээний хугацаа дууссан учир яаралтай зээлийг төлүүлж хохиролгүй болгж өгнө үү гэжээ.

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 5-р баг 2-р хэсэг 036 тоотод оршин суух Боржигон овогт Нарантуяагийн Тогоссайхан /МА-89080306/ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Н.Тогоссайхан нь Вишнфанд ББСБ-аас анх 2.500.000 төгрөгийн заал авсан нь үнэн болохоор үлдэгдэл 93.550 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Үүнээс 2016.01.05-нд 80.000 төгрөгийг төлсөн болно. Үлдэгдэл 13.550 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Вишнфанд ББСБ нь хариуцагч Н.Тогоссайханд холбогдуулан гаргасан Зээл, зээлийн хүү 93.550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан ... миний бие үндсэн зээлийн үлдэгдэл 80.000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 13.550 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй... гэх тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч Н.Тогоссайхан нь үндсэн зээлийн үлдэгдэл 80.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан 2017.01.05-ны өдрийн ХААН банкны орлогын мэдүүлгээр нотлогдож байх тул хариуцагчаас зээлийн үлдэгдэл 13.550 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 2275 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 2275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Вишнфанд ББСБ-ын нэхэмжлэлтэй Н.Тогоссайханд холбогдох Зээл, зээлийн хүү 93.550 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч 80.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, үлдэх 13.550 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 2275 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 2275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.

 

ШҮҮГЧ                                           Л.СОЁЛМАА