Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/97

 

 

      

 

 

 

 

 

    2021           03               31                                            2021/ШЦТ/97

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Н.Отгон,

улсын яллагч Г.Энхбат,

шүүгдэгч О.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Г.Энхбат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1*******т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мужчуул овгийн О*******ийн Э*******т холбогдох 176/2021/0084/Э индекстэй, эрүүгийн 2134000000027 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 24*******ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 4 дүгээр сарын 27*******ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Төв аймаг Зуунмод сумын 5 дугаар баг Усны аж ахуйн 740 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Мужчуул овгийн О*******ийн Э /РД: РЕ00000000/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Э*******ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1*******т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Э*******ын өгсөн: Би амьдрах газаргүй байсан. Тэгээд Ц гэдэг хүнтэй танилцаад хамт амьдарч эхлээд 3 жил болж байна. Хамтран амьдарч байх хугацаанд бидний дундаас хүүхэд гараагүй. Ц*******ы 4 хүүхэд байдаг. Ц эмнэлэгт хэвтэж байсан бөгөөд би хэрэг гардаг гэх өдөр найзтайгаа архи уугаад, утсаа авахгүй байсан. Гэтэл Ц хүүхдүүдийг минь зодлоо гээд цагдаа дагуулаад эмнэлгээс хүрээд ирсэн. Би тухайн өдөр бол хүүхдийг нь зодсон зүйл байхгүй гэх мэдүүлэг болон талуудын хүсэлтээр эрүүгийн 2134000000027 дугаартай хэрэгт цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Э нь Төв аймгийн Зуунмод сумын Усны аж ахуйн 740 тоотод 2020 оны 10 дугаар сарын 11, 12*******ны өдрийн үед Богд ууланд самарт явж байх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, гараараа толгойн хэсэгт нь хоёр удаа цохиж, хөлөөрөө гэдсэнд нь нэг удаа өшиглөсөн, 2020 оны 12 дугаар сарын 31*******ний орой дагавар хүү Э.Э*******ыг өмөөрлөө гэх шалтгаанаар цээжин хэсэгт нь нэг удаа гараараа цохисон, 2021 оны 01 дүгээр сарын 08*******ны орой дээд уруул, дух хэсэгт нь тус бүр нэг удаа цохиж, хоолойг нь хоёр удаа боосон, хөлөөрөө гэдэс рүү нь нэг удаа өшиглөсөн, 2020 оны 5 дугаар сарын 08*******ны өдөр хамтран амьдрагч Н.Ц*******ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танай хүү миний утсаар кино захиаллаа гэж зүүн гар руу нь хэд хэдэн удаа цохиж зодсон зөрчил гаргаж, уг зөрчилдөө 2020 оны 6 дугаар сарын 02*******ны өдөр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 328 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1*******д зааснаар 20 цагийн албадан сургалтад хамруулж, 20 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлээр шийтгүүлж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларсан:

Хохирогч Н.Ц*******ы өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 11*******ний үед өдрийг нь сайн санахгүй байна Төв аймгийн Манзушир уул руу самарт явж байгаад Манзушир хийдийн баруун хойд талд Э, миний дүү Ч бид гурав явж байсан. Э нь цүнхийг маань аваад түрүүлээд яваад өгсөн ба цүнхэнд байсан 1 шил 0.5 граммтай Хараа нэртэй архийг ганцаараа уучихсан согтуу байсан. Тэгсэн намайг янхан, банзал, пизда гээд доромжлоод байхаар нь би түлхээд холдуулсан чинь өөрөө газарт унаад босож ирээд намайг миний цээж хэсэгт гараараа нэг удаа цохисон, тэгээд толгой руу хоёр удаа цохисон. Мөн баруун талын нүд рүү гараараа цохисон. Тэгээд хөхөрч хавдсан. Тэгээд намайг газарт унагах үед хүргэн дүү Ариунболд ирж салгасан. Үүнээс хойш 2020 оны 12 дугаар сарын 31*******ний орой 20 цагийн үед О.Э нь нүүрс шуудайлсангүй гээд уурлаад үглээд байсан. Тэгэхээр нь би үглэхээ болиоч дээ хийж чадахгүй бол би хийчихнэ гэж хэлсэн. Тэгтэл уурлаад би явлаа гээд Э толгой руу цохичхоод гараад явсан. Тэр үед Э нь эрүүл байсан. Түүний дараа 3 дахь удаагаа буюу 2021 оны 01 дүгээр сарын 08*******нд би Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж байсан. Орой 17 цагийн үед О.Э архи уучихсан утсаар залгаад байсан. Тэгэхээр нь би одоо болиод унтаарай гэж хэлсэн. За гэж хэлчхээд утсаа салгасан. Тэгээд орой 21 цагийн орчим ахин 3 настай охин Нямжаргал маань утсаар яриад Э дэлгүүр явна гээд байхаар нь би хамт явъя гэж хэлсэн чинь уурлаад намайг зодсон гэхээр нь би хүү Э руу залгаж асуутал Э маань үгүй ээ зодоогүй, харин надад байсан 8000 төгрөгийг авах гээд нэхээд гуйсаар байгаад авчихсан. Пиво авч ууна гэсэн маргааш хүнээс мөнгө авна тэгэхээрээ буцааж өгнө гэсэн. Тэгээд пиво авч уусан байсан. Тэрнээс хойш 23 цагийн үед нөхөр маань өөрөө залгаад юу хийж байна гэхээр нь би юу хийх вэ эмнэлэгт хэвтэж байна гэж хэлсэн. Тэгтэл охин Н маань аав пиво авчраад нуучихсан гэж хэлсэн. Тэгтэл охиныг маань загнаад утсаа булааж аваад салгасан. Тэгэхээр нь би айсандаа цагдаа дуудсан. Яагаад гэхээр намайг байхад хүүхдүүдийг минь загнаад байдаг хүн байхгүй хойгуур юмыг яаж мэдэх вэ гээд цагдаад хандсан. Тэгээд Дэлгэрханд байцаагчтай гэртээ хамт 01 цагийн үед ирсэн. Гэртээ очоод нөхрөөсөө юу болсныг асуухад нөхөр Э цагдаад дуудлаа муу гичий, пизда гээд хараагаад байсан. Тэгсэн Дэлгэрханд байцаагч Э*******аа болиорой гэж хэлэхэд чимээгүй болсон. Тэгээд би гэртээ ороод нөхрөө баривчилгаанд өгөхгүй ингээд ярилцаад учраа олъё гэж гуйгаад авч үлдсэн. Цагдаа нар явсны дараа би эмнэлэг рүү буцаж явахаар болсон. Тэгсэн нөхөр Э намайг хүргээд өгье гэхээр нь за гээд бид хоёр хамт явсан. Эмнэлэг ортол эмнэлгийн жижүүр хаалгаа тайлаагүй. Тэгэхээр нь нөхөртэйгөө хамт буцаад гэртээ очоод унтахаар болоод хэвтсэн. Бид нар газарт хэвтсэн, харин хүү Э орон дээр унтаж байсан. Би газарт хэвтэж байхад нөхөр Э нь миний хөлийг дэрлээд хэвтэж байхаар нь нөхрөөсөө тийшээ хараад хэвтчих гэж хэлсэн чинь үгүй намайг жийгээд унагачих гэж хэлсэн. Тэгэхээр нь би хөлөө сугалж аваад гэрлээ асаахаар бостол хөлөөрөө дэгээдээд газарт унагаад дээрээс маань цээжээрээ дарж хэвтээд чи цагдаа дуудлаа гээд уурлаад чамайг гүйцээсэн ч яадаг юм бэ гэж хэлэхээр нь би ханиа одоо болио гээд үнсээд л тайвшруулаад гарыг нь тавиулаад босоод ширээн дээрээс цай авч уучхаад байж байхад уурлаад гараараа миний нүүр рүү цохисон. Тэр үед нь миний уруулаас цус гарахаар нь хүү Э*******ыг дуудаад ээжийг нь зодох гээд байна сэрээрэй гэхэд хүү маань сэрээгүй. Тэгсэн миний хоолойг боогоод авдар руу шахсан. Тэр үед нь би хүү Э*******ын толгойд гараараа зөөлөн хүрэхэд хүү маань сэрээд хараад сууж байсан. Хүү маань Э*******т хандан одоо болиоч гэж хэлсэн. Тэгсэн болихгүй, салахгүй байсан. Удалгүй манай хүүгийн орны хөл хэсэгт намайг аваачаад нэг удаа цээж рүү цохиход хүү маань та болиоч ээ яагаад ээжийг зодоод байгаа юм бэ гэж хэлэхэд надаас салаад хүү Э*******ыг маань баруун талын мөр хэсэгт нэг удаа, баруун талын хацар хэсэгт нь нэг удаа нийт 2 удаа цохихоор нь би нөхөр Э*******ыг тэврээд хүүхдээсээ холдуулаад авч гарах гэж хаалга руу ойртуулсан чинь гэрийн гал тогооны хэрэгслүүдийг аваад хүү Э руу маань шидсэн. Би гэрийнхээ үүдэнд нөхөртэйгөө зууралдаж нөхрөө ярилцаж байгаад тайвшруулсан. Нөхөр маань жаахан тайвширч байгаад хувцсаа өмсөөд гараад явсан. Өглөө 06 цагийн үед нөхөр Э маань гараад явахаар нь би ахин цагдаад хандан дуудлага өгсөн. Удалгүй Э орж ирээд байж байтал цагдаа нар ирсэн. Тэгээд Э*******ыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх*******ийн 4*******5 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Э.Эын өгсөн:”...2020 оны 01 дүгээр сарын 08*******ны орой манай хойд аав О.Э нь 2 литрийн хэмжээтэй нэг ширхэг пиво уусан. Тэгээд орой надаас мөнгө гуйж 8000 төгрөг аваад пиво авч уусан. Тэгээд орой 20 цагийн үед хойд аав Э маань манай ээжийн дүү Сансарбаатарынд очно гээд байхаар нь одоо унтаж амраач айл амьтан унтаж амарч байгаа шүү дээ гэж хэлэхэд хойд аав Э маань үгүй ээ унтаагүй намайг хүлээж байгаа, пиво ууна, би явна гээд машиныхаа түлхүүрийг өгсөн. Тэгэхээр нь унтаж амраач гэхэд үгүй ээ ядаж нэг пиво олж ууна маргааш уухгүй гэж байтал гаднаас цагдаа орж ирсэн. Цагдаа нар орж ирээд байж байтал манай ээж Ц нь Дэлгэрханд гэдэг байцаагчтай орж ирсэн. Цагдаа нар 00 цагийн үед орж ирээд 02 цагийн үед манай ээжтэй хамт гараад явсан. Удалгүй ээж маань Э*******тай хамт орж ирээд зүгээр байж байсан. Удалгүй бид нар унтах гээд байж байхад ээж, Э хоёр хэрэлдээд эхэлсэн. Би хөнжилдөө ороод нойр хүрээд хэвтэж байтал миний орны толгойн тэнд юм дугарсан. Тэгээд босоод хартал Э ах ээжийг минь нуруугаар нь авдар руу түлхээд байсан. Удалгүй миний орны хажууд ирээд Энхбаатар нь ээжийн маань цээжин хэсэгт нь нэг удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би Э ахад хандан болиоч ээ та гэж хэлэхэд ээжийг маань түлхээд миний орны хөл хэсэг рүү унагаасан. Тэр үед Э нь ахин ээжийг маань цээж хэсэгт нь нэг удаа цохиод эргэж миний орны хажууд ирээд миний цээж хэсэгт нэг удаа мөн баруун талын шанаа хэсэгт нэг удаа гараараа цохисон. Намайг цохихоор нь би та яаж байгаа юм бэ гэж хэлэхэд ээж маань Э ахыг аваад хаалга руу явсан чинь гэрийн үүдэнд өлгөөтэй байсан хоолны халбага, махны сэрээ, хоол хавчдаг хавчаар, хоолны халуун сав авч шидсэн. Тэгтэл ээж маань Э ахыг одоо тайвшир гээд чимээгүй болсон. Үүнээс хойш 05 цаг өнгөрч байхад цагдаа ирээд Э ахыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх*******ийн 6*******7 дугаар хуудас/,

Гэрч М.Ариунболдын өгсөн:”...2020 оны 10 дугаар сарын яг хэдэн гэдгийг мэдэхгүй байна. Ц эгч, манай эхнэр Чаминчимэг, Э ах нар Төв аймгаас Манзушир өгсөөд гарч ирсэн. Би Богд ууланд самарт явж байгаад эхнэрээ урдаас нь очиж тосож авсан. Тэгтэл Э ах Ц эгч хоёр хэрэлдсэн ирж байсан. Тэгээд Э ах цүнхтэй юмаа дийлэхгүй газарт унааад байхаар нь би авсан. Тэгээд бид хоёр урд нь гараад явж байгаад эргээд хартал Э ах гараараа Ц эгчийг толгой руу нь хоёр удаа цохисон. Тэгээд би дундуур нь орж салгасан...” гэх мэдүүлэг /хх*******ийн 15*******16 дугаар хуудас/,

Гэрч Н.Чаминчимэгийн өгсөн:”...2020 оны 10 дугаар сарын яг хэдэн гэдгийг мэдэхгүй байна. Ц эгч, би, хамтран амьдрагч Э бид нар Богд ууланд самарт явахаар Манзушир өгсөөд явсан. Тэгтэл Ц эгч Богд ууланд өргөнө гээд 0.5 литртэй Ерөөл нэртэй архи авч явсан. Тэгтэл эгч бид хоёр машинд суугаад хувцасаа солиж өмсөж байх хооронд Э ах нөгөө архийг уучихсан байсан. Тэгэхээр нь Ц эгч би самарт явахгүй, чи ганцаараа яв гэж хэлээд маргалдаад байхаар нь би зодож цохино гэж бодоогүй, за гурвуулаа хамт явъя гээд уул өөд гурвуулаа хамт явсан. Тэгтэл тэр хоёр 20*******30 минут орчим хэрэлдэж байгаад цаанаас манай нөхөр Ариунболд намайг ирж авсан. Тэгтэл Э ах цүнхтэй юмаа дийлэргүй унаад байхаар нь манай нөхөр өргөж байсан зүйлийг нь авсан. Тэгээд бид хоёр урд нь гараад явж байгаад эргээд хартал манай эгч Ц*******ы толгой руу Э нь хоёр удаа гараараа цохисон. Тэгээд манай нөхөр очиж салгаад авсан...”гэх мэдүүлэг /хх*******ийн 16 дугаар хуудас/,

Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон: Н.Ц*******ы биед зүүн даланд цус хуралт, зүүн нүдний хөмсөгт зөөлөн эдийн няцралт, дээд уруулын салстад зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1*******т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна...” гэх Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 13*******ны өдрийн №37 дугаартай дүгнэлт /хх*******ийн 18*******19 дүгээр хуудас/,

Шүүгдэгч О.Э*******ын яллагдагчаар өгсөн: “...би босоод гэрлээ асаагаад эхнэртээ хандаж яах гэж цагдаа дуудсан юм бэ гэж асуухад эхнэр маань өөр ямар ч арга байхгүй байсан юм чинь яадаг юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэзээ чиний хүүхдүүдийг адлаад байдаг байсан юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би баруун гараараа эхнэрээ түлхсэн ба эхнэр бид хоёр хамт буйдан дээр унасан. Тэгтэл эхнэр маань хүү Э*******ад хандан цагдаа дуудаарай гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх*******45*******46 дугаар хуудас/ болон шүүгдэгч О.Э*******ын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж захиргааны шийтгэл хүлээж байсан шийтгэврийн хуулбарууд /хх******* 59*******61 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч О.Э*******ын хохирогч Н.Ц*******ыг гэр бүлийн хүчирхийлэлд байнга байлгаж бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл давтагдаж даамжирсан, байнгын шинжтэй болсон нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн”*******ийг байнга зодсон; харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан; хуваарьт болон дундын хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан гэсэн 3 шинжийн аль нэгийг эсхүл хэд хэдэн шинжийг тус бүр байнга үйлдсэн байхыг шаардах бөгөөд шүүгдэгч О.Э*******ын 2020 оны 6 дугаар сарын 02*******ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож захиргааны шийтгэл хүлээж байсан, түүнчлэн 2020 оны 10 дугаар сарын 11, 12*******ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 31*******ний өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 08*******ны өдрүүдэд зодож хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь энэ гэмт хэргийн дээрх шинжийг хангаж байна.

Шүүгдэгч О.Э*******ын гэр бүлийн гишүүний бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл нь хохирогч Н.Ц, насанд хүрээгүй гэрч Э.Э, гэрч М.Ариунболд, Н.Чаминчимэг нарын өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогдсон ба хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Шүүгдэгч О.Э*******ын дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1*******д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийн шинжтэй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч О.Э*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Ц*******ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Н.Ц нь гэм хорын хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Иймд шүүгдэгч О.Э*******ыг хохирогч  Н.Ц*******д төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Гурав. Эрүүгийн хариуцлага, албадлагын арга хэмжээний талаар:

Шүүгдэгч О.Э*******ын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, гэр бүлийн хамаарал бүхий хүнд хүчирхийлэл үйлдсэн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд "Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно" гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж тус тус заасны дагуу шүүгдэгч О.Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Э*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Хэргийн нэгдүгээр хавтасны 53, 55*******61 дүгээр хуудаст авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлаагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолт, шийтгэврийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч О.Э нь өмнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж удаа дараа захиргааны шийтгэл хүлээсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Төв аймгийн Зуун мод сумын гуравдугаар багийн УАА*******н 740 тоотод оршин суудаг зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч О.Э*******ын гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1*******д зааснаар оногдуулсан 8 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч О.Э нь цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Э*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэхгүй зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Мужчуул овгийн О*******ийн Э*******ыг “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч О.Э*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1*******т заалтад зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э*******т оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч О.Э*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч цагдан хорьсугай.

 

5.Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэхгүй зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Эрдэнэсувдад даалгасугай.

 

7.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ж.ДЭЛГЭРМӨРӨН